- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАРЫН ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, АШИГЛАХ ЖУРАМ
УТЕГ, УГЕГ-ын даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 109/292 тоот тушаалын хавсралт
ТАТВАРЫН ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, АШИГЛАХ ЖУРАМ
1. Аж ахуйн нэгж байгууллага, иргэний улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийн тоо хэмжээ, үнийн дүнг үнэслэн аж ахуйн нэгж байгууллагын болон хүн амын орлогын албан татварын тооцоог үнэ зөв хийх, татварын тооцоо хийхтэй хролбоотой мэдээллийг харилцан солилцож, татварын хяналтыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх талаар хамтын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу татварын холбогдолтой мэдээллээр татварын албадыг хангах талаар гаалийн байгууллагын хүлээх үүрэг:
а/ Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс улсын хилээр нэвтрүүлж байгаа бараа материал, тээврийн хэрэгсэлийн гаалийн мэдүүлэг, татварын хуудас, ачааны тодорхойлолт зэрэг гаалийн анхан шатны бүртгэлд аж ахуйн нэгж байгууллага, иргэний татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг бичүүлэх түүнийг улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээн дээрх дугаартай тулган шалгах, түүнчилэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр хаяг, иргэний гадаад болон дотоод паспортын дугаар, барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүн, төлсөн татварын дүнг үнэн зөв тэмдэглэн, мэдээлэл үнэн зөв байхад анхаарах
б/ Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, болон иргэний мэдээлэлийг энэхүү журмын 1, 2 дугаар хавсралтаар, хэрэв мэдээллийн бааз үүсгэсэн тохиолдолд хавсралт маягтны үзүүлэлтийн дагуу дискээр гаргаж өгөх
в/ Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримтыг гаалийн байгууллага өөрийн байранд ажлын цагаар ашиглуулах бөгөөд шаардлагатай нөхцөлд хуулбарлан өгөх
г/ Улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгсэлд ногдуулсан гаалийн болон бусад татварын тооцоог барагдуулаагүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэний татварыг бүрэн барагдуулах ажлыг бүх шатны татварын албадтай хамтран зохион байгуулах
3. Татварын холбогдолтой мэдээлэл цуглуулж ашиглах талаар татварын албаны хүлээх үүрэг:
а/ Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага болон иргэний мэдээллийг орон нутгийн гаалийн байгууллагаас авах
б/ Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримтыг гаалийн ажилтнаас хүлээн авч ажлын цагт ашиглаж, баримтын бүрэн бүтэн байдлыг хадгалан, хаяж үрэгдүүлэлгүй, хуудсыг урж тасдах, нугалах, тоо бичгийг баллахгүй анхны байдлаар нь буцааж өгөх
в/ Улаанбаатар, Замын-үүд, Сэлэнгийн гаалийн байгууллагаас мэдээлэл цуглуулдаг татварын албад мэдээллийг аймаг, нийслэл, дүүргээр ангилан сар бүрийн мэдээг дараа сарын 5-ны дотор УТЕГ-т, Дорноговь, Сэлэнгээс бусад аймгийн татварын хэлтэс нь өөрийн нутаг дэвсгэрт байгаа гүний болон хилийн гаалийн байгууллагаас гаалийн мэдээллийг авч өөрийн татварын хэлтэст бүтгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэний татварын тоцоог хийж, бусад аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэст харьяалагдах мэдээллийг ангилан УТЕГ-т сар бүрийн 5-ний дотор ирүүлэх
г/ УТЕГ-ийн татвар хураалт үйлчилгээний хэлтэс, бүртгэл мэдээлэлийн хэлтэс нь дээрхи мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор харьяа татварын албадад хүргүүлэх
д/ Бүх шатны татварын албад гаалийн мэдээллийн болон тухайн аж ахуйн нэгж байгууллага, иргэний үйлдвэрлэл, худалдааны нууцыг хадгалан, тэдний хууль ёсны эрхийг хүндэтгэх
е/ Гаалийн мэдээлэлд дурьдсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй нэг бүрчлэн орлого, татварын тооцоо хийж биелэлтийг нийт авсан мэдээний тоо, үүнээс орлого татварын тооцоо хийсэн, хаяг байршил нь буруу, алдохгүй байгаа гэсэн үзүүлэлтүүдээр улирал бүр гаргаж дараа улирлын эхний сарын 20-ны дотор татвар хураалт үйлчилгээний хэлтэст мэдэгдэж байх
ж/ Харьяа татварын албатай татварын тооцоо хийдэггүй боловч гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй татварын тооцоо хийх ажлыг гаалийн байгууллагатай хамтран зохион байгуулах
УТЕГ, УГЕГ-ын даргын 1996 оны 10 дугаар сарын
01-ний өдрийн 109/292 тоот тушаалаар батлагдсан
"Татварын холбогдолтой мэдээлэл солилцох, ашиглах
журам"-ын нэгдүгээр хавсралт
ГААЛИЙН МЭДЭЭ АВАХ МАЯГТ № 1
Он сар
өдөр
|
Бүртгэлийн
дугаар
|
Овог
|
Нэр
|
Хаяг
|
Регистрийн дугаар
|
Татвар төлөгчийн дугаар
|
Паспортын
Дугаар
|
Бараа тээврийн хэрэгсэл
|
||||
Дотоод
|
Гадаад
|
Нэр
төрөл
|
тоо
|
Нэг
бүрийн
үнэ
|
Бүгд
үнэ
|
|||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
УТЕГ, УГЕГ-ын даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 109/292
тоот тушаалаар батлагдсан "Татварын холбогдолтой мэдээлэл солилцох,
ашиглах журам "-ын хоёрдугаар хавсралт
Гаалийн мэдээ авах маягт № 2
Он сар
өдөр
|
Бүртгэлийн дугаар
|
Аж ахуйн нэгж,байгууллагын нэр
|
Регистрийн дугаар
|
Бараа тээврийн хэрэгсэл
|
|||
Нэр
төрөл
|
тоо
|
Нэг бүрийн үнэ
|
Бүгд
үнэ
|
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A