- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЭД ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот
тушаалын 3 дугаар хавсралт
1.1 Тухайн татварын албаны даргын шийдвэрээр татварын улсын байцаагч нь татварын өртэй татвар төлөгчийн эд хөрөнгө, мөнгө, баримт, байр, агуулах /цаашид эд хөрөнгө гэх/-ыг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Татварын улсын байцаагч нь эд хөрөнгийг дараахь үндэслэл, хугацаагаар битүүмжилж болно;
1.2.1 татварын хяналт шалгалт, тооллого, үзлэг, ажлын зураг авалт явуулахтай холбогдуулан эдгээр ажиллагааг хийж дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл;
1.2.2 эд хөрөнгийг нуух, бусдад шилжүүлж болзошгүй тухай мэдээлэл байгаа бол түүнийг магадлан шалгаж дуусах хүртэл;
1.2.3 Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын а, б, в, г, е-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах үед баримт, бүртгэл, хуурамч буюу хүчингүй гэрээ, хэлцэл, мөнгө, эд хөрөнгийг хамгаалах шаардлагатай бол нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлэх хүртэл;
1.3 Энэхүү журмын 1.2.1, 1.2.2-т заасан хугацаа дуусвал Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн битүүмжилсэн эд хөрөнгийг эзэнд нь буцаан олгоно.
2.1 Татварын өрийг барагдуулахаар татвар төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулах үндэслэл бий болсон тохиолдолд битүүмжлэх тухай тушаалыг тухайн татварын албаны дарга гаргаж битүүмжлэх ажиллагааг явуулах татварын улсын байцаагчийг томилно. Тушаалыг эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа эхлэхээс өмнө татвар төлөгчид танилцуулна.
2.2 Татварын улсын байцаагч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа татвар төлөгч, эсвэл түүний хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн нягтлан бодогчийг байлцуулна. Эдгээр хүмүүс байлцах боломжгүй тохиолдолд тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч болон хөндлөнгийн гэрчийг байлцуулна.
2.3 Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах үед хуулиар хамгаалагдсан нууц баримт бичиг, бусад зүйл илэрвэл татварын улсын байцаагч задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
2.4 Татварын улсын байцаагч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийхдээ уг журмын 2.2-д заасан хүмүүсээс бусад этгээдүүдийг оролцуулахыг хориглоно.
2.5 Эд хөрөнгийг битүүмжилсэн тухай татварын улсын байцаагч акт, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, чанар, тоо, өнгө, шинж тэмдгийг тусгана. Актад эд хөрөнгийн битүүмжилсэн үндэслэл, хугацааг заана.
2.6 Эд хөрөнгийг битүүмжлэхэд байлцсан хөндлөнгийн гэрч болон итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны бүх үйл явцыг нотлох үүрэг хүлээнэ. Уг ажиллагаанд тэдгээрийг оролцуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулна. Тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай шалтгааныг тайлбарлах бололцоо олгох бөгөөд уг тайлбарыг бичгээр гаргуулж тэмдэглэлд хавсаргана.
2.7 Битүүмжилсэн эд хөрөнгийг түгжин, лацдах буюу ломбодож эзэмшигчид нь хариуцуулан өгнө.
2.8 Эзэмшигч нь түүнд хариуцуулан өгсөн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр түгжээ, лац, ломбыг хөдөлгөх, битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, бусдад худалдах, шилжүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Эзэмшигч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар татварын улсын байцаагч түүнд тайлбарлаж, энэ тухай тэмдэглэлд тусган эзэмшигчээр гарын үсэг зуруулна.
2.9 Эд хөрөнгөө битүүмжлүүлж байгаа татвар төлөгч, хөндлөнгийн гэрч, итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татвар төлөгчийн хууль ёсны төлөөлөгч нь татварын улсын байцаагчийн гүйцэтгэж байгаа ажиллагаанд байлцах бөгөөд тухайн ажиллагааны талаар тэмдэглэлд тусгавал зохих санал, хүсэлт гаргаж тэмдэглэлд тусгуулж болно.
2.10 Эд хөрөнгө битүүмжилж байгаа татварын улсын байцаагч нь "Эд хөрөнгө битүүмжлэх тухай акт", "Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл"-ийг тус бүр 2 хувь үйлдэж, 1 хувийг татвар төлөгч, эсвэл түүний хууль ёсны төлөөлөгчид, нөгөө хувийг татварын улсын байцаагч өөртөө үлдээнэ.
2.11 "Эд хөрөнгө битүүмжлэх тухай акт" /хавсралт №1/ болон "Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмлэглэл"-ийн /хавсралт №2/ загвар нь ҮТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан, татварын албаны хэмжээнд нэгдсэн дугаартай, хуудас, хэлбэртэй байна.
2.12 Эд хөрөнгө битүүмжилсэн тухай актыг тухайн татварын албаны дарга батлан, гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
2.13 Татварын улсын байцаагч татвар төлөгчийн дараахь эд хөрөнгийг битүүмжилж болохгүй:
2.13.1 Татвар төлөгч, түүний гэр бүлийн гишүүдийн өдөр тутамд хэрэглэх /улирлын/ хувцас хэрэглэл;
2.13.2 Удаан хадгалах боломжгүй, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
2.13.3 Хуучирч элэгдсэн, хэрэгцээ хангахгүй болсон эд зүйлүүд;
2.13.4 Татвар төлөгчийн байнга амьдран суугаа гэр, орон сууц, хүйтний улиралд түлээ, нүүрс.
3.1 Эзэмшигч энэхүү журмын 2.8-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу татварын улсын байцаагч захиргааны шийтгэл ногдуулна.
3.2 Эд хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагаанд саад учруулсан иргэн, албан тушаалтныг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын дагуу татварын улсын байцаагч захиргааны шийтгэл ногдуулна.
3.3 Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийхдээ энэхүү журмыг зөрчсөн татварын улсын байцаагчид Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот тушаалын 3 дугаар
хавсралтаар батлагдсан "Эд хөрөнгө битүүмжлэхэд
баримтлах журам"-ын нэгдүгээр хавсралт
200.... оны ...... дугаар Дугаар ...... ___________________
сарын ......-ний өдөр хот
Татварын албаны нэр _______________________________________________
Татварын улсын байцаагчийн нэр ____________________________________
Татвар төлөгчийн овог, нэр __________________________________________
Татвар төлөгчийн регистрийн дугаар __________________________________
Татвар төлөгч байгууллагын нэр _____________________________________
Татвар төлөгчийн дугаар ____________________________________________
Татвар төлөгчийн хаяг ______________________________________________
Битүүмжлэх болсон үндэслэл, битүүмжлэх ажиллагааг хийсэн зүйлийн нэр, байршил:
____________________________________________________________________________________________________________________________________________________
Дээрхи эд хөрөнгийг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэв.
Уг эд хөрөнгийг .................................................................. хүртэлх хугацаанд
(ажиллагааг дуусгах, эсвэл шийдвэр гаргах хүртэл хугацааг бичнэ)
Гэрчийг оролцуулан битүүмжилсэн болно.
Актыг ........... оны ........ дугаар сарын .......-ны өдрийн ........... цаг ............ минутанд ........................................ ажилтай ..............................................-д танилцуулав.
Акт үйлдсэн:
Татварын улсын байцаагч ____________________________________
/тэмдэг, гарын үсэг/
Акттай танилцсан__________________________________________
/гарын үсэг, байгууллагын тамга, тэмдэг/
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот тушаалын 3 дугаар
хавсралтаар батлагдсан "Эд хөрөнгө битүүмжлэхэд
баримтлах журам"-ын хоёрдугаар хавсралт
200.... оны ...... дугаар Дугаар ........ _____________________
сарын .......-ний өдөр хот
Татварын албаны нэр _______________________________________________
Татварын улсын байцаагчийн нэр ____________________________________
Татвар төлөгчийн овог, нэр __________________________________________
Татвар төлөгчийн регистрийн дугаар __________________________________
Татвар төлөгч байгууллагын нэр _____________________________________
Татвар төлөгчийн дугаар ____________________________________________
Татвар төлөгчийн хаяг ______________________________________________
Битүүмжлэх болсон үндэслэл, битүүмжлэх ажиллагаа хийсэн зүйлийн нэр, байршил:
______________________________________________________________________________________________________________________________________
Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон доорхи битүүмжлэх ажиллагааг хийв.
Битүүмжлэх ажиллагаанд дараахь этгээдүүд оролцов:
1. Уг зүйлийг эзэмшигч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
________________________________________________________________
_________________________________________________________________
2. Түүний хууль ёсны төлөөлөгч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
_________________________________________________________________
_________________________________________________________________
3. Хөндлөнгийн гэрч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
_________________________________________________________________
_________________________________________________________________
4. Хөндлөнгийн гэрч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
__________________________________________________________________________________________________________________________________
5. Итгэмжлэгдсэн нягтлан бодогч __________________________________
6. Нутгийн захиргааны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
__________________________________________________________________________________________________________________________________
Битүүмжлэх ажиллагаанд оролцогч хөндлөнгийн гэрч нарт битүүмжлэх үйл ажиллагааг эхнээс нь дуусах хүртэлх хугацаанд анхааралтай ажиглан харж, хожим битүүмжлэх ажиллагааны талаар ямар нэгэн гомдол санал, маргаан гаргахад битүүмжлэх ажиллагааны талаар үнэнч шударгаар гэрчлэх үүрэгтэйгээр оролцож байгааг сайтар ойлгуулав.
Хөндлөнгийн гэрчийн гарын үсэг: 1.___________________________________
2.___________________________________
Битүүмжлэх ажиллагааг 20.... оны ….... дугаар сарын .......-ний өдрийн ........ цаг ......... минутаас эхлэн 20...... оны ....... дугаар сарын ...-ний өдрийн ........ цаг ....... минут хүртэл хийв.
БИТҮҮМЖЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТАЛААР:
/маш тодорхой, дэлгэрэнгүй бичих/
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
БИТҮҮМЖИЛСЭН ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ:
№
|
Эд хөрөнгийн нэрс
|
Хэмжих нэгж
|
Тоо хэмжээ
|
Чанар, өнгө
|
Нэг бүрийн үнэ
|
Бүгд үнэ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_____________________________ овогтой ___________________________ -нд
битүүмжилсэн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр лац, ломбо, түгжээг хөдөлгөх, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, бусдад худалдах, шилжүүлэхгүй байх тухай танилцуулав.
Эзэмшигч:_________________________________ /гарын үсэг/ Битүүмжлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан хүний санал, хүсэлт:
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Эд хөрөнгө битүүмжилсэн татварын улсын байцаагч:
____________________________________________
/ тэмдэг, гарын үсэг/
Үзлэгт оролцсон этгээдүүд:
1. Хөндлөнгийн гэрч ________________________________
2. Хөндлөнгийн гэрч ________________________________
3. Итгэмжлэгдсэн няглан бодогч ______________________
4. Эзэмшигч _______________________________________
Хууль ёсны төлөөлөгч ____________________________ Текст томруулах
A
A
A