- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ
Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2002 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 12 тоот тушаалын хавсралт
ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ
Хүн амын орлогын албан татварын хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, татварын албаны ажилтан, татвар төлөгч иргэдэд арга зүйн туслалцаа, гарын авлага болгох зорилгоор энэхүү аргачлалыг гаргав.
Нэг. Албан татвар төлөгч
1.1 Хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдох орлого бүхий дор дурдсан иргэн, харьяалалгүй хүн, оршин суугч бус этгээд хүн амын орлогын албан татвар төлөгч байна. Үүнд:
1.1.1. Монгол Улсын иргэн
1.1.2. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн
1.1.3. Монгол Улсад оршин суугаа харьяалалгүй хүн
1.1.4. Монгол Улсад орлого олж байгаа оршин суугч бус этгээд
1.2 Монгол Улсад татварын жилийн аль ч үед хэвийн ажиллах байртай, татварын жилд эхэлсэн буюу дууссан аливаа 12 сарын хугацаанд 183 хоног, түүнээс дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэн, харьяалалгүй хүн, гадаадад томилогдон сууж байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч гэнэ. Байнга оршин суугч татвар төлөгч нь Монгол Улсад болон гадаадад олсон орлогоосоо албан татвар төлнө.
1.3 Монгол Улсад 183 хоногоос доош хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнийг түр оршин суугч татвар төлөгч гэнэ.
1.4 Байнга болон түр оршин суугчаас бусад Монгол Улсад орлогын эх үүсвэр бүхий татвар төлөгчийг Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч гэнэ.
1.5 Түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгч нь Монгол Улсад олсон орлогоосоо татвар төлнө.
Жишээ: БНСУ-ын байнга оршин суугч иргэн Ким Монгол Улсад хөрөнгө оруулж түүнийхээ төлөө хувь хүртэгчийн орлого авдаг бол түүнийг Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч гэх бөгөөд БНСУ нь Монгол Улстай татварыг давхардуулан ногдуулахгүй байх гэрээтэй тул энэ хуульд заасны дагуу 20 хувиар албан татвар ногдуулахгүй. Харин гэрээнд заасны дагуу хувь хүртэгчийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.
1.6 Байнга болон түр оршин суугч татвар төлөгчийн Монгол Улсад байсан хугацааг Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн тооцох бөгөөд олон дахин ирсэн тохиолдолд түүний Монгол Улсад байсан хугацааг /баярын болон амралтын өдрийг оролцуулан/ нэгтгэж тооцно.
1.7 Байнга оршин суугч Монгол Улсын иргэний гадаадад олсон орлого гэдэгт түүний гадаадад олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого, цалин, хөдөлмөрийн хөлс, зээлийн болон хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, эрхийн шимтгэл, шагнал, эдгээртэй адилтгах бусад орлогыг хамааруулах бөгөөд орлогын нийлбэр дүнд албан татвар ногдуулна.
1.8 Монгол Улстай татварыг давхардуулан ногдуулахгүй байх гэрээтэй улсад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугч Монгол Улсын иргэний тэр улсад олсон орлогод татвар ногдуулахдаа дээрхи гэрээний дагуу зохицуулалт хийнэ.
1.9 Монгол Улстай татварыг давхардуулан ногдуулахгүй байх талаар гэрээтэй орнуудын иргэн Монгол Улсад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суусан бол түүнийг байнга оршин суугч гэж үзээд 183 хоногоос цааших хугацаанд Монгол Улсад олсон орлогод гэрээний дагуу албан татвар ногдуулна.
1.10 Монгол Улстай татварыг давхардуулан ногдуулахгүй байх гэрээгүй орны иргэний Монгол Улсад олсон орлогод уг орлогыг олж эхэлсэн өдрөөс нь эхлэн хуулийн дагуу албан татвар ногдуулна.
Жишээ: АНУ-ын байнга оршин суугч иргэн Жеймс Монгол Улсад болсон боксын тэмцээнд түрүүлж шагнал авсан тохиолдолд түүнийг Монгол Улсад түр оршин суугч татвар төлөгч гэх бөгөөд АНУ нь Монгол Улстай татварыг давхардуулан ногдуулахгүй байх гэрээгүй учир уг шагналын орлогод энэ хуульд заасны дагуу 20 хувиар албан татвар ногдуулна.
Хоёр. Албан татвар төлөгчийг бүртгэх
2.1 Байнга болон түр оршин суугч татвар төлөгчийг аймаг /сум/, дүүргийн татварын хэлтэс /татварын улсын байцаагч/ бүртгэнэ. Татварын албаны татвар төлөгчийг бүртгэх ажил нь татвар төлөгчид татвар төлөгчийн дугаар бүхий гэрчилгээ олгосноор хэрэгжинэ.
2.2 Татвар төлөгч нь өөрийн харьяа татварын албанд очиж татвар төлөгчийн бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөнө.
2.3 Татварын алба татвар төлөгчийн өргөдлийг үндэслэн татварын албаны тэмдэг бүхий гэрчилгээ олгоно.
2.4 Татвар төлөгчийн гэрчилгээ нь татвар төлөгчийн овог нэр, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар, зураг, хаяг, байршил, татварын төрөл бүрээр татвар ногдох орлого, татварын тооцоог тэмдэглэн баталгаажуулах бүртгэл бүхий дэвтрийн эхний хуудас байна.
2.5 Татвар төлөгчийн бүртгэлийн дугаар нь Монгол Улсын иргэний хувьд тухайн иргэний үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаар байна. Харин Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон оршин суугч бус этгээдэд татварын албанаас тусгайлсан дугаар олгоно.
2.6 Татвар төлөгч шилжин суурьшихад гэрчилгээ олгосон татварын албанд очиж шилжих хүртэлх хугацааны татварын тооцоог дуусган, шилжсэн тухай тэмдэглэл хийлгэн, шинээр суурьшин амьдрах нутаг дэвсгэрийн татварын албанд шилжиж ирсэн тухайгаа тэмдэглүүлэн бүртгүүлнэ.
2.7 Бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлэх буюу алдвал энэ тухайгаа харьяа татварын албанд мэдэгдэж дахин гэрчилгээ авна. Хаяж үрэгдүүлсэн, алдсан гэрчилгээг хүчингүй болгосон тухай татварын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан нийтэд зарлана.
Гурав. Татвар ногдох орлого
Хуулийн 4 дүгээр зүйлд заасан орлогууд татвар ногдох орлогод хамаарна. Үүнд:
3.1 Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого
3.1.1. Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажлын хэлбэрээр ажиллаж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, адилтгах бусад орлого
Албан тушаалын үндсэн ба нэмэгдэл цалин, хөдөлмөрийн хөлс /цалин, хөдөлмөрийн хөлсөнд тооцсон биет зүйл орно/, хийснээр буюу цагаар олгох тарифт хөлс, зарлал тараагчдын авч буй хөлс, лекц яриа хийсэн, цагаар хичээл заасны хөлс, орон тооны бус ажилтан, мэргэжилтэн нарт олгох хөлс, аспирантур, докторантур, ординатурт суралцагчдын цалин, их болон дээд сургууль, коллеж, мэргэжил олгох сургуульд суралцагсдын тэтгэлэг, албан тушаал хавсран гүйцэтгэсний хөлс, мэргэжил хослон ажилласны нэмэгдэл, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсний хөлс, илүү цагаар ажилласны болон сул зогсолтын үеийн хөлс, ажлын цагийг богиносгосон үеийн хөлс, өмгөөлөгч нарын хөлс, шашин шүтлэгийн үйлчилгээ гүйцэтгэгч нарын сүм хийдээс авч байгаа зэд /цалин/, уран бүтээлийн чөлөөтэй байх үеийн цалин, эд хөрөнгийн тооллого явуулсны хөлс, жолооч, тракторч, ногоочин, бичээч, байцаагч, тогооч нарын зэрэг бүх төрлийн мэргэжлийн болон эрдэм, урлаг, спортын зэрэг цолны нэмэгдэл, цэргийн цол, ур чадварын нэмэгдэл, гадаад дотоодын байгууллага, иргэний хүсэлтээр тодорхой ажлыг гэрээгээр гүйцэтгэсний хөлс, тасралтгүй удаан жил ажилласны, өндөр болон халуун, халдвартай, хортой нөхцөлд ажилласны, шөнийн цагт болон амралт, баяр ёслолын өдөр ажилласны, улсын хилийн ойролцоо болон хээрийн нөхцөлд ажилласны, нууцын ажил хариуцсаны, диплом, курсын ажил удирдсаны болон тасаг, лаборатори эрхэлсний нэмэгдэл зэрэг бүх төрлийн нэмэгдлүүд, сар, улирал, жилийн ажлын үр дүнгийн шагнал болон энэ зүйлд дурьдсан орлогуудтай адилтгах бусад орлогууд хамаарна.
Жишээ: «Гутал» ХК-ийн ажилчин Баатарт 2001 онд олгосон цалин 750.0 мянган төгрөг, улирлын ажлын үр дүнгээр 280.0 мянган төгрөг, болзолт уралдааны шагналд 90.0 мянган төгрөг, ур чадварын нэмэгдэлд 70.0 мянган төгрөг, бусад орлогод 10.0 мянган төгрөг авсан гэвэл нийт албан татвар ногдох орлого нь 1,200.0 /750.0+280.0+90.0+70.0+10.0/ мянган төгрөг болно.
3.1.2. Үндсэн ажлын газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, адилтгах бусад орлого;
Үндсэн ажлын хэлбэрээр бус гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж авсан орлогод энэ аргачлалын 3.1.1-д заасан орлогууд хамаарна.
Жишээ: Санхүү, эдийн засгийн яамны ажилтан Даваа МУИС-д цагаар хичээл зааж 48.0 мянган төгрөг, оюутны дипломын ажил удирдаж 12.0 мянган төгрөг авсан гэвэл түүний МУИС-иас авсан 60.0 /48.0+12.0/ мянган төгрөгийн орлогод татвар ногдуулна.
3.1.3. Тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл, тэтгэмжийн орлого;
Тэтгэврийн хуулийн дагуу олгогдож байгаа тэтгэвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас олгож байгаа тэтгэврийн нэмэгдэл, энэ аргачлалын 9.1.1-д зааснаас бусад тэтгэвэр, тэтгэмж хамаарна.
Жишээ: «Ээрмэл» ХК-д /хуучнаар Ээрмэлийн үйлдвэр/ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Дулмаа улсаас сард 19.5 мянган төгрөгийн өндөр насны тэтгэвэр, «Ээрмэл» ХК-иас сард 7.5 мянган төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл авдаг бол түүний татвар ногдох орлого нь 27.0 /19.5+7.5/ мянган төгрөг болно.
3.2 Аж ахуй эрхэлсний орлого;
Үр тариа болон хүнсний ногоо тариалах, гахай, тахиа тэжээх, гар урлал, алт, мөнгөн эдлэл хийх, гэрийн эд хогшил засварлах, засал чимэглэл хийх, хувийн машинаар ачаа болон хүн тээвэрлэх, худалдаа хийх, үсчин, оёдол, гар урлал, дархан, мужааны ажил хийх, төлбөрт тоглоом тоглуулах гэх мэт хувиараа бүх төрлийн ажил, үйлчилгээ эрхэлж олсон орлогууд орно.
Аж ахуйн нэгжийн хэлбэрээр /ХЭАА/ ажиллаж байгаа тохиолдолд татвар төлөгч нь орлого зардлаа бүртгэн татварын тайлан гаргаж, улирал тутам татварын тооцоо хийх бөгөөд ХЭАА-н тухай тусгайлсан хууль эрхийн акт гарсан тохиолдолд жич шийдвэрлэнэ.
3.3 Хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлого;
Иргэн нь бараа, материал, түүхий эдийг дотоод, гадаадын зах зээлээс олж бэлтгэн түүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад худалдан борлуулж бэлэн, бэлэн бусаар болон бараа солилцооны хэлбэрээр /биет хэлбэрээр/ олсон орлогыг хамааруулна.
Жишээ: Иргэн Мягмар 200.0 мянган төгрөгийн барилгын материалыг Хятад улсаас худалдан авч түүнийгээ барилгын «Улаанбаатар» ХК-д 250.0 мянган төгрөгөөр худалдан борлуулсан гэвэл татвар ногдох орлого нь 250.0 мянган төгрөг болно.
3.4 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, адилтгах бусад орлого;
Газраас салгаж үл болох барилга, байгууламжийг борлуулсны орлого хамаарна.
3.5 Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого;
Хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж олсон орлогыг хувьцааны ногдол ашиг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгө оруулсны төлөө буюу өөр бусад хэлбэрээр ашигт оролцох эрх үүсэж олсон орлогыг хувь хүртэгчийн орлогод хамааруулна.
3.6 Хөрөнгө түрээслүүлсний орлого;
Иргэн өөрийн эзэмшилд байгаа буюу захиран зарцуулах эрх бүхий барилга, байгууламж, машин техник, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөө бусдад ашиглуулсны төлөө олж байгаа орлогыг хамааруулна.
3.7 Эрхийн шимтгэлийн орлого;
Урлаг, уран сайхны бүтээл зохиогчийн эрх, программ хангамж, патент, зураг төсөл, загвар, барааны тэмдэг, ноу-хау, кино, видео болон аудио бичлэг, бусад төрлийн бичлэг, үйлдвэр худалдааны болон шинжлэх ухааны бүтээл, мэдээлэл, оюуны бүтээл эзэмших зэрэг тодорхой эрх эдлэгч уг эрхээ бусдад ашиглуулсны төлөө авч байгаа төлбөрийг хамааруулна.
3.8 Зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого;
Иргэн нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаа, хүүтэйгээр зээлдүүлж олсон орлогыг зээлийн хүү, банкинд мөнгөн хөрөнгийг хадгалуулсны төлөө авч байгаа орлогыг хадгаламжийн хүүгийн орлогод хамааруулна.
3.9 Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах орлого;
Шинжлэх ухааны болон үйлдвэрлэлд гаргасан нээлтэд олгодог шагнал, утга зохиол болон урлагийн бүтээл туурвисны, орчуулсны шагнал, тайзны бүтээл найруулсны, дүрслэх урлаг, радио, телевизийн бүтээл бүтээсний, гэрэл зургийн фондод орсон уран бүтээлийн шагнал, хэвлэлд зориулсан уран сайхны эх зураг, нийтлэл, киноны уран бүтээлчдэд олгох шагнал, үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ бүтээл, оновчтой саналыг нэвтрүүлсний үр дүнгээр тооцон олгож байгаа шагналын орлогууд хамаарна.
3.10 Урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал;
«Болор цом», Хит парад, уран бүтээлийн болон нэрэмжит үдэшлэг, концерт, хандивын тоглолт зэрэг байнгын болон нэг удаагийн урлагийн тоглолт, гоо зүйн болон урлаг, биеийн тамир, спортын төрлөөр тэргүүн шалгаруулах уралдаан, тэмцээний шагналууд /лигийн тоглолтуудын шагналууд, машин, мотоцикл, хурдан морины уралдаан, бөхийн барилдааны шагнал гэх мэт/ орно.
3.11 Бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого;
Төрөл бүрийн автомат тоглоом, билльярд, боулинг, дартс, гольф, бооцоот морины уралдаан, шагайн харваа, даалуу, хөзөр гэх мэт тоглоомуудаас олох орлого, бүх төрлийн хонжворт сугалаануудын хонжворын орлогууд хамаарна.
3.12 Энэ хуулинд албан татвараас чөлөөлөхөөр зааснаас бусад орлого;
«Монгол улсын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн арилгах журмын тухай хууль»-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу нөхөн олгосон цалин, хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас олгохыг зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, «Монгол улсын Иргэний хууль»-ийн 126, 127, 128 дугаар зүйлд заасны дагуу дарагдмал үнэт зүйлийг илрүүлсний, алдуул мал болон гээгдэл эд хөрөнгийг олж эзэнд нь өгсөн буюу төрийн өмчид шилжүүлсний шагнал гэх мэт орлогууд хамаарна.
3.13 Албан татвар ногдох орлогод үндэсний болон гадаад валют, биет зүйлээр олсон орлого хамаарна. Гадаад валютаар олсон орлогыг банкинд худалдах буюу Монгол банкнаас тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлж тооцно. Биет хэлбэрээр олсон орлогыг тухайн орон нутгийн зах зээлийн үнээр үнэлнэ.
Жишээ: Иргэн Дэлгэр цалинд 100 ам доллар, шагналд «Сони» маркийн телевизор авсан бөгөөд тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон төгрөгийн ам доллартай харьцах ханш 1,100 төгрөг, телевизорын үнэ 350.0 мянган төгрөг гэвэл татвар ногдох орлого нь 460.0 /100*1.1+350.0/ мянган төгрөг болно.
Дөрөв. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
Хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно.
4.1 Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг:
4.1.1. Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажлын хэлбэрээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан орлогоос /аргачлалын 3.1.1/ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр тодорхойлно.
Жишээ: Аргачлалын 3.1.1-ийн жишээнд тодорхойлсноор ажилчин Баатарын татвар ногдох орлого нь 1,200.0 мянган төгрөг, үүнээс Баатар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 60.0 мянган төгрөг төлсөн гэвэл албан татвар ногдуулах орлого нь 1,140.0 /1200.0-60.0/ мянган төгрөг болно.
4.1.2. Үндсэн ажлын газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан орлогын дүнгээр өөрөөр хэлбэл, энэ аргачлалын 3.1.2-т заасан татвар ногдох орлогын дүнгээр тодорхойлно.
Жишээ: Аргачлалын 3.1.2-ын жишээнд тодорхойлсноор Санхүү, эдийн засгийн яамны ажилтан Даваагийн албан татвар ногдуулах орлого нь МУИС-иас авсан 60.0 /48.0+12.0/ мянган төгрөг болно.
4.1.3. Тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл, тэтгэмжийн дүнгээр;
Жишээ: Аргачлалын 3.1.3-ын жишээнд тодорхойлсноор иргэн Дулмаагийн тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл 27.0 /19.5+7.5/ мянган төгрөгийн орлого нь татвар ногдуулах орлого болно.
4.1.4. Гэр бүлээрээ буюу хамтарч гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн нөхцөлд иргэн тус бүрт ногдох орлогыг өөрсдийнх нь тодорхойлсноор, хэрэв ингэж тодорхойлох боломжгүй бол гэрээнд оролцогчдын тоонд хуваасан дүнгээр;
Жишээ: Иргэн Цэрэн эхнэр Хандын хамт түрээсийн гэрээгээр компанид мал малладаг. Гэрээний нөхцлөөр тэдний мал малласны хөлсөнд бойжуулсан төлийн 70 хувийг өгөхөөр заасан. Ийм тохиолдолд иргэн Цэрэнгийн албан татвар ногдуулах орлогыг түүний компаниас гэрээний дагуу хөдөлмөрийн хөлсөнд тооцож авсан нийт төлийг орон нутгийн зах зээлийн үнээр үнэлж тодорхойлно.
Иргэн Цэрэн мал малласны хөлсөнд гэрээний дагуу 10 ишиг, 120 хурга, 5 тугал авсан бөгөөд тэдгээрийн үнэ 1,520.0 мянган төгрөг болсон гэвэл албан татвар ногдуулах орлого нь иргэн Ханд, Цэрэн тус бүрт 760.0 /1,520.0:2/ мянган төгрөг байх болно.
Хэрэв иргэн Цэрэн өөрийн орлогоо 900.0 мянган төгрөг, Хандын орлого 620.0 мянган төгрөг гэж тодорхойлбол энэ нь тэдний албан татвар ногдуулах орлого болно.
4.2 Аж ахуй эрхэлж олсон нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардал, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, онцгой албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, байгалийн нөөц ашигласны хураамж, төлбөрийг хассан зөрүүгээр;
Баримтаар нотлогдох зардал:
§ Түүхий эд, үндсэн ба туслах материал
§ Хагас боловсруулсан зүйл
§ Уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл
§ Сав, баглаа, боодлын зардал
§ Түрээсийн болон банкны зээлийн хүүгийн төлбөр
§ Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс
§ Томилолтын зардал
§ Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл
§ Үндсэн хөрөнгийн элэгдэл
Аж ахуй эрхлэгч нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнээс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулсан байвал тэдгээрийг зардалд тооцохгүй.
Аж ахуй эрхлэгч нь өөрийн гэр бүлийн гишүүдэд хөдөлмөрийн хөлс олгож болох бөгөөд түүнийг зардалд тооцож албан татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэл нь түүнд төлсөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ болно.
Жишээ 1: Иргэн Онон хувцас оёж сард 145.0 мянган төгрөгийн орлого олсон бөгөөд 60.0 мянган төгрөгийг савхи, 1.0 мянган төгрөгийг утас, 4.0 мянган төгрөгийг цахилгаан товчинд зарцуулж, бүтээгдэхүүнээ дэлгүүрт тавьж заруулсны шимтгэлд 1.4 мянган төгрөг төлж, түүний баримтаар нотлогдож байгаа зардал 66.4 /60.0+1.0+4.0+1.4/ мянган төгрөг бол 78.6 /145.0-66.4/ мянган төгрөг болно.
Жишээ 2: Иргэн Донров хувиараа аж ахуй эрхэлж барилга угсралтын ажил гүйцэтгэн жилд 5,000.0 мянган төгрөгийн орлого олсон. Уг ажлыг гүйцэтгэхэд барилгын материал худалдан авахад 2,000.0 мянган төгрөг, цахилгаан сантехникийн материалын үнэ, холболтын ажлын хөлсөнд 500.0 мянган төгрөг, газар шорооны ажлыг гэр бүлийн гишүүдийн хүчээр хийсний хөлсөнд 200.0 мянган төгрөг, ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлсөнд 1,600.0 мянган төгрөг, үүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 200.0 мянган төгрөг, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 130.0 мянган төгрөг төлсөн бүгд 4,630.0 мянган төгрөгийн баримтаар нотлогдсон зардал гарсан гэвэл албан татвар ногдуулах орлого нь 570.0 /5,000.0-4,430.0/ мянган төгрөг болно. Учир нь гэр бүлийн гишүүдэд олгосон хөдөлмөрийн хөлс 200.0 мянган төгрөгт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул татвар ногдох орлогоос хасахгүй.
4.3 Гахай, шувуу, туулай, зөгийн аж ахуй, тэдгээртэй адилтгах аж ахуй, газар тариалангийн болон хувиараа бусад үйлдвэрлэл эрхлэгч нь албан татвар ногдуулах орлогоо аж ахуй эрхлэгчийн нэгэн адил тодорхойлно.
4.4 Албан татвар ногдуулах орлогоо тодорхойлоогүй буюу тодорхойлох боломжгүй иргэний албан татвар ногдуулах орлогыг байгаль, цаг уур, зах зээлийн нөхцөл ижил үйлдвэрлэгчтэй харьцуулсан жишгээр татварын алба тодорхойлно.
Жишээ 1: Өвөрхангай аймгийн Хархорин сумын шувууны аж ахуй эрхэлдэг иргэд нэг өндөглөгчөөс жилд дунджаар 5.0 мянган төгрөгийн орлого олж, 3.5 мянган төгрөгийн зардал гаргасан бол 1.5 /5.0-3.5/ мянган төгрөгийн татвар ногдуулах орлоготой ажиллажээ. Иргэн Ганбат 100 өндөглөгчтэй боловч орлого, зарлагаа бүртгэж тодорхойлоогүй байвал түүний татвар ногдуулах жилийн орлогыг шувууны аж ахуй эрхэлдэг иргэдийн дунджаар нэг өндөглөгчид 1.5 мянган төгрөг гэж тодорхойлж болно. Иймд Ганбатын шувууны аж ахуйн татвар ногдуулах орлого нь 150.0 /100*1.5/ мянган төгрөг болно.
Жишээ 2: Иргэн Болд 2 га газарт тарвас тарьсан бөгөөд орлогоо тодорхойлоогүй гэвэл ижил нөхцөлд ажилласан Бат, Ширнэн нар 1 га талбайгаас 5 тонныг хурааж, тонн тус бүрээс 1,000.0 мянган төгрөг олсон гэвэл иргэн Болдын нийт орлого нь 2 га*5 тонн*1,000.0=10,000.0 мянган төгрөг, үүнээс үр, бордоо зэрэг баримтаар нотлогдох зардал 6,000.0 мянган төгрөг болсон гэвэл түүнийг хасч 4,000.0 /10,000.0-6,000.0/ мянган төгрөг гэж татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
4.5 Хөрөнгийн хөдлөл, эрхийн орлого;
4.5.1. Үл хөдлөх хөрөнгө худалдсанаас олсон орлогын дүнгээр;
Жишээ: Иргэн Бадрал орон сууцаа худалдаж 9.0 сая төгрөгийн орлого олсон гэвэл түүний албан татвар ногдуулах орлого нь 9.0 сая төгрөг болно. Худалдан авсан үнэ, засварын зардал зэргийг албан татвар ногдох орлогоос буюу орон сууцны худалдсан үнээс хасахгүй.
4.5.2. Хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос хөрөнгө түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр;
Хөрөнгө түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардалд засвар үйлчилгээний зардал, уур, ус, дулаан, цахилгаан, сэлбэг хэрэгслийн зардал зэрэг хөрөнгө түрээслүүлэгчээс төлсөн зардлууд хамаарна.
Жишээ: Иргэн Бадрал орон сууцаа худалдахаас өмнөх нэг сард 100.0 мянган төгрөгөөр түрээслүүлж, энэ хугацаандаа халаалтын үнэ 20.0 мянган төгрөг, цахилгааны үнэ 24.0 мянган төгрөг бүгд 44.0 мянган төгрөгийн зардал гаргасан гэвэл албан татвар ногдуулах орлого нь 56.0 /100.0-44.0/ мянган төгрөг болно.
4.5.3. Хувьцааны ногдол ашгийн дүнгээр, хувь хүртэгчид ногдсон орлогын дүнгээр;
Жишээ: Иргэн Бат «АПУ» ХК-иас хувьцааны ногдол ашигт 5.0 мянган төгрөг, «West» банкийг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулсан бөгөөд түүний жилийн ашгаас 200.0 мянган төгрөгийн хувь хүртэгчийн орлого авсан гэвэл албан татвар ногдуулах орлого нь 205.0 /5.0+200.0/ мянган төгрөг болно.
4.5.4. Зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогын дүнгээр;
Жишээ: Иргэн Дондов банкинд мөнгөө хадгалуулсны хүүд 50.0 мянган төгрөг авсан гэвэл албан татвар ногдуулах орлого нь 50.0 мянган төгрөг болно.
4.5.5. Эрхийн шимтгэлийн орлогын дүнгээр;
Жишээ: Иргэн Туяа нягтлан бодох бүртгэлийн программ зохиож түүнийг «Сор» ХК-д ашиглуулж 1.0 сая төгрөгийн орлого олсон гэвэл албан татвар ногдуулах орлого нь 1.0 сая төгрөг болно.
4.6 Хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлогыг нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардлыг хассан зөрүүгээр;
Иргэд хувиараа бараа, материал, түүхий эд худалдан авч бусдад бэлтгэн борлуулсан бол түүний борлуулалтын орлогоос баримтаар нотлогдох зардлыг хасч татвар ногдуулах орлогыг тодорхойлно. Энэ зардалд түүнийг худалдан авсан үнэ, боловсруулах, ачих, буулгах, хадгалах, тээвэрлэх зардал, зөвшөөрлийн хураамж зэрэг төрөл бүрийн хураамжууд, гааль, онцгой, худалдааны албан татвар зэргийг хамруулна.
Жишээ: Иргэн Баяраа гадаадаас контейнерээр бараа оруулан ирж 10,000.0 мянган төгрөгөөр борлуулсан бөгөөд баримтаар нотлогдох зардал 4,500.0 мянган төгрөг гэвэл албан татвар ногдуулах орлого нь 5,500.0 /10,000.0-4,500.0/ мянган төгрөг гэж тодорхойлно.
4.7 Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал болон адилтгах орлогын дүнгээр;
Жишээ: Зохиолч Лхам байгууллагыг сурталчилсан бүтээл туурвиж 500.0 мянган төгрөгийн шагнал авсан гэвэл албан татвар ногдуулах орлого нь 500.0 мянган төгрөг болно.
4.8 Урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогын дүнгээр;
Жишээ: Улсын баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн иргэн улсаас 200.0 мянган төгрөгийн шагнал, ивээн тэтгэгч байгууллагуудаас 500 ам долларын үнэтэй телевизор, 60.0 мянган төгрөгийн үнэтэй монгол гутал, 80.0 мянган төгрөгийн үнэтэй мөнгөн аяга авсан, тухайн өдрийн ам долларын Монголбанкнаас зарласан ханш 1,100 төгрөг байсан гэвэл албан татвар ногдуулах орлого нь 890.0 /200.0+500 ам доллар*1,100 төгрөг+60.0+80.0/ мянган төгрөг болно.
4.9 Бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогын дүнгээр;
Жишээ: Иргэн Болд «Улаанбаатар» хонжворт сугалаанаас «Сони» маркийн өнгөт телевизор хожсон бөгөөд уг телевизорын үнэ 300.0 мянган төгрөг бол албан татвар ногдуулах орлого нь 300.0 мянган төгрөг болно.
4.10 Бусад орлогын дүнгээр;
Жишээ: Иргэн Бадарч бусдын гээгдүүлсэн 1,000.0 мянган төгрөгийг олж өгч түүний шагналд 100.0 мянган төгрөг авсан гэвэл албан татвар ногдуулах орлого нь 100.0 мянган төгрөг болно.
Тав. Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах малын тоог тодорхойлох
5.1 Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах малын толгойн тоог хонин толгойд шилжүүлэн тооцно. Татварын тооцоонд адуу, үхэр, тэмээ тус бүрийг 5 хонь, ямааг 1.5 хонь гэж тооцно. Төсвийн жилд орлогын албан татвар ногдуулах малын тоог тодорхойлохдоо өмнөх жилийн эцэст тоологдсон малын тоог үндэс болгоно.
Жишээ: Хувийн мал бүхий иргэн Жаргалынх 2000 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 40, үхэр 50, тэмээ 10, хонь 200, ямаа 40-ийг тус тус тоолуулсан байна. Энэ тохиолдолд иргэн Жаргалын албан татвар ногдуулах малын толгойн тоо нь дараах байдалтай байна.
(40+50+10)*5+200+40*1.5=760 бог /хонин толгойд шилжүүлснээр/
Зургаа. Албан татварын хувь, хэмжээ
6.1 Татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, аж ахуй эрхэлсний орлого, хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлого, хөрөнгө түрээслүүлсний орлого, адилтгах бусад орлого, албан татвараас чөлөөлөхөөр заасан болон албан татвар тусгайлан ногдуулах орлогуудаас бусад бүх орлогод дараах хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.
Хүснэгт 1 /жилээр/
Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/
|
Албан татварын хувь, хэмжээ
|
0-2,400,000
|
10 хувь
|
2,400,001-4,800,000
|
240,000 төгрөг дээр 2,400,000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ.
|
4,800,001, түүнээс дээш
|
720,000 төгрөг дээр 4,800,000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 40 хувийг нэмнэ.
|
Хүснэгт 2 /улирлаар/
Албан татвар ногдуулах улирлын орлогын хэмжээ /төгрөгөөр/
|
Албан татварын хувь, хэмжээ
|
0-600,000
|
10 хувь
|
600,001-1,200,000
|
60,000 төгрөг дээр 600,000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ.
|
1,200,001, түүнээс дээш
|
180,000 төгрөг дээр 1,200,000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 40 хувийг нэмнэ.
|
Хүснэгт 3 /сараар/
Албан татвар ногдуулах сарын орлогын хэмжээ /төгрөгөөр/
|
Албан татварын хувь, хэмжээ
|
0-200,000
|
10 хувь
|
200,001-400,000
|
20,000 төгрөг дээр 200,000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ.
|
400,001, түүнээс дээш
|
60,000 төгрөг дээр 400,000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 40 хувийг нэмнэ.
|
Жишээ: Иргэн Болд татварын жилд үндсэн ажлын газраасаа авсан цалин, хөлс, шагнал, тэтгэмжид авсан 1,800.0 мянган төгрөг, бусад газарт гэрээгээр ажиллаж 500.0 мянган төгрөг, бусдаас авсан бэлэг дурсгалын зүйлийн үнэ 150.0 мянган төгрөг, орон сууцаа түрээслүүлсний орлого 300.0 мянган төгрөг авсан ба эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 150.0 мянган төгрөг, орон сууцаа түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардалд 125.0 мянган төгрөг төлсөн гэвэл татвар ногдуулах орлого нь 2,475.0 /1,800.0-150.0+500.0+150.0+300.0-125.0/ мянган төгрөгт 240.0 мянган төгрөг дээр 2,400.0 мянган төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг буюу 15.0 мянган төгрөгийг нэмж 255.0 мянган төгрөгийн албан татвар ногдуулна.
6.2 Гадаадад ажиллаж байгаа Монгол Улсын иргэний төрөөс авдаг цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах албан татварын хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоож байна.
6.3 Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэсэн иргэнд олгож байгаа цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, адилтгах бусад орлогоос 10 хувиар, иргэнээс худалдан авсан бараа, материал, түүхий эдийн үнийн дүнгээс 3 хувиар дундын суутгал хийж төсөвт төлөх бөгөөд энэ тухай ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэл хийж баталгаажуулна.
Гэхдээ иргэнээс түүхий ноос, ноолуур, арьс шир худалдан авсан тохиолдолд 3 хувиар дундын суутгал хийхгүй.
Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу албан татвар төлж, гэрчилгээ авсан иргэн нь тухайн хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагад болон бараа, материал, түүхий эд худалдан борлуулж орлого олбол гэрчилгээний хуулбарыг орлого олгосон баримтад хавсарган түүний орлогоос дундын суутгал хийхгүй.
6.4 Аж ахуйн нэгж, байгууллагад дундын суутгалаар татвар төлсөн иргэн нь жилээр албан татварын тооцоо хийх бусад орлогуудтай нэгтгэн ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-ээр жилийн орлого, албан татварын тооцоог харьяалагдах татварын албанд очиж хийнэ.
Жишээ 1: Иргэн Болд үндсэн ажлаасаа гадуур ТИС-д хичээл зааж 120.0 мянган төгрөг авсан гэвэл ТИС 12.0 /120.0*10%/ мянган төгрөгийн албан татварыг суутган авч, төсөвт төлөх бөгөөд ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэн батлгаажуулна.
Жишээ 2: «Од» ХХК-д иргэн Бат 1.0 сая төгрөгөөр сэлбэг хэрэгсэл, 4.0 сая төгрөгөөр ноолуур худалдсан гэвэл «Од» ХХК нь сэлбэг хэрэгслийн үнэ болох 1.0 сая төгрөгөөс 3 хувиар тооцож 30.0 мянган төгрөгийн суутгал хийж төсөвт төлөх бөгөөд Батын ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэн баталгаажуулна. Харин ноолуурын үнэ болох 4.0 сая төгрөгөөс дундын суутгал хийхгүй.
6.5 Монгол улсад түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, аж ахуй эрхэлсний орлого, хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлого, албан татвараас чөлөөлөхөөр заасан болон албан татвар тусгайлан ногдуулах орлогуудаас бусад бүх орлогод шаталсан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.
Долоо. Албан татвар тусгайлан ногдуулах хувь, хэмжээ
Татвар төлөгчийн дор дурдсан орлогод албан татварыг дараах хувь, хэмжээгээр тусгайлан ногдуулна:
7.1 Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгч нарын шагнал, адилтгах бусад шагналын 5,000,000 хүртэлх төгрөгийн орлогод 5 хувиар, 5,000,001, түүнээс дээш төгрөгийн орлогод 10 хувиар;
7.2 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын дүнд 2 хувиар;
7.3 Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогод 15 хувиар, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогод 15 хувиар;
7.4 Энэ аргачлалын 5.1-д тодорхойлсон хувийн мал бүхий иргэний татвар ногдуулах малын хонин толгой тутамд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна.
Аймаг, нийслэл
|
Татварын хэмжээ /төгрөг/
|
Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон
|
100
|
Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий
|
75
|
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан
|
50
|
7.5 Бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогод 10 хувиар;
7.6 Урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогод 10 хувиар;
7.7 Эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
7.8 Гадаад оронд эмнэлэг болон урлаг, уран сайхан, эрдэм шинжилгээ, сурталчилгаа зэрэг оюуны үйлчилгээ явуулсан иргэний уг орлогод албан татвар ногдох бол Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол 10 хувиар;
7.9 Монгол Улсад байнга оршин суугч нь татвар төлөгчийн дугаараа орлого олгогчид тэмдэглүүлээгүй бол дараах орлогод 20 хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ. Үүнд:
7.9.1. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгч нарын шагнал болон адилтгах бусад шагнал;
7.9.2. Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого;
7.9.3. Бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого;
7.9.4. Урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал;
7.9.5. Эрхийн шимтгэлийн орлого;
Найм. Монгол улсад түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн орлогод албан татвар тусгайлан ногдуулах хувь хэмжээ
8.1 Монгол улсад түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн дараах орлогод 20 хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ. Үүнд:
8.1.1. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгч нарын шагнал болон адилтгах бусад шагнал;
8.1.2. Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого;
8.1.3. Бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого;
8.1.4. Урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал;
8.1.5. Эрхийн шимтгэлийн орлого;
8.1.6. Хөрөнгө түрээслүүлсний орлого, адилтгах бусад орлого;
Ес. Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх
9.1 Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө.
9.1.1. Хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, төлбөр, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонгийн шагнал, Ардын хувьсгалын партизаны тэтгэвэр, 1939 оны Халхын голын байлдаанд, 1945 оны чөлөөлөх дайнд оролцогчдод олгосон тэтгэмж, хүүхдийн тэтгэлгийн орлого;
«Хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, төлбөр» гэдэгт:
1. Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж;
2. Прокурорын байгууллагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
3. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмж;
4. Иргэний хамгаалалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан тэтгэмж;
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3-т заасан тэтгэмж;
6. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 4-т заасан тэтгэмж, нөхөн төлбөр;
7. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,2,3-т заасан тэтгэмж, 19 дүгээр зүйлийн 1, 2, 3-т заасан нэг удаагийн тэтгэмж;
8. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан тэтгэмж;
9. Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр, 30 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
10. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
11. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан мөнгөн тэтгэмж;
12. Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 4-т заасан нөхөн олговор, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусламж, нөхөн олговор;
13. Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
14. Монгол Улсын Их хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан тэтгэмж;
15. Улс төрийн зарим албан тушаалд тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан тэтгэмж;
16. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөн олговор;
17. Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр, тэтгэмж;
18. Нийгмийн халамжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан тэтгэмж, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхөн олговор;
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмж, 97 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр;
20. Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэлэг;
21. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, 3-т заасан тэтгэмж мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан нэг удаагийн мөнгөн урамшуулал;
22. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
23. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6-д заасан нөхөн төлбөр;
24. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5, 13-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж;
25. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэтгэмж, 26 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн тэтгэмж;
26. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж;
27. Дотоодын цэргийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж;
28. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж;
29. Дипломат албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан нэг удаагийн тэтгэмж;
30. Монгол Улсын эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тэтгэмж;
31. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
32. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж.
9.1.2. Монгол Улсын төрийн болон нэрэмжит шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, нээлтийн шагнал, донорт болон эхийн сүүнд олгож буй нөхөн олговор, томилолтоор ажиллах хугацааны зам хоногийн зардалд олгосон мөнгө;
9.1.3. Даатгалын нөхцлөөр олгож буй хохирол нөхсөний орлого;
9.1.4. Засгийн газрын зээллэгийн нөхөн олговор болон хүүгийн орлого;
9.1.5. Хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, дүрэмт хувцас, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн өртөг, гэнэтийн аюул, онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол нөхөхөд зориулан Засгийн газрын болон орон нутгийн байгууллага, улаан загалмайн нийгэмлэг, гадаад орнуудаас иргэдэд үзүүлж буй тусламж;
9.1.6. Мал бүхий өрхийн гишүүн бүрт хонин толгойд шилжүүлснээр 20 бог;
Харин байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гоц халдварт өвчний улмаас албан татвар ногдуулах мал нь хорогдсон бол энэ тухай сум, дүүргийн ИТХ, Засаг даргын захирамжаар байгуулагдсан комиссын шийдвэрийг үндэслэн албан татвар ногдуулах нийт малын тооноос хасч тооцно.
- Мал бүхий өрхийн албан татвараас чөлөөлөгдөх малын тооцооллыг авч үзье.
Жишээ: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн мал бүхий өрх Дэндэвийнх 2000 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 10, адуу 50, үхэр 60, хонь 250, ямаа 50-ийг тоолуулжээ.
1/ энэ өрхийн 2001 оны албан татвар ногдуулах малын тоог тодорхойлно. Үүний тулд тоологдсон бүх малын толгойн тоог хонин толгойд шилжүүлнэ.
(10+50+60)*5+250+50*1.5=925 хонин толгой
Хэрэв Дэндэвийнх 10 ам бүлтэй гэвэл албан татвараас чөлөөлөгдөх малын тоо нь:
10*20 бог=200 бог /хонин толгойд шилжүүлснээр/
Татвар ногдуулах малын тоо нь хонин толгойд шилжүүлснээр
925-200=725 бог болно.
Тухайн жилд албан татвар ногдуулсан мал нь байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гоц халдварт өвчний улмаас хорогдсон бол зохих баримт /сум, дүүргийн ИТХ, Засаг даргын захирамжаар байгуулагдсан комиссын акт, мэргэжлийн байгууллагын акт тодорхойлолт/-ыг үндэслэн нийт албан татвар ногдуулах малын тооноос уг хорогдсон малын тоог хасч, хөнгөлөлт үзүүлнэ.
2001 онд дээр дурдсан Дэндэвийнхээс байгалийн гамшгийн улмаас хонь 15, ямаа 10 бүгд 25 толгой мал хорогдсон нь зохих баримтаар нотлогдсон гэвэл хөнгөлөлт үзүүлэх малын тоог тодорхойлохдоо хорогдсон бүх малыг хонин толгойд шилжүүлнэ.
15+10*1.5=30 бог
Мал бүхий өрх Дэндэвийн 2001 оны татвар ногдуулах жинхэнэ малын тоо нь хонин толгойд шилжүүлснээр /эцсийн тооцоогоор/:
725-30=695 бог
Төлбөл зохих татвар нь
695*75 төгрөг=52,125 төгрөг болно.
Байгалийн гамшиг гэдэгт газар хөдлөлт, үер, аянга, мөндөр, ган, зуд, хүчтэй салхи, шороон ба цасан шуурга, хүйтэн бороо, гэнэтийн аюулд түймэр, техникийн осол, гоц халдварт өвчинд малын даатгалын эрсдэлд орж байгаа халдварт өвчнүүд тус тус хамаарагдана.
Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах болон албан татвараас чөлөөлөгдөх малын тоог тодорхойлохдоо тухайн өрхийн тайлант жилийн эхэнд байсан ам бүлийн тоо, урьд оны жилийн эцэст тоологдсон малын тоог үндэслэнэ. Тухайн өрхийн жилийн дундуур гарсан ам бүлийн өөрчлөлтийг харгалзан татвар ногдох орлогын хэмжээнд зохицуулалт өөрчлөлт хийхгүй.
9.1.7. Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан олон улсын бусад байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэний орлогыг албан татвараас чөлөөлнө.
9.1.8. Дээрх байгууллагуудад ажиллаж байгаа ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн гадаад дахь эх үүсвэрээс олсон орлогоос албан татвар авахгүй.
9.1.9. Иргэн нь өөрсдийн орлого болон банкнаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зорилгоор аминдаа орон сууцны барилга барих, тэдгээрийг худалдан авахад зориулсан баримтаар нотлогдож байгаа хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогыг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ.
Гэхдээ энэ хөнгөлөлтийг иргэнд нэг л удаа үзүүлнэ.
Хэрвээ албан татвараас чөлөөлөгдөх дээрх орлого нь тухайн жилийн татвар ногдох орлогоос илүү байгаа тохиолдолд дараагийн жилд шилжүүлэн чөлөөлөлт хийхгүй. Иргэний олсон орлого болон банкнаас авсан зээлийн хөрөнгөөр аминдаа гэр, хашаа, байшин барьсан болон худалдан авахад зориулсан хөрөнгийг албан татвараас чөлөөлөхгүй.
Жишээ: Иргэн Дорж 2 өрөө орон сууцны барилга 13.5 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг иргэний тухайн жилийн албан татвар ногдуулах орлого нь 10.0 сая төгрөг гэвэл тухайн жилд 10.0 сая төгрөгийн албан татвар ногдох орлогыг хөнгөлж, 3.5 /13.5-10.0/ сая төгрөгийн орлого хөнгөлөлтөд хамаарагдахгүй.
9.1.10. Их, дээд болон тусгай мэргэжлийн сургуульд суралцагч хүүхдийн төлбөрийг төлсөн дүнг, дотоодын тухайн мэргэжлийн сургуулийн сургалтын төлбөрийн жишгээр бодон, иргэний тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ. Гэхдээ энэ хөнгөлөлтөд тухайн иргэний зөвхөн нэг хүүхдийн сургалтын төлбөр хамаарна.
Жишээ: 2001-2002 оны хичээлийн жилд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцагчдын жилийн сургалтын төлбөрийг 300.0 мянган төгрөгөөр тогтоожээ. Татвар төлөгч иргэн Л.Дорж Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн 2-р ангид суралцагч өөрийн охин Д.Оюуны 2001-2002 оны сургалтын төлбөрт 300.0 мянган төгрөг төлсөн гэвэл, энэ тохиолдолд Л.Доржийн албан татвар ногдох орлогын дүнг 300.0 мянган төгрөгөөр хорогдуулан албан татвар ногдуулна. Хэрэв 200.0 мянган төгрөгийг энэ жилд, 100.0 мянган төгрөгийг дараа жилд төлсөн бол түүний албан татвар ногдуулах орлогоос тухайн жилд төлсөн 200.0 мянган төгрөгийг хөнгөлнө.
9.1.11. Иргэн боловсролын сан, нийгэмд үйлчилдэг, улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагад хандив өргөсөн нь баримтаар нотлогдож байгаа тохиолдолд уг хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогыг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ.
9.2 Албан татвар төлөгчид ногдуулсан албан татвараас дараах албан татварыг хөнгөлнө:
9.2.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэтгэвэр, тэтгэмжийн орлого, аж ахуй эрхэлсний орлого, хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлого, хөрөнгө түрээслүүлсний орлого, албан татвараас чөлөөлөгдөхөөр зааснаас бусад орлого өөрөөр хэлбэл, хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулж, жилийн орлого, татварын тооцоог ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-ээр хийх орлого бүхий иргэний орлогод ногдуулсан жилийн албан татвараас 48,000 төгрөгийн албан татварыг хөнгөлнө.
Ногдуулсан жилийн албан татвар нь 48,000 төгрөгөөс дээш байгаа татвар төлөгчийн хувьд татварын энэхүү хөнгөлөлт нь 48,000-аас илүү ч үгүй, дутуу ч үгүй байна. Хэрэв жилийн албан татвар нь 48,000 төгрөгт хүрэхгүй байгаа татвар төлөгчийн хувьд татварын энэхүү хөнгөлөлт нь тухайн жилд ногдуулсан нийт албан татварын дүнтэй тэнцүү байна.
Үндсэн ажлын хэлбэрээр, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж орлого авдаг татвар төлөгчийн тухайн байгууллагаас авсан орлого, түүнд ногдсон албан татварын тооцоог жилийн дүнгээр нэгтгэн тооцож 48,000 төгрөгийн татварын хөнгөлөлтийг тооцох бөгөөд хөнгөлөлтийг хассан дүнгээр ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэл хийж баталгаажуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн ажилтан хүлээнэ. Хэрвээ татвар төлөгч нь жилийн дундуур шилжих, ажлаас халагдсан тохиолдолд ногдуулсан албан татвараас ажилласан хугацаанд ногдох татварын хөнгөлөлтийг хассан дүнгээр ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэл хийж баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, үндсэн ажиллагсадын хувьд 48,000 төгрөгийн татварыг аж ахуйн нэгж, байгууллагад тооцогдоно гэсэн үг юм. Үүний тулд:
а/ татвар төлөгч бүрийн сарын орлогод ногдуулсан албан татварын дүнгээс 4,000 төгрөгийг хасч үлдсэнийг цалингаас суутгах, өөрөөр хэлбэл, олговол зохих цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хассан цалингийн дүн нь 40,001 төгрөгөөс дээш байгаа тохиолдолд албан татварын суутгал хийх
б/ сар бүрийн ногдуулсан татвараас 4,000 төгрөгийн албан татварыг хасч тооцсон хүснэгтийг ашиглах нь зүйтэй.
Үндсэн ажлын газраас авсан цалин, хөдөлмөрийн хөлснөөс бусад орлого /Хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 5-ын «в», 9-д заасан орлого/ олсон иргэн нь харьяалагдах татварын албанд очиж ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-ээр орлого, татварын нэгдсэн тооцоо хийхдээ аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн татварын хөнгөлөлтийг дахин тооцохгүй бөгөөд хэрэв 48,000 төгрөгөөс бага татварын хөнгөлөлт эдэлсэн бол зөрүүг тооцно. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хийгдсэн татварын хөнгөлөлт үнэн зөв хийгдсэн эсэхэд татварын улсын байцаагч байнгын хяналт тавьж байна.
Үндсэн ажлын хэлбэрээр, хөдөлмөрийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэж орлого олдоггүй өөрөөр хэлбэл, хувиараа аж ахуй эрхлэгч, түрээсийн орлого авагч гэх мэт жилээр орлого, татварын тооцоог нэгтгэн хийдэг татвар төлөгч нь орлогоо үнэн зөв тодорхойлон албан татвар ногдуулан, түүнээс дээрх хөнгөлөлтийг хасч харилцагч татварын албанд төлөх ба жилийн эцэст иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар албан татварын эцсийн тооцоо хийнэ.
9.2.2. Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа Монгол Улсад байнга оршин суугчийн зөвхөн эдгээр үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Ийм үйл ажиллагаа эрхэлж олсон нийт орлогоос уг үйлдвэрлэлийг явуулахад гаргасан зардлыг хасч татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
Тухайн татвар төлөгчийн тооцогдсон албан татварын дүнг албан татвар ногдуулах орлогод нь харьцуулан нэг төгрөгийн албан татвар ногдуулах орлогод ногдох албан татварыг тодорхойлно.
Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж олсон /зардлыг нь хасаад үлдсэн/ орлогын дүнг орлогын 1 төгрөгт ногдох албан татварын хэмжээгээр үржүүлж энэ үйл ажиллагаанд ногдох нийт албан татварыг тодорхойлно. Энэ тодорхойлсон албан татварын 50 хувьтай тэнцэх хэмжээгээр тухайн татвар төлөгчид ногдуулсан нийт албан татварын дүнг хорогдуулж хөнгөлнө.
Жишээ: Иргэн Даржаагийн жилийн албан татвар ногдуулах орлого 3,000.0 мянган төгрөг, үүний дотор үр, тариа, хүнсний ногоо тариалж олсон албан татвар ногдуулах орлого 800.0 мянган төгрөг гэвэл хөнгөлөлтийн тооцоог хийе.
1/ нийт албан татвар ногдуулах орлогод төлбөл зохих албан татварын хэмжээг шатлалын дагуу тодорхойлно.
3,000.0 мянган төгрөгийн орлогод шатлалын дагуу 360.0 мянган төгрөгийн албан татвар ногдуулна.
2/ албан татвар ногдуулах нийт орлогын нэг төгрөгт ногдох албан татварын хэмжээг тодорхойлно.
360.0 мянган төгрөг:3,000.0 мянган төгрөг=0.12 төгрөг
3/ зөвхөн үр, тариа, хүнсний ногоо тариалж олсон албан татвар ногдуулах орлогод ногдох албан татварын хэмжээг тодорхойлно.
800.0 мянган төгрөг*0.12 төгрөг=96.0 мянган төгрөг
4/ хөнгөлөлт үзүүлэх албан татварын хэмжээг тодорхойлно.
96.0 мянган төгрөг*50%=48.0 мянган төгрөг
5/ Иргэн Даржаад 312.0 /360.0-48.0/ мянган төгрөгийн албан татвар ногдоно.
Зөвхөн үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дагнан эрхэлдэг, бусад орлогогүй татвар төлөгчийн хувьд ногдсон албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
Арав. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлан тушаах
10.1 Аж ахуйн нэгж, байгууллага нь дараах орлогод албан татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлнө. Үүнд:
10.1.1. Үндсэн ажиллагсдад олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, адилтгах орлогод шаталсан хувь, хэмжээгээр /хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, /жишээ 1, 2, 3, 4/
10.1.2. Гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгчдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, адилтгах орлогод 10 хувиар /жишээ 5/
10.1.3. Хувиараа бараа, материал, түүхий эд худалдан авахдаа /бэлэн ба бэлэн бусаар олгосон/ үнийн дүнгээс 3 хувиар /жишээ 6/ тус тус суутгал хийж ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэл хийн баталгаажуулж, суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны дотор төсөвт шилжүүлж, жилийн тайланг батлагдсан маягтаар гарган дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор татварын албанд тушаана. Тухайн сард суутган авсан албан татварын хэмжээ нь 10,000 төгрөгөөс бага байвал суутган авсан уг албан татварыг дараа сарынхтай нэгтгэн төсөвт шилжүүлнэ.
10.1.4. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах шагналын 5,000,000 төгрөг хүртэлх орлогод 5 хувиар, 5,000,001, түүнээс дээш төгрөгийн орлогод 10 хувиар /жишээ 7, 8/
10.1.5. Бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогод 10 хувиар /жишээ 9/
10.1.6. Урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналд 10 хувиар /жишээ 10/ тус тус албан татварыг ногдуулан суутган авч 3 хоногийн дотор төсөвт төлж, улирлын тайланг батлагдсан маягтаар гарган улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тушаана.
10.1.7. Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогод 15 хувиар /жишээ 11/
10.1.8. Зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлогод 15 хувиар /жишээ 12/. Арилжааны банк иргэний хадгаламжид хүү бодох бүртээ дээрх хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.
10.1.9. Эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар /жишээ 13/ тус тус албан татварыг ногдуулан суутган авч 3 хоногийн дотор төсөвт төлж, жил, улирлын тайланг батлагдсан маягтаар гарган уг орлогыг хуваарилан олгосноос хойш 15 хоногийн дотор тушаана.
Аж ахуйн нэгж, байгууллагаас иргэнд орлого шилжүүлэх, олгох бүртээ татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг тэмдэглэн, албан татварыг ногдуулан суутган авч энэ тухай иргэний орлогын бүртгэлийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэл хийж баталгаажуулна.
Аж ахуйн нэгж, байгууллага нь дараах байдлаар албан татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлнө.
Жишээ 1: Сарын 80.0 мянган төгрөгийн албан татвар ногдуулах орлого /эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хассан дүн/-той иргэнээс сард 4.0 /80.0*10%-4.0/ мянган төгрөгийн албан татварыг суутган, ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т баталгаажуулсан байна. Суутгасан татварыг дараа сарын 10-ны дотор төсөвт шилжүүлнэ.
Дээрх иргэн жилд 900.0 мянган төгрөгийн албан татвар ногдуулах орлоготой гэж татварын тооцоо хийвэл 42.0 /900.0*10%-48.0/ мянган төгрөгийн албан татвар төлнө. Энэ нь шатлалаар албан татвар ногдуулахад тухайн сарын албан татвар ногдуулах орлого 40,001-ээс доош бол албан татвар чөлөөлөгдсөн гэж үзэж болно.
Жишээ 2: Иргэн Цэдэн хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажлын хэлбэрээр төсвийн байгууллагад ажиллаж сард 45.0 мянган төгрөгийн үндсэн цалин, удаан жилийн нэмэгдэл 10.0 мянган төгрөг, ур чадварын нэмэгдэл 5.4 мянган төгрөг авдаг бөгөөд 1,208 /60,400*2%/ төгрөг нийгмийн даатгалын шимтгэл гэж үзвэл албан татвар ногдуулах орлого нь 59,192 /60,400-1,208/ болох ба 1,919.2 /59,192*10%-4,000/ төгрөгийн албан татварыг тухайн сард /ТМ-18/ маягтаар суутган авч, Суутган тооцсон татварын тайлан ¹1-ээр ирүүлэх үүргийг орлого олгогч аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
Жишээ 3: Иргэн Данзангийн үндсэн ажлын газраас авсан албан татвар ногдуулах орлогод албан татвар ногдуулсан тооцоо:
¹
|
Албан татвар ногдуулах орлого
|
Төлсөн албан татвар
|
Ногдуулсан албан татвар
|
Илүү татвар
|
Дутуу татвар
|
1
|
53,000
|
1,300
|
503.0*10%
50.3-48.0
|
|
|
2
|
39,000
|
|
|||
3
|
32,000
|
|
|||
4
|
54,000
|
1,400
|
|||
5
|
35,000
|
|
|||
6
|
40,000
|
|
|||
7
|
53,000
|
1,300
|
|||
8
|
29,000
|
|
|||
9
|
42,000
|
|
|||
10
|
52,000
|
1,200
|
|||
11
|
35,000
|
|
|||
12
|
39,000
|
|
|||
|
503,000
|
5,200
|
2,300
|
2,900
|
|
Энд жилийн эцсээр 2,900 төгрөгийн албан татварын илүү төлөлтийг эргүүлэн олгох буюу дараа жилийн албан татварт суутган тооцно.
Жишээ 4: Иргэн Сараагийн үндсэн ажлын газраас авсан албан татвар ногдуулах орлогод албан татвар ногдуулсан тооцоо:
¹
|
Албан татвар ногдуулах орлого
|
Төлсөн албан татвар
|
Ногдуулсан албан татвар
|
Илүү татвар
|
Дутуу татвар
|
1
|
57,000
|
1,700
|
665.0*10%
66.5-48.0
|
|
|
2
|
55,000
|
1,500
|
|||
3
|
47,000
|
700
|
|||
4
|
56,000
|
1,600
|
|||
5
|
60,000
|
2,000
|
|||
6
|
59,000
|
1,900
|
|||
7
|
54,000
|
1,400
|
|||
8
|
58,000
|
1,800
|
|||
9
|
52,000
|
1,200
|
|||
10
|
51,000
|
1,100
|
|||
11
|
56,000
|
1,600
|
|||
12
|
60,000
|
2,000
|
|||
|
665,000
|
18,500
|
18,500
|
|
|
Энэ тохиолдолд албан татварын илүү, дутуу төлөлт гарахгүй.
Дээрх 2 хүснэгт дэх жишээнд албан татвар ногдуулах орлогыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж тооцсон бөгөөд сар бүрийн орлогод ногдуулсан татвараас 4,000 төгрөгийн албан татварыг хасч тооцсон болно.
Жишээ 5: Иргэн Заяа үндсэн ажлын зэрэгцээгээр «Барс» компанид барилгын засвар хийж 3 дугаар сард 100.0 мянган төгрөгийн орлого авсан гэвэл «Барс» компани 10.0 /100.0*10%/ мянган төгрөгийг суутган авч 4 дүгээр сарын 10-ны дотор төсөвт төлж, Заяагийн ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэн баталгаажуулна.
Жишээ 6: Иргэн Дамдин «Дэвшил»ХК-д 200.0 мянган төгрөгийн труба худалдсан бол 6.0 /200.0*3%/ мянган төгрөгийг суутган төсөвт төлж, Дамдингийн ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэн баталгаажуулна.
Жишээ 7: Түүхийн хүрээлэн Равданд ном бичсэний шагналд 1,500.0 мянган төгрөг олгосон гэж үзвэл 75.0 /1,500.0*5%/ мянган төгрөгийн албан татварыг ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.
Жишээ 8: «Өнгөт хэвлэл» ХХК-иас орчуулагч Сэргэлэнд англи хэлнээс ном орчуулсны хөлсөнд 6,000,000 төгрөг олгосон гэвэл 350.0 /(6,000.0-5,000.0)*10%+5,000.0*5%/ мянган төгрөгийн албан татварыг ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
Жишээ 9: «Ялалт» ХХК-ийн ерөнхий захирал Бямбаа тодорхой дүнгээр бооцоо тавьж тоглоод 100.0 мянган төгрөгийн бооцоо авсан гэвэл бооцоот тоглоомыг зохион байгуулагч 10.0 /100.0*10%/ мянган төгрөгийн албан татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлнө.
Дорж сугалааны хонжворт 200.0 мянган төгрөгийн эд зүйлс авсан гэвэл, сугалаа гаргагч аж ахуйн нэгж, байгууллага 20.0 /200.0*10%/ мянган төгрөгийн албан татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлнө.
Жишээ 10: «Хангай» ХХК-иас зохион байгуулсан шатрын тэмцээнд иргэн Тайван түрүүлж 1,000.0 мянган төгрөгийн шагнал авсан гэвэл «Хангай» ХХК 100.0 /1,000.0*10%/ мянган төгрөгийн албан татварыг ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
Жишээ 11: «Эрдэнэдалай» ХК нь иргэн Гэлэгт олгосон 500.0 мянган төгрөгийн хувьцааны ногдол ашгийн орлогод 75.0 /500.0*15%/ мянган төгрөгийн албан татварыг ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.
Иргэн Очир Шинэчлэл банкны 2000 оны ашгаас 180.0 мянган төгрөгийн хувь хүртэгчийн орлого хүлээн авсан гэж үзвэл түүнд 27.0 /180.0*15%/ мянган төгрөгийн албан татварыг Шинэчлэл банк ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.
Жишээ 12: Иргэн Ёндонгийн хадгаламжийн хүүгийн 300.0 мянган төгрөгийн орлогод ногдох 45.0 /300.0*15%/ мянган төгрөгийн албан татварыг Хадгаламжийн банк ногдуулан суутган авч, төсөвт төлнө.
Гэхдээ хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогод 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн албан татварын ногдуулалт хийж, төсөвт төлнө.
Жишээ 13: Иргэн Бадам аж ахуйн нэгж, байгууллагын менежмент, үнэт цаасны албаны өдөр тутмын сүлжээний программ хийж өгснөөс тухайн байгууллагад олсон ашгаас өөрийн хийсэн программын патентийн шимтгэлийн орлого 470.0 мянган төгрөг авсан гэвэл, иргэн Бадам 47.0 /470.0*10%/ мянган төгрөгийг албан татварт суутгуулна.
10.2 Албан татвар төлөгч нь дараах орлогод албан татвар өөрөө ногдуулан төсөвт төлнө.
10.2.1. Хувийн мал бүхий иргэн ногдуулсан албан татварыг 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор 2 хувааж мал сүрэг нь байнга байгаа нутаг дэвсгэрийн орон нутгийн төсөвт төлнө. Татварын алба татвар төлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр албан татварыг урьдчилан төлүүлж болно.
Жишээ: Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Баасанжавынх 2000 оны жилийн эцэст 20 адуу, 5 тэмээ, 25 үхэр, 150 хонь, 50 ямаа тоолуулсан ба ам бүл 7 гэвэл иргэн Баасанжавын албан татвар ногдуулах малын тоо хонин толгойд шилжүүлснээр:
(20+5+25)*5+150+50*1.5=475 бог
Албан татвараас чөлөөлөгдөх малын тоо /хонин толгойд шилжүүлснээр/
7*20=140 бог
Албан татвар ногдуулах малын жинхэнэ тоо /хонин толгойд шилжүүлснээр/
475-140=335 бог
Ногдуулах албан татварын хэмжээ 335*100 төгрөг=33,500 төгрөг болно.
10.2.2. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар албан татварыг ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны дотор төсөвт төлж, төлснөөс хойш 15 хоногийн дотор /ТМ-22/ маягтаар тайлан гаргана.
Жишээ: Иргэн Төмөр 2 дугаар сард хувийн орон сууцаа 20.0 сая төгрөгөөр борлуулсан бол 400.0 /20,000.0*2%/ мянган төгрөгийн албан татварыг 4 дүгээр сарын 15-ны дотор төсөвт төлөх ба тайланг төлснөөс хойш 15 хоногийн дотор гаргана.
10.2.3. Хөрөнгө түрээслүүлсний орлогод шаталсан хувь, хэмжээгээр /хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ албан татварыг ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны дотор төсөвт төлж, албан татварын жилийн эцсийн тооцоог ИОТТХ-аар хийнэ.
Жишээ: Иргэн Цэнд орон сууцаа гадаадын иргэнд сарын 250.0 мянган төгрөгөөр 1 жилийн хугацаагаар түрээслүүлсэн бөгөөд үүнээс сар бүр цахилгаан, дулааны зардалд 50.0 мянган төгрөгийг төлдөг гэвэл 192.0 /(250.0*12-50.0*12)*10%-48.0/ мянган төгрөгийн албан татварыг ногдуулан төлөх бөгөөд албан татварын тооцоог ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-ээр хийнэ.
Аж ахуй эрхлэгч нь татварыг 2 хэлбэрээр төлнө. Үүнд:
а/ татвар төлөгч орлого, татвараа үнэн зөв тодорхойлон албан татвараа улирал тутам төлж, жилийн орлого, татварын тооцоог хийх
б/ Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын хуулийн дагуу ажил, үйлчилгээ эрхлэх бүрдээ буюу сар тутам албан татвараа төлж албан татвар төлсөн тухай гэрчилгээ авна.
Жишээ: Иргэн Болд 1-р улиралд аж ахуй эрхэлж олсон албан татвар ногдуулах орлого 720.0 мянган төгрөг гэвэл албан татварт 84.0 /(720.0-600.0)*20%+60.0/ мянган төгрөгийг 4 дүгээр сарын 15-ны дотор төсөвт төлж, албан татварын тайланг /ТМ-21/ маягтаар гаргана.
Аж ахуй эрхэлсний орлого авдаг иргэн нь жилээр орлого, татварын тооцоо хийх бусад орлоготой нэгтгэн жилийн орлого, татварын тооцоог ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-ээр дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд очиж хийнэ.
Иргэн тодорхой хугацаанд хувиараа аж ахуй эрхлэхээр албан татвар төлж, гэрчилгээ авсан бол уг хугацаанд олсон орлогод албан татвар давхардуулан ногдуулахгүй.
Жишээ: Иргэн Дорж гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварлан 3 дугаар сард 46.0 мянган төгрөг, 4 дүгээр сард 45.0 мянган төгрөг олсон бөгөөд 4 дүгээр сард 4.5 мянган төгрөгийн албан татвар төлж гэрчилгээ авсан бол 45.0 мянган төгрөгийн орлогод албан татварыг давхардуулан ногдуулахгүй, зөвхөн 3 дугаар сард олсон 46.0 мянган төгрөгийн орлогод 4.6 мянган төгрөгийн албан татвар ногдуулан 4 дүгээр сарын 15-ны дотор төсөвт төлнө.
10.3 Татвар төлөгч нь цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, аж ахуй эрхэлсний орлого, бараа, материал, түүхий эд бэлтгэн борлуулсны орлого, хөрөнгө түрээслүүлсний орлого авдаг бол жилийн турш ИОБ-ийн дэвтэрт тэмдэглэн баталгаажуулж, жилийн эцэст бүх орлогыг нэгтгэн шаталсан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулан төлж, дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяа татварын албанд очиж ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-ээр жилийн орлого, татварын тооцоо хийнэ.
Жишээ: Иргэн Баасан үндсэн ажлын газраас цалинд 1,440.0 мянган төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 144.0 мянган төгрөг төлсөн, суутгасан албан татвар 81.6 мянган төгрөг, бусад байгууллагаас гэрээний үндсэн дээр 340.0 мянган төгрөгийн орлого олж суутгуулсан албан татвар 34.0 мянган төгрөг, аж ахуй эрхэлсний орлого 750.0 мянган төгрөг, түүхий эд бэлтгэж борлуулсны орлого 300.0 мянган төгрөг, төлсөн албан татвар 9.0 мянган төгрөг, оршин суудаг дүүргээс шагналд 50.0 мянган төгрөг, 1 өрөөгөө хөлслүүлсний орлого 280.0 мянган төгрөг авсныг ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т тэмдэглэн баталгаажуулсан гэж үзвэл бүгд 3,160.0 мянган төгрөгийн орлого олсноос нийгмийн даатгалд 144.0 мянган төгрөгийг төлж, албан татвар ногдуулах орлого нь 3,016.0 мянган төгрөг, суутганаар 124.6 мянган төгрөгийн албан татварыг төлсөн гэвэл иргэн Баасан дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор жилийн орлого, татварын тооцоог нэгтгэн ИОБ-ийн дэвтэр /ИОТТХ/-т хийнэ.
Баасангийн 3,016.0 мянган төгрөгийн албан татвар ногдуулах орлогод төлбөл зохих албан татвар нь 315.2 /((3,016.0-2,400.0)*20%+24.0)-48.0/ мянган төгрөг, үүнээс төлсөн 124.6 мянган төгрөгийг хасвал 190.6 мянган төгрөгийн албан татварыг нөхөн төлнө.
Арван нэг. Мөрдөгдөх хугацаа
11.1 Хуулийн 12 дугаар зүйлийн 2-т зааснаар хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогын албан татварын тооцоо хийж, тайлагнах ажлыг 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө. Энэ заалт нь түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчид хамаарахгүй.
11.2 Энэхүү аргачлалыг 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
Текст томруулах
A
A
A