- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭГЭЭРЛИЙН САЛБАРЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГЭГЭЭРЛИЙН САЛБАРЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ
2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 90
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Хүнсний технологийн сургууль, "Монгол кино нэгтгэл" улсын үйлдвэрийн газрын менежментийг гэрээгээр гүйцэтгүүлэх туршилтад хамруулахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд зөвшөөрсүгэй.
2.Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Хүнсний технологийн сургууль, "Монгол кино нэгтгэл" улсын үйлдвэрийн газрын менежментийг гэрээгээр гүйцэтгүүлэх туршилтад хамруулах тендерийн хөтөлбөр, болзлыг боловсруулж, хэрэгжүүлэхийг Гэгээрлийн сайд А.Баттөр, Сангийн сайд Я.Очирсүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
