A

A

A

Бүлэг: 1979
Үндэсний  татварын  ерөнхий  газрын даргын  2002 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн   226   тоот    тушаалын   хавсралт
 
 
                                                                                      
 
Татварын  удирдлагын  мэдээлэл, түүнийг  хүлээн авах, боловсруулах,  дүгнэлт хийх,  хяналт  тавих  түр  журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Үндэсний татварын  ерөнхий  газрын  Нөөцийн удирдлага, дотоод хяналтын хэлтэс, Татварын удирдлага, арга зүйн хэлтэс, Татвар  хураалтын  хэлтэс, Хяналт шалгалтын хэлтэс,  Улсын  бүртгэлийн  алба, Сургалт үйлчилгээний  төв (цаашид хэлтэс, алба, төв гэж нэрлэнэ) болон Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын  хэлтэс (газар) (цаашид татварын  алба  гэж  нэрлэнэ)-ийн хооронд татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, аж ахуйн  нэгж, байгууллага, төсөвт газрыг  улсын  бүртгэлд бүртгэх, албан татвар, төлбөр, хураамж төлөгчийг татварын  албадад  бүртгэх, тайлан хүлээн авах, татвар  ногдуулах, төлүүлэх, татвар  төлөгчдөд  татварын хөнгөлөлт, чөлөөлөлт  эдлүүлэх, татвар хураах, татварын  хяналт  шалгалт  хийх, санхүүгийн  болон хүний  нөөцийг  зохистой  хуваарилах, татвар  төлөгчдөд үйлчилгээ  үзүүлэх зэрэг  үйл  ажиллагаатай  холбогдсон тайлан, мэдээг боловсруулах,  судалгаа, шинжилгээ  хийх, боловсруулагдсан  мэдээллийг  дамжуулах, дүгнэлт  гаргах, бүх  шатны  удирдлагыг   үнэн  зөв  мэдээллээр  хангаж   шийдвэр  гаргуулах,  доголдож  байгаа үйл  ажиллагааг  хугацаа алдалгүйгээр  засч  залруулах, сайжруулах чиглэл  өгөхөд энэхүү журмын  зорилго  оршино.
 
1.2.Татварын  алба,  түүний холбогдох  хэлтэс,  тасаг, татварын  улсын  байцаагч  хоорондын мэдээллийн урсгалыг ҮТЕГ-ын  даргын тушаалаар батлагдсан журам, аргачлалаар  зохицуулна.
 
1.3.Татварын  алба  нь ҮТЕГ-аас  баталсан маягт, хэрэглээний  программыг ашиглан татвар  төлөгчдөөс  болон татварын  улсын (ахлах) байцаагчаас гаргасан тайлан,  мэдээ,  судалгаа, тооцоог   нэгтгэн   мэдээллийн санг  бий  болгоно.
 
1.4.Татварын  албаны удирдлага нь журмын 1.3-д заасан  мэдээллийн санг ашиглан  үйл  ажиллагаандаа дүгнэлт хийж  шаардлагатай   арга  хэмжээг  шуурхай авч  хэрэгжүүлнэ. 
 
1.5.Татварын  алба  нь боловсруулагдсан  мэдээллийг алсын сүлжээгээр,  шуудангаар гэсэн 2 хэлбэрээр ҮТЕГ-т  ирүүлнэ.
Алсын сүлжээгээр  ирүүлэх мэдээллийг ҮТЕГ-ын  Мэдээлэл  боловсруулалт,  автоматжуулалтын  хэлтэст, шуудангаар  ирүүлэх  мэдээллийг бусад  хэлтэс,  алба,  төвд  ҮТЕГ-аас тогтоож өгсөн   хугацаанд  багтаан  хүргүүлнэ.  Зарим мэдээлэл  давхацсан  байдлаар ирж  болно.
-Алсын   сүлжээгээр  ирүүлэх  мэдээлэл  нь  программчилагдсан байна.
-Шуудангаар ирүүлэх мэдээллийг ҮТЕГ-ын даргын  тушаалаар батлагдсан маягтаар  гаргасан  байна.   
 
1.6. ҮТЕГ-ын   Мэдээлэл боловсруулалт,  автоматжуулалтын хэлтэс нь  тухайн  татварын  албанаас алсын сүлжээгээр  ирүүлсэн мэдээллийг системийн  хэмжээнд  нэгтгэн боловсруулж үйл  ажиллагааны чиглэлээр  хэлтэс,  алба, төвд өгнө. Нэгтгэн боловсруулсан мэдээллийн үнэн  зөв,  бодитой   байдлыг Мэдээлэл боловсруулалт,  автоматжуулалтын хэлтэс  хариуцна.
 
 
Хоёр. Татварын удирдлагын  мэдээлэл
 
2.1.Татварын удирдлагын мэдээлэл нь  дараах  үйл  ажиллагааг хамаарна. Үүнд:
 
2.2.1.улсын  бүртгэл
2.2.2.татвар төлөгчийн  бүртгэл
2.2.3.татвар төлөгчдөд  үзүүлэх үйлчилгээ, сургалт,  сурталчилгаа
2.2.4.албан татвар, хураамж, төлбөрийн тайлан хүлээн авалт
2.2.5.татварын  хяналт шалгалт
2.2.6.татвар  хураалт
2.2.7.төвлөрсөн болон орон нутгийн татварын  орлогын төлөвлөгөөний биелэлт
2.2.8.санхүүгийн  болон  хүний  нөөцийн  ашиглалт
2.2.9.татварын маргаан  таслах
2.2.10.Монгол Улсын хууль  тогтоомж, зохион байгуулалт-захирамжлалын  баримт бичгийн хэрэгжилт
2.2.11.татварын  албаны  үйл  ажиллагаа, гүйцэтгэлийн стандартын  биелэлт
 
2.2.Татварын алба  нь  мэдээллийг дараах  байдлаар боловсруулна.
2.2.1.татварын  улсын (ахлах)  байцаагч  буюу хэлтэс,   тасгаас  энэ   журмын 2.1-д  заасан үйл  ажиллагааны  чиглэлээр гаргаж  байгаа мэдээ, тайлан, товчоо,   нэгтгэл,  судалгааг  Мэдээлэл  боловсруулалт,  статистикийн  тасаг (хэлтэс)-т   боловсруулалт  хийнэ. Боловсруулалтыг холбогдох бусад хэлтэс, тасгаар гүйцэтгүүлэхээр татварын албаны дарга шийдвэрлэж  зохицуулсан тохиолдолд мэдээллийг тухайн  хэлтэс,  тасгийн татварын  улсын (ахлах) байцаагч буюу холбогдох хэлтэс,  тасаг  гаргана.
2.2.2.мэдээлэл боловсруулалт,  статистикийн тасаг(хэлтэс), татварын  улсын (ахлах) байцаагч буюу хэлтэс, тасгаас гаргасан  мэдээлэлтэй татварын  албаны  дарга  тухай  бүр  танилцана.
 
2.3.Татварын  албаны  дарга боловсруулагдсан мэдээлэлтэй  танилцаж,  мэдээллийг ҮТЕГ-ын Мэдээлэл боловсруулалт,  автоматжуулалтын  хэлтэс  болон холбогдох  хэлтэс, алба, төвд  хүргүүлнэ.
 
2.4.Татварын  албаны  дарга  нь ҮТЕГ-ын хэлтэс,  алба, төвөөс татварын удирдлагын асуудлаар өгсөн чиглэл,  удирдамжийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна.
 
Гурав. Татварын  удирдлагын  мэдээллийг ҮТЕГ-т 
хүлээн  авах,  боловсруулах,  дүгнэлт  хийх
 
3.1. Мэдээлэл  боловсруулалт, автоматжуулалтын  хэлтэс  нь  татварын албанаас  алсын сүлжээгээр ирүүлсэн мэдээллийг ҮТЕГ-ын  хэмжээнд хүлээн авч, нэгтгэн боловсруулна.
 
            3.2.ҮТЕГ-ын хэлтэс, алба, төв нь Мэдээлэл боловсруулалт,  автоматжуулалтын  хэлтэст боловсруулсан мэдээллийг дотоод сүлжээгээр энэ журмын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавсралтуудад заасан «Үндэсний татварын албаны татварын удирдлагын мэдээлэл, тэдгээрт дүгнэлт хийх  хугацаа, мэдээллийг  ашиглах  жагсаалт»-ын дагуу хүлээн авна.
Харин  шуудангаар  ирүүлсэн  мэдээллийг  холбогдох  хэлтэс,  алба,  төв хүлээн  авч,  боловсруулалт  хийнэ.
 
3.3.ҮТЕГ-ын хэлтэс,  алба,  төв  нь 3.2-т заасны дагуу мэдээллийг хүлээн  авч дараах  чиглэлүүдээр  дүгнэлт  хийж  ажиллана. Үүнд:
 3.3.1.Нөөцийн удирдлага, дотоод  хяналтын  хэлтэс  санхүүгийн  болон  хүний  нөөцийн  ашиглалт,  Монгол  Улсын  хуулиуд, зарлиг,  тогтоол, СЭЗС-ын  болон ҮТЕГ-ын даргын  тушаал,  шийдвэрийн  биелэлт, татварын  хэрэг  бүртгэлт,  татварын  маргаан таслах үйл  ажиллагаатай холбоотой  мэдээллийг;
3.3.2.Татварын  удирдлага,  арга  зүйн  хэлтэс  татварын  албаны  үйл  ажиллагаа,  гүйцэтгэлийн  стандартын  биелэлт, татварын  хууль  тогтоомжийг боловсронгуй  болгох  үйл  ажиллагаатай  холбоотой  мэдээллийг;
3.3.3.Татвар хураалтын  хэлтэс  татвар  төлөгчийн бүртгэл, албан  татвар,  хураамж,   төлбөрийн тайлан хүлээн  авалт, татвар  хураалт, төвлөрсөн  болон  орон  нутгийн  төсвийн  татварын  орлогын  төлөвлөгөөний  биелэлт болон  онцгой  албан  татварын  тэмдгийн,  хадгаламж,  зээлийн  хоршооны  үйл  ажиллагаатай  холбоотой  мэдээллийг;
3.3.4.Хяналт  шалгалтын хэлтэс татварын  хяналт  шалгалтын  үйл  ажиллагаатай  холбоотой  мэдээллийг;
3.3.5.Улсын  бүртгэлийн  алба  улсын  бүртгэлийн  үйл  ажиллагаатай  холбогдсон мэдээллийг;
3.3.6.Сургалт,  үйлчилгээний  төв татвар  төлөгчдөд  үйлчилгээ  үзүүлэх, сургалт  явуулах, сурталчилгаа хийх  үйл  ажиллагаатай  холбоотой  мэдээллийг;
3.3.7.Төвлөрсөн  төсвийн  орлого хяналтын  газар аймаг, нийслэл,  дүүргийн татварын  хэлтэс (газар)-ээс төвлөрсөн  төсвийн Төрийн  сангийн  нэгдсэн  дансанд төвлөрүүлж  буй  орлогыг 7  хоногоор,  сараар, улирлаар, татварын  тайлангаар болон хяналт  шалгалтаар   ногдуулсан, төлсөн татвар,  барагдаагүй татварын  өр, нэмэгдсэн  өртгийн  албан  татварын буцаан  олголттой  холбоотой мэдээллийг;
 
3.4.ҮТЕГ-ын  хэлтэс,  алба,  төвөөс гаргаж  байгаа дүгнэлт  нь дараах  шаардлагыг  хангасан  байна.
3.4.1.үйл  ажиллагааг  бүрэн  буюу  хэсэгчлэн  хамарсан  байна.
3.4.2.үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн тухайн тайлангийн  хугацаанд   хүрсэн  түвшин  нь  тодорхой  тоо,  хувиар   илэрхийлэгдсэн  байна.
3.4.3.үйл  ажиллагааны гүйцэтгэлийн  бодит үр  дүнг  төлөвлөсөн  зорилттой  харьцуулж  өсөлт,  бууралтыг  тооцоолох аргаар  хийж,  зорилт, гүйцэтгэлийн  зөрүүгийн  шалтгааныг  илрүүлсэн  байна.
3.4.4.үйл  ажиллагааны  зорилтын  хүрэх үр  дүн нь  тодорхой, хэмжигдэхүйц, бодитой,  цаг  хугацааны  хязгаартай  байна.
 
3.5.ҮТЕГ-ын хэлтэс, алба, төв нь  гаргасан дүгнэлтээ үндэслэн санал, зөвлөмж, мэдээ, мэдээлэл, илтгэх  хуудас, тайлан,  удирдамж  бэлтгэн ҮТЕГ-ын дарга, дэд даргад танилцуулан доголдож байгаа үйл ажиллагааны талаар тухайн татварын албанд  мэдэгдэж,  хэрэгжилтийг  хангуулна.
 Үүний  зэрэгцээ ҮТЕГ-ын хэлтэс,  алба,  төв  нь доголдож  байгаа үйл  ажиллагааны чиглэлээр татварын  хууль  эрх  зүйн орчинг боловсронгуй болгох саналын төсөл боловсруулах,  шийдвэрлүүлэх,  хууль  тогтоомжийн  хүрээнд  сайжруулах  арга  хэмжээг  авна.
 
            3.6.Татварын удирдлагын  мэдээлэлтэй  холбоотой  асуудлаар ҮТЕГ-ын  ТУАЗ-н хэлтэс  II, IV улирлынхийг татварын албадад хийсэн хяналт-шинжилгээ,  үнэлгээ хийсэн  тайлантай  хамтатгаж, бусад  хэлтэс,  алба,  төв  нь  I, III улиралд  энэ журамд заасны дагуу хийсэн ажлаа нэгтгэн ҮТЕГ-ын даргын  зөвлөлийн  хуралдаанд   танилцуулна.
 
Дөрөв. Хяналт  тавих
 
4.1.Тухайн татварын албанаас гаргаж алсын сүлжээгээр ирүүлсэн мэдээлэлд ҮТЕГ-ын Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэс, шуудангаар ирүүлсэн мэдээлэлд үйл  ажиллагааны чиглэлээр харъяалсан хэлтэс, алба, төв тус тус хяналт тавина.
 
4.2.ҮТЕГ-ын  хэлтэс, алба, төвөөс гаргасан мэдээлэлд Татварын  удирдлага, арга  зүйн  хэлтэс   хяналт  тавина.
 
 
 
«Татварын  удирдлагын  мэдээлэл, түүнийг хүлээн авах, 
боловсруулах, дүгнэлт  хийх,  хяналт  тавих түр журам»-ын
1 дүгээр хавсралт
 
Үндэсний  татварын албаны  татварын  удирдлагын мэдээлэл, тэдгээрт дүгнэлт хийх хугацаа, мэдээллийг  ашиглах   жагсаалт
 
 
д/д
Мэдээ, тайлан, судалгааны
Мэдээлэлд   дүгнэлт  хийх хэлтэс, алба, төвийн нэр
Мэдээлэлд
дүгнэлт  хийх хугацаа
Мэдээллийг ашиглах ҮТЕГ-ын хэлтэс, алба  төв, татварын  албаны  нэр
 
Нэр
 
Дугаар
Ирүүлэх хэлбэр
Татварын албанаас Мэдээлэл  боловсруулалт,  автоматжуулалтын хэлтсээр дамжуулж  дотоод  сүлжээгээр
Татварын албанаас  шуудангаар
0
1
2
3
4
5
6
7
01
Татварын  байцаагчийн тэмдгийн бүртгэл
2001.06.15
№85
 
+
Нөөцийн удирдлага, дотоод  хяналтын  хэлтэс
Дараа  оны  01  дүгээр  сарын   20-ны  өдрийн дотор
Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
02
Сургалт,  сурталчилгаа, санал, хүсэлт, өргөдөл,  гомдол шийдвэрлэлтийн  мэдээ
СТ-
+
 
Нөөцийн удирдлага, дотоод  хяналтын  хэлтэс, Сургалт үйлчилгээний төв
Дараа  оны  02  дугаар сарын  01-ний өдрийн  дотор
ТУАЗХ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
03
Санхүүгийн  тайлан  тэнцэл
-
 
+
Нөөцийн удирдлага, дотоод  хяналтын  хэлтэс
I, II, III улирлынхийг дараа  улирлын эхний сарын 30-ны, IV улирлынхийг дараа оны  02 дугаар  сарын 20-ны өдрийн  дотор
ТУАЗХ
04
Татварын  албаны  бүтэц, бүрэлдэхүүн,  цалин,  шагнал, хариуцлагын  мэдээ
СТ-35
+
 
Нөөцийн  удирдлага, дотоод  хяналтын  хэлтэс
Дараа  оны  02  дугаар сарын  01-ний өдрийн  дотор
ТУАЗХ,  СҮТ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
 
  
«Татварын  удирдлагын  мэдээлэл, түүнийг хүлээн авах,
 боловсруулах, дүгнэлт  хийх,  хяналт  тавих түр  журам»-ын
      2 дугаар хавсралт
 
Үндэсний  татварын албаны  татварын  удирдлагын мэдээлэл, тэдгээрт дүгнэлт хийх хугацаа, мэдээллийг  ашиглах   жагсаалт
 
 
д/д
Мэдээ, тайлан, судалгааны
Мэдээлэлд   дүгнэлт  хийх хэлтэс, алба, төвийн нэр
Мэдээлэлд
дүгнэлт  хийх хугацаа
Мэдээллийг ашиглах ҮТЕГ-ын хэлтэс, алба  төв, татварын  албаны  нэр
 
Нэр
 
Дугаар
Ирүүлэх хэлбэр
Татварын албанаас Мэдээлэл  боловсруулалт,  автоматжуулалтын хэлтсээр дамжуулж  дотоод  сүлжээгээр
Татварын албанаас  шуудангаар
0
1
2
3
4
5
6
7
01
Албан  татвар  төлөгчийг бүртгэлд хамруулсан дүн
ТУ-1
 
+
Татварын  удирдлага, арга  зүйн хэлтэс
 II улирлынхийг 08 дугаар 15-ны, IV улирлынхийг дараа оны 03 дугаар  сарын 15-ны  өдрийн  дотор
НУДХХ, ТХХ,  ХШХ,  МБАХ, СҮТ,  УБА, ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
02
Татвар  төлөгчөөс албан  татварын  тайлан ирүүлсэн мэдээ
ТУ-2
 
+
Татварын  удирдлага, арга  зүйн хэлтэс
  II улирлынхийг 08 дугаар 15-ны, IV улирлынхийг дараа оны 03 дугаар  сарын 15-ны  өдрийн  дотор
НУДХХ, ТХХ,  ХШХ,  МБАХ, СҮТ,  УБА, ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
03
Татварын  орлогын  төлөвлөгөөний  биелэлтийн  мэдээ
ТУ-3а,б
 
+
Татварын  удирдлага, арга  зүйн хэлтэс
  II улирлынхийг 08 дугаар 15-ны, IV улирлынхийг дараа оны 03 дугаар  сарын 15-ны  өдрийн  дотор
НУДХХ, ТХХ,  ХШХ,  МБАХ, СҮТ,  УБА, ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
04
Татвар  хураалтын  мэдээ
ТУ-4а,б,в
 
+
Татварын  удирдлага, арга  зүйн хэлтэс
II улирлынхийг 08 дугаар 15-ны, IV улирлынхийг дараа оны 03 дугаар  сарын 15-ны  өдрийн  дотор
НУДХХ, ТХХ,  ХШХ,  МБАХ, СҮТ,  УБА, ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
05
Татварын  хяналт шалгалтын  мэдээ
ТУ-5
 
+
Татварын  удирдлага, арга  зүйн хэлтэс
II улирлынхийг 08 дугаар 15-ны, IV улирлынхийг дараа оны 03 дугаар  сарын 15-ны  өдрийн  дотор
НУДХХ, ТХХ,  ХШХ,  МБАХ, СҮТ,  УБА, ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
06
Санхүүгийн  болон хүний  нөөцийн ашиглалтын  мэдээ
ТУ-6
 
+
Татварын  удирдлага, арга  зүйн хэлтэс
II улирлынхийг 08 дугаар 15-ны, IV улирлынхийг дараа оны 03 дугаар  сарын 15-ны  өдрийн  дотор
НУДХХ, ТХХ,  ХШХ,  МБАХ, СҮТ,  УБА, ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
 
 
 «Татварын  удирдлагын  мэдээлэл, түүнийг  хүлээн  авах,
боловсруулах,  дүгнэлт  хийх,  хяналт  тавих  түр журам»-ын
     3 дугаар хавсралт
 
Үндэсний  татварын албаны  татварын  удирдлагын мэдээлэл, тэдгээрт дүгнэлт хийх хугацаа, мэдээллийг  ашиглах   жагсаалт
 
 
д/д
Мэдээ, тайлан, судалгааны
Мэдээлэлд   дүгнэлт  хийх хэлтэс, алба, төвийн нэр
Мэдээлэлд
дүгнэлт  хийх хугацаа
Мэдээллийг ашиглах ҮТЕГ-ын хэлтэс, алба  төв, татварын  албаны  нэр
 
Нэр
 
Дугаар
Ирүүлэх хэлбэр
Татварын албанаас Мэдээлэл  боловсруулалт,  автоматжуулалтын хэлтсээр дамжуулж  дотоод  сүлжээгээр
Татварын албанаас  шуудангаар
0
1
2
3
4
5
6
7
01
Аж  ахуйн нэгж, байгууллагын орлогын албан  татварын тайлан
ТТ-02
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
I, II, III улирлынхийг 5,8,11 дүгээр сарын 15-ны өдрийн, IV улирлынхийг дараа оны  3 дугаар  сарын  05-ний  өдрийн дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
02
Нэмэгдсэн  өртгийн  албан  татварын  тайлан
ТТ-03
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Сар  бүрийн  20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
03
Онцгой  албан  татварын  тайлан
ТТ-05
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Сар  бүрийн  20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
04
Иргэний  орлого татвар  тодорхойлох  хуудас
ТТ-06
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
I, II, III улирлынхийг 5,8,11 дүгээр сарын 15-ны өдрийн, IV улирлынхийг дараа оны  3 дугаар  сарын  05-ний  өдрийн дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
05
Хувиараа эрхлэх аж  ахуйн орлого, татварын  тайлан
ТТ-09
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны   02  дугаар  сарын  25-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
06
Тэмдэгтийн хураамжийн  тайлан
ТТ-10
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны   02  дугаар  сарын  20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
07
Суутган тооцсон  татварын  тайлан-I
ТТ-11
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  улирлын эхний  сарын  30-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
08
Суутган тооцсон  татварын  тайлан-II
ТТ-12
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  улирлын эхний  сарын  20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
09
Суутган тооцсон  татварын  тайлан-III
ТТ-13
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  улирлын эхний  сарын  20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
10
Үл  хөдлөх эд хөрөнгө борлуулсан иргэний  албан  татварын  тайлан
ТТ-14
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа улирлын  эхний  сарын 25-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
11
Ашигт малтмалын  нөөц  ашигласны  төлбөрийн  тайлан
ТТ-15
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирлынхийг  дараа  улирлын эхний  сарын  30-ны өдрийн, жилийнхийг дараа  оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн   дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  ТТОХГ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
12
Ойгоос хэрэглээний  мод, түлээ бэлтгэж  ашигласны төлбөрийн  тайлан
ТТ-16
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны   02  дугаар  сарын  15-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
13
Ус,  рашаан  ашигласны  төлбөрийн  тайлан
ТТ-17
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны   02  дугаар  сарын  15-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
14
Байгалийн  ургамал  ашигласны төлбөрийн  тайлан
ТТ-18
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны   02  дугаар  сарын  15-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
15
Агнуурын  нөөц  ашигласны  төлбөр, ан  амьтан агнах,  барих зөвшөөрлийн  хураамжийн  тайлан
ТТ-19
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны   02  дугаар  сарын  15-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  ТТОХГ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
16
Газрын  төлбөрийн  тайлан
ТТ-20
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  улирлын эхний  сарын  20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
17
Үл хөдлөх  эд  хөрөнгийн  албан  татварын  тайлан
ТТ-23
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны   02  дугаар  сарын  20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
18
Төрийн болон орон  нутгийн  өмчийн  ногдол ашгийн  тайлан
ТТ-21
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
I, II, III улирлынхийг 5,8,11 дүгээр сарын 15-ны өдрийн, IV улирлынхийг дараа оны  3 дугаар  сарын  05-ний  өдрийн дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ, ТТОХГ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
19
Автотээврийн  болон  өөрөө явагч  хэрэгслийн албан  татварын  тайлан
ХТТ-04
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны   02  дугаар  сарын  25-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
20
Автотээврийн  болон  өөрөө явагч  хэрэгслийн татвар  төлөгчийн  карт
ХТТ-02
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Жил бүрийн авто тээврийн хэрэгслийн улсын үзлэгийн дараа
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
21
Буутай  татвар  төлөгчдийн  бүртгэлийн  жагсаалт
ХТТ-05
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Жил  бүрийн  09  дүгээр сарын  10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
22
Хувийн  мал  бүхий  иргэний  албан  татвар  төлөгчийн  бүртгэл
ТТ-08
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  оны  02  дугаар сарын  01-ний өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ, СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
23
Татвар  төлөгчийн  бүртгэл-ААНБ
ТБ-01
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын 10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  СҮТ,  ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
24
Татвар  төлөгчийн  бүртгэл-Төсөвт  болон  төрийн  бус  байгууллага
ТБ-02
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын 10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  СҮТ,   ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
25
Татвар  төлөгчийн  бүртгэл-Иргэн
ТБ-03
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын 10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
26
Үл хөдлөх  эд  хөрөнгийн албан  татвар  төлөгчийн  бүртгэл
ХТТ-01
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын 10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
27
Татварын  өрийн  карт
ТА-09
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Сар  бүрийн 15-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ТТОХГ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
28
Буцаан олголтын  жагсаалт
ТА-10
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын 10-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,  ТТОХГ,    Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
29
Татвар  төлөгчдийн  хооронд  шилжүүлсэн  өрийн  карт
ТА-11
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын 10-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,  ТТОХГ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
30
Татварын  төлбөрт авсан эд хөрөнгийн  тайлан
ТА-08
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын  10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
31
Татвар  төлөгчийн татварын  тооцооллын   үлдэгдлийг  татварын  алба хооронд шилжүүлсэн  акт
ТА-12
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын 10-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,  ТТОХГ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
32
Хураасан  архи,  тамхины  тайлан
Тайлан-1
+
+
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний сарын 15-ны өдрийн  дотор
ТУАЗХ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
33
Хураасан,  улсын  орлого  болгосон, устгасан  архи, тамхины  мэдээ
Нэгтгэл-1
+
+
Татвар  хураалтын  хэлтэс
Сар  бүрийн 10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,   ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
34
Төвлөрсөн төсвийн татварын  орлогын  төлөвлөгөөний  нэгтгэл
ТА-25
 
+
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа оны  03  дугаар  сарын  01-ний  өдрийн  дотор
ТУАЗХ,  НУДХХ,  СҮТ,  ТТОХГ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
35
Орон  нутгийн төсвийн татварын  орлогын  төлөвлөгөөний  нэгтгэл
ТА-26
 
+
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа оны  03  дугаар  сарын  01-ний  өдрийн  дотор
ТУАЗХ,  НУДХХ,  СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
36
Төвлөрсөн  төсвийн татварын орлогын
гүйцэтгэлийн  мэдээ
МСГ-01
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  сарын  15-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,  НУДХХ,  СҮТ,   ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
37
Орон нутгийн төсвийн татварын орлогын  гүйцэтгэлийн  мэдээ
МСГ-02
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Дараа  сарын  15-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,  НУДХХ,  СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
38
Төвлөрсөн  төсвийн  орлогын  мэдээ
МСГ-03
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Долоо  хоног бүрийн  3  дахь  өдөр  бүр
Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
39
Татварыг  урьдчилан  төлүүлж,  суутган  тооцохоор  хураасан  тайлан
-
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Сар  бүрийн 15-ны  өдрийн  дотор
ХШХ,  ТТОХГ,    Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар
40
Маргаантай  татварын  өрийн судалгаа
ТА-13
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирал  бүрийн  эхний  сарын  10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ХШХ,  СҮТ,   ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
41
Автобензин,  дизелийн түлшний албан  татварын тайлан
ТТ-23
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирлынхийг дараа улирлын  эхний  сарын 30-ны  өдрийн жилийнхийг дараа  оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн дотро
ТУАЗХ,  ХШХ,  СҮТ,   ТТОХГ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
42
Хагаламж,  зээлийн  хоршооны тайлан
-
 
+
Татвар  хураалтын  хэлтэс
Хагас жилийнхийг тухан  оны  08  дугаар   сарын 10-ны өдрийн, жилийн  эцсийнхийг дараа  оны  03  дугаар  сарын 05-ны өдрийн  дотор
  ХШХ,  СҮТ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар
43
Жишиг  татварын  тайлан
ТТ-07
+
 
Татвар  хураалтын  хэлтэс
Улирлынхийг   дараа  улирлын  эхний  сарын 30-ны өдрийн, жилийнхийг дараа оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн  дотор  дотор
ТУАЗХ,  ХШХ,  СҮТ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар
 
  
«Татварын  удирдлагын  мэдээлэл, түүнийг  хүлээн  авах,
боловсруулах,  дүгнэлт  хийх,  хяналт  тавих түр  журам»-ын 
  4 дүгээр хавсралт
 
Үндэсний  татварын албаны  татварын  удирдлагын мэдээлэл, тэдгээрт дүгнэлт хийх хугацаа, мэдээллийг  ашиглах   жагсаалт
 
 
д/д
Мэдээ, тайлан, судалгааны
Мэдээлэлд   дүгнэлт  хийх хэлтэс, алба, төвийн нэр
Мэдээлэлд
дүгнэлт  хийх хугацаа
Мэдээллийг ашиглах ҮТЕГ-ын хэлтэс, алба  төв, татварын  албаны  нэр
 
Нэр
 
Дугаар
Ирүүлэх хэлбэр
Татварын албанаас Мэдээлэл  боловсруулалт,  автоматжуулалтын хэлтсээр дамжуулж  дотоод  сүлжээгээр
Татварын албанаас  шуудангаар
0
1
2
3
4
5
6
7
01
Татварын хяналт шалгалт хийх томилолт
ХШ-01
+
 
Хяналт шалгалтын  хэлтэс
Сар  бүрийн 15-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ТХХ,  СҮТ, ТТОХГ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
02
Албан  татварын  хяналт шалгалтын  карт
ХШ-02
+
 
Хяналт шалгалтын  хэлтэс
Сар  бүрийн 15-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  ТХХ,  СҮТ, ТТОХГ,  Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
03
«Татварын  улсын  байцаагчийн акт»  хэвлэмэл  хуудасны зарцуулалтын тайлан
1999.01.07
№03
 
+
Хяналт  шалгалтын  хэлтэс
Жил  бүрийн 12  дугаар  сарын 05-ны өдрийн  дотор
НУДХХ,   ТТОХГ,    Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
04
Татварын  хяналт шалгалтын  ажлын  ... оны төлөвлөгөө
ХШТ №01, 02
+
 
Хяналт  шалгалтын  хэлтэс
Дараа оны  01 дүгээр  сарын 20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,,   ТТОХГ,    Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
05
Татварын  хяналт шалгалтын  ажлын  ... оны төлөвлөгөөний  гүйцэтгэлийн  мэдээ
ХШТ №05, 06
+
 
Хяналт  шалгалтын  хэлтэс
Дараа оны  01 дүгээр  сарын 20-ны өдрийн  дотор
ТУАЗХ,,   ТТОХГ,    Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
06
Хөндлөнгийн  мэдээлэл  ашиглалт, үр  дүнгийн  тайлан
ХМТ-01
+
 
Хяналт  шалгалтын  хэлтэс
Сар бүрийн  20-ны  өдрийн  дотор
  ТУАЗХ, ТХХ
 
 
«Татварын  удирдлагын  мэдээлэл, түүнийг хүлээн  авах,
 боловсруулах,  дүгнэлт  хийх,  хяналт  тавих түр  журам»-ын
      5 дугаар хавсралт
 
Үндэсний  татварын албаны  татварын  удирдлагын мэдээлэл, тэдгээрт дүгнэлт хийх хугацаа,мэдээллийг  ашиглах   жагсаалт
 
 
д/д
Мэдээ, тайлан, судалгааны
Мэдээлэлд   дүгнэлт  хийх хэлтэс, алба, төвийн нэр
Мэдээлэлд
дүгнэлт  хийх хугацаа
Мэдээллийг ашиглах ҮТЕГ-ын хэлтэс, алба  төв, татварын  албаны  нэр
 
Нэр
 
Дугаар
Ирүүлэх хэлбэр
Татварын албанаас Мэдээлэл  боловсруулалт,  автоматжуулалтын хэлтсээр дамжуулж  дотоод  сүлжээгээр
Татварын албанаас  шуудангаар
0
1
2
3
4
5
6
7
01
Сургалт,  сурталчилгааны ажлын  сарын  мэдээ
СТ-36
+
 
Сургалт үйлчилгээний төв
Сар  бүрийн 10-ны өдрийн  дотор
ТУАЗХ,  НУДХХ,  ТХХ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
02
Улсын  бүртгэлийн  тайлан
-
 
+
Улсын  бүртгэлийн  алба
Улирал  бүрийн  эхний  сарын 10-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,  НУДХХ,  ТХХ, Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
 
 
 
«Татварын  удирдлагын  мэдээлэл, түүнийг  хүлээн  авах,
боловсруулах,  дүгнэлт  хийх,  хяналт  тавих түр  журам»-ын 
                6  дугаар хавсралт
 
Үндэсний  татварын албаны  татварын  удирдлагын мэдээлэл, тэдгээрт дүгнэлт хийх хугацаа, мэдээллийг  ашиглах   жагсаалт
 
 
д/д
Мэдээ,  тайлан,  судалгааны
Мэдээлэлд   дүгнэлт  хийх хэлтэс, алба, төвийн нэр
Мэдээлэлд
дүгнэлт  хийх хугацаа
Мэдээллийг ашиглах ҮТЕГ-ын хэлтэс, алба  төв, татварын  албаны  нэр
 
Нэр
 
Дугаар
Ирүүлэх хэлбэр
Татварын албанаас Мэдээлэл  боловсруулалт,  автоматжуулалтын хэлтсээр дамжуулж  дотоод  сүлжээгээр
Татварын албанаас  шуудангаар
0
1
2
3
4
5
6
7
01
Архи, дарс, тамхины  онцгой  албан  татварын  тэмдгийн  хөдөлгөөний сарын  тайлан
СТ-38а
СТ-38б
СТ-38в
+
 
Төвлөрсөн төсвийн  орлого,  хяналтын газар
Сар  бүрийн 15-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,   ТХХ,  ХШХ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
02
Архи,  дарс,  тамхины  онцгой  албан  татварын  тэмдгийн  зарцуулалт, онцгой  албан  татварын ногдуулалт,  төлөлтийн сарын  тайлангийн  нэгтгэл
СТ-39а
СТ-39б
СТ-39в
+
 
Төвлөрсөн төсвийн  орлого,  хяналтын газар
Сар  бүрийн 15-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,   ТХХ,  ХШХ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
03
Архи, дарсны  онцгой  албан татварын  тэмдэг хэрэглэсэн тухай сарын  тайлангийн  нэгтгэл
СТ-40а
+
 
Төвлөрсөн төсвийн  орлого,  хяналтын газар
Сар  бүрийн 15-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,   ТХХ,  ХШХ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
04
Тамхины онцгой албан татварын  тэмдэг хэрэглэсэн тухай сарын  тайлангийн  нэгтгэл
СТ-40б
+
 
Төвлөрсөн төсвийн  орлого,  хяналтын газар
Сар  бүрийн 15-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,   ТХХ,  ХШХ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)
05
Архи,  дарс үйлдвэрлэгчийн спиртийн  орлого, зарлагын тайлан
ТА-30
+
 
Төвлөрсөн төсвийн  орлого,  хяналтын газар
Сар  бүрийн 10-ны  өдрийн  дотор
ТУАЗХ,   ТХХ,  ХШХ,   Аймаг,  нийслэл,  дүүргийн  татварын  хэлтэс (газар)