- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Хүчингүй болсон - ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭГДЭЛ, ПРОКУРОРЫН ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ЗАГВАР, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 112 дугаар зарлигийн хавсралт
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭГДЭЛ, ПРОКУРОРЫН ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ЗАГВАР, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
/Ерөнхийлөгчийн 1999 оны 212 дугаар зарлигаар хүчингүй болсонд тооцсон/
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭГДЭЛ, ПРОКУРОРЫН ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ЗАГВАР, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
/Ерөнхийлөгчийн 1999 оны 212 дугаар зарлигаар хүчингүй болсонд тооцсон/
Прокурорын байгууллагын бэлэгдэл нь найман товруу бүхий дугуй бамбай хэлбэртэй байх бөгөөд энэ нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалах прокурорын үйл ажиллагааны үндсэн агуулгыг илэрхийлнэ.
Бамбайн төв хэсэгт дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман хошуу байх бөгөөд энэ нь прокурорын үйл ажиллагааны хүртээмж, далайцыг бэлгэднэ.
Найман хошууны голд хоёр загас байрлуулах бөгөөд энэ нь прокурорын хяналтын тасралтгүй, байнгын шинж чанарыг илэрхийлнэ.
Бамбайн гаднах дугуй хүрээ нь прокурор гадны нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдах зарчмыг илэрхийлнэ.
П.Прокурорын энгэрийн тэмдэгний тодорхойлолт
Прокуроын энгэрийн тэмдэг нь прокурорын байгууллагын бэлэгдлийн үндсэн хэлбэрийг хадгалсан байх бөгөөд бамбайн доод хэсэгт цагаан паалан дээр шар өнгийн дармал үсгээр "ПРОКУРОР" гэж бичсэн байна.
Бамбайн товруу нь тав байх бөгөөд энэ нь прокурорын зэрэг дэвийн тоог илэрхийлнэ.
Бамбайн гаднах дугуй хүрээ, бамбайн товруу, найман хошуу, хос загасны нүдийг алтан шар өнгийн металлаар, бамбайн дэвсгэрийг хүрэл өнгийн металаар, хоёр загасны их биеийг цагаан өнгийн паалангаар тус тус бүтээнэ.
Тэмдгийн ерөнхий голч нь 3,0 см, бамбайн гаднах хүрээний зузаан 0,1 см, бамбайн хүрээний зузаан 0,3 см, бамбайн хүрээний доод голч нь 2,0 см, хос загасны голч нь 1,2 см тус тус байх бөгөөд найман хошуу, хоёр загасыг сууринаас нь 0,2 см товойлгон үйлдэнэ.
Тэмдэг нь ар талдаа хувийн дугаартай байх бөгөөд зүүлттэй байна.
Ш.Прокурорын байгууллагын бэлэгдлийг хэрэглэх журам
Прокуроын байгууллагын бэлэгдлийг бүх шатны прокурорын албан тасалгаа, прокурорын байгууллагын хэвлэл, шагнал, уналгын хэрэгсэл, албан бичгийн хэвлэмэл хуудас болон баяр ёслол, түүнд зориулсан чимэглэлд дүрслэн хэрэглэж болно. Энэ журамд зааснаас өөр тохиолдолд бэлгэдлийг гагцхүү Улсын ерөнхий прокурор ын зөвшөөрснөөр хэрэглэнэ.
IV. Прокурорын энгэрийн тэмдгийг хэрэглэх журам
1.Прокурорын энгэрийн тэмдгийг прокурорын албан тушаалд анх томилоход олгох бөгөөд прокурор энгэрийн тэмдгээ албан үүргээ гүйцэтгэж байх үедээ байнга зүүнэ.
2.Прокурорын энгэрийн тэмдгийг алдсан, хаясан, эсхүл бусад хэлбэрээр үрэгдүүлсэн бол энэ тухай Улсын ерөнхий прокурорт нэн даруй мэдэгдэж, түүнийг төлбөртэйгээр нөхөн олгоно.
3.Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокурорыг ажлаас халсан тохиолдолд тэмдгийг буцааж авна.
4.Улсын Ерөнхий Прокурорын газар прокурорын энгэрийн тэмдэгний талаар бүртгэл хөтөлж, прокурорт тэмдэг олгосон тухай хувийн хэрэгт нь тэмдэглэнэ.
----оОо-----
Текст томруулах
A
A
A