- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАРЫН АЛБАНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ, ХАДГАЛАХ ТУХАЙ ТУСГАЙ ЖУРАМ
Нууц
Нэг. Ерөнхий зүйл
Мэдээлэл өгсөн иргэний гарын үсэг…………………../ /
Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр Тушаалаар батлав.
ТАТВАРЫН АЛБАНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ, ХАДГАЛАХ ТУХАЙ ТУСГАЙ ЖУРАМ
1.1. Татварын албланд мэдээлэл гаргасан иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах, мэдээллийн бодит үнэнийг тогтоох, чандлан нууцлах, хадгалахад энэ журмын зорилго оршино.
Мэдээлэл нь татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай үйл ажиллагааны болон татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн татвар төлөгчийн талаар байна.
1.2. Татварын алба, татварын улсын байцаагчийн буруу үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг зөвхөн ҮТЕГ-ын дарга буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч, шалгаж шийдвэрлэх ажлыг удирдан зохион байгуулна.
1.3. Мэдээллийг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар биечлэн гаргаж болно.
1.4. Амаар биечлэн гаргаж буй мэдээлэл болон мэдээлэл өгч буй иргэний овог нэр, оршин суугаа болон ажлын хаяг зэргийг төрийн албан ёсны хэлээр бичгээр тэмдэглэн авч мэдээлэл өгсөн иргэнээр гарын үсгийг зуруулна.
1.5. Харилцуур утсаар өгөх мэдээллийг зөвхөн ҮТЕГазарт тусгайлан бэлтгэж төхөөрөмжлөгдсөн, нийтэд зарлагдаж мэдээлэгдсэн дугаар бүхий утсаар авах бөгөөд мэдээлэл өгөгчийн яриа автомат төхөөрөмжийн тусламжтайгаар компьютерт бичигдэнэ. Уг мэдээлэлтэй зөвхөн ҮТЕГ-ын дарга буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцах бөгөөд дээрхи компьютерийг ажиллуулах, бичлэгийг сонсох нууц түлхүүр нь зөвхөн ҮТЕГ-ын дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хадгалагдана.
1.6. Харилцуур утсаар мэдээлэл авсван тохиолдолд мэдээлэгчийн овог нэр, оршин суугаа болон ажлын хаяг үнэн эсэхийг урьдчилан шалгаж тогтоосон нөхцөлд мэдээллийг шалгахаар төрийн албан ёсны хэлээр бичгээр тэмдэглэн авч бүртгэлд бүртгэж нууцлана. Мөн компьютерт бичигдсэн мэдээллийн эх сурвалж нууцлагдсан байна.
1.7. Хэрэв мэдээлэл өгсөн иргэний овог нэр, оршин суугаа болон ажлын хаяг тодорхойгүй, тогтоогдохгүй байгаа болон бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлүүлээгүй тохиолдолд мэдээллийг хянан шалгахгүй.
1.8. Мэдээлэл өгсөн иргэн мэдээллээсээ татгалзах, буцаан авч болно.
Хоёр. Мэдээллийг хүлээн авагч, шалгагчийн үүрэг
2.1. Иргэдийн мэдээллийг Татварын албаны дарга /цаашид мэдээлэл хүлээн авагч гэх/ хүлээн авах ба м эдээллийн нууцыг «Хувь хүний нууцын тухай», «Байгууллагын нууцын тухай» хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хадгалана. Шаардлагатай тохиолдолд тухайн мэдээллийг хүлээн авах үүрэг бүхий ажилтныг Татварын албаны дарга томилно.
2.2. Мэдээлэл хүлээн авагч нь ирүүлсэн мэдээллийг хүлээн авахдаа мэдээллийн талаар болон мэдээлэгчийн овог, нэр, оршин суугаа болон ажлын хаягийг тоон цифр буюу тусгай үг, үсгээр пароль хэрэглэн нууцалж бүртгэнэ.Бүртгэлийн дэвтэр болон мэдээллийн үндсэн эх /бичгээр болон компьютерийн дискт бичигдсэн/, тэмдэглэлийн карт зэрэг мэдээлэгчийн нууцтай холбогдох бичиг баримтыг Татварын албаны дарга хадгалана.
2.3. Иргэний мэдээллийг хүлээн авах өрөө тасалгааг хүний яриа, дуу чимээ гаднаас сонсогдохгүй хамгаалагдсан, хаалганы цоож бат бэх, давхар хаалгатай, харилцуур утас гадуур болон дотуур холболтоор салаалагдаагүй, автоматаар бичих төхөөрөмжүүдэд хүний яриа тод сонсогдож бүрэн ойлгогдож байхаар бичигддэг, хэрэгцээ шаардлага бүрэн хангасан, гадны ямар нэг нөлөөллөөс бүрэн хамгаалагдсан байхаар тоноглосон байна.
2.4. Мэдээлэл шалгах албан тушаалтныг болон шаардлагатай гэж үзсэн тохиолдолд комиссыг Татварын албаны дарга томилно. Комиссын дарга, гишүүд албан хаагчид энэ журмын мэдээлэгчийн нууцыг хамгаалах талаарх заалтуудыг мөрдлөг болгон ажиллана.
2.5. Мэдээлэл хүлээн авагч, мэдээлэл шалгахаар томилогдсон албан хаагчид мэдээллийн агуулга утга санааг ойлгомжтой тайлбарлаж өгөх ба мэдээллийн тэмдэглэлийг шилжүүлэн өгч бүртгэх дэвтэрт энэ тухай тодорхой тэмдэглэл хийнэ. Тэгэхдээ мэдээлэгчийн овог,нэр, хаягийг тэмдэглэлд бичихгүй нууцлана.
2.6. Хуулбарлагдаж нууцлагдсан тэмдэглэлийн доод хэсэгт «хуулбар үнэн…албан тушаалтай …..овогтоой………» гэж гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.
2.7. Мэдээлэл шалгахаар үүрэг хүлээж томилогдсон комиссын дарга, гишүүд болон албан хаагчид шалгагдаж шийдвэрлэгдээгүй мэдээлэл болон мэдээлэгчийн нууцыг задруулахгүй байх үүргийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүлээж, бичгээр баталгаа гарган, гарын үсэг зурсан байна.
2.8. Мэдээлэлл өгсөн иргэнээс асууж тодруулах, лавлагаа хийх шаардлага гарсан тохиолдолд тухайн мэдээлэл хүлээн авагчаар дамжуулан мэдээлэл өгсөн иргэнтэй харьцах бөгөөд мэдээлэл өгсөн иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолдд, түүнтэй биечлэн уулзаж болно. Тэгэхдээ зөвшөөрлийг урьдчилан бичгээр авсан байна.
2.9. Шалгалтын ажиллагааг мэдээлэлд заагдсан бүхий л асуудал нэг бүрийг мухарлан шалгах, үүний тулд бие хүмүүстэй уулзаж ярилцах, яримлцлагыг өөрийн нь зөвшөөрсөнөөр дуу, дүрс бичлэгт хураан авах, тэмдэглэл хөтлөх, баримт холбогдох материалыг үзэж судлах, нэг бүрчлэн тулгах, санхүүгийн данс бүртгэл, баримтыг шалгах, эд мөрийн баримтуудыг түр хугацаанд хураан авах, хуулбарлан авах зэргээр нотлох баримтуудыг цуглуулж шалгалтыг явуулна. Ингэснээр цугларсан баримтанд түшиглэн шалгалтын акт, дүгнэлт, тодорхойлолт, танилцуулга гаргана.Бүрэн шалгагдаагүй, нотлогдоогүй асуудлыг нийтэд мэдээлэх, хийсвэр дүгнэлтээр хандаж удирдлагад танилцуулах, шийдвэр гаргаж үл болно.
2.10. Мэдээлэл шалгаж байгаа болон шалгах ажиллагаанд зохих хэмжээгээр оролцсон албан хаагчид шалгалтын явцад олж мэдсэн хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны талаарх нууцыг бусдад задруулж үл болно.
2.11. Мэдээлэл шалгах явцад цугларсан баримт, материалыг бусдад болон өөр зорилгоор ашиглах, ашиглуулах, шалгалтын материалд оруулахгүй байх зэрэг шудрага бус үйлдэл гаргаж үл болно.
2.12. Мэдээлэл өгсөн иргэн мэдээлэл шалгахаар томилогдсон албан хаагчийг татгалзаж болох ба татгалзаж байгаа үндэслэл бодитой гэж үзвэл өөрчлөх асуудлыг Татварын албаны дарга шийдвэрлэнэ.
Гурав.Мэдээллийн хариуг өгөх, хадгалах
3.1. Мэдээлэл бүрэн шалгагдсан, шийдвэр гаргахад хангалттай нотлох баримт бүрдүүлсэн гэж үзсэн тохиолдолд татварын албаны удирдлагад танилцуулан хууль тогтоомжид заасан зохих шийдвэрийг гаргаж мэдээлэгчид хариу мэдэгдэнэ.
3.2. Мэдээллийн хариуг амаар, харилцуур утсаар буюу бичгээр өгнө. Амаар буюу харилцуур утсаар өгсөн тохиолдолд энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.
3.3. Мэдээлэгч өөрөө хүсвэл мэдээлэл шалгасан, шийдвэрлэсэн албан хаагчтай биечлэн уулзаж мэдээллийн хариуг авч болно.
3.4. Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг санаатай нуусан, тоо хэмжээг санаатай бууруулсан зэрэг татвар төлөхөөс зайлсхийсэн тухай мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн урамшуулал олгохдоо татварын албаны дарга тушаал гаргана. Урамшуулал олгохдоо мэдээлэгчийн нууц нэр паролийг тушаалд заана.
3.5. Мэдээлэл бүртгэх, мэдээлэгчийг нууцлах пароль хэрэглэсэн тухай бүртгэлийн дэвтэр, мэдээллийн үндсэн эх хувь зэрэг мэдээлэгчийн нууцыг хадгалахтай холбогдсон материал Татварын албаны дарга- /мэдээлэл хүлээн авагч/-д 10 /арав/-н жил хадгалагдах ба маш нууц хэрэглэлтэй байна. Хадгалах хугацаа дуусмагц байгууллагын архивт шилжүүлнэ.
3.6. Мэдээллийг шалгах, шийдвэрлэхэд цугларсан нотлох баримт, шалгалтын материалыг үдэж дугаарлан, байгууллагын архивт шилжүүлнэ.
3.7. Байгууллагын нууцад бүртгэгдэж, тооцогдсон мэдээлэгчийн материалтай танилцахаар бусдаас ирүүлсэн хүсэлтийг «Байгууллагын нууцын тухай» хууль бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон Татварын албаны дарга шийдвэрлэнэ.
3.8. Мэдээлэл бүртгэх болон пароль хэрэглэсэн талаар бүртгэлийн дэвтэр нэг байж болно. Харин дэвтрийн хуудас утсаар үдэгдэж, утасны хоёр үзүүр хамгийн ар талын хуудсанд цаасаар бэхлэгдэх ба дэвтрийн хуудсын тоо, ямар албан тушаалтан нууцалж тэмдэглэснийг бичиж, гарын үсэг зурж байгууллагын тэмдэг дарна. Компьютерт бичигдсэн мэдээллийг дискэнд нууц паспорт хэрэглэн. Хуулбарлах, уг дискийг тусгай дугтуйнд хийж лацдах ба нууцалсан паролийг дугтуйн дээр нь бичиж тухайн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
Дөрөв. Буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлага
4.1. Татварын албанд ирүүлсэн иргэний мэдээлийг болон мэдээлэгчийн нууцыг задруулсан албан хаагчид Иргэний хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
4.2. Мэдээлэл өгч буй иргэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож доромжилсон, гүтгэсэн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, үүний улмаас бусдад болон улсад эд хөрөнгийн, эд хөрөнгийн бус хохирол учруулсан бол Иргэний хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
Нөхөн бичсэний дараа нууц
ТЭМДЭГЛЭЛИЙН КАРТ
2000 оны …дугаар сарын Дугаар ……..
……оны өдөр
Овог нэр ………………………………………………………………………….
Оршин суугаа болон ажлын газрын хаяг ……………………………………
………………………………………………………………………………………
Иргэний үнэмлэх, бичиг баримтын дугаар ………………………………….
……………………………………………………………………………………….
Нууцалсан пароль ……………………………………………………………….
Мэдээллийн талаарх тэмдэглэл ………………………………………………
……………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………..
Татварын албанд хандаж миний гаргасан мэдээлэл Монгол Улсын хууль тогтоомж зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож гүтгэсэн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, үүний улмлаас бусдад болон улсад эд хөрөнгийн, эд хөрөнгийн бус хохирол учруулсан бол Иргэний хууль, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхэд гомдолгүй.
Мэдээлэл хүлээн авсан …………….албан тушаалтай …………………………..
……………….овогтой……………………../ /
2000 оны…дугаар сарын….ны өдөр
Текст томруулах
A
A
A