- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЭД ХӨРӨНГӨ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
2002 оны 715 дугаар тогтоолын
2 дугаар хавсралт
ЭД ХӨРӨНГӨ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
2003 оны …. дугаар Дугаар …. Улаанбаатар
сарын …-ний өдөр хот
Нэг.Ерөнхий зүй
1.1.Нэг талаас Төрийн өмчийн хороог төлөөлж, Тамгын газрын Төрийн өмчийн байрны ашиглалт зохицуулалтын албаны дарга ………….. овогтой ………………….. /цаашид "Хөлслүүлэгч" гэх/, нөгөө талаас ………………….. овогтой ………………………… /цаашид "Хөлслөгч" гэх/ нар Төрийн өмчийн …. дугаар байрны …. давхрын …………………… тоот өрөөнүүдийг ………………………….. зориулалтаар хөлслүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг доорхи нөхцөлөөр байгуулав.
1.2.Хөлслүүлэгч, хөлслөгч нар Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын бусад хууль тогтоомж, Төрийн өмчийн хорооны дүрэм, журмыг мөрдлөгө болгон ажиллана.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1. Гэрээ нь …. оны … дугаар сарын ….ны өдрөөс …-ны …… оны …. дүгээр сарын ….-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай бөгөөд гэрээний биелэлтийг сар, улирал, жил тутам дүгнэж, шаардлагатай гэж үзвэл харилцан тохиролцсоноор гэрээнд өөрчлөлт оруулж болно.
Гурав. Төлбөр тооцоо
3.1. Гэрээний талууд эд хөрөнгө ашигласны хөлсийг Төрийн өмчийн хорооноос баталсан үнийн жишгийг үндэслэн тохиролцоно /Хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн/.
3.2. Хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг гэрээнд заасан банкин дахь хөлслүүлэгчийн харилцах дансанд шилжүүлгээр буюу бэлнээр төлж, тухайн банкны баримтыг үндэслэн сар бүр хөлслүүлэгчтэй тооцоо хийнэ.
3.3. Эд хөрөнгө ашигласны хөлсийг төгрөгөөр төлнө.
3.4. Үнийн өөрчлөлт хийгдэх, төгрөгийн албан ёсны ханш өөрчлөгдөх нөхцөлд талууд тухай бүр харилцан /протоколоор/ тохиролцож төлбөр хийнэ.
3.5. Эд хөрөнгө ашигласны хөлсийг гэрээнд заасан хугацаанаас 14 хоног хэтрүүлбэл төлбөрийн нийт дүнгээс тооцож хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги оногдуулна.
3.6. Хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг шилжүүлгээр хийсэн тохиолдолд хөлслүүлэгчийн харилцах дансанд мөнгө орсноор төлбөрийг хийсэнд тооцно.
3.7.Эд хөрөнгө ашигласан хөлсний жишиг үнэнд байрны ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон зардлууд тусгагдсан болно.
Дөрөв. Хөлслүүлэгчийн эрх үүрэг
4.1. Хөлслүүлэгч өрөө тасалгаа, эд хөрөнгийг энэхүү гэрээний 9.2-т заасны дагуу актаар хүлээлгэн өгнө.
4.2. Хөлслүүлэгч нь хөлслөгчөөс нэг сарын төлбөртэй тэнцэх барьцааны мөнгийг өөрийн харилцах дансанд оруулсны дараа гэрээ байгуулна.
4.3. Хөлслүүлэгч нь хөлслөгч гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж өрөөний ашиглалт, хөлс төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулах шаардлага тавих, шаарлагатай гэж үзвэл үйлчилгээг тодорхой хугацаагаар зогсоох эрхтэй.
4.4. Хөлслөгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хөлслүүлэгч гэрээг дангаараа цуцлаж, гарсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцааны мөнгийг хөлслөгчид эргүүлж төлөхгүй.
4.5. Хөлслөгчөөс өрөө, тасалгаа, эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
4.6. Өрөө тасалгааны их засварыг хариуцан гүйцэтгэнэ.
4.7. Гэрээг хөлслүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хөлслөгч талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд хөлслөгч төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.
4.8. Хөлслүүлэгч хөрөнгөндөө их засвар хийсэн үед, мөн холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарвал хөлслүүлсэн өрөө тасалгааны үнэлгээг өөрчлөх, дахин үнэлгээ хийх эрхтэй.
Тав. Хөлслөгчийн эрх үүрэг
5.1. Хөлслөгч нь нэг сарын төлбөртэй тэнцэх барьцааны мөнгийг хөлслүүлэгчийн дансанд хийсний дараа эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах эрх нээгдэнэ.
5.2. Хөлсөлсөн өрөө тасалгаа, эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хэрэв гэмтэл хохирол учруулвал уг эд хөрөнгийн хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй.
5.3. Хөлслөгч нь хөлслөн авсан өрөө тасалгааны хийц хэсэг, төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, өргөтгөл шинэтгэл хийх шаардлага гарвал хөлслүүлэгчээс албан ёсны зөвшөөрөл авч хийнэ.
5.4. Хөлслөгч нь тухайн сарын эд хөрөнгө ашигласны төлбөрийг гэрээнд заасны дагуу сар бүрийн 5-ны дотор төлнө.
5.5. Хөлслөгч нь хөлсөлсөн өрөө тасалгаа, эд хөрөнгийг барьцаалах түүгээр баталгаа гаргахыг хориглоно.
5.6. Гэрээ дуусгавар болсны дараа хөлслөгч өрөө тасалгаа, эд хөрөнгийг хөлслүүлэгчид гэрээний 9.2-т заасан актын дагуу буцаан өгөх үүрэгтэй.
5.7. Хөлслөгч байрны ашиглалт, тохижилт, үйлчилгээг сайжруулах, өрөө тасалгааны урсгал засвар, галын аюулгүй ажиллагаа, орчны цэвэрлэгээ зэргийг хийж гүйцэтгэх бөгөөд энэ ажилтай холбогдон гарах зардлыг бүрэн хариуцаж, хөлслүүлэгчээс ямарваа хөрөнгө шаардахгүй.
5.8. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа эд хөрөнгийг худалдан авах давуу эрхийг хөлслүүлэгчид эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
Зургаа. Хариуцлага
6.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээний оролцогч талуудын аль нэг нь нөгөө талын өмнөөс гуравдагч этгээдийн өмнө хариуцулага хүлээхгүй.
6.2. Хөлслөгч эд хөрөнгө ашигласны төлбөрыг төлөхгүй нэг сар хүртэл хугацаагаар саатуулсан тохиолдолд хөлслөгчийн эд хөрөнгөөс барьцаалж, төлбөр хийгээгүй тохиолдолд барьцаалсан эд хөрөнгөнөөс хохирлыг арилгуулна.
6.3. Гэрээний талууд энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан маргаантай асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд энэ талаар тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.
6.4. Хөлслүүлэгчийн үйл ажиллагаанаас үл хамааран хөлслөж буй хана, таазны шавар унах, сантехникийн шугамнаас ус алдах зэрэг гэнэтийн гэмтлээс хөлслөгчид учирсан хохирлыг хөлслүүлэгч хариуцахгүй.
Долоо. Давагдашгүй хүчин зүйл
7.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлслүүлсэн өрөө тасалгаа, эд хөрөнгийн чанар байдал алдагдсан нь нотлогдсон тохиолдолд талууд тохиролцож, төлбөрийн хэмжээг өөрчилж болно.
Найм. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл
Гэрээг дараахь нөхцөлд хугацаанаас өмнө цуцлана: Үүнд:
8.1. Хөлслөгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчих, төлбөрөө нэг сар хүртэл хугацаагаар хожимдуулан төлөх, төлбөрийн чадваргүй болох, гэрээ буюу хуульд заасан бусад нөхцөл байдал бүрдвэл;
8.2. Хөлслөгч нь өрөө тасалгаа, эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх, дамжуулан хөлслүүлэх, өрөөний төлөвлөлт, зориулалтыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчилбөл;
8.3. Төр засгийн эрх бүхий дээд байгууллагаас тухайн байрыг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргавал;
8.4. Хөлслөгч нь хөлсөлсөн өрөө тасалгаа, эд хөрөнгийг эвдэж гэмтээх, хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх болон барьцаалсан тохиолдолд;
8.5. Гал түймэр гарах буюу бусад шалтгаанаар өрөө тасалгаа, эд хөрөнгийг ашиглах боломжгүй нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон болон уг байрыг ашиглах нь хүмүүсийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх болсон нөхцөлд;
8.6. Дээрх үндэслэлүүдээр түрээсийн гэрээ цуцлагдвал, түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй.
8.7. Талууд гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох, өөрчлөлт оруулах тухай саналаа нөгөө талд 14 хоногоос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж хамтран шийдвэрлэнэ.
Ес. Бусад зүйл
9.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх, төлбөрийг шинэчлэн тогтоох, энэхүү харилцаатай холбоотой шинээр гарсан хууль тогтоомж, шийдвэрийн дагуу зарим заалтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэнэ.
9.2. Хөлслөж байгаа өрөө тасалгаа, эд хөрөнгийн нэр төрөл, тоо, чанар, бүтэц, бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт хийж дараахь акт баримтыг гаргах бөгөөд эдгээр акт баримтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн.
Хавсралт 1 Эд хөрөнгө ашигласан төлбөрийн тооцоо
Хавсралт 2 Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт.
9.3. Гэрээг 3 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга баталснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.
9.4. Хөлслүүлэгчийн харилцах банкны нэр: ………………….
Дансны дугаар: Төрийн өмчийн хорооны
төгрөгийн ……………
Хөлслөгчийн харилцах банкны нэр: ………………………………………
………….. дугаар төв …………… Дансны дугаар: ……………………….
Харилцагч татварын албаны нэр:
………………………………………
Хөлслүүлэгчийг төлөөлж: Хөлслөгчийг төлөөлж:
Төрийн өмчийн байрны ашиглалт,
Зохицуулалтын албаны дарга
……………….
Байцаагч ……………………………
……………………… ……………………………
……………………… ……………………………
Оршин суугаа хаяг: Оршин суугаа хаяг:
Улаанбаатар-11 Засгийн газрын ………………………….
IV байр …………………………
Утас: 313250, 320529, 312580, Иргэний үнэмлэхний дугаар…..
……………… Регистрийн дугаар ……………..
... тоот гэрээний 1 дүгээр хавсралт
……………………………… байгууллагын хөлсөөр эзэмшиж байгаа …………….. өрөө бүхий м2 талбай.
Өрөө тасалгаа, эд хөрөнгийн хөлс төлөх хуваарь
Он сар
|
1 м2 талбайн хөлс /төгрөг/
|
Сарын төлбөр /төгрөг/
|
Биелэлт
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөлслүүлэгчийг төлөөлж:: Хөлслөгчийг төлөөлж:
…………………………… ………………………..
…………………………… ……………………….
/Гарын үсэг, овог, нэр/ /Гарын үсэг, овог, нэр/
…. тоот гэрээний 2 дугаар хавсралт
Эд хөрөнгө хүлээлгэж өгсөн акт
Д/д
|
Эд хөрөнгийн нэр
|
Хэмжих нэгж
|
Тоо
|
Нэг бүрийн үнэ /төгрөг/
|
Бүгд үнэ /төгрөг/
|
Чанар байдал
|
Тайлбар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөлслүүлэгчийг төлөөлж: Хөлслөгчийг төлөөлж:
…………………………… ………………………..
/Гарын үсэг, овог, нэр/ /Гарын үсэг, овог, нэр/
---о0о---
Текст томруулах
A
A
A