- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТАНД НЭГДСЭН ДУГААР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
ҮТЕГ-ын даргын 1999 оны 1-р сарын 7 өдрийн 03 тоот тушаалын хавсралт
1. Энэхүү журмын зорилго нь тайлангийн хугацаанд татварын хяналт шалгалтаар улсын хэмжээнд тавигдсан актны тоог тодорхойлох, актны хуудаасны ашиглалт, зарцуулалт, актны биелэлтэнд хяналт тавихад оршино.
2. Татварын улсын байцаагч нь акт үйлдэхдээ "Татварын улсын байцаагчийн акт" гэсэн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Хэвлэмэл хуудас нь ҮТЕГ, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс тус бүрээр код, дугаартай байна. Актын дугаар нь 6 оронтой байх бөгөөд эхний хоёр орон нь энэхүү журмын хавсралт 1-ээр батлагдсан аймаг нийслэл дүүргийн кодыг, сүүлийн дөрвөн орон нь актны дугаарыг заана.
3. Актны хэвлэмэл хуудасны нэгдсэн дугаарыг ҮТЕГ-аас олгох бөгөөд дугаар тус бүр нь гурван хувь хэвлэгдэнэ. ҮТЕГ, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст актны дугаарыг 0001-ээс эхлэн олгох бөгөөд тухайн жилийн зарцуулалтын тайланг хавсралт 2 маягтаар гарган ҮТЕГ-ын хяналт шалгалтын хэлтэст дараа оны 2 сарын 1-ний дотор ирүүлнэ. Уг актны хуудас нь үнэт цаасны нэг адил татварын газар, хэлтсийн санхүү дээр бүртгэгдэн тайланд тусч байна. Тухайн онд зарцуулаагүй үлдсэн актны хуудсыг дараа онд хэрэглэнэ.
4. "Татварын улсын байцаагчийн акт" гэсэн хэвлэмэл хуудсыг ҮТЕГ-аас нэгдсэн журмаар жил тутам хэвлүүлж аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэстхүргүүлнэ.
5. Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс нь актны хуудсыг хэвлүүлэх захиалгыг жил бүрийн 11 дүгээр сард багтаан ҮТЕГ-ын хяналт шалгалтын хэлтэст ирүүлж байна.
6. Байцаагчийн актны хуудсыг хүлээн авах, хадгалах, зарцуулалтад хяналт тавих, тооцоо хийх ажлыг зөвхөн тухайн татварын албаны хяналт шалгалтын хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч хариуцан гүйцэтгэнэ.
7. Татварын хяналт шалгалтын байцаагч нь актыг 3 хувь үйлдэн нэг хувийг татвар төлөгчид өгч, хоёр дахь хувийг хяналт шалгалтын хэлтэс, тасгийн баримтанд, гурав дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.
Текст томруулах
A
A
A