- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАРЫН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ЭД ХӨРӨНГӨ, ЦАЛИН ХӨЛС, БУСАД ОРЛОГООС ГАРГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот
тушаалын 1 дүгээр хавсралт
ТАТВАРЫН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ЭД ХӨРӨНГӨ, ЦАЛИН ХӨЛС, БУСАД ОРЛОГООС ГАРГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг хугацаанд нь бүрдүүлэх, татварын өрийг барагдуулахад уг журмын зорилго оршино.
1.2 Дор дурдсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулна. Үүнд:
а/ Татварын албанаас ногдуулсан, татвар төлөгч хуульд заасан хугацаанд барагдуулаагүй өр буюу дутуу төлөлтийг Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 272 тоот тушаалаар батлагдсан "Татварын өрийг <<Мэдэгдэх хуудас>>-аар хураан хорогдуулах тухай журам"-ын дагуу мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан төлөөгүй;
б/ Татварын албаны даргын тушаалаар татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор сунгасан боловч тогтоосон хугацаанд ногдуулсан татварыг төлөөгүй;
в/ Татварын өрийг үл маргах журмаар төлүүлэх боломжгүй болсон.
1.3 Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулахдаа энэ тухай татвар төлөгчөөс бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хэлцэл байгуулна. Хэлцэлд татвар төлөгч, татварын албаны дарга нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг хэлцэл хүчин төгөлдөр болно.
Хэлцэлд татвар төлөгчийн төлбөл зохих татварын өрийн хэмжээ, уг өрийг барагдуулах арга хэлбэр, төлбөр хийх хугацаа, график, татвар төлөгч уг өрийг өөрийн эд хөрөнгө, цалин, бусад орлогоос барагдуулахад татгалзах зүйлгүй болох зэргийг тусгана.
1.4 Татварын өрийг барагдуулах дарааллыг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тогтооно.
1.5 Татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах үйл ажиллагаа нь татварын өрөнд хүү, торгууль тооцохыг зогсоох үндэслэл болохгүй.
1.6 Татвар төлөгч эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоосоо татварын өр төлөхөөс татгалзсан тохиолдолд татварын алба, татварын улсын байцаагч нь уг өрийг гаргуулахаар Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон шүүхэд нэхэмжлэл гаргах буюу хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахаар холбогдох байгууллагад шилжүүлнэ.
Хоёр. Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос
татварын өр гаргуулах
2.1 Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулахдаа Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 25 дугаар зүйлийг баримтална.
2.2 Татвар төлөгчөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр түүний татварын өрийг цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос гаргуулах ажлыг Татвар хураалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагч нар хийж гүйцэтгэнэ.
2.3 Татварын улсын байцаагч нь энэхүү журмын 1.3-д заасны дагуу татвар төлөгчтэй байгуулсан хэлцлийн нэг хувийг тухайн татвар төлөгчийн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагад хавсралт № 1-д заасан маягтын дагуу үйлдсэн "Төлбөрийн хуудас"-ны хамт хүргүүлнэ.
2.4 Хэрэв татвар төлөгч нь цалин хөлс, бусад орлогоосоо татварын өр гаргуулах боломжгүй, эсвэл зөвшөөрөхгүй тохиолдолд татварын улсын байцаагч нь Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу татварын өрийг эд хөрөнгөөсөө барагдуулах боломжтой тухай танилцуулж, үүнийг эс зөвшөөрвөл татварын өрийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар барагдуулах талаар сануулна.
2.5 Татвар төлөгчийн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэх "Төлбөрийн хуудас"-ыг "Татвар төлөгчийн өрийн бүртгэлийн мэдээллийн сан"-д бүртгэсний үндсэн дээр олгоно. Төлбөрийн хуудасны дагуу хийгдсэн төлбөр нь уг байгууллагаас ирүүлэх төсвийн орлогын дансны баримтын дагуу "Татвар төлөгчийн өрийн бүртгэлийн мэдээллийн сан"-д бүртгэгдэнэ. Мөн төлбөрийн хуудсыг цуцалсан тухай бүртгэлийг хөтөлнө.
3.1 Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өр гаргуулахдаа Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай Монгол Улсын хуулийн 26 болон 40 дүгээр зүйл, татварын албанаас татвар төлөгчтэй байгуулсан хэлцлийг баримтална.
3.2 Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах, татварын өрөнд өгсөн эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах, татвар төлөгчийн эд хөрөнгийг барьцаалан татварын өрийг барагдуулах ажлыг татварын албаны даргын баталсан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй комисс /цаашид "комисс" гэх/ гүйцэтгэнэ. Комиссын бүрэлдэхүүнд Татвар хураалтын болон хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн байцаагч нарыг оролцуулна. Суманд татварын улсын байцаагч болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг оролцуулсан 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллана.
4.1 Комисс нь татвар төлөгч өөрийн эд хөрөнгөөс өөр зүйлээр татварын өрийг төлөх ямар ч боломжгүйг нотолсны үндсэн дээр татварын өрөнд эд хөрөнгийг нь авна.
4.2 Татварын өрөнд авах эд хөрөнгө нь тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл тайлан тэнцэлд тусгагдсан, тухайн этгээдийн өмч болох нь холбогдох байгууллага, этгээдүүдийн тодорхойлолтоор нотлогдсон, /Үл хөдлөх эд хөрөнгө бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаар баталгаажсан/ зах зээлд хурдан борлогдохуйц, чанартай хэрэглэгчдийн эрэлтийг хангах татвар төлөгч өөрөө өрөнд өгөхөөр сонгосон, татварын алба татварын өрөнд авахаар зөвшөөрсөн бараа, түүхий эд, машин техник, тоног төхөөрөмж зэрэг Иргэний хуулинд заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байна.
4.3 Худалдан борлуулах нөхцөл бүрдсэн /аж ахуйн нэгж, байгууллага иргэн авахаар тохиролцсон/ тохиолдолд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний зүйлийг авч болно.
5.1 Дараахь эд хөрөнгийг татварын өрөнд авахыг хориглоно. Үүнд:
5.1.1 Удаан хадгалах боломжгүй, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
5.1.2 Богино хугацаанд чанар байдал нь муудах эд хөрөнгө;
5.1.3 Хадгалалтын тусгай горим, нөхцөл шаарддаг эд хөрөнгө;
5.1.4 Хуучирч элэгдсэн, хэрэгцээ хангахгүй болсон эд хөрөнгүүд;
5.1.5 Татвар төлөгчийн байнга оршин суугаа гэр, орон сууц, хүйтний улиралд түлээ, нүүрс;
5.1.6 Тэсэрч дэлбэрэх, түргэн шатах, уурших, хүний бие, амьтан, хүрээлэн байгаа орчинд хор аюул учруулж болох химийн бодис, түүхий эд материал;
5.1.7 Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахаар хуулиар зөвшөөрөгдсөн эзэмших эрхийн үнэмлэх бүхий ангийн буу, тоног хэрэгсэл, ахуйн хэрэглээний багажаас бусад зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс;
5.1.8 Түүх соёлын дурсгалт эд өлгийн зүйл, шашны зан үйлтэй холбоотой эд зүйлс.
6.1 Татварын өрөнд гаргуулах эд хөрөнгийг татварын албанаас томилогдсон комисс шалгаж хүлээн авна.
6.2 Эд хөрөнгийн чанар байдал, ашиглагдсан хугацаа, тоо хэмжээ, өнгө үзэмж, хэлбэр дүрс, бүрэн бүтэн байдал зэрэг шинж тэмдгийг нарийн тусгасан тооллогын бүртгэлийг комиссоос хоёр хувь үйлдэж нэг хувийг татвар төлөгчид үлдээнэ.
6.3 Хүлээн авч байгаа эд хөрөнгө нь татвар төлөгчийн өмч гэдгийг хөдөлбөргүй нотлох баримтын хуулбарыг авч тооллогын бүртгэлд хавсаргах ба шаардлагатай гэж үзвэл энэ тухай мэдэх хүмүүс, төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагын нотолгоог гаргуулан авч болно.
6.4 Удаан хугацаанд хадгалж болох хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа Эрүүл мэндийн улсын хяналтын алба, Чанар, стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн албан ёсны шинжилгээ дүгнэлтийг хавсаргасан байна.
6.5 Хадгалалтын нөхцөл болон хугацаанаас хамаарч жин хэмжээ нь буурах, хэвийн хорогдол гарах бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн хорогдлын урьдчилсан тооцоог хийж татвар төлөгчтэй тохиролцоно.
6.6 Алт, мөнгөн эдлэл бусад үнэт зүйлсийг авахдаа сорьц чанарын баталгааг Сорьц, хяналтын улсын албаар гаргуулсан байна.
6.7 Бараа бүтээгдэхүүн, түүхий эд, техник, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг чанар байдал, марк, үйлдвэрлэгдсэн, ашиглагдсан, хадгалагдсан хугацаа, элэгдлийн байдал, хүчин чадлыг тогтооход холбогдох байгууллагаас мэргэжилтэн урьж оролцуулж болно. Татвар төлөгч болон комиссын гишүүд дээрхи асуудлаар санал тохирч байгаа бол мэргэжилтнийг заавал оролцуулах шаардлагагүй.
6.8 Шатах, тослох материалыг хадгалах агуулахын боломж, худалдах газар нөхцөлийг тодорхой тохирч, түргэн хугацаанд борлуулах боломжтой болсны үндсэн дээр комисс хүлээн авч борлуулж болно.
6.9 Татварын өрөнд мал, амьтан /жишээ нь тахиа, гахай г.м/ авахаар бол түүний хариулгын хөлс, эмчилгээ, тэжээлийн зардал, цаг, улирлын байдал зэргээс хамаарч гарч болзошгүй зардлын талаар тодорхой хэлцлийг татвар төлөгчтэй хийсэн байна.
7.1 Татварын өрөнд гаргуулж байгаа эд хөрөнгийн үнэлгээг комисс тогтоож татвар төлөгчтэй тохиролцоно. Комисс нь үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний ажил хариуцсан байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтний туслалцааг авч болно.
7.2 Татварын өрөнд авах эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн хөрөнгийн дансны үнийг үндэс болгон чанар байдал, ашиглалтын хугацаа, байгуулсан элэгдэл, тухайн үеийн зах зээлийн үнэ ханш, мал амьтдын хувьд нас, хүйс, тарга, хүч зэргийг харгалзан үзнэ.
7.3 Комисс нь дуудлагын худалдаанд оруулах хөрөнгийн анхны үнэлгээг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгон татварын өрийн хэмжээ, дуудлагын худалдааны зардал /үнэлгээ, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт/-ын нийлбэрээр тооцно.
7.4 Дуудлагын худалдаанд оруулаад борлогдоогүй эд хөрөнгийг дахин дуудлага худалдаанд оруулах, эсвэл үнэ бууруулж худалдах талаар комисс татвар төлөгчтэй дахин тохиролцож болно. Эс тохиролцвол эд хөрөнгийг эзэнд нь буцаан олгоно. Энэ тухай хэлцэл тохиролцоог эд хөрөнгийг анх хүлээн авах үедээ бичгээр үйлдэнэ. Үнэ бууруулсан эд хөрөнгийг зөвхөн нэг удаа дуудлагын худалдаанд оруулна.
Найм. Дуудлагын худалдааны зохион байгуулалт, эд
хөрөнгийг худалдсан мөнгийг төсөвт шилжүүлэх
8.1 Татварын өрөнд авсан зүйлийг дуудлагын худалдаагаар борлуулах үйл ажиллагааг "Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар борлуулах журам"-ыг баримтлан явуулах бөгөөд тийнхүү дуудлага худалдаа явуулах байрыг шаардлагатай үед түр хугацаагаар нээн ажиллуулна.
8.2 Комисс нь дуудлагын худалдаагаар эд хөрөнгө борлогдсоноос хойш ажлын 3 хоногийн дотор мөнгийг нь төсвийн холбогдох дансанд оруулна. Төлбөрийг бэлнээр буюу бэлэн бус тооцоогоор хийж болно.
8.3 Комисс нь татварын өрөнд авсан зүйлийг борлуулсан мөнгийг төсвийн холбогдох дансанд шилжүүлсний дараа борлуулсан хөрөнгө, гарсан зардал, татварын өрийн тооцоог хийн тайлан гаргаж татварын албаны даргаар батлуулан холбогдох баримт бичгүүдийг тухайн татварын албаны нягтлан бодогчид өгч хадгалуулна. Тайлангийн хуулбарыг эдийн засагчид ирүүлж татварын өрийг эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос хураан барагдуулсан бүртгэлийг мэдээллийн санд хөтлүүлнэ.
8.4 Борлогдсон зүйлийн үнэ нь татварын өр дуудлага худалдааны зардлын нийлбэрээс давбал илүү гарсан мөнгийг татвар төлөгчид буцаан олгох бөгөөд хэрэв дутвал үлдэгдлийг татвар төлөгчөөс гаргуулна.
8.5 Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдан борлуулах ажлыг уг эд хөрөнгийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор багтаан гүйцэтгэнэ.
8.6 Татварын алба нь татварын өрийн барагдуулалтын талаар тухай бүр нь "Татвар төлөгчийн өрийн бүртгэлийн мэдээллийн сан", "Татвар төлөлтийн бүртгэлийн мэдээллийн сан"-д тус тус бүртгэнэ.
9.1 Татвар төлөгчөөс хүлээн авсан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын асуудлыг Татварын алба хариуцах ба уг эд хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбогдон гарсан зардлыг татвар төлөгч хариуцна.
10.1 Дуудлагын худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг татвар төлөгчид буцаан олгох нь татварын өр болон өрийн үлдэгдлийг төлүүлэхийг зогсоох үндэслэл болохгүй.
10.2 Борлогдоогүй эд хөрөнгийг эзэнд нь буцаан олгох хүртэлх хугацаанд гарч болох элэгдэл, хорогдол, үнийн зөрүү зэргийг татварын алба хариуцахгүй.
10.3 Энэ журмаар тогтоосон хугацаанд дуудлагын худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг худалдан авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ бууруулан худалдах талаар татвар төлөгч хүсвэл өөрөөр нь үнэ тогтоолгон комисс уг хөрөнгийг хүсэлт тавьсан этгээдэд худалдаж болно. Ингэхдээ татвар төлөгчийн хүсэлт зөвшөөрлийг бичгээр гаргуулж авахаас гадна борлогдсон хөрөнгийн үнэ татварын өрийг барагдуулж хүрэлцэхгүй тохиолдолд үлдсэн мөнгийг татвар төлөгчөөр хариуцуулах талаар бичгээр байгуулсан хэлцэлд тусгана.
татварын өрийг төлүүлэх
11.1 Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг төлүүлэхдээ Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөгчийн хүсэлтээр тодорхой төрлийн эд хөрөнгийг барьцаалах замаар төлүүлж болно.
11.2 Татвар төлөгчийн татварын өрийг түүний эд хөрөнгөөс гаргуулах зорилгоор татвар төлөгчийн тодорхой эд хөрөнгийг барьцаалах ажлыг гүйцэтгэх комисс нь Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйл болон энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу барьцааны гэрээ байгуулна /цаашид "гэрээ" гэнэ/.
11.3 Гэрээг байгуулахад Нийслэлд ҮТЕГ-ын Татвар хураалтын ажил эрхэлсэн хэлтсийн дарга, аймаг, суманд аймгийн татварын хэлтсийн дарга хяналт тавих бөгөөд тухайн татварын албаны хэмжээнд барьцааны гэрээний нэгдсэн дугаартай байна. Барьцаалах үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа ҮТЕГ-ын Татвар хураалтын ажил эрхэлсэн хэлтсийн дарга, татварын албаны дарга гэрээний нэгдсэн дугаарыг олгоно.
11.4 Комисс нь татвар төлөгчийн эд хөрөнгийг барьцаалахдаа энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу эд хөрөнгө барьцаалсан тухай тэмдэглэл хөтлөнө.
11.5 Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тухай гэрээ байгуулсан бол нотариатчаар гэрчлүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ.
11.6 Барьцааны гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож гэрээнд тусгах бөгөөд уг хугацаа дууссан, энэ хугацаанд татвар төлөгч татварын өрөө барагдуулж чадаагүй бол татвар төлөгчийн эд хөрөнгийг дуудлагын худалдаанд оруулна.
12.1 Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд татварын алба, татварын улсын байцаагч нь Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу захиргааны арга хэмжээ авна.
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот тушаалын
1 дүгээр хавсралтаар батлагдсан "Татварын
өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин
хөлс бусад орлогоос гаргуулах тухай
журам"-ын нэгдүгээр хавсралт
№ /мэдэгдэх хуудасны дугаар/
200... он ..... сар ...... өдөр
..................................................................................
..................................................................................
дарга/ захирал, ерөнхийлөгч/................................
.................................................................................
танаа
Танай байгууллагаас орлого олж байгаа ............................................. ............................................................................................................................. хаягт орших ............................................................................................ албан тушаалтай /ажилтай/ .......................................... овогтой ................................ нь татварын өрөнд ............................... төгрөгийн татвар, ............................ төгрөгийн торгууль, ..................... төгрөгийн хүү бүгд .................................. төгрөг төлөх ёстой тул уг өрийг түүний орлогоос суутган авч ............................................................... байгууллагын .................................... дугаар дансанд Шүүхийн шийдвэрийн дагуу цалин, хөлс, бусад орлогоос нь суутгал хийж байгаагаас бусад өр төлбөрийн өмнө суутган авч шилжүүлэхийг мэдэгдье.
Татвар төлөгчийн авч байгаа орлого нь татварын өрийг бүрэн төлөхөд хүрэлцэх эсэх, тодорхой хугацаанд цувуулан төлбөр хийх, татвар төлөгч танай байгууллагаас өөр газарт шилжсэн, татварын өрийг хэрхэн барагдуулах, төлбөрийн хуудасны шаардлагыг хэрхэн хангах тухай хариуг төлбөрийн хуудсыг хүлээн авснаас хойш ................. хоногийн дотор манай байгууллагад мэдэгдэнэ.
Татвар төлөгч ................................... овогтой ...................................-нд холбогдох татварын өрийг ....................... төгрөгийг суутган авч, төлбөрийн хуудсанд дурдсан байгууллагын дансанд шилжүүлээгүй, хариу ирүүлээгүй бол Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу албан тушаалтныг 5000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэдэг болохыг мэдэгдье.
Төлбөрийн хуудсыг 200..... оны ........ дугаар сарын ......-ний өдөр ............................................... байгууллагын .......................................... албан тушаалтай .............................................. овогтой ........................................-нд гардуулав.
.................................................... газар /хэлтэс, тасаг/-ийн
дарга ..........................................
Татварын улсын байцаагч .................................................................
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот тушаалын
1 дүгээр хавсралтаар батлагдсан "Татварын өрийг
татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос
гаргуулах тухай журам"-ын хоёрдугаар хавсралт
БАТЛАВ. ХЯНАСАН.
Татвар төлөгчийн татварын өрийг эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах үед байгуулах барьцааны гэрээ
________________ _______________________
/он, сар, өдөр/ /Үйлдсэн газар/
Барьцааны гэрээний дугаар ______________________
/мэдэгдэх хуудасны дугаар/
1.1 Энэхүү гэрээний зорилго нь татвараа хугацаанд нь төлөөгүй татвар төлөгчийн татварын өрийг түүний эд хөрөнгөөс гаргуулах үед түүний тодорхой төрлийн эд хөрөнгийг барьцаалан татварын өрийг барагдуулахад оршино.
1.2 Энэхүү гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Татварын ерөнхий хууль, Татвар ногдууулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хийв.
1.3 Энэхүү гэрээг нэг талаас татварын албыг төлөөлж ..................... газар, хэлтсийн дарга /татварын улсын байцаагч/ ........................................ овогтой ....................................... /барьцаалагч/, нөгөө талаас татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж ................................................. овогтой ........................................................ /барьцаалуулагч/ бид харилцан тохиролцсоны дагуу байгуулж дараахь зүйлсийг тохиров.
Хоёр. Гэрээний зүйл
2.1 Барьцаалуулагч тал нь барьцаалагчид .......................... төгрөгийн татвар, ......................... төгрөгийн хүү, ......................төгрөгийн торгуулийг 200..... оны ....... дүгээр сарын ........-ны өдөр төлөх баталгаа болгон уг гэрээний хавсралт № 1-д заасан нэр төрлийн эд хөрөнгийг барьцаалуулав.
2.2 Барьцаалсан эд хөрөнгийг ....................................... /хот, аймаг/-ын ................................. /сум, дүүрэг/-ын ............. хорооны нутаг дэвсгэрт байрлах /оршин суух/ ................................................ байгууллага /иргэн/-ны эзэмшилд 200..... оны ......... дүгээр сарын .......-ний өдрөөс 200..... оны ....... дүгээр сарын .......-ний өдрийг хүртэлх хугацаанд байлгахаар тохиролцов.
2.3 Барьцааны гэрээнд зааасан хугацаанд барьцаалуулагч тал татварын өрөө төлж дууссан тохиолдолд барьцаанд байгаа эд хөрөнгийг буцаан авна.
2.4 Барьцааны гэрээнд заасан хугацаа дууссан бөгөөд барьцаалуулагч татварын өрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд барьцаанд тавьсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдан, татварын өрөө барагдуулах эрх Татварын албанд үүснэ. Барьцаанд байгаа уг эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах, барьцаанд эд хөрөнгө хүлээн авах, үнэлгээг тогтоохдоо ҮТЕГ-ын даргын 200.... оны ...... дугаар сарын ..........-ны өдрийн тушаалаар батлагдсан "Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргах журам", "Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах журам"-ыг баримтлана.
3.1 Хэрэв барьцаалуулагч барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзвэл барьцааны гэрээ дуусахаас өмнө барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардана.
3.2 Барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зардлыг барьцаалуулагч этгээдээр гаргуулна.
3.3 Өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл гэмтэж муудах, устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болж болзошгүй тохиолдолд барьцаалуулагчид энэ тухай нэн даруй мэдэгдэж үнэлгээг дахин хийнэ.
4.1 Барьцааны зүйлийг дуудлагын худалдаагаар худалдсанаас олсон орлогоос Татварын албаны шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдон гарсан болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлж авна.
4.2 Барьцаалагч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд байлгах явцдаа түүний бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй байна гэж үзвэл комиссын зөвшөөрлийн дагуу барьцааны зүйлийг бүрэн бүтэн байдлыг хангаж чадах гуравдагч этгээдэд шилжүүлнэ.
4.3 Өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангана.
5.1 Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас барьцааны зүйл гэмтсэн, устсан тохиолдолд уг барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгаж буй этгээд нь хохирлыг барагдуулах үүрэгтэй.
Зургаа. Хүчин төгөлдөр болох
6.1 Гэрээ нь хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар баталгаажсанаас хойш хүчин төгөлдөр болно. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд Үл хөлдөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.2 Гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
БАРЬЦААЛАГЧ:
Татварын албаны нэр
Комиссын гишүүдийн нэр:
Ахлагч: ..........................................................................................................
Гишүүд: 1 ........................................................................................................
2 ........................................................................................................
БАРЬЦААЛУУЛАГЧ:
...................................................... .........................................................
/нэр/ /гарын үсэг/
Иргэний үнэмлэхний № ...............................................................
Регистрийн № ...............................................................................
.........................................................................
/байгууллагын нэр/
Улсын бүртгэлийн гэрчилгээний № ....................................................
Барьцааны гэрээний хавсралт № 1
№
|
Барьцааны зүйлийн нэр
|
Барьцааны зүйлийн үнэлгээ
|
Барьцааны зүйлийн байгаа газар
|
Барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах этгээдийн нэр
|
||
Тоо хэмжээ
|
Нэгжийн үнэ
|
Үнэлгээний нийт дүн
|
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот
тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан
"Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө,
цалин хөлс бусад орлогоос гаргуулах тухай
журам"-ын гуравдугаар хавсралт
200... .оны ... дугаар № ___________________
сарын .......-ний өдөр хот
Татварын албаны нэр: _______________________________________
Комиссын гишүүдийн нэр: ___________________________________
Ахлагч:____________________________________________________
Гишүүд: 1._________________________________________________
2._________________________________________________
Татвар төлөгчийн овог, нэр _______________________________________
Татвар төлөгчийн регистрийн дугаар _______________________________
Татвар төлөгч байгууллагын нэр __________________________________
Татвар төлөгчийн дугаар _________________________________________
Татвар төлөгчийн хаяг ___________________________________________
Барьцаалах ажиллагааг хийсэн зүйлийн нэр, байршил ________________
______________________________________________________________
Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон доорхи барьцаалах ажиллагааг хийв.
Барьцаалах ажиллагаанд дараахь этгээдүүд оролцов:
1. Уг зүйлийг эзэмшигч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг
______________________________________________________________________________________________________________________________________
2. Эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
Барьцаалах ажиллагааг 200.... оны ..... дугаар сарын ....-ний өдрийн ..... цаг ..... минутаас эхлэн 200.... оны .... дугаар сарын ......-ний өдрийн .... цаг ..... минут хүртэл хийв.
/маш тодорхой, дэлгэрэнгүй бичих/
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Барьцаалах ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан эзэмшигч буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн санал, хүсэлт:
______________________________________________________________________________________________________________________________________ Барьцаалах ажиллагааг хийсэн комиссын гишүүд:
Комиссын ахлагч: /гарын үсэг, тэмдэг/
_____________________________________________________________
Гишүүд: /гарын үсэг, тэмдэг/
1. __________________________________________________________
2. __________________________________________________________
Барьцаалах ажиллагаанд оролцсон этгээдүүд:
1. Эзэмшигч _______________________________
2. Хууль ёсны төлөөлөгч _____________________
Текст томруулах
A
A
A