- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ ЖУРАМ
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2004 оны 02 сарын 18-ны өдрийн 59 дүгээр тушаалын хавсралт
ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ ЖУРАМ /Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1..Захиргааны зөрчлийн улмаас ан амьтан, мал, малын тэжээл, бордоо, ургамал, ойн болон ашигт малтмалын гаралтай түүхий эд, хүнсний болон хүнсний бус бараа, бүтээгдэхүүн, химийн болон цацраг идэвхит бодис, нян, өсгөвөр, эм, эмийн түүхий эд, багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хэвлэмэл зураг зүйн бүтээл, далайн гаралтай түүхий эд зэрэг зүйлийг /цаашид "эд зүйл" гэх/ хурааж улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгахад Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2.Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр буюу урт хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй иргэд энэхүү журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.
1.3.Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэд Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах талаар шийдвэр гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөл нь захиргааны журмаар хураасан эд зүйлийг зориулалтаар нь буюу зориулалтыг нь өөрчлөн үнэлэн борлуулж улсын орлого болгох, хэрэгцээгүй зарим эд зүйлийг устгах талаар зөвлөлдөн шийдвэрлэж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
1.4.Аймгийн мэргэжлийн хяналтын газрын хувьд хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдах улсын орлого болгох, устгах, өөр зориулалтаар ашиглах асуудлыг тухайн шатны Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.
1.5.Хураагдсан эд зүйлийг Зөвлөлийн шийдвэргүйгээр борлуулах, бусдад шилжүүлэх, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор нөлөө учруулах, түүнчлэн түргэн муудаж чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлээс бусад эд зүйлийг устгахыг хориглоно.
Хоёр.Эд зүйлийг хураах, улсын орлого болгох
2.1. Улсын ахлах болон улсын байцаагч нь /цаашид "улсын байцаагч" гэх/ хяналт шалгалтын үед илэрсэн зөрчлийг үндэслэн хууль бус орлого, эд зүйлийг хураах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг акт үйлдэж шийдвэрлэнэ.
2.2.Эд зүйлийг түр хураан авахад зөрчлийн тэмдэглэл хөтөлж нэг хувийг зөрчил гаргасан этгээдэд өгч, үлдэх хувийг зөрчлийн хэрэгт хавсарган байгууллагын бүртгэлд авна.
2.3.Хураагдсан эд зүйлийг зөрчлийг хянан шийдвэрлэх хүртэл зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтны заасан газарт хадгалж зөрчлийг хянан шийдвэрлэх үед уг эд зүйлийг хураах, эсхүл эзэмшигчид нь буцааж өгөх асуудлыг шийдвэрлэнэ.
2.4.3өрчлийг хянан шийдвэрлэх явцад хураан авсан хууль бус орлого, эд зүйлийг улсын орлогод оруулах зайлшгүй шаардлагатай бол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.6-д заасны дагуу акт үйлдэж, нэг хувийг зөрчил гаргасан этгээдэд өгч, үлдэх хувийг зөрчлийн хэрэгт хавсарган байгууллагын бүртгэлд авна.
2.5.Энэ журмын 1.1-д заасан эд зүйл нь хадгалах, тээвэрлэх, боломжгүй бол түүнийг битүүмжилж болно. Энэ тохиолдолд битүүмжилсэн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг битүүмжлэлийн лац, тэмдгийг хүлээн авсан тухайн байгууллага, албан тушаалтан, иргэн хариуцна.
2.6.3өрчлийн тэмдэглэл хөтлөхгүйгээр эд зүйлийг түр хураан авах , хууль бусаар олсон орлого, эд зүйлийг акт үйлдэлгүйгээр улсын орлогод оруулахыг хориглоно.
2.7.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй, түүнчлэн түргэн муудаж чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлийг шаардлага хангасан газар, байранд зөрчил гаргасан этгээдийг өөрийг нь, хэрэв боломжгүй бол хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулан акт үйлдэж устгана.Энэ тохиолдолд энэ журмын 1.3, 1.4, 1.5 дахь заалтууд хамаарахгүй бөгөөд тухайн эд зүйлийг устгасан тухай акт, тэмдэглэл үйлдэж зөвлөлд танилцуулна.
2.8.Их хэмжээний хүч, хөдөлмөр, хөрөнгө шаардсан эд зүйлийг хураах ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлж болно. / "Их хэмжээний" гэдгийг ажил мэргэжлийн онцлогийг харгалзан дэд даргын зөвлөл тогтооно/
2.9.Амьд амьтан хураагдсан тохиолдолд зөрчил гаргагчийг байлцуулан, боломжгүй бол хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийн оролцоотойгоор байгальд нь эргүүлэн тавьж болно. Энэ тохиолдолд акт үйлдэнэ.
2.10.Энэ журмын 2.7-д заасан тохиолдолд тухайн эд хөрөнгийг газар дээр нь устгах шаардлагатай байсныг аль болохоор нотолж баримтжуулна. /тэмдэглэл, фото зураг, видео бичлэг гэх мэт/
Гурав.Эд хөрөнгийг үнэлэх, худалдах
3.1 .Үнэлгээний комиссын дүгнэлтийг үндэслэн хурааж улсын орлого болгосон эд зүйлийг зохих байгууллагад шилжүүлэх эсвэл ямар нөхцөлөөр, хэрхэн худалдах тухай шийдвэрийг Зөвлөлөөс гаргана.
3.2.Хурааж улсын орлого болгосон эд зүйлийг Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үнэлгээний комисс зохион байгуулж худалдах буюу зохих байгууллагад шилжүүлэх ажлыг гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд тухайн худалдсан эд зүйлийн талаархи тайлан мэдээг Зөвлөлд тайлагнана.
3.3.Энэ журамд заасны дагуу худалдсан эд зүйлтэй холбоотой үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
З4Хураагдсан эд зүйлтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж эрх бүхий байгууллага шалгаж байгаа тохиолдолд эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа тухайн хэрэгт холбогдох эд зүйлийг энэ журамд заасны дагуу шийдвэрлэнэ.
З.б.Хураагдсан эд зүйлийг хадгалах, тээвэрлэх ачиж буулгах явцад өөрийн шинж чанарынхаа дагуу жин хасагдах, элэгдэл хорогдолд орсон тохиолдолд хасагдсан хэмжигдэхүүнээр тооцож шийдвэрлэнэ.
З.б.Хураагдсан эд зүйлийг ачиж буулгах, тээвэрлэх, хадгалах, хамгаалах, борлуулах болон магадлан шинжилгээ хийлгэхтэй холбогдож гарсан зардлыг зөрчил гаргасан этгээд эсхүл тухайн эд зүйлийн борлуулалтын орлогоос гаргуулна.
Дөрөв.Үнэлгээний комисс
4.1. Үнэлгээний комиссыг Газрын даргын тушаалаар байгуулна.
4.2.Үнэлгээний комисс нь /цаашид комисс гэх/ холбогдох салбарын хяналт хариуцсан улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.3.Комисс нь эд зүйлийн үнийг тогтоохдоо зах зээлийн тухайн үеийн үнэ ханшийн жишгийг харгалзана. Шаардлагатай бол холбогдох мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг авч болно. 2-оос дээш худалдан авагчтай бол үнэлгээг дуудлага худалдаагаар тогтоож болно.
4.4.Комисс үнэ тогтоосон тухай дүгнэлт гаргана. Дүгнэлтэд тухайн эд зүйлийн үнийг тогтоосон үндэслэлийг тодорхой бичнэ.
4.5.Энэ журмын 4.4-т заасан дүгнэлтэд комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
Тав.Устгалын комисс
5.1. Устгалын комиссыг Газрын даргын тушаалаар байгуулна.
5.2.Устгалын комисс нь /цаашид "комисс" гэх/ холбогдох салбарын хяналт хариуцсан улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй байна.
б.З.Комисс нь Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн эд зүйлийг устгах ажлыг гүйцэтгэнэ.
5.4.Комисс нь эд зүйлийг устгахдаа холбогдох байгууллагын болон хөндлөнгийн байгууллагын төлөөлөгч, зөрчил гаргасан этгээдийг байлцуулж болно.
5.5.Комисс нь эд зүйлийг акт, тэмдэглэл үйлдэж устгана. Актыг 2 хувь үйлдэх бөгөөд актад устгасан эд зүйлийн нэр төрөл, тоо хэмжээ, үнэ болон устгахад гарсан зардлын хэмжээ, хэзээ, хаана хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэрхэн устгасан тухай тодорхой бичнэ.
5.6.Энэ журмын 5.5-д заасан актад комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна.
5.7.Шаардлага хангаагүй газар, байранд эд зүйлийг устгахыг хориглоно.
Зургаа.Бусад
6.1.Энэ журмыг зөрчиж эд зүйл, хууль бус орлогыг хурааж улсын орлого болгосон, худалдсан, устгасан, бусдад шилжүүлсэн бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A