A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2002 оны 9 дүгээр сары 19-ны өдрийн 171 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
                    
Татвар төлөгчийн талаархи хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, тэдгээрийг татварын хяналт шалгалтанд ашиглах журам
 
Нэг. Зорилго, ач холбогдол
1.1   Татвар төлөгчийн орлого, зардлын гүйлгээний талаархи мэдээллийг цуглуулах хөндлөнгийн эх үүсвэрүүдийг тодорхойлох, тэдгээрээс мэдээлэл цуглуулж авах хууль эрх зүйн болон бусад арга замыг хангуулах, цугларсан мэдээллийг татварын албад хооронд солилцон, татварын хяналт шалгалтанд ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд журамлаж, татвараа өөрөө тодорхойлж, төлөх системийн тогтолцооны хүрээнд татвар ногдуулалтыг шударга, эрх тэгш хэрэгжүүлэхэд энэ журмын зорилго оршино.
1.2  Татвар төлөгчийн талаархи хөндлөнгийн мэдээллийг цуглуулж, татварын хяналт шалгалтанд ашиглах нь дараахь ач холбогдолтой болно. Үүнд:
Татварын тайлан гаргадаггүй болон татвар ногдох орлогоо санаатайгаар багасгаж тайлагнадаг татвар төлөгчдийг илрүүлэх боломжийг бүрдүүлж, тэдгээрийн зүгээс ийм үйлдэл хийхийг хязгаарлаж, татвараа сайн дурын үндсэн дээр үнэн зөв тайлагнадаг байх системийг хэвшүүлэх Татварын хяналт шалгалтанд хамрагдах татвар төлөгчийг оновчтой сонгох, татварын хяналт шалгалтыг явуулах чиглэл, зөрчил байж болзошгүй гүйлгээнүүдийг тодотгож өгснөөр татварын хяналт шалгалтын чанарыг эрс дээшлүүлэхэд татварын алба, байцаагч нарт туслах
 
Хоёр. Хөндлөнгийн мэдээллийн төрөл
2.1     Татвар төлөгчийн талаархи хөндлөнгийн мэдээлэлд тухайн татвар төлөгчийн орлого, зардал болон бусад гүйлгээний талаар тэдэнтэй харьцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн болон тэдэнтэй хамтран ажилладаг, холбоо сүлбээтэй этгээдүүдээс сайн дурын болон хуулинд заасны дагуу албан журмаар ирүүлсэн мэдээллүүд хамаарна. Аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүнээс нууц ангиллаар ирүүлсэн мэдээллийг үүнд хамааруулахгүй бөгөөд эдгээр мэдээллийн бүртгэл нь тусдаа хийгдэж, ҮТЕГ-ын даргын  2000 оны 31 дүгээр тушаалаар баталсан « Татварын албанд иргэдээс ирүүлсэн мэдээллийг нуццлах, хадгалах тухай тусгай журам» - ын дагуу зохицуулагдана.
2.2     Татвар төлөгчийн талаархи хөндлөнгийн мэдээллийг дараахь үндсэн 4 төрөлд ангилна. Үүнд:
Төрийн байгууллагуудаас цуглуулах мэдээлэл Татвар төлөгч хувь хүн, ААНБ-аас цуглуулах мэдээлэл Татварын албаны дотоод эх үүсвэрээс цуглуулах мэдээлэл Сонин хэвлэл, радио, телевиз зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс цуглуулах мэдээлэл
 
 
Гурав. Хөндлөнгийн мэдээлэл цуглуулах
3.1   Хөндлөнгийн мэдээллийн ажилтан
3.1.1       Хөндлөнгийн мэдээлэл цуглуулах ажилд татварын байцаагч нэг бүр идэвхи гарган оролцох үүрэгтэйн зэрэгцээ хөндлөнгийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн, хяналт тавин ажиллах үүргийг ҮТЕГ-т Хяналт шалгалтын болон Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэс, татварын албадад Бүртгэл мэдээллийн тасгийн дарга /цаашид хөндлөнгийн мэдээллийн ажилтан гэх/ хүлээнэ. 
3.1.2       Энэ журмын 3.1.1-д заасан үүргийн хүрээнд ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтэс дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
Татварын хяналт шалгалтын явцад цуглуулж болох хөндлөнгийн мэдээллийн эх үүсвэрүүдийг тодорхойлж, эдгээр мэдээллүүдийг цуглуулах ажиллагааг журамлан, татварын албадад мөрдүүлэх, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн мэдээлэл цуглуулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Татварын албад, байцаагчдын зүгээс хөндлөнгийн мэдээллийг хэрхэн ашиглаж байгаад хяналт тавих, хөндлөнгийн мэдээллийг ашиглан хяналт шалгалтанд хамрагдвал зохих татвар төлөгчдийг илрүүлэх болон хөндлөнгийн мэдээллийг татварын хяналт шалгалтанд хэрэглэх талаар татварын алба болон байцаагч нарыг сургаж, зааварчилах
3.1.3       Энэ журмын 3.1.1 –д заасан үүргийн хүрээнд ҮТЕГ-ын Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэс дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
Төрийн байгууллагуудаас цуглуулж болох хөндлөнгийн мэдээллийн эх үүсвэрүүдийг олж тогтоон, тэдгээртэй гэрээ байгуулан мэдээллийг төвлөрүүлэн авах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах Татварын албадаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллийг хүлээн авч, бүртгэл хөтлөх Төрийн байгууллагуудаас төвлөрүүлэн авсан болон татварын албадаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллийг компьютерээр боловсруулан, улсын хэмжээний хөндлөнгийн мэдээллийн сан үүсгэх Компьютерээр боловсруулж, мэдээллийн санг үүсгэх боломжгүй мэдээллүүдийг татварын албадаар ялган ангилж, хүснэгт маягт үйлдэн тус тусын татварын албадад хүргүүлэх Төрийн байгууллагуудаас төвлөрүүлэн авсан болон татварын албадаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээс үүссэн мэдээллийн санг сар бүр татварын албадаар ялган, тус тусын татварын албадад хүргүүлэх Хөндлөнгийн мэдээллийн сангийн ашиглалт, түүний найдвартай ажиллагаанд хяналт тавьж, удирдах болон ашиглалтын бүртгэлийн санг татварын албадаас гаргуулан авч, улсын хэмжээний бүртгэлийн санг үүсгэх Хөндлөнгийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалтын талаархи тайланг гарган удирдлагад сар тутам танилцуулж байх
3.1.4        Энэ журмын 3.1.1 –д заасан үүргийн хүрээнд татварын албадын хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
Орон нутгийн төрийн байгууллагуудаас цуглуулж болох хөндлөнгийн мэдээллийг гэрээ байгуулсны үндсээн дээр тогтмол гаргуулан авдаг байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах Татварын албаны дотоод эх үүсвэрээс гаргах мэдээллийг холбогдох байцаагчдаас зохих маягтын дагуу хүлээн авч,  маягт үнэн зөв, бүрэн бөглөгдсөн эсэхэд хяналт тавих, мэдээлэл хүлээн авсан бүртгэл хөтлөх Хөндлөнгийн мэдээлэл цуглуулах нэгдсэн арга хэмжээ болон татварын хяналт шалгалтын үеэр цугларсан мэдээллийг зохих маягтын дагуу хүлээн авч, бүртгэл хөтлөх Сонин хэвлэл, радио,  тeлeвиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээс татварын байцаагчдын цуглуулан өгсөн мэдээллийг хүлээн авч, бүртгэл хөтлөх Компьютерээр боловсруулахаар энэ журамд заасан болон компьютерээр боловсруулах боломжгүй боловч бусад татварын албанд харъяалалтай татвар төлөгчийн талаархи хөндлөнгийн мэдээллийг ҮТЕГ-ын МБА-ийн хэлтэст хүргүүлэх ҮТЕГазраас ирүүлэх хөндлөнгийн мэдээллийн сан болон хүснэгтэн мэдээллийг хүлээн авах, эдгээр мэдээллээр татварын хяналт шалгалт хийхээр томилогдсон татварын улсын байцаагчыг ханган ажиллах, ашиглуулсан мэдээллийн бүртгэл хөтлөх Татварын албаны хэмжээнд үүссэн хөндлөнгийн компьютерийн болон цаасан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, татварын хяналт шалгалтанд хамрагдвал зохих татвар төлөгчийг сонгох ажиллагаанд оролцох Хөндлөнгийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, түүний ашиглалтын байдлын талаар татварын албаны даргад танилцуулах
 
3.2   Хөндлөнгийн мэдээллийг цуглуулах арга зам, хугацаа болон хөтлөгдөх маягтууд
Хөндлөнгийн мэдээллийг цуглуулах арга зам, хөтлөгдөх маягтууд нь хөндлөнгийн мэдээллийн төрлөөс шалтгаалан янз бүр байна. /Хүснэгт 1 үз./ Хойшид ҮТЕГ-аас хөндлөнгийн мэдээллийн төрлийг тодруулан нэмэх тохиолдол бүрд түүнийг цуглуулах арга зам, хөтлөгдөх маягтуудын талаар энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулан хэрэгжүүлнэ.  
 
3.2.1       Төрийн байгууллагуудаас цуглуулах мэдээлэл
       Төрийн байгууллагуудтай харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр холбогдох мэдээллийг тогтмол гаргуулан авдаг системийг тогтооно. Гэрээгээр авах мэдээллийн үзүүлэлт, маягт болон ирүүлэх хэлбэр, хугацаа зэргийг нарийвчилан тохирох бөгөөд дараахь төрлийн мэдээллүүдийг цуглуулан авна. Үүнд:
3.2.1.1ҮТЕГ-ын МБА-ын хэлтсийн хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь дараахь төрлийн мэдээллүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас гаргуулан авна. Үүнд:
Гаалийн мэдээ  - Улсын Гаалийн Ерөнхий Газраас Спирт хуваарилалтын мэдээ – ХХААЯамнаас Иргэний бүртгэлийн мэдээ – Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээ – Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас Алтны борлуулалтын мэдээ – Монгол банк, Арилжааны банкууд, Улсын сорьц, хяналтын газар болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар Ашигт малтмалын лицензийн мэдээ – Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас Үнэт цаас, Засгийн газрын бонд, компанийн бондын мэдээ – Хөрөнгийн биржээс Тендерийн мэдээ – Тендер зарласан төрийн захиргааны холбогдох байгууллагаас
3.2.1.2      Татварын албад нь дараахь төрлийн мэдээллүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас гаргуулан авна. Үүнд:
Нийгмийн даатгалд даатгуулагчийн тухай мэдээлэл – Орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсээс Бууны бүртгэлийн мэдээ – Орон нутгийн цагдаагийн хэлтсээс Газрын түрээсийн мэдээ – Орон нутгийн газрын албанаас Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний мэдээ – Замын цагдаагийн хэлтсээс
 
3.2.2             Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнээс цуглуулах мэдээлэл
3.2.2.1    Татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалт явуулахдаа тухайн хяналт шалгалтанд хамрагдаж байгаа татвар төлөгчийн зүгээс бусад татвар төлөгчидтэй хийсэн анхаарал татахуйц ихээхэн хэмжээний дүн буюу бусад төрлийн мэдээлэл нэг бүрийг «Хөндлөнгийн мэдээллийн хуудас» ХМ 01 маягтанд бичиж тэмдэглэн, уг анхан шатны баримтын  хуулбарыг үйлдэж, өөрийн татварын албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтанд хүлээлгэн өгнө. 
3.2.2.2    Татварын хяналт шалгалтын явцад цуглуулсан мэдээллийн үнэн зөв эсэхийн хариуцлагыг тухайн мэдээллийг олж нийлүүлсэн татварын улсын байцаагч бүрэн хариуцна. 
3.2.2.3    ҮТЕГ-ын Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтсийн хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь спирт үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага бүрээс бусад аж ахуйн нэгж, байгууллагад худалдсан спиртийн мэдээг «спирт борлуулалтын мэдээ» маягтаар сар бүр гаргуулан авах ажлын зохион байгуулалтыг хангаж ажиллана.
 
3.2.3           Татварын албаны дотоод эх үүсвэрээс цуглуулах мэдээлэл
3.2.3.1    «НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх аргачлал» -ын дагуу НӨАТ төлөгч нь НӨАТ-ын тайланг сар бүр гарган ирүүлэх бүрдээ НӨАТ-ын тайланд тусгагдсан «худалдан авсан бараа, ажил үйлчилгээ» -нд төлсөн НӨАТ-ын падаан нэг бүрийг хамт ирүүлэх бөгөөд тайлан хүлээн авсан байцаагч нь НӨАТ-ын падаан нэг бүрийн үзүүлэлтүүд үнэн зөв, бүрэн бөглөгдсөн эсэхийг хянан шалгасны дараа өөрийн татварын албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтанд хүргүүлнэ.
3.2.3.2    «Татвар төлөгч иргэнийг тодорхойлж бүртгэх, татварын тооцоо хийх» журмын дагуу суутган татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээгээр ажил үйлчилгээ гүйцэтгэсэн болон бараа материал худалдан борлуулсан иргэнд орлого олгохдоо суутган авсан татварын тайланг суутгуулагч нэг бүрээр ТТ-11(2), ТТ- 11 (3) маягтаар тус тус улирал бүр гарган ирүүлэх бөгөөд тайланг хүлээн авсан байцаагч нь тайлангийн үзүүлэлтүүд бүрэн зөв бөглөгдсөн эсэхийг шалгасны дараа өөрийн татварын албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтанд хүргүүлнэ.
 
3.2.4           Сонин хэвлэл, радио, телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс цуглуулах мэдээлэл
3.2.4.1      Татварын албадын сургалт сурталчилгааны байцаагч болон ҮТЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан хяналт нь сонин хэвлэл, радио, телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй мэдээллийг анхаарлын төвдөө байлгаж, татвар төлөгчдийн аж ахуйн үйл ажиллагааны талаар анхаарал татахуйц мэдээлэл ажиглагдвал түүнийг тэмдэглэн авч, хөндлөнгийн мэдээллийн ажилтанд хүргүүлж байна.   
                                                                   
 
 
Хүснэгт 1                                                                  
                              Хөндлөнгийн мэдээлэл цуглуулах арга зам, давтамж
                                                                                                                   
     Мэдээллийн төрөл
Мэдээллийн
   эх үүсвэр
          Мэдээлэл цуглуулах
Хугацаа
ҮТЕГ
ТА-ны ХМА
Байцаагч
1. Төрийн байгууллагуудаас цуглуулах мэдээлэл
Гаалийн мэдээ
 
Спирт хуваарилалтын мэдээ
 
Иргэний бүртгэлийн мэдээ
 
ҮХЭХ-ийн хөдөлгөөний мэдээ
 
Алтны борлуулалтын мэдээ
 
 
 
Ашигт малтмалын лиценз
 
Үнэт цаас, ЗГ-ын бонд
 
 
Тендерийн мэдээ
 
Нийгмийн даатгалын мэдээ
 
Бууны бүртгэлийн мэдээ
 
Газрын түрээсийн мэдээ
 
Тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөний мэдээ
 
УГЕГазар
 
ХААХХҮЯам
 
ИБМУТөв
 
ҮХЭХБГазар
 
МБанк, АБанк
УСХГазар
АМХЭГазар
 
АМХЭГазар
 
Хөрөнгийн
 бирж
 
ТБайгууллага
 
НДХэлтэс
 
Цхэлтэс
 
Газрын алба
 
Замын Цагдаа
 
     О
 
     О
 
     О
 
     О
 
     О
 
   
  
     О
 
     О
 
 
     О 
 
    -
 
     -
 
    -
 
    -
 
 
      -
 
      -         
 
      -  
 
      -   
 
     -
 
 
 
     -
 
     -
 
 
     -
 
     О
 
     О
 
     О
 
      О
  
   -
 
   -
 
    -
 
    -
 
    -
 
 
 
  -
 
    -
 
 
    -
 
   -
 
    -
 
    -
 
    -
Сар бүр
 
Сар бүр
 
Улиралд
 
Жил бүр
 
 
Сар бүр
 
 
 
Улиралд
 
 
Улиралд
 
 
Тухай бүр
 
Улиралд
 
Жил бүр
 
 
Улиралд
 
Улиралд
2. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс цуглуулах мэдээлэл
Хөндлөнгийн мэдээллийн хуудас
 
 
 
 
Спирт борлуулалтын мэдээ
Хяналт шалгалтанд хамрагдаж буй татвар төлөгч
 
Спирт үйлдвэрлэгч
        -
 
 
 
 
 
       О
      -
 
 
 
 
 
      -
     О
 
 
 
 
 
     -
Хяналт шалгалт явуулах тухай бүр
 
 
Сар бүр
3. Татварын албаны дотоод эх үүсвэрээс цуглуулах мэдээлэл
НӨАТ-ын падаан
 
 
Суутган 11 (2)
 
 
 
Суутган 11 (3)
 
НӨАТ төлөгч
 
Суутган татвар төлөгч
 
Суутган татвар төлөгч
     -
 
 
     -
 
 
 
     -
     -
 
 
     -
 
 
 
      -
     О
 
 
     О
 
 
 
     О
Сар бүр
 
Улирал бүр
 
 
Улирал бүр
4. Бусад мэдээлэл
Сонин, хэвлэл, радио,телевиз болон  мэдээллийн бусад хэрэгсэл
      О
      -
      О
Тухай 
 Бүр
 
 
3.3   Цуглуулсан хөндлөнгийн мэдээллийг бүртгэх болон боловсруулах   
3.3.1       Бүртгэх
3.3.1.1ҮТЕГ-ын МБАХ-ийн хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь «мэдээлэл цуглуулалтын бүртгэлийн дэвтэр» нээж, энэ журмын 3.2.1.1-д заасны дагуу цуглуулсан мэдээлэл тус бүрийг дараахь үзүүлэлтээр бүртгэнэ. Үүнд:
Мэдээллийн төрөл Мэдээлэл илгээгчийн нэр Мэдээллийг ирүүлсэн хэлбэр Мэдээллийн тоо хэмжээ Мэдээллийг хүлээн авсан огноо Мэдээллийг боловсруулсан эсэх
3.3.1.2Татварын албадын хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь «мэдээлэл цуглуулалтын бүртгэлийн дэвтэр» нээж, энэ журмын 3.2.1.2 ба 3.2.4.1-д заасны дагуу цуглуулсан хөндлөнгийн мэдээлэл тус бүрийг дараахь үзүүлэлтээр бүртгэнэ. Үүнд:
Мэдээллийн төрөл Мэдээлэл илгээгчийн нэр Мэдээллийг ирүүлсэн хэлбэр Мэдээллийн тоо хэмжээ Мэдээллийг боловсруулсан эсэх 
3.3.1.3Татварын албадын хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь « НӨАТ-ын падаан», «Суутган 11 (2)», «Суутган 11(3)», «Хөндлөнгийн мэдээллийн хуудас» дэвтэрүүдийг нээж, энэ журмын 3.2.3.1, 3.2.3.2 ба 3.2.2.2-д заасны дагуу тэдэнд хүргүүлсэн мэдээлэл тус бүрийг маягтын үзүүлэлт нэг бүрийн дагуу бүрэн, зөв бөглөгдсөн эсэхийг тулган шалгасны үндсэн дээр хүлээн авч, дараахь үзүүлэлтээр бүртгэнэ. Үүнд:
Мэдээлэл хүргүүлсэн татварын байцаагчийн нэр Мэдээлэл хүргүүлсэн он,сар, өдөр Мэдээллийн хуудасны тоо Мэдээллийг ҮТЕГ-т хүргүүлсэн огноо Мэдээллийг хүргүүлсэн хэлбэр, баримт
 
3.3.2       Боловсруулах
3.3.2.1Компьютерээр боловсруулах мэдээлэл
3.3.2.1.1 Дараахь мэдээллүүдийг ҮТЕГ-ын МБА-ын хэлтэс дээр төвлөрүүлж, компьютерээр боловсруулна. Үүнд:
Гаалийн мэдээ Спирт хуваарилалтын мэдээ Спирт борлуулалтын мэдээ Суутган тайлан 11(2) Суутган тайлан 11(3) НӨАТ-ын падаан Хөндлөнгийн мэдээллийн хуудас
3.3.2.1.2      Татварын албадын хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь энэ журмын 3.3.1.3-д заасны дагуу хүлээн авч, бүртгэсний дараа сар бүрийн 31-ний дотор ҮТЕГ-ын МБА-ын хэлтсийн хөндлөнгийн мэдээллийн ажилтанд шуудангаар хүргүүлнэ. 
3.3.2.1.3      ҮТЕГ-ын МБА-ын хэлтсийн хөндлөнгийн мэдээллийн ажилтан татварын албадаас энэ журмын 3.3.2.1.2 –д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг компьютерээр боловсруулж, хөндлөнгийн мэдээллийн санд бүртгэх бөгөөд боловсруулах үйл ажиллагааны дэс дараалал, аргачлал нь ҮТЕГ-аас тусгайлан батлагдсан журмаар зохицуулагдана.
 
3.3.2.2            Гар аргаар боловсруулах мэдээлэл
3.3.2.2.1      Энэ журмын 3.3.2.1 –д зааснаас бусад хөндлөнгийн мэдээллийг татварын алба болон холбогдох байцаагчаар ялган ангилах боловсруулалтыг гар аргаар гүйцэтгэнэ.
3.3.2.2.2      ҮТЕГ-ын МБАХ-ийн хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь төрийн байгууллагуудаас цуглуулах дараахь мэдээллийг мэдээлэлд хамаарагчийн харъяалагдах татварын албад болгоноор нь ялган ангилж, холбогдох маягтын дагуу хүснэгт  үйлдэнэ. 
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээ Алтны борлуулалтын мэдээ Ашигт малтмалын лицензийн мэдээ Үнэт цаас, Засгийн газрын бонд, компанийн бондын мэдээ Тендерийн мэдээ
/ Зураг 1 үз./
 
 Дөрөв. Хөндлөнгийн мэдээллийг татварын албад хооронд солилцох
4.1   Энэ журмын 3.3.2-д заасан боловсруулалтын дагуу ҮТЕГ-т дараахь 2 төрлийн хөндлөнгийн мэдээлэл нь татварын албад болгоноор ялгагдан үүссэн байна.  Үүнд:
Хөндлөнгийн мэдээллийн компьютерийн сан Хөндлөнгийн мэдээллийн хүснэгт цаасаар
4.2   Энэ журмын 3.3.2.1-д заасны дагуу компьютерээр боловсруулагдан мэдээллийн сан үүсгэгдэх ёстой мэдээлэл нь боловсруулалтын шаардлага хангаагүйн улмаас боловсруулагдаж чадаагүй тохиолдолд тухайн мэдээллийг анх ирсэн цаасан мэдээллийн үзүүлэлтээр хүснэгт маягт үйлдэнэ.
4.3   Дээрхи 4.1 ба 4.2-д заасан мэдээллийг ҮТЕГ-аас татварын алба болгонд  сар бүрийн 31-ний дотор хүргүүлж байх бөгөөд хүргүүлсэн тухай бүр тэмдэглэгээг «хөндлөнгийн мэдээлэл хуваарилалтын бүртгэл» -ийн дэвтэрт  дараахь үзүүлэлтээр үйлдэнэ. Үүнд
Мэдээллийн төрөл Мэдээлэл хуваарилсан огноо Мэдээллийг хүргүүлсэн хэлбэр Мэдээлэлд хамаарагч татвар төлөгчийн тоо
4.4   Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь «ҮТЕГ-ын мэдээллийн бүртгэл» дэвтэр нээж, дээрхи 4.3 –д заасны дагуу ҮТЕГ-аас хүргүүлсэн хөндлөнгийн мэдээллийг  хүлээн авсан тухай тэмдэглэгээг дараахь үзүүлэлтээр үйлдэнэ. Үүнд:
Мэдээллийн төрөл Мэдээлэл хүлээн авсан огноо Мэдээлэл ирүүлсэн хэлбэр Мэдээллийн тоо
4.5   ҮТЕГ-аас ирүүлсэн компьютерийн болон цаасан мэдээллийг татварын хяналт шалгалтанд ашиглах явцад тухайн мэдээллийг татвар төлөгчийн зүгээс үгүйсгэх тохиолдолд мэдээллийг агуулсан анхан шатны баримтын хуулбарыг ҮТЕГ-ын МБАХ-ийн хөндлөнгийн мэдээллийн ажилтнаас авч болно. Хэрэв анхан шатны баримтын хуулбар байхгүйн улмаас тухайн мэдээллийг авсан эх үүсвэрээс нь анхан шатны баримтын хуулбарыг гаргуулах ажлыг шаардлагатай тохиолдолд ҮТЕГ-ын МБАХ-ийн хөндлөнгийн мэдээллийн ажилтан хариуцан гүйцэтгэнэ. Мэдээлэл нь анхан шатны баримтаар нотлогдсон тохиолдолд мэдээллийг үгүйсгэсэн татвар төлөгчийн үйлдлийг татвараас санаатайгаар зугтаахыг оролдсон үйлдэл гэж үзэх болно гэдгийг татвар төлөгчид урьдчилан анхааруулан, аль болохоор уг мэдээллийг татвар төлөгчийн зүгээс үгүйсгэх үйлдэл гаргуулахгүй байх болон тухайн мэдээллийг нотолж болох бусад үйл ажиллагааг нь тодруулан шалгасны үндсэн дээр тухайн мэдээллийг нотлох үйл ажиллагааг явуулна.    
 
Тав. Хөндлөнгийн мэдээллийг ашиглах
5.1       Татвар төлөгчийн талаархи хөндлөнгийн мэдээллийг дараахь 2 зорилгоор ашиглана. Үүнд:
Татварын хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчийг сонгох Татварын хяналт шалгалт явуулах, татварын зөрчлийг илрүүлэх
 
5.2       Татварын хяналт шалгалтын сонголтонд ашиглах
5.2.1       Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь өөрийн цуглуулсан болон ҮТЕГ-аас ирүүлсэн хөндлөнгийн мэдээлэлд байнгын дүн шинжилгээ хийж, тухайн мэдээллийг татварын албаны мэдээллийн сангийн үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн жиших замаар дараахь төрлийн зөрчил үйлдэгдэж буй татвар төлөгчдийг сонгож, татварын хяналт шалгалтанд хамруулахаар албаны даргад тухай бүр мэдээлж байна. Үүнд:
Татвар төлөгчийн бүртгэлд бүртгүүлээгүй, бүртгүүлсэн ч татвар огт төлөөгүй мөртлөө үйл ажиллагаа явуулж буй Татварын албанд тайлагнасан татвар ногдох орлого, эд зүйлийн хэмжээтэй харьцуулахад ихээхэн хэмжээний гүйлгээ хийгдэж буй болон эд зүйл эзэмшиж буй
5.2.2       Татварын сэдэвчилсэн хяналт шалгалтыг явуулж буй тохиолдолд тус шалгалтанд хамрагдвал зохих татвар төлөгчдийг сонгоход ашиглана.
 
5.3       Татварын хяналт шалгалтанд мэдээлэл ашиглах
5.3.1       Татварын хяналт шалгалт явуулахаар томилогдсон татварын байцаагч нь «Мэдээлэл авах хүсэлт»-ийн ХМ 02 маягт үйлдэж, албаны даргаар баталгаажуулсны дараа өөрийн албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтанд хандана.
5.3.2       Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь «Мэдээлэл авах хүсэлт» маягтанд дурдсан татвар төлөгчид хамаарах мэдээллийг өөрийн албаны хөндлөнгийн мэдээллийн компьютерийн сан болон цаасан хүснэгтэн мэдээллүүдээс хайж олон, өгөх үүргийг хүлээх бөгөөд мэдээлэл өгсөн тухай тэмдэглэгээг « Мэдээлэл ашиглалтын бүртгэл» дэвтэр нээж, дараахь үзүүлэлтээр бүртгэнэ. Үүнд:
Мэдээлэл авсан татварын байцаагчийн нэр Мэдээлэл авсан он,сар,өдөр Мэдээлэл хамаарагч татвар төлөгчийн нэр, регистр Мэдээллийн тоо, ширхэг Мэдээллийн төрөл Мэдээллийн баримт таних дугаар
 
5.4       Татвар төлөгчийн талаархи хөндлөнгийн мэдээллийг татварын хяналт шалгалтаас өөр зорилгоор ашиглах болон гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.
5.5       Хөндлөнгийн мэдээллийг ашигласан татварын байцаагч нь татварын хяналт шалгалт дууссаны дараа өгөгдсөн хөндлөнгийн мэдээллийн ашиглалтын талаархи тэмдэглэгээг тухайн мэдээллийг авахаар гаргасан «Хөндлөнгийн мэдээлэл авах хүсэлт» маягтын хаалтын хэсэгт үйлдэж, хөндлөнгийн мэдээллийн ажилтанд буцаан хүргүүлнэ.
/Зураг 2 үз./
 
Зургаа. Хөндлөнгийн мэдээлэл ашиглалтанд хяналт тавих
6.1      Татварын албаны хэмжээнд цугларсан болон ҮТЕГ-аас татварын албанд хүргүүлсэн мэдээллийн хэмжээ, тэдгээрээс ашиглагдсан болон ашиглагдаагүй мэдээллийн тоо хэмжээг агуулсан дэлгэрэнгүй судалгааг татварын албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь сар бүр гаргаж татварын албаны даргад танилцуулах бөгөөд хөндлөнгийн мэдээллийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээг татварын албаны дарга авч хэрэгжүүлнэ.
6.2      Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь хөндлөнгийн мэдээллийн ашиглалтын бүртгэлийг компьютерийн мэдээллийн сангийн тусламжтайгаар ҮТЕГ-т ирүүлэхээс гадна хөндлөнгийн мэдээлэл ашиглалт, үр дүнгийн тайланг ХМТ 01 маягтаар гарган сар бүр ҮТЕГ-ын МБАХ-ийн хөндлөнгийн мэдээллийн ажилтанд ирүүлж байна.
6.3      ҮТЕГ-ын МБА-ын хэлтсийн хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь татварын албадаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, үр дүнгийн тайланг нэгтгэж, Хяналт шалгалтын хэлтэс болон удирдлагад танилцуулж байна.          
6.4      Татварын албадаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллийн ашиглалтын бүртгэлд байнгын дүн шинжилгээ хийж, хөндлөнгийн мэдээллийн ашиглалтыг сайжруулах, татварын алба болон байцаагч нарыг зааварчилгаагаар хангах, хөндлөнгийн мэдээллийн чанарыг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг ҮТЕГ-ын хяналт шалгалтын хэлтсийн хөндлөнгийн мэдээллийн ажилтан нь авч хэрэгжүүлнэ.
 
                                      ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР