A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ ТУХАЙ
Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 06 дугаар зарлигын 2 дугаар хавсралт

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ ТУХАЙ

/Ерөнхийлөгчийн2001 оны 25 дугаар зарлигаар хүчингүй болсонд тооцсон
  Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлд зааснаар улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицулахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Зөвлөлийн үйл ажиллагааг Зөвлөлийн дарга удирдан зохион байгуулна.
3.Зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллага, аж ахуйн нэгж,  эрдэмтэд, ахмадууд, залуучууд, иргэдийн төлөөлөгчийг оролцуулан ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
4.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан мөн.Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүн, зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөө, тайланг хэлэлцэнэ.Зөвлөлийн гишүүдийн олонхи нь хуралдаанд оролцож байгаа бол түүнийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
5.Зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэл гарах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх асуудлаар зөвлөмж гаргаж болно.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч, түүний явц, үр дүнгийн тухай тогтоосон хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй.
6.Зөвлөлийн ажлын албаны үүргийг Хууль зүйн сайдын дэргэдэх Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, зохицуулалтын алба гүйцэтгэнэ.
7.Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тамгатай байна.
8.Зөвлөлийн орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Зөвлөлийн даргын гарын үсэг бүхий үнэмлэхтэй байна.
  Хоёр. Зөвлөлийн үүрэг, эрх 1.Зөвлөл нь дор дурдсан үүрэгтэй:
1.Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга болон хууль сахиулах төв байгууллагуудаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах.
2.Иргэдийн амь нас, эрүүл мэнд, бусдын өмч хөрөнгөнд халдах, хулгайлах, архидан согтуурах, танхайрах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх болон авилгалын эсрэг арга хэмжээг хүчтэй болгоход бүх нийтийн хүч, анхаарлыг чиглүүлэх.
3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар төр, засгийн дээд байгууллагаас гарах шийдвэрийн төслийг боловсруулан холбогдох байгууллагад оруулах, ялангуяа шүүх, прокурорын байгууллагатай зөвшилцөн улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах.
4.УИХ, Засгийн газраас баталсан гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах.
5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах, сахилга, зохион байгуулалтыг сайжруулах талаар иргэн, байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг судлан түүний мөрөөр асуудал боловсруулах, тогтоосон журмаар шийдвэрлүүлэх.
6.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин, тэднийг энэ ажилд өргөнөөр оролцуулах, туслалцаа үзүүлэх.
7.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах.
8.Гэмт хэргийн байдал, түүний шалтгаан нөхцөлийн талаархи статистик мэдээг солилцох.
9.Гэмт хэргийн байдалд хамтран дүн шилжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг аргилгах арга хэмжээний чиглэлийг тогтоох.
10.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи төрийн бодлого болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бэлтгэх.
11.Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт  тавьж, тэдний ажлыг шалган зааварлаж, чиглэл өгөх.
12.Зөвлөлөөс зохиож буй ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах.
2.Зөвлөл нь дараах эрхтэй:
1.Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга болон хууль сахиулах төв байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын тайланг гаргуулан авах.
2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомж, Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийн биелэлтийг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж хауй нэгжид харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах, тэдгээрийн удирдах ажилтны илтгэл, сонсголыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж заалт, чиглэл өгөх, шаардлагатай мэдээ, судалгааг гаргуулж авах.
3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилтийн явц, зарцуулсан хөрөнгийн тайланг холбогдох байгууллагуудаас хагас, бүтэн жилээр гаргуулан авч, дүгнэлт хийх.
4.Зөвлөлийн ажилд мэргэжлийн хүмүүсийг үндсэн байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах.
5.Эрх хэмжээнийхээ асуудлаар  улс, орон нутгийн чанартай хурал, зөвлөлгөөн, семинар зохион байгуулах.
6.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж  урамшуулах.
7.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан албан тушаалтны асуудлыг холбогдох байгууллагад нь  албан ёсоор тавих.
  Гурав.Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл
1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  даргаар толгойлуулсан орон нутгийн салбар зөвлөл /цаашид "Орон нутгийн салбар зөвлөл" гэх/ зохицуулна.
2.Орон нутгийн салбар зөвлөл нь 7-15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнийг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
3.Орон нутгийн салбар зөвлөл нь энэхүү журмыг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн онцлогийг тусгасан журмыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулан мөрдөж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангахтай холбогдсон хууль тогтоомж, дээд шатны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж ажиллана.
4.Орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэрэг, бусад үйлчилгээг тухайн Засаг даргын Тамгын газар хариуцах бөгөөд зардлыгорон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
----оОо------