A

A

A

Бүлэг: 1979
Төрийн өмчийн хорооны 2002 оны
715  дугаар тогтоолын 1 хавсралт
 
ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
 
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1 талаас Төрийн өмчийн хороог төлөөлж Тамгын газрын Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын албаны дарга ……………….. овогтой ………………….. /цаашид "Түрээслүүлэгч" гэнэ/, нөгөө талаас ……………………………. төлөөлж ……………….. ажилтай ……………………… овогтой …………………… /цаашид "Түрээслэгч" гэнэ/ нар Төрийн өмчийн ……… давхар ………. Дугаар байр нийт ……………. М2 талбайтай, үүнээс ……………………… м2 ашигтай талбай бүхий барилгын ……………………. м2 хэсгийг ……………….. зориулалтаар …………… м2 хэсгийг ……………………. Зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг доорхи нөхцлөөр байгуулав.
1.1.Түрээслүүлэгч, түрээслэгч нар Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсынх бусад хууль тогтоомж, Төрийн өмчийн хорооны дүрэм, журмыг мөрдлөгө болгон ажиллана.
 
Хоёр. Гэрээний хугацаа
 
2.1. Гэрээ нь ………… оны ……… дугаар сарын ………. –ны өдрөөс …………. оны ………………… дүгээр сарын …………….. –ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай бөгөөд гэрээний биелэлтийг сар, улирал, жил тутам дүгнэж, шаардлагатай гэж үзвэл харилцан тохиролцсоноор гэрээнд өөрчлөлт оруулж болно.
 
Гурав. Төлбөр тооцоо
 
3.1.Гэрээний талууд түрээсийн төлбөрийг Төрийн өмчийн хорооноос баталсан үнийн жишгийг үндэслэн тохиролцоно. /Хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн/.
3.2.Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан банк дахь түрээслүүлэгчийн харилцах дансанд шилжүүлгээр буюу бэлнээр төлж, тухайн банкны баримтыг үндэслэн сар бүр түрээслүүлэгчтэй тооцоо хийнэ.
3.3.Түрээсийн төлбөрийг төгрөгөөр төлнө.
3.4. Үнийн өөрчлөлт хийгдэх, төгрөгийн албан сёны ханш өөрчлөгдөх нөхцөлд талууд тухай бүр харилцан /протоколоор/ тохиролцож төлбөр хийнэ.
3.5. Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас 14 хоног хэтрүүлбэл, төлбөрийн нийт дүнгээс тооцож хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги оногдуулна.
3.6. Түрээслэгч түрээсийн төлбөрийг шилжүүлгээр хийсэн тохиолдолд түрээслүүлэгчийн харилцах дансанд мөнгө орсноор төлбөрийг хийсэнд тооцно.
 
Дөрөв. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг
 
4.1. Түрээслүүлэгч барилга байгууламж, эд хөрөнгийг энэхүү гэрээний 9.2-т заасны дагуу актаар хүлээлгэн өгнө.
4.2. Түрээслүүлэгч нь түрээслэгчээс жилийн нийт түрээсийн төлбөрийн 10 хувьтай тэнцэх барьцааны мөнгийг өөрийн харилцах дансанд оруулсны дараа түрээсийн гэрээ байгуулна.
4.3. Түрээслүүлэгч түрээслэгч гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж байрны ашиглалт, хөлс төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулах шаардлага тавих, шаардлагатай гэж үзвэл үйлчилгээг тодорхой хугацаагаар зогсоох эрхтэй.
4.4. Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, түрээсийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаараа цуцлаж, гарсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцааны мөнгийг түрээслэгчид эргүүлж төлөхгүй.
4.5. Түрээслэгчээс барилга байгууламж  эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
4.6. Барилга байгууламжийн их засварыг хариуцан гүйцэтгэнэ.
4.7. Түрээслүүлэгч хөрөнгөндөө их засвар хийсэн үед, мөн холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарвал түрээслүүлсэн барилга байгууламжийн үнэлгээг өөрчлөх, дахин хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд үнэлгээний захиалгыг түрээслүүлэгч өгнө.
4.8. Гэрээг түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээслэгч талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд Монгол Улсын "Иргэний хууль"-ийн 324 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.
4.9. Түрээсийн гэрээгээр эзэмшиж  байгаа эд хөрөнгийг худалдан авах давуу эрхийг түрээслэгчид эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
 
Тав. Түрээслэгчийн эрх үүрэг
 
5.1. Түрээслэгч нь жилийн нийт түрээсийн төлбөрийн 10 хувьтай тэнцэх барьцааны мөнгийг түрээслүүлэгчийн дансанд хийсний дараа түрээсийн гэрээ байгуулах эрх нээгдэнэ.
5.2. Түрээсэлсэн барилга байгууламж, эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хэрэв гэмтэл хохирол учруулвал уг эд хөрөнгийн хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй.
5.3. Барилгын ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон бүх зардлыг хариуцна. Эрх бүхий удирдах дээд байгууллага, хууль хяналтын болон улсын байцаагч нараас байрны гадна тохижилт, харуул хамгаалалтын талаар тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх бөгөөд энэ ажилтай холбогдон гарах зардлыг түрээслэгч бүрэн хариуцна.
5.4. Түрээслэгч нь түрээслэн авсан барилга байгууламжийн хийц хэсэг, төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, өргөтгөл шинэтгэл хийх шаардлага гарвал түрээслүүлэгчээс албан ёсны зөвшөөрөл авч хийнэ.
5.5. Түрээслэгч нь тухайн сарын түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу сар бүрийн 5-ны дотор төлнө.
5.6. Түрээслэгч нь түрээсэлсэн барилга байгууламж, эд хөрөнгийг барьцаалах, түүгээр баталгаа гаргахыг хориглоно.
5.7. Түрээсэлсэн болон түрээслэгч өөрийн эд хөрөнгөө болзошгүй аюулаас даатгуулах асуудлыг хариуцна.
5.8. Гэрээ дуусгавар болсны дараа түрээслэгч барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслүүлэгчид гэрээний 9.2-т заасан актын дагуу буцаан өгөх үүрэгтэй.
5.9. Түрээслэгч байрны ашиглалт, тохижилт, үйлчилгээг сайжруулах, өрөө тасалгааны урсгал засвар, галын аюулгүй ажиллагаа, орчны цэвэрлэгээ зэргийг хийж гүйцэтгэх бөгөөд түрээслүүлэгчээс ямарваа хөрөнгө шаардахгүй.
 
 
 
Зургаа. Хариуцлага
 
6.1. Түрээсийн гэрээний оролцогч талуудын аль нэг нь нөгөө талын өмнөөс гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.
6.2. Түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхгүй нэг сар хүртэл хугацаагаар саатуулсан тохиолдолд түрээслэгчийн эд хөрөнгөөс барьцаалж, төлбөр хийгээгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгөнөөс хохирлыг арилгуулна.
6.3. Түрээслэж буй байрны хана, таазны шавар унах, сантехникийн шугамнаас ус алдах зэрэг гэнэтийн гэмтлээс түрээслэгчид учирсан хохирлыг түрээслүүлэгч хариуцахгүй.
6.4. Гэрээний талууд энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан маргаантай асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд энэ талаар тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.
 
Долоо. Давагдашгүй хүчин зүйл
 
7.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээсэлсэн барилга байгууламж, эд хөрөнгийн чанар байдал алдагдсан нь нотлогдсон тохиолдолд талууд тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.
 
Найм. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл
 
Гэрээг дараахь нөхцөлд хугацаанаас өмнө цуцлана:
8.1. Түрээслэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчих, түрээсийн төлбөрөө нэг сар хүртэл хугацаагаар хожимдуулан төлөх, төлбөрийн чадваргүй болох, гэрээ буюу хуульд заасан бусад нөхцөл байдал бүрдвэл;
8.2. Түрээслэгч нь барилга байгууламж, эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх, дамжуулан түрээслэх, барилгын төлөвлөлт, зориулалтаас түрээслэгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчилбөл;
8.3. Төр засгийн эрх бүхий дээд байгууллагаас тухайн байрыг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргавал;
8.4. Түрээслэгч нь түрээслэсэн барилга байгууламж, эд хөрөнгийг эвдэж гэмтээх, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх болон барьцаалсан тохиолдолд;
8.5. Гал түймэр гарах буюу бусад шалтгаанаар барилга байгууламж, эд хөрөнгийг ашиглах боломжгүй нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон уг байрыг ашиглах нь хүмүүсийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх болсон нөхцөлд;
8.6. дээрх үндэслэлүүдээр түрээсийн гэрээ цуцлагдвал түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй.
8.7. Талууд гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох, өөрчлөлт оруулах тухай саналаа нөгөө талд 14 хоногоос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж хамтран шийдвэрлэнэ.
 
Ес. Бусад зүйл
 
9.1. Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, түрээсийн харилцаатай холбоотой шинээр гарсан хууль тогтоомж, шийдвэрийн дагуу зарим заалтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэнэ.
9.2. Түрээслэж байгаа барилга байгууламж, эд хөрөнгийн нэр төрөл, тоо чанар, бүтэц, бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт хийж дараахь акт баримтыг гаргах бөгөөд эдгээр акт барммтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн.
Хавсралт 1 Түрээсийн төлбөрийн тооцоо
Хавсралт 2 Барилга хүлээлгэн өгсөн акт
Хавсралт 3 Суурилагдсан тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт
Хавсралт 4 суурилагдаагүй тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт
Хавсралт 5 Инженерийн шугам сүлжээ хүлээлгэн өгсөн акт
Хавсралт 6 Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт.
9.3. Гэрээг 3 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга баталснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.
9.4.Түрээслүүлэгчийн харилцах банкны нэр: …………………………………….
Дансны дугаар: Төрийн өмчийн хорооны төгрөгийн ……………………………..
 
 
……………………… Дансны дугаар: ………………………………………
 
Харилцах татварын албаны нэр:
…………………………………………………………………………………………
 
Түрээслүүлэгчийг төлөөлж:                               Түрээслэгчийг төлөөлж:  
Төрийн өмчийн байрны ашиглалт,
зохицуулалтын албаны дарга
…………………………………..
Байцаагч: ……………………..                             ……………………………
………………………………….                              ……………………………
………………………………….                              ……………………………
 
Оршин суугаа хаяг:                                            Оршин суугаа хаяг:
Улаанбаатар-11 Засгийн газрын                      ……………………………
IV байр                                                                …………………………… 
Утас: 313250, 320529                          Иргэний үнэмлэхний дугаар ………….
                                                              Регистрын дугаар ………………………
 
....тоот гэрээний 1 дүгээр  хавсралт
 
……………………………………… байгууллагын түрээсээр эзэмшиж байгаа ………………. өрөө бүхий ……………… м2 талбай.
 
Түрээсийн төлбөр төлөх хуваарь
 
Он сар
1 м2 талбайн хөлс /төгрөг/
Сарын төлбөр
Биелэлт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дүн
 
 
 
 
Түрээслүүлэгчийг төлөөлж:                 Түрээслэгчийг төлөөлж:
………………………………..                  ……………………………
………………………………..                  …………………………...
/Гарын үсэг, овог, нэр/                          /Гарын үсэг, овог, нэр/
 
 
 
….. тоот гэрээний 2 дугаар хавсралт
 
Барилга байгууламж хүлээлгэн өгсөн акт
 
Түрээслүүлэгчийг төлөөлж:                             Түрээслэгчийг төлөөлж
……………………………….                                …………………………..
……………………………….                                …………………………..
/Гарын үсэг, овог, нэр/                                      /Гарын үсэг, овог, нэр/
 
 
 
... тоот гэрээний 3 дугаар хавсралт
 
Суурилагдсан тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт
 
Д/д
Тоног төхөөрөмжийн нэр
Хэмжих нэгж
Тоо
Нэг бүрийн үнэ /төгрөг/
Бүгд үнэ
Чанар байдал
Ашиглалтад орсон
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Түрээслүүлэгчийг төлөөлж:                             Түрээслэгчийг төлөөлж
……………………………….                                …………………………..
……………………………….                                …………………………..
/Гарын үсэг, овог, нэр/                                      /Гарын үсэг, овог, нэр/
 
 
 
 
 
 
….. тоот гэрээний 4 дүгээр хавсралт
 
Суурилагдаагүй тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт
 
Д/д
Тоног төхөөрөмжийн нэр
Хэмжих нэгж
Тоо
Нэг бүрийн үнэ /төгрөг/
Бүгд үнэ
Чанар байдал
Ашиглалтад орсон
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Түрээслүүлэгчийг төлөөлж:                                        Түрээслэгчийг төлөөлж
……………………………….                                           …………………………..
……………………………….                                           …………………………..
/Гарын үсэг, овог, нэр/                                                  /Гарын үсэг, овог, нэр/
 
 
 
…. тоот гэрээний 5 дугаар хавсралт
 
 
Инженерийн шугам сүлжээ хүлээлгэж өгсөн акт
 
 
Түрээслүүлэгчийг төлөөлж:                                        Түрээслэгчийг төлөөлж
……………………………….                                           …………………………..
……………………………….                                           …………………………..
/Гарын үсэг, овог, нэр/                                                  /Гарын үсэг, овог, нэр/
 
 
 
 тоот гэрээний 6 дугаар хавсралт
 
ЭД ХӨРӨНГӨ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН АКТ
 
Д/д
Эд хөрөнгийн нэр
Хэмжих
нэгж
Тоо
Нэг бүрийн үнэ /төгрөг/
Бүгд үнэ /төгрөг/
Чанар байдал
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Түрээслүүлэгчийг төлөөлж:                                 Түрээслэгчийг төлөөлж
……………………………….                                   …………………………..
……………………………….                                    …………………………..
/Гарын үсэг, овог, нэр/                                           /Гарын үсэг, овог, нэр/