A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 1999 оны 2 сарын 11-ний өдрийн 30 тоот тушаалын хавсралт
 
ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АКТ,МАТЕРИАЛЫГ МЭДЭЭ ТАЙЛАНД ТУСГАХ, БИЕЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
 
 
Энэхүү журмын зорилго нь татварын хяналт шалгалтын акт, материалыг статистик мэдээ, тайланд тусгах, биелэлтийг зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1. Хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нь акт холбогдох хавсралт материалыг 3 хувь үйлдэн, 3-р хвуийг татвар төлөгчид өгч, өнгөн хувийг хяналт шалгалтын хэлтэс, тасаг, хэсгийн баримт материалд, 2-р хувийг татвар хураалт, үйлчилгээний хэлтэс, тасаг, хэсэгт буй татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалуулна.
2. Шалгалт хийсэн байцаагч шалгалт дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор акт, материалыг хэлтэс, тасгифйн дарга, ахлах байцаагчид танилцуулна. Хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч нь акт, материалтай нэг бүрчлэн танилцаж, 1,2 дахь хувь дээр танилцсан тухай гарын үсэг зурна.
3. Хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч нь акт, материалын 2 дахь хувийг мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс, тасгийн эдийн засагчид ажлын 2 хоногийн дотор хавсралт маягтаар  бүртгэн хүлээлгэж өгнө.
4. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс, тасгийн эдийн засагч нь хүлээн авсан акт, материалыг мэдээ, тайланд тусган боловсруулалт хийж ажлын 3 хоногийн дотор бүртгэлийн дагуу татвар хураалт, үйлчилгээний хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагчид хүлээлгэн өгнө. Харин татвар төлөгч зөвшөөрөөгүй актын биелэлтийг тухайн шалгалт хийсэн  байцаагч хариуцаж барагдуулах учир эдийн засагч нь хяналт шалгалтын хэлтэс, тасаг, хэсэгт эргүүлэн олгоно.
5. Татвар хураалт, үйлчилгээний хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагчнь хүлээн авсан акт, материалыг татвар хураалт хариуцсан байцаагч нарт хуваарилан өгч, актын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулна.
6. Шалгалтын актаар тавигдсан нөхөн татвар, хүү торгуулийн төлбөрийг тухайн татвар төлөгчийн харилцагч татварын албаны хяналт шалгалтын орлогын дансанд, харин давхар шалгалтаар тавигдсан актны төлбөрийг шалгалт гүйцэтгэсэн татварын албаны хяналт шалгалтын орлогын дансанд төвлөрүүлнэ.
7. ҮТЕГ, НТГ-аас аймаг, дүүргийн татварын хэлтсүүдэд шалгалтын акт, материалыг шилжүүлэх тохиолдолд мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтсийн эдийн засагч актаар тавигдсан төлбөр, зөрчлийн дүнг хяналт, шалгалтын мэдээ, тайлангийн "шилжүүлсэн" гэсэн баганад тусгаж, аймаг, дүүргийн мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс, тасгийн эдийн засагчид тухай бүр бүртгэлийн дагуу хүлээлгэн өгнө.
8. Нийслэл, дүүргийн мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс, тасгийн  аймгийн татварын хэлтсийн эдийн засагч нь хүлээн авсан актын зөрчил, төлбөрийн дүнг өрийн мэдээ, тайланд бүртгэн авч татварын албаны нэгдсэн мэдээ, тайланд тусгана.
9. ҮТЕГ, НТГ-аас шилжүүлсэн актын зөрчил, төлбөрийн дүнгийн мэдээг татварын албаны нэгдсэн мэдээ, тайлангийн дүнд оруулахгүй бөгөөд байцаагч нарын ажлын үр дүнг тооцоход ашиглана.