- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ДҮРЭМТ ХУВЦАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Улсын мэргэжлийн хяналтын газрын
даргын 2003 оны 6 дугаар сарын 26-ны
өдрийн 251 дүгээр тушаалын хавсралт
ДҮРЭМТ ХУВЦАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг энэхүү журмаар зохицуулна.
2. Улсын байцаагчдийн дүрэмт хувцас нь өнгө, хослол, ялгах тэмдгээрээ хил хамгаалах болон гаалийн байгууллагын байцаагчдаас ялгагдана.
3. Дүрэмт хувцас нь эдэлгээ даах сайн чанарын эд материалаар өнгө үзэмжтэй хийгдэж, тухайн хэрэглэгчийн биеийн хэмжээнд тохирсон байна.
4. Дүрэмт хувцсыг ажлын байранд үүргээ гүйцэтгэж байх үед, гаалийн төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээр, төрийн одон медалийн шагналаар шагнагдах үед өмсөнө
5. Дүрэмт хувцсыг өөр хооронд нь буюу энгийн хувцастай хослуулж хэрэглэх, хувцсны өнгө загварыг өөрчлөхийг хориглоно.
6. Хилийн мэргэжлийн хяналтын албаны ариутгагч нь тусгай зориулалтын ажлын хос хувцастай байна.
7. Улсын байцаагч нь албан хэрэгцээний зориулалтаар хатуу ширэн материалаар хийсэн цүнх хэрэглэнэ.
Хоёр. Дүрэмт хувцас
Дүрэмт хувцас нь өвөл, зуны, хавар, намрын улиралд тохирсон гадуур хувцас, пальто, пиджак, өмд, малгай, костюм, цамц, зангиа, мөрдөс, ялгах тэмдгээс бүрдэнэ.
1.Пиджак-цайвар ногоон өнгийн материалаар хийсэн, урт жилетийн хослолтой байна.
2.Цамц -цагаан өнгийн хээ, судалгүй материалаар хийсэн, урт богино ханцуйтай байна. Цамц нь энгэрийн зөрүүгээр эрэгтэй, эмэгтэй нь ялгагдана.
3.Зангиа –Хар өнгийн материалаар хийгдсэн зангиа хэрэглэнэ.
4.Өмд – Хар өнгийн материалаар хийсэн байна.
5. Юбка –Хар өнгийн /өмдний ижил/ материалаар хийсэн байна.
6 Малгай –Цайвар ногоон /пиджакны ижил/ өнгөтэй, "майхан" малгайг зун, хавар намрын улиралд өмсөнө. Малгайн урд хэсэгт ялгах тэмдэгтэй байна. Өвлийн улиралд урд талдаа ялгах тэмдэгтэй хөх саарал өнгийн цегейкээр хийсэн чихэвчтэй, бүчтэй цэмбэн гадартай малгай хэрэглэнэ.
7. Пальто –Хавар, намрын улиралд ердийн хийцийн хар хөх өнгийн ноолууран пальто хэрэглэнэ.
8. Өвлийн хослол -Өвлийн улиралд хар хөх өнгийн даавуун гадартай, нэхий дотортой хүрэм, өмд хосоор хэрэглэнэ. Хүрэм нь хөх өнгийн цегейкэн захтай цахилгаан товч, давхар хаалттай, зүүн энгэр, хоёр ташаандаа халаастай, өмдний шуумаг нь гутлын түрүүний гадуур тавигдах, дотуур чихэгдэх зориулалттай байна.
Ялгах тэмдгийг дүрэмт хувцсны захан дээр зүүнэ. Ялгах тэмдгийн урт нь 8 см, өргөн нь 2.5 см, 0.3 мм зузаантай, ногоон өнгийн цэмбэн дэвсгэр дээр 3 шар туузаар улсын ерөнхий байцаагчийн, 2 шар туузаар улсын ахлах байцаагчийн, 1шар туузаар улсын байцаагчийн гэж ялгагдана. Ялгах тэмдэг хадах дэвсгэр дээр Улсын мэргэжлийн хяналтын газрын эмблем байна.
1. Дүрэмт хувцсны хангалтыг Улсын мэргэжлийн хяналтын газраас нэгдсэн журмаар хийлгэж улсын байцаагч тус бүрт хувцсны карт хөтлөн тооцох ажлыг Хилийн мэргэжлийн хяналтийн баг хариуцан гүйцэтгэнэ.
2. Дүрэмт хувцсны эдэлгээний хугацаа дуусаагүй үед ажлаасаа чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн улсын байцаагчаас хувцасны үнийн зөрүүг тооцож суутгана.
3.Дүрэмт хувцсыг эдэлгээний хугацаа дуусахаас өмнө урсан, дахин бохирдуулсан, өнгө үзэмжийг нь алдагдуулсан, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд байгууллагаас нөхөн олгохгүй. Тухайн улсын байцаагч нь өөрийн зардлаар хувцсыг хийлгэж хэрэглэнэ.
4. Улсын мэргэжлийн хяналтын газраас дүрэмт хувцсыг олгох бололцоогүй нөхцөлд Хилийн мэргэжлийн хяналтын албад нь Улсын мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хэлтсээс зөвшөөрөл авч өөрсдийн орлогоос хувцсаа хугацаанд нь шинэчилж болно.
5. Ариутгагчийн ажлын хувцас, байцаагчдийн ажлын цүнхний хангалтыг Хилийн мэргэжлийн хяналтын албад шийдвэрлэнэ.
6. Дүрэмт хувцсны эдэлгээний нормативыг дараах байдлаар мөрдөнө.
¹
|
Хувцасны нэр |
Тоо хэмжээ /ширхэгээр/
|
Эдэлгээний хугацаа
|
1
|
Хавар, намрын ноолууран пальто
|
1
|
3 жил
|
2
|
Костюм /пиджак, өмд, юбка/
|
Тус бүр 1
|
2 жил
|
3
|
Цамц /өвөл, зуны/
|
Тус бүр 1
|
2 жил
|
4
|
Зангиа
|
1
|
3жил
|
5
|
Өвлийн малгай
|
1
|
3жил
|
6
|
Зуны малгай
|
1
|
3жил
|
7
|
Өвлийн хүрэм /хос/
|
1 хос
|
3жил
|
8
|
Ялгах тэмдэг
|
2 /өвөл, зуны/
|
3жил
|
9
|
Ажлын хос хувцас
|
1 хос
|
2 жил
|
10
|
Ширэн цүнх
|
1
|
4 жил
|
Текст томруулах
A
A
A