A

A

A

Бүлэг: 1979
Үндэсний ерөнхий газрын даргын 2003
                         оны 125 дугаар тушаалын хавсралт
 
ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТ, ДҮГНЭЛТ БИЧИХ, БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэхүү журмын зорилго нь татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох эд хөрөнгө битүүмжлэх, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхэд акт, татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлого нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих, тэдгээрийн биелэлтийг хангуулах болон өөрчлөх, хүчингүй болгохтой холбогдуулан Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 7, 17, 28-30 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд оршино.
1.2. Татварын улсын байцагчийн акт, дүгнэлт /цаашид "акт, дүгнэлт" гэх/ нь "Татварын улсын байцаагчийн акт", "Татварын улсын байцаагчийн дүгнэлт" гэсэн нэгдсэн бүртгэл, дугаартай хэвлэмэл хуудсан дээр Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөв хэрэглэсэн, утга агуулга нь ойлгомжтой, тооцооллын алдаагүй бичигдсэн байна.  
1.3. Акт, дүгнэлт нь түүнийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Акт, дүгнэлтийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу тэдгээрийн оршин байгаа, эсвэл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр гардуулсанд тооцно.
1.4. Акт, дүгнэлт, илтгэх хуудастай тухайн татварын албаны хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн дарга танилцан, гарын үсэг зурж баталгаажуулсны дараа татвар төлөгчид гардуулна.
1.5. Татварын улсын байцаагч акт, илтгэх хуудсыг тус бүр 3, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, 1 дэх хувийг хяналт шалгалтын баримтад үлдээж, 2 дахь хувийг татвар төлөгчид өгч, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалж, 4 дэх хувийг хууль  хяналтын байгууллагад шилжүүлнэ.
1.6. Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудсыг дураараа ашиглах, эсвэл хүчингүй, хуурамч хэвлэмэл хуудсан дээр акт, дүгнэлт бичих, акт, дүгнэлт, илтгэх хуудсыг ноорог байдлаар, эцсийн болоогүй байхад татвар төлөгчид танилцуулах, танилцуулж баталгаажуулсны дараа засварлах, өөрчлөхийг хориглоно.
 
Хоёр. Акт, дүгнэлт бичих
 
2.1. Хяналт шалгалтад хамрагдсан тайлангийн хугацаа, илэрсэн зөрчлийн хэмжээг үл харгалзан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн шалгалтын дүнгээр зөвхөн нэг акт, шаардлагатай тохиолдолд акт, дүгнэлт тус бүр нэгийг бичнэ.
2.2. Акт, дүгнэлт нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ.
2.2.1. акт, дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана.
2.2.1.1.хяналт, шалгалтад хамрагдаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, үүсгэн байгуулагдсан буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн он, сар, өдөр, иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, гишүүд, хөрөнгө оруулагчдын тоо, дүрмийн сан, хувь оролцооны хэмжээ, банкин дахь харилцах дансуудын дугаар, хаяг, байршил, удирдлагын болон нягтлан бодогчийн овог нэр, харилцах дугаар, гэрийн хаяг, харилцагч Татварын албаны нэр, шалгалтад хамруулсан хугацаа, татварын төрлийг тодорхой бичнэ.
2.2.1.2. урьд нь татварын хяналт шалгалт хийсэн Татварын алба, татварын улсын байцаагчийн нэр, акт, дүгнэлтийн он, сар, өдөр, дугаар, хяналт шалгалтад хамруулсан хугацаа, татварын төрөл, илрүүлсэн болон төлүүлэхээр шийдвэрлэсэн, хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн төлбөр зөрчлийн дүн, барагдуулалтын байдлыг товч бичнэ.
2.2.1.3. хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн утга, агуулга, онцлог, шалтгаан, дүнг шалгалтад хамруулсан хугацаа, татварын төрлөөр   зааглан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу санаатайгаар бууруулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, түүнийг илрүүлэн тогтоосон арга хэлбэр, зөрчигдсөн хууль тогтоомжийн зүйл, заалт, хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд, хугацаанд нь зохих түвшинд хийж гүйцэтгэхэд тохиолдсон бэрхшээлтэй асуудал, татвар төлөгчийн зүгээс учруулсан буруутай үйл ажиллагаа зэргийг дэлгэрэнгүй бичнэ.
2.2.2. Акт, дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана.
2.2.2.1. Монгол Улсын татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хүлээлгэх хариуцлага, хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах үндэслэл, санал, хууль тогтоомжийн зүйл, заалт, зөрчлийн утга агуулга, нийт дүн, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төлүүлэхээр шийдвэрлэсэн татвар, хүү, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийн хэмжээ, түүнийг хүлээн авах Татварын алба, банкны нэр, дансны дугаар зэргийг тодорхой бичнэ.
2.2.3. Акт, дүгнэлтийн эхэнд түүнийг бичсэн он, сар, өдөр, эцэст нь акт тогтоосон, дүгнэлт бичсэн Татварын алба, татварын улсын байцаагчийн нэр, актыг зөвшөөрсөн, дүгнэлтийг танилцсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, тамга тэмдэг байна.
2.3. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохдоо тухайн аж ахуйн нэгжийг хариуцан ногдуулалт хийсэн татварын улсын байцаагч, хяналт, шалгалт хариуцсан татварын улсын байцаагчтай хамтран акт үйлдэж гүйцэтгэнэ.
2.4. Татвар төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн тухай акт, тэмдэглэл үйлдэхдээ ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 дүгээр тушаалаар баталсан "Эд хөрөнгө битүүмжлэхэд баримтлах журам"-ыг мөрдөнө.
 
Гурав. Акт, дүгнэлтийн хавсралтуудыг нөхөх
 
3.1. Хяналт шалгалтаар акт, дүгнэлт бичихдээ илэрсэн зөрчлийн жагсаалт, хэмжээг тодорхойлсон тооцоо, татварын илүү, дутуу төлөлтийн тооцоо, хугацаанд нь төлөөгүй татварын дүнд хүү ногдуулсан тооцоо, шалгалтын явцад татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу санаатайгаар бууруулсан, татвар төлөхөөс зайлсхийснийг нотлох баримт, бусад нэмэлт тооцоо зэргийг заавал хавсаргах бөгөөд тэдгээр нь акт, дүгнэлтийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно.
Акт, дүгнэлтэд хавсаргасан баримт материалуудын  баруун  дээд  талд
«. .. тоо акт, дүгнэлтийн хавсралт ¹ . . » гэсэн тэмдэглэл бичнэ.
3.1.1.Зөрчлийн жагсаалт /Хавсралт ¹01/.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтаар бүрэн нотолсны дараа зөрчлийн жагсаалтад түүний утга агуулга, гүйлгээ хийсэн баримтын хугацаа, дугаар, дансны харьцаа, нийт дүнг дэлгэрэнгүй тусгаж, үзүүлэлтийг бүрэн нөхөж, холбогдох хүмүүст танилцуулж зөвшөөрүүлэн гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулна.
3.1.2. Татварын илүү, дутуу төлөлтийн тооцоо /Хавсалт ¹02/.
Татварын албанд тушаасан тухайн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар гарсан бүрэн төлөгдсөн эсэхийг төлбөр хийсэн баримтуудыг үндэслэн 1 дүгээр багананд тайлангийн, 2 дугаар багананд шалгалтаар тогтоосон, 3 дугаар багананд зөрүү дүнгүүдийг үзүүлэлт бүрийн дагуу нөхөж тодорхойлно.
3.1.3. Хугацаанд нь төлөөгүй татварт хүү ногдуулсан тооцоо /Хавсралт ¹03/.
Татварын албанд тушаасан тухайн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу төлөлтөөр гарсан, эсвэл бусдаас суутган авсан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй тохиолдолд татварын төрөл тус бүр дээр Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалтын дагуу хүү ногдуулна.
3.1.4. Ярилцлагын тэмдэглэл /Хавсралт ¹04/.
Татварын улсын байцаагч шалгалтын явцад шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, өөрт байгаа мэдээллийн үнэн эсэхийг нотлох, батлах зэрэг зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй  ярилцлага хийхдээ тэмдэглэл хөтөлж, ярилцсан хүний хамт гарын үсгээ зурна. Хяналт шалгалтын ажлын зорилт, шаардлага, шалгалтад   хамрагдаж буй татвар төлөгчийн үйл ажиллагааны онцлог зэргээс шалтгаалан ярилцлагыг хэдэн ч удаа хийж болно.
3.1.5. Акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл /Хавсралт ¹05/
Монгол Улсын Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт нь түүнийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болох учраас энэ тухай тэмдэглэлийг заавал үйлдэнэ. Энэ тэмдэглэлд хяналт шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, акт, дүгнэлтийг татвар төлөгчид танилцуулж гардуулсан он, сар, өдөр, гардан авсан, гардан авахад байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч, бусад эрх бүхий албан тушаалтны нэр, тэмдэглэл хөтөлж гардуулсан татварын улсын байцаагчийн албан тушаал, байр, өрөө тасалгааны дугаар, шалгалтын дүн болон акт, дүгнэлтийг зөвшөөрсөн эсэх талаарх санал, дүгнэлт, зөвшөөрөөгүй бол үндэслэл, шалтгааныг тусгаж, татвар төлөгчийн тайлбар, тодорхойлолтыг хавсаргана.
3.1.6. Акт, дүгнэлтэд  татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу санаатайгаар бууруулсан, татвар төлөхөөс зайлсхийсныг нотлох, цаашид чухал шаардлагатай гэж үзсэн үндсэн баримт материал, нэмэлт тооцоо, судалгаа, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргийг  заавал хавсаргана.
3.2. Акт, дүгнэлтийг татвар төлөгчид танилцуулахын өмнө хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн даргад танилцуулж зөвлөгөө, чиглэл авна.
3.3.Акт, дүгнэлтийг гардуулмагц хавсаргасан баримт материалыг нэг бүрчлэн дугаарлаж, түүнд «Хавсаргасан баримт  . . . хуудас» гэж тэмдэглэн, ажлын 3 хоногийн дотор хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн даргад танилцуулж, хяналт шалгалтын мэдээллийн баазад оруулсны дараа холбогдох хэлтэс, тасагт шилжүүлэхдээ хүлээн авсан албан тушаалтны гарын үсгийг хяналт шалгалтын баримтад үлдэх хувь дээр зуруулна.
3.4. Акт, дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхдээ ҮТЕГ, ЦЕГ-ын даргын хамтарсан 2002 оны 181/348 дугаар тушаалаар баталсан «Татварын албанаас Хэрэг бүртгэх байгууллагад татварын гэмт хэргийн тухай материал шилжүүлэх журам»-ыг мөрдөнө.
 
Дөрөв. Илтгэх хуудас бичих
 
4.1. Хяналт шалгалтаар татвар төлөгч татварын хууль тогтоомжийн заалтыг үйл ажиллагаандаа зөрчилгүй хэрэгжүүлсэн нь тогтоогдвол татварын улсын байцаагч «Илтгэх хуудас» бичнэ.
4.2. Илтгэх хуудасны эхэнд түүнийг бичсэн он, сар, өдөр, энэхүү журмын 2.2.1.1, 2.2.1.2-т заасан асуудлууд, эцэст нь  Татварын алба, татварын улсын байцаагч, Илтгэх хуудастай танилцсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, тамга тэмдэг байна.
 
Тав. Акт, дүгнэлтийн биелэлтийг хангуулах
 
5.1. Монгол Улсын Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт, тавих, татвар хураах тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дутуу төлөлтийг ногдол хийсэн  акт гардуулсан өдрөөс хойш ажлын 15, хяналт шалгалтаар илэрсэн татварын өрийг акт гардуулсан өдрөөс хойш ажлын 10 хүртэл хоногт барагдуулахаар бичнэ.
5.2. Биелэлт нь хангагдаагүй байгаа акт, дүгнэлтийн талаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана.
5.3. Акт, дүгнэлтийн биелэлтэд уг татварын байцаагчийн харьяалах хэлтэс, тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч хяналт тавина.
5.4. Шууд бус аргаар ногдуулсан татварын актыг тухайн татварын албаны дарга хянаж батална.
5.5. Маргаантай акт, дүгнэлтийг Татварын маргаан таслах зөвлөл, хууль хяналтын байгууллагад хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсний дараа биелэлтийг хангуулах арга хэмжээг татвар хураалтын ажил хариуцсан хэлтэс, тасаг, татварын улсын байцаагч зохион байгуулж татварын өрийг барагдуулна.
 
Зургаа. Акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох
 
6.1. Акт, дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн татварын албаны даргын тушаалаар өөрчлөх буюу хүчингүй болгоно.
6.2. Акт, дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг татварын албаны даргын тушаалаар томилогдсон комисс тогтооно.
 
Долоо. Хариуцлага
 
Энэхүү журмыг зөрчсөн Татварын алба, татварын улсын байцаагчид Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, ҮТЕГ-ын даргын 2002 оны 175 дугаар тушаалаар баталсан «Монгол Улсын Татварын байцаагчийн ёс зүйн дүрэм» болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
                                                             ---о0о---
 
 
 
      Татварын улсын байцаагчийн . . . .
        тоот акт, дүгнэлтийн хавсралт ¹01
 
______________________-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт
    (татвар төлөгчийн нэр)
 
 

Д/д
Шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, агуулга
Баримтын
Дансны харилцаа
Зөрчлийн дүн
(мянган төгрөг)
Танилцаж зөвшөөрсөн нягтлан бодогчийн гарын үсэг
Он, сар, өдөр
Дугаар
Дт
Кт
0
А
1
2
3
4
5
6
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийт дүн
 
 
 
 
 
 

 
                                                   Жагсаалтыг
 
Хийсэн:                                                                          Танилцаж зөвшөөрсөн:
. . . . . . . . . . . . . . . . . . .                                                  . . . . . . . . . . . . . . . . . . . .
 
                                                                     ---о0о---
 
Татварын улсын байцаагчийн . . . .
  тоот акт, дүгнэлтийн хавсралт ¹02
 
_____________ийн ____________________________албан татварын тооцоо
(татвар төлөгчийн нэр)                        (татварын төрөл)
 
                   /мянган төгрөг/
 

Д/д
Үзүүлэлт
200. . он
Зөрүү
Тайлангаар
Шалгалтаар
0
А
1
2
3
1
Борлуулалтын орлого
 
 
 
2
Баримтаар нотлогдох зардал
 
 
 
3
Татвар ногдуулах орлого
 
 
 
4
Ногдуулсан татвар
 
 
 
5
Урьд оны илүү/+/, дутуу /-/ төлөлт
 
 
 
6
Төлбөл зохих татвар
 
 
 
7
Төлсөн татвар
 
 
 
8
Эцсийн тооцоогоор гарсан илүү /+/, дутуу /-/ төлөлт
 
 
 
9
Ногдуулсан хүү
 
 
 
10
Ногдуулсан торгууль
 
 
 
 
Нийт татварын төлбөр
 
 
 

 
Тайлбар: а/ 7 дугаар мөрний 2 дугаар багананд  6 дахь мөрний 1 дүгээр багананд байгаа тоог бичнэ.
       б/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог хийхдээ худалдан авалтад төлсөн, хасалт хийгдэх нэмэгдсэн өртгийн татвар ногдох орлогыг 2 дугаар мөрөнд бичнэ.
 
Тооцоог
 
Хийсэн:                                                                Танилцаж зөвшөөрсөн:
Татварын улсын байцаагч. . . . . . . . . . .              Захирал /Иргэн/ . . . . . . . . . . .
                                                                            Нягтлан бодогч . . . . . . . . . . . .
 
 
 
                                                      ---о0о---
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Татварын улсын байцаагчийн . . . .
  тоот акт, дүгнэлтийн хавсралт ¹03
 
______________-ийн  . . . .оны _________________________албан татварыг
(татвар төлөгчийн нэр)                                      (татварын төрөл)
 
 хугацаанд нь төлөөгүй ногдуулсан тооцоо
 
                                                                                                /мянган төгрөг/
 

Сар
Төлбөл зохих
Төлсөн
Зөрүү
Саатуулсан
хоног
Ногдуулах
хүү
Хугацаа
Дүн
Хугацаа
Дүн
Илүү
Дутуу
Эхний үлдэгдэл
 
 
 
 
 
 
 
 
1
 
 
 
 
 
 
 
 
2
 
 
 
 
 
 
 
 
3
 
 
 
 
 
 
 
 
1 дүгээр улирлын дүн
 
 
 
 
 
 
 
 
4
 
 
 
 
 
 
 
 
5
 
 
 
 
 
 
 
 
6
 
 
 
 
 
 
 
 
2 дугаар улирлын дүн
 
 
 
 
 
 
 
 
7
 
 
 
 
 
 
 
 
8
 
 
 
 
 
 
 
 
9
 
 
 
 
 
 
 
 
3 дугаар улирлын дүн
 
 
 
 
 
 
 
 
10
 
 
 
 
 
 
 
 
11
 
 
 
 
 
 
 
 
12
 
 
 
 
 
 
 
 
4 дүгээр улирлын дүн
 
 
 
 
 
 
 
 
Жилийн дүн
 
 
 
 
 
 
 
 
Эцсийн үлдэгдэл
 
 
 
 
 
 
 
 

 
Тайлбар: Энэ хүснэгтийг татварын төрөл тус бүр дээр хийнэ. Хүүг тухайн татвар төлөх, тайлагнах эцсийн өдрийн дараагийн өдрөөс эхлэн тооцно.
 
                                                                   Тооцоог
 
Хийсэн:                                                                Танилцаж зөвшөөрсөн:
Татварын улсын байцаагч. . . . . . . . . . .              Захирал /Иргэн/ . . . . . . . . . . .
                                                                            Нягтлан бодогч . . . . . . . . . . . .
 
 
 
 
R R R
 
 
       
 
 
            Татварын улсын байцаагчийн . . . .
  тоот акт, дүгнэлтийн хавсралт ¹04
 
ЯРИЛЦЛАГЫН ТЭМДЭГЛЭЛ
 
200 . . оны . . сар . . өдөр                 Дугаар . . .
 
1. Татвар төлөгчийн нэр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
2. Регистр, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, огноо . . . . . . . . . . . . . . . .
3. Ярилцлага хийхэд оролцсон татвар төлөгчийн албан тушаал, овог нэр. .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
4. Ярилцлагын утга агуулга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
 .5. Урьд хийгдсэн хяналт шалгалтаар төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй шалтгаан . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
 
Ярилцсан:
 
Татварын улсын байцаагч                                   Захирал /Иргэн/ . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .                             Нягтлаг бодогч . . . . . . . . . . . .
                                           
 
       
                                                      ---о0о---
 
 
 
 
         Татварын улсын байцаагчийн . . . .
  тоот акт, дүгнэлтийн хавсралт ¹05
 
 
ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АКТ, ДҮГНЭЛТИЙГ
ГАРДУУЛСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
 
200 . . он. . . сар . . . өдөр
 
1. Татвар төлөгчийн оноосон нэр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
2. Танилцуулсан акт, дүгнэлтийн он, сар, өдөр, дугаар  . . . . . . . . . . . . .
3. Акт, дүгнэлт танилцуулахад байсан татвар төлөгчийн удирдлага, эрх бүхий албан тушаалтан болон бусад хүмүүсийн нэр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . .  .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
4. Акт, дүгнэлтийн материалыг хэрхэн танилцуулсан тухай товч бичилт
. . . . . . . .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5. Шалгалттай холбогдон гарсан санал дүгнэлт
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
6. Акт, дүгнэлтийг зөвшөөрсөн эсэх, хэрэв зөвшөөрөөгүй бол үндэслэл, шалгалтгаан, тайлбарыг бичгээр авч хавсаргана.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
7. Бусад зүйл
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
8. Акт, дүгнэлтийг гардан авсан хүний нэр, гарын үсэг
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
 
 
 
Тэмдэглэлийг
 
Хөтөлсөн:                                                             Танилцсан:
Татварын улсын байцаагч                                   Захирал /Иргэн/ . . . . . . . . . . .
                                                                            . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .                             Нягтлан бодогч . . . . . . . . . . . .
 
 
 
                                                      ---о0о---