- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар)-ийн үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам
Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар)-ийн үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар)-ийн (цаашид татварын алба гэнэ) үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаархи мэдээлэлд боловсруулалт хийж, тухайн оны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн стандартын биелэлтэнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг нэгдсэн арга зүйгээр хангахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Татварын албаны үйл ажиллагаанд хийж байгаа хяналт-шинжилгээ, үнэлгээ нь ҮТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан «тухайн оны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн стандарт» болон бусад шаардлагатай мэдээ, тайланг ашиглан үйл ажиллагааны явц байдал, өртөг зардал, үр нөлөөллийг бодитойгоор тогтоох, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, амжилтыг ахиулах, удирдлагыг цаг үеэ олсон, үнэн зөв мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
1.3.Татварын албаны үйл ажиллагаанд хагас жил тутамд үнэлгээ өгнө.
1.4.Татварын алба нь үйл ажиллагааныхаа үр дүнг мэдээллийн баазад байгаа тоо мэдээг үндэслэн ТУ-1-ээс ТУ-6 маягт (энэхүү журмын 1-6 дугаар хавсралтаар баталсан)-аар мэдээг гарган энэхүү журмын 7 дугаар хавсралтаар баталсан аргачлалын дагуу үнэлгээг өгч ҮТЕГ-ын Татварын удирдлага, арга зүйн хэлтэст хагас жилийнхийг тайлант оны 07 дугаар сарын 31-ний, жилийнхийг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус ирүүлнэ.
1.5.Татварын албанаас ТУ-1-ээс ТУ-6 маягтаар гаргаж ирүүлсэн мэдээ нь Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтсийн баазад байгаа мэдээнээс зөрүүтэй тохиолдолд Татварын удирдлага, арга зүйн хэлтэс нь хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ баазаар ирүүлсэн мэдээг үндэслэнэ.
1.6.Татварын албанаас улсын төсөвт оруулах татварын орлогын гүйцэтгэлийг Төрийн сангийн нэгдсэн дансанд орсон дүнгээр тооцно. Арилжааны банкны үйл ажиллагаанаас хамаарч сардаа багтаж Төрийн сангийн нэгдсэн дансанд ороогүй татварын орлогыг татварын алба тусад нь тооцоо хийж, жагсаалтыг банкны тодорхойлолтын хамт мэдээндээ хавсаргаж ирүүлнэ.
1.7.ҮТЕГ-ын Татварын удирдлага, арга зүйн хэлтэс татварын албаны хагас жил, жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөн ҮТЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанд хагас жилийнхийг тайлант оны 08 дугаар сарын 15-ны, жилийнхийг дараа оны 03 дугаар сарын 15-ны дотор тус тус оруулж хэлэлцүүлнэ.
1.8.ҮТЕГ-ын Татварын удирдлага, арга зүйн хэлтэс нь батлагдсан төлөвлөгөөг үндэслэн татварын албаны үйл ажиллагааны үр дүнд энэхүү журмын дагуу гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөн дүнг ҮТЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байна. Татварын албанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тодорхой удирдамжтайгаар хяналт-шинжилгээ, үнэлгээний баг буюу уг ажлыг хариуцсан ажилтан хийж болно.
Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал
2.1.Татварын албаны үйл ажиллагаа, түүний үр дүнг үнэлэхдээ тухайн онд хүрэх түвшинг гүйцэтгэлтэй харьцуулж оноогоор илэрхийлнэ. Оноог энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан аргачлалын дагуу тодорхойлно.
2.2.Татварын албаны үйл ажиллагаа, түүний үр дүнг үнэлэхдээ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл болон бодит шалтгааныг харгалзан үзнэ.
2.3.Татварын албаны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээг үйл ажиллагааны чиглэл тус бүрээр гаргасан дундаж оноог дараахь үнэлгээний итгэлцүүрээр үржүүлсэн нийлбэр оноогоор гаргана. Үүнд:
А) Татвар төлөгчийг бүртгэлд хамруулсан байдал:
- Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар 0.05
- Аймгийн татварын хэлтэс 0.10
- Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс 0.10
Б) Татварын тайлан хүлээн авалтын түвшин:
- Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар 0.15
- Аймгийн татварын хэлтэс 0.15
- Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс 0.15
В) Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт:
- Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар 0.25
- Аймгийн татварын хэлтэс 0.25
- Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс 0.25
Г) Татвар хураалтын түвшин:
- Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар 0.25
- Аймгийн татварын хэлтэс 0.25
- Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс 0.25
Д) Татварын хяналт шалгалтын түвшин:
- Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар 0.25
- Аймгийн татварын хэлтэс 0.20
- Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс 0.20
Е) Санхүүгийн нөөцийн ашиглалтын байдал:
- Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар 0.05
- Аймгийн татварын хэлтэс 0.05
- Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс 0.05
2.4.Татварын албаны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:
· 86.0 - 100.0 оноотой бол «А» буюу «Хангалттай сайн»
· 61.0 - 86.0 хүртэл оноотой бол «Б» буюу «Шаардлагыг бүрэн хангаж байгаа»
· 61.0 хүртэл оноотой бол «В» буюу «Хангалтгүй»
2.5.Татварын удирдлага, арга зүйн хэлтэс нь татварын албаны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн талаар «Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан» бичнэ.
Гурав.Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг ашиглах
3.1.Жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг татварын албаны дарга, хамт олныг урамшуулах, ажлын үр дүнгийн шагнал олгох, хариуцлага тооцоход гол үзүүлэлт болгоно.
3.2.Жилийн үйл ажиллагааны үнэлгээгээр «В» үнэлгээ авсан татварын албаны даргыг ажилдаа тэнцэхгүй байна гэж үзэж Төрийн албаны салбар зөвлөлд оруулан дүгнэлт гаргуулна.
3.3.Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр татварын албаны дарга, татварын улсын (ахлах) байцаагчдын төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг ахиулах, албан тушаалд дэвшүүлэх, мөнгөн шагналаар шагнах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд харгалзаж үзнэ.
3.4.Жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүн, бусад үзүүлэлтийг үндэслэн ҮТЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас татварын албадыг байр эзлүүлэн шагнаж урамшуулна.
3.5.ҮТЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталсан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг татварын албадад хүргүүлнэ.
3.6.ҮТЕГ-ын хэлтэс, харьяа алба, төв нь хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн татварын албаны үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдлыг арилгах, сайжруулахтай холбогдсон асуудлаар санал боловсруулан шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
3.7.Шагналд зарцуулах хөрөнгийг Үндэсний татварын ерөнхий газрын төсвөөс гаргана.
о о О о о
Текст томруулах
A
A
A