A

A

A

Бүлэг: 1979
УТЕГ-ын дарга, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 52/84 тоот тушаалын хавсралт № 1
 
 
Биржээр дамжуулан борлуулсан хувьцааны орлогод татвар ногдуулан суутган авч төсөвт шилжүүлэх журам
 
 
            1. Монгол улсын Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-ын А, Аж, ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас биржээр  дамжуулан борлуулсан хувьцааны орлогод албан татвар ногдуулан суутган авч, татварыг хугацаанд нь  төсөвт шилжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
            2. Хувьцааг биржээр дамжуулан борлуулахад анх худалдан авсан үнэ, худалдсан үнийн зөрүүгээс орлого олж байгаа аж ахуйн нэгж байгууллага, ирнэтэй энэхүү журмын дагуу татварын тооцоог хийнэ. Харин шинээр гаргаж байгаа хувьцааг худалдахад энэ журам хамаарахгүй.
            3. Монголын хөрөнгийн бирж тус биржээр дамжуулан борлуулсан хувьцааны албан татвар ногдуулах орлогыг аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар  зүйлийн 3-д заасны дагуу тодорхойлон, уг орлогод 10 хувиар  татвар ногдуулж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэх орлогоос суутган авч, Хүн амын орлогын албан татварын хуулийн 10  дугаар зүйлийн 4, УТЕГ-ын даргын зөвлөлийн 1993 оны 3 дугаар сарын 20-ны  өдрийн хурлаар бааталсан аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 6 дугаар зүйлийн 3-д заасны дагуу төсөвт шилжүүлнэ. Ингэхдээ арилжаа явагдах тухай бүр хувьцааг худалдсан орлогоос уг хувьцааг анх худалдан авсан үнийг хассан дүнгээс 10 хувиар тооцон татварыг суутган авч дараа сарын 10-ны дотор төсөвт шилжүүлнэ. Тус биржийн гишүүн брокерийн пүүсийн авах арилжааны шимтгэлийг татвар  ногдуулах орлогоос хасаж албан татварын ногдуулалт хийнэ.
            Арилжаа бүрийн дараа арилжааны хэлцлийн дагуу харилцаагчийн хувьцаа тус бүрийг анх худалдан авсан дундаж үнийг жигнэсэн дунджийн аргаар  тодорхойлно. Энэ дундаж үнээс дээгүүр үнээр  зарсан тохиолдолд тухайн харилцагч орлого лох бөгөөд уг орлогоос шимтгэлийг хассан дүнд 10 хувиар бодон татварын оногдуулалтыг хийнэ.
            Жишээ нь: Иргэн Дорж "Улаанбаатар" компаний хувьцааг 1500 төгрөгөөр 50 ширхэг, 1900 төгрөгөөр 50 ширхэг бүгд 100 ширхэг хувьцааг 170000 төгрөгөөр худалдан авсан ба худалдан авсан нийт хувьцааны жигнэсэн дундаж үнэ нь /170000:100/ 1700 төгрөг болно. Дараа нь уг хувьцааны ширхэг бүрийг 1850 төгрөгөөр зарсан ба пүүсийн шимтгэл 5 хувь буюу /185000х5:100/ 9250 төгрөг гэвэл татварын хэмжээ нь:
                                       
                     ((1850-1700)h100-9250))х10%=575 төгрөг болно.
 
            Нийт хувьцааны тодорхой хэсгийг зарсан тохиолдолд  зарсан хувьцааны тоогоор дээрх аргаар бодож татвар ногдуулна. Нэг төрлийн хувьцааг тухайн өдөр өөр өөр үнээр арилжсан нөхцөлд зарсан үнийг жигнэсэн дунджын аргаар тооцож тооцоог хийнэ.
            4. Хөрөнгийн бирж хувьцаа борлуулсаны орлогыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дансанд шилжүүлэхдээ татварыг тооцон суутган авч төсөвт шилжүүлнэ.
            5. Биржээр дамжуулан борлуулсан хувьцааны орлогод ногдуулсан татварын тайланг улирал, жилээр гаргах бөгөөд улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харилцагч татварын албанд ирүүлнэ.
            6. Татварын албан хөрөнгийн биржээс ирүүлсэн татварын тайланг хүлээн авч хянан үзэж татварын тооцоогоор гарсан илүү, дутуу төлөлтийг татварын хуулинд заасан үндэслэлээр  тухай бүр шийдвэрлэнэ.
            7. Биржээр дамжуулан борлуулсан хувьцааны орлогод татвар ногдуулан суутган аваагүй, татварын тайланг хугацаанд нь гаргаагүй болон татварыг хугацаанд нь төлөөгүй бол Татварын ерөнхий хууль, холбогдох бусад  хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.