- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ШАШНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 26 дугаар зарлигийн хавсралт
/Ерөнхийлөгчийн 2001 оны 108 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон
/Ерөнхийлөгчийн 2001 оны 108 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ШАШНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл /энэ дүрэмд цаашид "зөвлөх" гэх/ нь төр, сүм хийдийн болон шашны хоорондын харилцааны талаар Монгол Улсын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөх үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
2.Зөвлөл үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Шашин сүм хийдийн талаархи төрийн бодлогын үзэл баримтлал, энэ дүрмийг удирдлага болгоно.
Хоёр.Зөвлөлийн гишүүд
1.Зөвлөл нь төрийн захиргааны холбогдох төв байгууллагын удирдах албан тушаалтан, шашин судлал, мэдлэг ухаан, соёлын түүхийн асуудлаар мэргэшсэн нэр хүндтэй эрдэмтэн мэргэжилтнүүд хийгээд шашны зан үйл, уламжлалыг сайтар мэдэх ахмад сэхээтэн, лам хувраг, төрийн ажилтнаас бүрдэнэ..
2.Зөвлөлийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлнө. Зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн гарын үсэг, тамга бүхий үнэмлэхтэй байна.
3.Зөвлөлийн гишүүд зөвлөлийн ажилтай холбогдсон мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.
Гурав.Зөвлөлийн эрхлэх ажил
1.Зөвлөл нь шаардлагатай үед дор дурдсан үндсэн чиг хүрээний асуудлуудыг хэлэлцэж санал дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулж байна:
Үүнд:
-Монголын төр, сүм хийдийн харилцаа;
-төрөөс шашны талаар баримтлах бодлого;
-ард түмний эв нэгдлийг хадгалан бататгах үүднээс шашин хоорондын харилцааг зохицуулах;
-иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэх;
-шашны байгууллагын гадаад харилцаа;
-Монголын төр сүм хийдийн болон шашин хоорондын харилцааны талаархи Монгол Улсын хууль тогтоомжууд, төрийн бодлоын үзэл баримтлалын хэрэгжилтийн байдал;
-төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааны тухай хууль, тогтоомжуудыг боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн баримтлах байр суурь, санал санаачлага;
-Ерөнхийлөгчийн шаардлагатай гэж үзсэн бусад асуудал..
. 2.Зөвлөл нь ажлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө хариуцна.
Дөрөв.Зөвлөлийн хуралдаан, ажлынзохион байгуулалт
1..Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
2.Зөвлөлийн хуралдаанд гишүүдийн олонхи нь оролцсон бол түүнийг хүчинтэй гэж үзнэ.
3.Зөвлөлийн хуралдаан нь асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн санаа бодлыг хүндэтгэн, олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд тулгуурлана.
4.Шаардлагатай бол зөвлөлийн хуралдааныг холбогдох байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийж болно.
5.Тодорхой асуудлаар эрдэмтэн, мэргэжилтнүүдээс ажлын хэсэг байгуулж магадлан шинжилгээ хийлгэсэн дүнг Зөвлөлийн хуралдаанаар сонсож болно.
6.Зөвлөлийн хуралдаанаас дүгнэлт, зөвлөмжийг протоколын хэлбэрээр гаргана.
7.Зөвлөлийн хуралдааны дүгнэлт, зөвлөмжийг Зөвлөлийн зохицуулагч Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.
8..Зөвлөл ажлаа жилээр төлөвлөнө. Төлөвлөгөөний гүйцэтгэлийг жил бүр хуралдаанаараа хэлэлцэж байна.
9.Зөвлөл лам хувраг, сүсэгтэн олны санаа бодлыг сонсох, төрөөс шашин, сүм хийдийн талаар баримталж байгаа бодлогыг тайлбарлан сурталчлах, төр, сүм хийдийн талаар баримталж байгаа бодлого тайлбарлан сурталчлах зорилгоор гишүүдээ томилолтоор явуулж ажиллуулах арга хэмжээ авч болно..
10.Зөвлөл төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, шашин, сүм хийдийн талаархи төрийн бодлогын үзэл баримтлалын хэрэгжилт болон эрхлэх хүрээний бусад асуудлаар хяналт шалгалтын хэсэг томилон ажиллуулна.
11.Төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааны асуудлаар Ерөнхийлөгчөөс УИХ, Засгийн газарт чиглэл, зөвлөмж, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарт явуулах удирдамж даалгаврын төсөл, санал боловсруулна.
12.Зөвлөл нь шашны асуудал эрхэлсэн сайд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн даргатай хуулийн дагуу ажлаа уялдуулан зохицуулна..
13.Зөвлөлөөс төр, сүм хийдийн харилцааны зангилаа чухал асуудлуудаар онол-арга зүйн хурал, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагад тодорхой асуудлаар судалгаа хийх, төсөл боловсруулах захиалга өгч болно.
14.Зөвлөлийн болон ажлын хэсгийн үйл ажиллагааг Зөвлөлийн зохицуулагч зохион байгуулна. Зөвлөлийн бичиг хэргийг зөвлөлийн нарийн бичгийн дарга эрхэлнэ.
15.Зөвлөлийн зардал, бичиг хэрэг, үйлчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцна..
----оОо----
Текст томруулах
A
A
A