A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын
даргын 2002 оны 689 тоот тушаалын
хоёрдугаар хавсралт
 
 
АЧААНЫ МАНИФЕСТИЙГ НӨХӨН БИЧИХ, ТҮҮНТЭЙ АЖИЛЛАХ ЗААВАР
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1.               Ачааны манифест нь улсын хилээр нэвтэрч байгаа ачааг тээврийн баримтыг үндэслэн гаалийн байгууллагад мэдүүлж буй товч мэдүүлэг болно.
1.2.               Тээврийн байгууллага тухайн ачилтанд хамрагдах ачааны тээврийн баримтаар ялгалт хийж, ачааг буух газар, өртөө, буудал тус бүрээр тээврийн баримт тус бүрт манифестийг бичиж хилийн гаалийн байгууллагад өгнө.
1.3.               Нэг ачилтанд олон нэр төрлийн бараа, тээврийн хэрэгсэл хамрагдсанаас нэг манифестэнд багтаан бичих бололцоогүй тохиолдолд нэмэлт хуудас гарган бичиж хавсаргана.
1.4.               Нэг манифестэнд бичигдсэн олон нэр төрлийн ачааг салгаж тээвэрлэхийг хориглоно.
 
Хоёр. Манифестийг нөхөн бичих
 
Хүснэгт
Хүснэгтийн нэр
Тайлбар
1
Ачааны манифестийн ¹ /9 оронтой/
Манифестийн дугаарыг бичих бөгөөд ингэхдээ эхний гурван оронд манифестийг анх бүрдүүлсэн гаалийн байгууллагын код, дараагийн зургаан оронд манифестийн дэс дугаарыг бичнэ.
2
Тээвэрлэгч байгууллага, тээврийн төрлийн код
 
Аялал /рейс/ харъяалал
 
 
Регистр ¹
 
Илгээх газар
Хүлээн авах газар
Ачааг тээвэрлэж буй тээврийн байгууллагын албан ёсны нэрийг бичнэ.
Тухайн тээврийн хэрэгслийн төрлийн кодыг тавина. Жишээ нь: Төмөр замд –20, авто замд –30, агаарын тээвэрт –40.
Тухайн тээврийн аялалын дугаар, тээврийн хэрэгслийн харъяалал /аль улсынх болох/-ыг тус тус бичнэ. Жишээ нь: ОМ-224 дугаар аялал 496 – Монгол улс гэх мэт
Ачааг тээвэрлэж буй тээврийн байгууллагын регистрийн дугаарыг бичнэ.
Ачааг илгээх газрын нэр болон кодыг бичнэ.
Ачааг хүлээн авах газрын нэр болон кодыг бичнэ.
Жишээ нь: Манифестийг хил дээр бичих тохиолдолд хилийн өртөө илгээх газар болно.
3
Тээврийн баримтын ¹
Тухайн ачааны дагалдах тээврийн баримт бичгийн дугаарыг бичнэ.
4
Тээврийн хэрэгслийн ¹
Тухайн бараа, тээврийн хэрэгслийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн дугаарыг бичнэ. Жишээ нь: Вагоны дугаар, чингэлгийн дугаар, онгоцны дугаар гэх мэт.
5
Барааны нэр
Улсын хилээр нэвтэрч байгаа барааны нэр төрлийг дагалдах бичиг баримтыг үндэслэн бичнэ. Жишээ нь: Автобензин АИ-93, түлш /өвөл, зуны/, мазут гэх мэт.
6
Ачаа хүлээн авах байгууллага, Регистрийн ¹
Ачааг хүлээн авч буй байгууллагын нэр болон регистрийн дугаарыг бичнэ. Шууд дамжин өнгөрөх /транзит/ бараанд улсын нэрийг заасан байна.
7
Дагалдах бичиг баримт
Ачаа, барааг дагалдаж байгаа бичиг баримтуудыг дугаар, тэмдэглэлийн хамт бичнэ. Жишээ нь: Барааны үнийн нэхэмжлэх, барааны баглаа боодлын жагсаалт, барааны чанарын гэрчилгээ гэх мэт шаардлагатай бусад бичиг баримт.
8
Бохир жин /кг/
Тээврийн баримтад заасан ачааны нийт жинг кг-аар бичнэ.
9
Ачааны тоо
10 дугаар хүснэгтэд дурдсан баглаа боодлын кодын дагуу тухайн ачааны тоог бичнэ. Харин 01-12 төрөлд багтаах задгай ачааг жин /кг/-ээр тодорхойлж өгнө.
10
Баглаа боодлын код
Ачааны баглаа боодлын кодыг бичнэ. Жишээ нь: Торхонд савласан цөцгийн тос тээвэрлэж байгаа нөхцөлд 44 гэсэн код бичнэ.
11
Гаалийн тэмдэглэл /Барааны үнийн дүн/
Хилийн гаалийн байгууллага дагалдах бичиг баримтыг үндэслэн барааны үнийн дүнг бичиж гаалийн улсын байцаагч хувийн тэмдгээ дарж баталгаажуулна.
12
Бүрдүүлэлтийн горимын код
Гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг буух хаяг, дамжин өнгөрөх байдлыг харгалзан бичнэ.
- хилийн гаалийн ГХТ /ГТА/-аас гүний гаалийн ГХТ /ГТА/-д тээврийн хэрэгсэл солиогүй бол –830                       
- хилийн гаалийн ГХТ /ГТА/-аас гүний гаалийн ГХТ /ГТА/-д тээврийн хэрэгсэл сольсон бол –831                                        
- гүний гаалийн ГХТ /ГТА/-аас гүний гаалийн ГХТ /ГТА/-д тээврийн хэрэгсэл солиогүй бол –840                                   
- гүний гаалийн ГХТ /ГТА/-аас гүний гаалийн ГХТ /ГТА/-д тээврийн хэрэгсэл сольсон бол –841                                       
- гүний гаалийн ГХТ /ГТА/-аас хилийн гаалийн ГХТ /ГТА/-д тээврийн хэрэгсэл солиогүй бол –850                                  
- гүний гаалийн ГХТ /ГТА/-аас хилийн гаалийн ГХТ /ГТА/-д тээврийн хэрэгсэл сольсон бол -851                                     
- хилийн гаалийн ГХТ /ГТА/-аас хилийн гаалийн ГХТ /ГТА/-д тээврийн хэрэгсэл солиогүй бол –860                                  
- хилийн гаалийн ГХТ /ГТА/-аас хилийн гаалийн ГХТ /ГТА/-д тээврийн хэрэгсэл сольсон бол –861                                     
ГХТ – Гаалийн хяналтын талбай             
ГТА – Гаалийн түр агуулах
13
Лац, ломбоны ¹             Гарын үсэг
Барааг тээвэрлэж буй чингэлэг, вагон, зориулалтын тээврийн хэрэгсэлд тавигдсан лац, ломбоны дугаарыг бичиж, ГУБ гарын үсэг зурж хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
14
Шинээр тавьсан лац, ломбоны ¹
Гарын үсэг
Тээвэрлэлтийн явцад лац, ломбо гэмтсэн буюу гаалийн урьдчилсан давхар хяналт хийгдсэн тохиолдолд шинээр лац, ломбыг тавьж, дугаарыг бичиж шалгасан ГУБ гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
15
Мэдүүлгийн дугаар
Хилийн болон гүний гаалийн байгууллага тухайн бараанд эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлгийн дугаар бичиж хаалт хийнэ.
A
     Хилийн гааль  
Хилийн гаалийн байгууллага "Гаалийн хяналтанд байгаа" хяналтын тэмдэг дарж, бүрдүүлэлт хийсэн огноо, цаг минутыг тавьж гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.  
B C
     Гүний гааль
Гүний гаалийн байгууллага "Гаалийн хяналтанд байгаа" тэмдэг дарж, бүрдүүлэлт хийсэн огноо, цаг, минутыг бичиж гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна. Гүний гаальд бүрдүүлэлт хийлгүйгээр дамжин өнгөрүүлэх бараа /транзит/ болон эцсийн бүрдүүлэлтийг хилийн гаальд хийх тохиолдолд энэ хүснэгтийг бөглөхгүй.
D
    Хилийн гааль
Хилийн гаалийн байгууллага дамжин өнгөрүүлэх бараанд "Гаалийн нутаг дэвсгэрээс бүрмөсөн гаргахыг зөвшөөрөв" тэмдгийг, гаалийн эцсийн бүрдүүлэлтийг хилийн гаалийн байгууллага хийх тохиолдолд "ГНД-т /-ээс бүрмөсөн оруулах/ гаргах-ыг зөвшөөрөв" тэмдэг дарж, бүрдүүлэлт хийсэн огноо, цаг минутыг бичиж гарын үсэг зурж хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
E
Тогтоосон хугацаа
Тухайн барааг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн төрөл, бараа, тээврийн хэрэгслийг гаргах боомтын зай, явах замаас шалтгаалан тухайн гаалийн байгууллага гаалийн хилээр гаргах өдөр /хугацаа/-г зааж тэмдэглэнэ.
F
Манифест бичсэн байгууллага, албан тушаалтан
Тээврийн байгууллагыг төлөөлөн манифестийг бөглөсөн албан тушаалтан нэрээ гаргацтай бичиж гарын үсэг зуран, манифестийг бичсэн огноо, цаг минутыг тавьж байгууллагын тэмдэг дарна.
 
Гурав. Ачааны манифесттай ажиллах
3.1. Тээврийн байгууллага манифестийг "Ачааны манифестыг нөхөн бичих заавар"-ын дагуу бөглөж, тухайн хилийн гаалийн байгууллагад өгнө.
3.2. Хилийн болон гүний гаалийн байгууллага манифестийг зааврын дагуу бөглөсөн эсэхийг нягтлан шалгаж, тээврийн дагалдах баримт бичигтэй нэг бүрчлэн тулгаж, холбогдох хүснэгтэд зохих тэмдэглэл хийнэ.
3.3. Манифестийг буруу бөглөсөн тохиолдолд тээврийн байгууллагад буцаан өгч зөрчлийг арилгуулна.
3.4. Тээврийн байгууллага нь манифестийг тухай бүрт нь цахим тооцоолуурт оруулж мэдээллийг компьютерийн сүлжээгээр бараа буух газар, өртөө, буудлыг хариуцах гаалийн байгууллага болон МУГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд /цаашид БТХГХА гэх/ тус тус өгнө.
3.5. Алслагдсан бүс нутагт байрлах мэдээллийн сүлжээнд холбогдоогүй гаалийн байгууллага нь Ачааны манифестын мэдээг шуудан холбоогоор болон утсаар мэдэгдээд тухайн газрын албан тоотоор баталгаажуулан БТХГХА-нд дамжуулна.
3.6. Хилийн болон гүний гаалийн байгууллага улсын хилээр нэвтэрсэн ачааны манифестиййн мэдээллийг өдөр бүр БТХГХА-нд өгнө.
3.7. Гаалийн эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага 7 хоног тутамд тээврийн зуучлагч байгууллагатай хамтран тулгалт хийж, зөрчил илэрвэл өөрсдийн зүгээс бололцоотой арга хэмжээг авч энэ тухайгаа БТХГХА-нд мэдэгдэж байна.
3.8. Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгогдсон ачаанаас үүдэн гарах хариуцлагыг тээврийн байгууллага хариуцна.
3.9. Ачаа буух газар /өртөө, буудал/-ыг хариуцах тээврийн байгууллага ачаатай хамт ирсэн манифестийг тухайн гаалийн байгууллагад өгнө.
3.10. Манифестийг 3% бичиж дараахь байдлаар хуваарилна.
¹
Импорт
Тайлбар
1
Хилийн гаалийн байгууллага
Үлдэх хувь
2
Гүний гаалийн байгууллага
Үлдэх хувь
3
МУГЕГ-ын БТХГХАлбанд
Шуудангаар, сүлжээгээр

Дөрөв. Бусад
1.1.   Тээврийн байгууллага нь Ачааны манифест болон Улсын хилээр нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгслийн тайланг улирал бүрийн дараа сарын 10-ны дотор МУГЕГ-ын Бараа тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд гаргаж өгнө.
1.2.   Ачааны манифест маягтын 7 дугаар хүснэгтэд бичигдсэн дагалдах бичиг баримтын бүрдэл хэсэг /алга болох, солигдох, засварлах/-ийг манифест хариуцан бичсэн тээврийн байгууллага хариуцна.
1.3.   Энэхүү заавраар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
1.4.   Ачааны манифестийг нөхөн бичих, түүнтэй ажиллах зааврыг зөрчих, манифестийн эцсийн бүрдүүлэлтийн хаалтын мэдээг сүлжээгээр буруу өгөх болон бичигдсэн манифестийг үрэгдүүлсэн, засварласан буруутай этгээдэд Гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
-----оОо-----