A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот
тушаалын 5 дугаар хавсралт
 
 
ҮЗЛЭГ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1 Татварын алба, татварын улсын баййцаагч нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 12 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Үзлэг хийх үндэслэл нь татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа болон татвар ногдох зүйл, тэдгээрт холбогдох бусад зүйлүүдийг хадгалж байгаа буюу хадгалж байж болзошгүй гэх мэт тодорхой нөхцөлүүд байна.
1.3 Үзлэгийг татвар төлөгчийн үйлдвэрлэлийн болон ажлын байр, агуулах, хадгалах, тээвэрлэх, зөөвөрлөх сав, хэрэгсэл, түүнчлэн баримт бичиг, данс бүртгэл, эд хөрөнгө зэрэгт хаана байгаа, хэний эзэмшилд байгаагаас үл хамааран хийнэ.
 
Хоёр. Үзлэгийн зорилго
 
2.1  Үзлэгийн зорилго нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, нуугдмал татвар ногдох орлого, татвар ногдох бусад зүйлийг илрүүлэх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөгчийн хууль бус үйлдлийг нотлох, баримт, материал, мэдээ, мэдээллийг олж тогтоох, түүнийг баримтжуулахад оршино.
 
Гурав. Үзлэг хийх журам
 
3.1 Үзлэгийг тухайн татварын албаны даргын тушаалаар томилогдсон үзлэг хийх комисс, эсхүл татварын улсын байцаагч хийнэ.
3.2 Татвар төлөгч татвар ногдох орлого, татвар ногдох бусад зүйлээ нуух, нотолгооны шинж чанар бүхий данс, бүртгэл, баримт бичгийг устгаж болзошгүй зэрэг онцгой тохиолдолд үзлэг хийх шийдвэрийг татварын албаны татварын хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн дарга гаргаж болох бөгөөд дээрхи шийдвэрийг ажлын 1 хоногт багтаан тухайн татварын албаны даргын тушаалаар баталгаажуулсан байвал зохино.
3.3 Үзлэг хийхэд дараахь этгээдийг оролцуулна.
3.3.1 Үзлэгт хамрагдаж байгаа байр, агуулах болон хадгалах, тээвэрлэх, зөөвөрлөх сав, хэрэгсэл эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч;
3.3.2 Итгэмжлэгдсэн нягтлан бодогч буюу хөндлөнгийн гэрч;
(Хөндлөнгийн гэрч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн ажиллагаанд хувийн сонирхолгүй, түүнчлэн өөр хоорондоо захирах, захирагдах ёсны холбоогүй хүн байна)
3.3.3 Эзэмшигч, хууль ёсны төлөөлөгч оролцох боломжгүй тохиолдолд тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч.
3.4 Үзлэгийн явцад нуугдмал татвар ногдох орлого, татвар ногдох бусад зүйл болон түүнтэй холбоотой данс бүртгэл, тайлан, мэдээ, баримт бичиг бусад материалыг хэрхэн илрүүлсэн болон үзлэгийн явцад гэрэл зураг авсан, дүрс бичлэг хийсэн, схем, зураг гаргасан талаар үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичнэ.
3.5 Үзлэгийг татвар төлөгчийн байр, агуулах болон хадгалах, тээвэрлэх, зөөвөрлөх сав хэрэгсэлд хийх бөгөөд татвар төлөгчийн эд хөрөнгийн чанар байдал, тоо хэмжээг алдагдуулах, цаашид ашиглах боломжгүй болгох нөхцөл үүсгэхийг хориглоно.
3.6 Үзлэгийг нэг цэгээс эхлэн цагийн зүүний дагуу явуулж дуусгана.
3.7 Үзлэг эхэлсэн, дуусгасан огноо, цаг хугацааг тэмдэглэлд бичнэ.
3.8 Үзлэгийг өдөр, шөнийн аль ч цагт хийж болох бөгөөд үзлэг хийж буй үед гадны хүн нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.
 
Дөрөв. Үзлэг хийхэд үйлдэх баримт бичиг, түүнд тавигдах шаардлага
 
4.1 Үзлэг хийхэд үйлдэх баримт бичиг нь "Үзлэг явуулсан тухай тэмдэглэл" байна.
4.2 "Үзлэг явуулсан тухай тэмдэглэл"-ийн (хавсралт ¹1) загвар нь ҮТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан, тухайн татварын албаны хэмжээнд нэгдсэн дугаартай байна.
4.3 Үзлэг хийсэн татварын улсын байцаагч "Үзлэг хийсэн тухай тэмдэглэл"-ийг 3 хувь үйлдэж, нэг хувийг эзэмшигч буюу хууль ёсны төлөөлөгчид, нэг хувийг хяналт, шалгалтын материалд, нэг хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт үлдээнэ.
4.4 "Үзлэг явуулсан тэмдэглэл"-д үзлэг хийсэн, үзлэг хийхэд оролцсон болон байлцсан бүх хүмүүс гарын үсэг зурах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай шалтгааныг тайлбарлах бололцоо олгох бөгөөд уг тайлбарыг бичгээр гаргуулж тэмдэглэлд хавсаргана.
4.5 Үзлэг хийсэн, оролцсон болон байлцсан хүмүүсийн овог, нэр, ажил, албан тушаал, хаягийг тодорхой бичих ба хөндлөнгийн гэрчид үзлэгийг эхлэхээс дуусах хүртэлх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, энэ ажиллагааны талаар маргаан гарсан тохиолдолд шударгаар гэрчилж, батлах үүрэг хүлээн оролцож байгааг нь тайлбарласан байвал зохино.
4.6 Үзлэгээр татварын төлбөртэй холбоотой бичиг  баримт, материал, данс, тооцоо, бүртгэл болон бусад баримт, эд хөрөнгө, биет зүйлс, нотлох баримтын ач холбогдол бүхий зүйлийг түр хугацаагаар хураан авах, битүүмжилж, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох зэрэг арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай тохиолдолд татварын улсын байцаагч энэ тухай үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичсэн байвал зохино.
 
Тав. Хүлээлгэх хариуцлага
 
5.1 Үзлэг хийх үйл ажиллагаанд саад учруулсан иргэн, албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42.1.5-д заасны дагуу татварын улсын байцаагч захиргааны шийтгэл ногдуулна.
5.2 Энэ журмыг зөрчсөн татварын улсын байцаагчид Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот
                           тушаалаар батлагдсан "Үзлэг хийхэд
баримтлах журам"-ын нэгдүгээр хавсралт
 
 
ҮЗЛЭГ ЯВУУЛСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
 
 
200.... оны ..... дугаар                 Дугаар .......           _____________________
сарын ......-ний өдөр                                                                  хот
 
 
 
Татварын албаны нэр _______________________________________________
Татварын улсын байцаагчийн овог, нэр _______________________________
Татвар төлөгчийн овог, нэр __________________________________________
Татвар төлөгчийн регистрийн дугаар __________________________________
Татвар төлөгч байгууллагын нэр _____________________________________
Татвар төлөгчийн дугаар ____________________________________________
Татвар төлөгчийн хаяг ______________________________________________
Үзлэг хийсэн зүйлийн нэр, байршил __________________________________
___________________________________________________________________
 
Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, Татвар ногдуулах, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон доорхи үзлэгийг хийв.
 
Үзлэгийн ажиллагаанд дараахь этгээдүүд оролцов:
1. Уг зүйлийг эзэмшигч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
______________________________________________________________________________________________________________________________________
 
2. Түүний хууль ёсны төлөөлөгч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
______________________________________________________________________________________________________________________________________
 
3. Хөндлөнгийн гэрч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
______________________________________________________________________________________________________________________________________
 
4. Хөндлөнгийн гэрч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
______________________________________________________________________________________________________________________________________
 
5. Итгэмжлэгдсэн нягтлан бодох ______________________________________
 
6. Нутгийн захиргааны төлөөлөгч /овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
____________________________________________________________________________________________________________________________
 
7. Мэргэжилтэн /овог, нэр, эрхэлдэг ажил/
____________________________________________________________________________________________________________________________
 
Үзлэгийн ажиллагаанд оролцогч хөндлөнгийн гэрч нарт үзлэгийн үйл ажиллагааг эхнээс нь дуусах хүртэлх хугацаанд анхааралтай ажиглан харж, хожим үзлэгийн талаар ямар нэгэн гомдол, санал, маргаан гарахад үзлэгийн үйл ажиллагааг шударгаар гэрчлэх үүрэгтэйгээр оролцож байгааг сайтар ойлгуулав.
  
Хөндлөнгийн гэрчийн гарын үсэг:   1  ______________________________
                                                           2  ______________________________
 
Үзлэгийн ажиллагааг 200..... оны ..... дугаар сарын .......-ний өдрийн .......... цаг ......... минутаас эхлэн 200..... оны ..... дугаар сарын .......-ний өдрийн  .......... цаг ......... минут хүртэл хийв.
 
 
 
ҮЗЛЭГИЙН ЯВЦЫН ТАЛААР:
/маш тодорхой, дэлгэрэнгүй бичих/
_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
ҮЗЛЭГЭЭР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ:
 
_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
ҮЗЛЭГЭЭР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ:
______________________________________________________________________________________________________________________________________
 
 
Үзлэгийн тэмдэглэлтэй танилцсан хүний санал, хүсэлт:
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
Үзлэг хийсэн татварын улсын байцаагч: /гарын үсэг, тэмдэг/
__________________________________________
 
Үзлэгт оролцсон этгээдүүд:
1.     Хөндлөнгийн гэрч _____________________________
2.     Хөндлөнгийн гэрч _____________________________
3.     Итгэмжлэгдсэн нягтлан бодогч __________________
4.     Мэргэжилтэн _________________________________
5.     Эзэмшигч ___________________________________
6.     Хууль ёсны төлөөлөгч _________________________
 
…oOo…