- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАРЫН ЗОРИЛГООР ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ БАЙГУУЛАХ ЖУРАМ
ҮТЕГ-ын даргын 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 39 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
ТАТВАРЫН ЗОРИЛГООР ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ БАЙГУУЛАХ ЖУРАМ
1. Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх, үндсэн хөрөнгийн элэгдлийг татварын зорилгоор байгуулахад энэхүү журмыг баримтална.
2. Аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү журмын 3-д зааснаас бусад үндсэн хөрөнгөнд татварын зорилгоор элэгдэл байгуулна.
3. Доор дурьдсан үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулахгүй.
а/ Худалдахад зориулсан үндсэн хөрөнгө
б/ Барилгын түр ашиглах бүтэц, хийц, хэсэг
в/ Ашиг шимийн малл амьтад
г/ Угсарч суурилуулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэл
д/ Газар
е/ Түр ашиглаагүй буюу нөөцөнд байгаа үндсэн хөрөнгө
ё/ Ашиглалтын хугацаанд байгуулсан элэгдлээрээ анхны үнээ бүрэн нөхсөн үндсэн хөрөнгө
ж/ Бараа материалын нөөц
з/ Үйлдвэрлэлийн болон ашиглалтын зориулалттай зам талбай
Хоёр. Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцох
1.Үндсэн хөрөнгийн элэгдлийг татварын зорилгоор тооцохдоо түүний анхны үнэ буюу дахин үнэлсэн үнэ, ашигласан болон ашиглах хугацаа, үлдэгдэл үнэ буюу үлдэгдэл хугацаа зэргийг ашиглан жилд нэг удаа /сар, улирал тутам тооцож болно/ тооцно.
2. Тухайн жилийн дундуур ашиглалтанд орсон буюу улирлын болон цаг зуурын ажиллагаатай үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо жинхэнэ ашигласан хугацаанд элэгдлийг байгуулна.
3. Үндсэн хөрөнгийг 3 бүлэгт хамааруулна.
1/ Байшин, барилга, байгууламж
Үүнд ЗГ-ын 1994 оны 8 дугаар тогтоолын 1-р хавсралт буюу "үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ"-ийн барилга байгууламж гэсэн үндсэн хөрөнгийн төрөл зүйлийн үндсэн хөрөнгүүд хамаарагдана.
2/ а/ Шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилтын болон тэргүүний технологи, экспортын болон уул уурхайн үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгыг нөхөн сэргээх, дэд бүтэцийн салбарын тусгай зориулалтын машин, техник, тоног төхөөрөмж
Үүнд Дээрхи тогтоолын машин тоног төхөөрөмж гэсэн хэсгийн 1: 2-ын 16, 17: 11: 12: 14: 15:-д заасан машин , механизм, тоног төхөөрмж, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилтын болон тэргүүний т?хнологи, экспортын, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгыг нөхөн сэргээх салбарын тусгай зориулалтын тоног төхөөрөмж хамаарагдана.
/2.3.2.а заалтыг 2003.06.10-ны өдрийн 120 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
б/ Бусад машин, механизм, техник, тоног төхөөрөмж
4. Бусад үндсэн хөрөнгө
Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо дараахи байдлаар ангилна. Үүнд:
1. Дахин үнэлгээ хийгдэхгүй үндсэн хөрөнгө
2. Дахин үнэлгээ хийгдсэн үндсэн хөрөнгө /1993 оны 6 дугаар сарын 1-нээс өмнө ашиглалтанд орсон/
Дээрхи үндсэн хөрөнгийн ангилал тус бүрт элэгдлийн тооцоог дараахь байдлаар хийнэ.
1. Дахин үнэлгээ хийгдэхгүй үндсэн хөрөнгө
Уг үндсэн хөрөнгө нь барьж байгуулах, угсарч сурилуулах, тээвэрлэхтэй холбогдсон зардал болон импортоор авсан бол уг хөрөнгийн худалдан авсан үнэ, худалдааны болон онцгой албан татвар,даатгалын хураамж, тээврийн зардлыг оруулсан анхны үнээр бүртгэлд тусгагдсан байна. Энэ тохиолдолд Анхны үнэ /АҮ/-ээс ашиглагдснаас хойш байгуулсан элэгдэл /Э/-ийг хасаж үлдэгдэл үнэ /ҮҮ/-ийг, татварын хуулинд заасан ашиглах хугацаа /АХТ/-наас өмнө ашигласан хугацаа /АХӨ/ хасаж одоо ашиглагдах хугацаа /АХО/-г жилээр тус тус тооцон үлдэгдэлөртгийг одоо ашиглах хугацаанд харьцуулан харьцуулж жилд байгуулах элэгдлийн хэмжээ /Эхэ/-г, жилд байгуулах элэгдлийн хэмжээг үлдэгдэл өртөгт харьцуулан 100 хувиар үржүүлж элэгдлийн хувь /Эху/-ийг тооцно.
АҮ-Э Эхэ
Эхэ - - - - - - - - Эху - - - - - - - * 100
АХТ-АХӨ ҮҮ
Жишээ нь: 1995 онд ашиглалтанд орсон барилга анхны үнэ 20000.0 мянган төгрөг, 1995.1996 онд байгуулсан элгдэл 480.0 мянган төгрөг гэвэл
20000.0-480.0 19520 513.7
Эхэ - - - - - - - - - - - - - - - - - - - - 513.7 Эху - - - - - - * 100 хувь 2.6
40-2 38 19520
2. Дахин үнэлэгдсэн үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулахдаа тухайн хөрөнгийг дахин үнэлсэн үнэ, үнэлснээс хойш байгуулсан элэгдэл, ашигласан хугацааг ашиглан татварын элэгдлийг байгуулна.
Жишээ нь Конторын барилгын анхны үнэ 3200.0 мянган төгрөг дахин үнэлсэн үнэ 10000.0 мянган төгрөг үнэлснээс хойш 3 жил ашигласан, ашигласан хугацаанд байгуулсан элэгдэл 240.0 мянган төгрөг гэвэл
10000.0-360.0 9640.0 260.5
Эхэ - - - - - - - - - - - -- - - - - -- - - - - Эху - - - - - - - -* 100 2.7
40-3 37 9640.5
3. 1997 онд үндсэн хөрөнгийн элэгдлийг "Татварын зорилгоор үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох тайлан-1"-аар 1998 оноос "Татварын зорилгоор үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох тайлан - 2"-аар үндсэн хөрөнгийн элэгдлийн тооцоог хийнэ.
4. 1998 оны 1 сараас эхлэн шинээр ашиглаж байгаа үндсэн хөрөнгөнд "үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулах хувь" /хавсралт 2/-ийг ашиглан тооцоо хийж болно.
5. Аж ахуйн нэгж байгууллага нь санхүүгийн болон татварын зорилгоор элэгдлийг тооцож гарсан зөрүүг Сангийн Сайдын 1997 оны 429 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу санхүүгийн болон татварын тайланд тусгана.
6. Үндсэн хөрөнгийн элэгдлийн тооцоог хийхдээ тухайн хөрөнгөнд хийгдсэн их засварын зардлын хэмжээгээр байгуулсэан элэгдлийг багасгасан бичилт хийгдэнэ. Үүнд шинээр үндсэн хөрөнгө худалдан авч түүнд хийсэн их засварын зардал хамаарахгүй бөгөөд энэ нь анхны үнэнд тооцогдсон байна
Текст томруулах
A
A
A