- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗРЫН ГОРИМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
МУГЕГ-ын даргын 2003 оны
21-тоот тушаалын хавсралт.
ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗРЫН ГОРИМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Тэргүүний техник технологи судлах, захиалахад аятай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэрт байгуулагдсан гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт энэхүү журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, хяналт тавина.
1.2. Баталгаат үзэсгэлэн нь олон улсын буюу орон нутгийн чанартай байж болно.
Хоёр. Горимын код, түүнд хамаарах бараа
2.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах буюу гаргах үзэсгэлэнгийн бараанд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ. Үүнд:
д/д
|
Гаалийн бүрдүүлэлтийн горим
|
Горимын код
|
1
|
Монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гадаадад бүрмөсөн гаргах
|
150
|
2
|
Монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гадаадад түр хугацаагаар гаргах
- өөрчлөлт оруулалгүй буцаан оруулах нөхцөлтэй
- өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэй
- - засвар хийх
- - бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- - боловсруулалт хийх
|
250
251
252
253
|
3
|
Гадаадад өөрчлөлт оруулалгүй буцаан оруулах нөхцөлтэйгөөр түр хугацаагаар гаргасан барааг түр гаргах
|
294
|
4
|
Гадаадад өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэйгээр түр хугацаагаар гаргасан барааг түр гаргах
- - засвар хийх
- - бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- - боловсруулалт хийх
|
295
296
297
|
5
|
Гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гадаадад буцаан гаргах
|
350
|
6
|
Гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн Гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах
|
450
|
7
|
Гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах
- өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй
- өөрчлөлт оруулж буцаан гаргах нөхцөлтэй
- - засвар хийх
- - бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- - боловсруулалт хийх
|
550
551
552
553
|
8
|
өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан барааг түр оруулах /Энэ журмын дагуу Оруулсан барааны хугацаа сунгах/
Өөрчлөлт оруулж буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан барааг түр оруулах /Энэ журмын дагуу оруулсан барааны хугацааг сунгах/
- - засвар хийх
- - бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- - боловсруулалт
|
510
521
522
523
|
9
|
Монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас буцаан оруулах
|
650
|
10
|
Гадаадад чөлөөт эргэлтэд байсан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
703
|
11
|
Гадаадад өөрчлөлт оруулалгүй буцаан оруулах нөхцөлтэй түр хугацаагаар гаргасан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт шууд оруулах
|
713
|
12
|
Гадаадад өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэй түр хугацаагаар гаргасан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт шууд оруулах
|
723
|
13
|
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байсан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
733
|
14
|
Гаалийн нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
743
|
15
|
Гаалийн нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулж буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
753
|
16
|
Гаалийн баталгаат агуулахаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
763
|
17
|
Гаалийн баталгаат үйлдвэрийн газраас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
773
|
18
|
Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас оруулах:
- Гаалийн баталгаат агуулахад
- -Нээлттэй агуулахад
- -Хаалттай агуулахад
- Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт
- Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт
- Гаалийн баталгаат барилгын талбайд
- Гаалийн тусгай бүсэд
- - Худалдааны чөлөөт бүсэд
- - Эдийн засгийн чөлөөт бүсэд
- - Бусад бүсэд
- Татваргүй барааны дэлгүүрт оруулах
|
780
781
782
783
784
785
786
787
788
|
19
|
Гаалийн баталгаат барилгын талбайгаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
793
|
20
|
Гаалийн тусгай бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
803
|
21
|
Татваргүй барааны дэлгүүрээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
813
|
22
|
Гаалийн бусад хяналтад байгаа барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
|
823
|
2.2. Монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гадаадад бүрмөсөн гаргахад 150 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.3. Монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гадаадад түр хугацаагаар гаргахад 250, 251-253 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ
.2.4. Энэ журмын дагуу гаргасан барааны хугацаа сунгахад / 294 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 250 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн монголын бараа хамаарна.
2.5. Энэ журмын дагуу гаргасан барааны хугацаа сунгахад / 295-297 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 251-253 кодоор бүрдүүлэлт хийсэн монголын бараа хамаарна
2.6. Гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гадаадад буцаан гаргахад / 350 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 703, 713, 723, 733, 743, 753, 763, 773, 783, 793, 803, 813, 823 кодоор бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна
2.7. Гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулахад / 550-553 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 703, 713, 723, 733, 743, 753, 763, 773, 783, 793, 803, 813, 823 кодоор бүрдүүлэлт хийсэн гадаадын бараа хамаарна
2.8. Гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулахад / 550-553 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 703, 713, 723, 733, 743, 753, 763, 773, 783, 793, 803, 813, 823 кодоор бүрдүүлэлт хийсэн гадаадын бараа хамаарна.
2.9. Энэ журмын дагуу оруулсан барааны хугацаа сунгахад / 510, 521-523 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 550-553 кодоор бүрдүүлэлт хийсэн гадаадын бараа хамаарна.
2.10. Монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас буцаан оруулахад 650 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.11. Гадаадад чөлөөт эргэлтэд байсан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад 703 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ. Бүрмөсөн гаргасан монголын бараа энэ горимд хамаарах тохиолдолд холбогдох гаалийн мэдүүлгийг шаардана.
2.12. Гадаадад өөрчлөлт оруулалгүй буцаан оруулах нөхцөлтэй түр хугацаагаар гаргасан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт шууд оруулахад / 713 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 200, 230, 240, 250, 260, 270, 280, 290, 294 кодоор бүрдүүлэлт хийсэн монголын бараа хамаарна.
2.13. Гадаадад өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэй түр хугацаагаар гаргасан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт шууд оруулахад / 723 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 201-203, 231-233, 241-243, 251-253, 261-263, 271-273, 281-283, 291-293, 295-297 кодоор бүрдүүлэлт хийсэн монголын бараа хамаарна.
2.14. Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байсан гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад / 733 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь Гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулсан гадаадын барааны 400-494 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдүүлгийг шаардана.
2.15. Гаалийн нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад / 743 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 500, 507, 510, 514, 520, 530, 540, 550, 560, 570, 580, 590 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
2.16. Гаалийн нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулж буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад / 753 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 501-503, 504-506, 511-513, 521-523, 531-533, 551-553, 561-563, 571-573, 581-583, 591-593 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн гадаадын бараа хамаарна.
2.17. Гаалийн баталгаат агуулахаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад / 763 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 700-701, 710-711, 720-721, 730-731, 740-741, 750-751, 760-761, 770-771, 780-781, 790-791, 800-801, 810-811,820-821 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
2.18. Гаалийн баталгаат үйлдвэрийн газраас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад /773 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 702, 712, 722, 732, 742, 752, 762, 772, 782, 792, 802, 812, 822 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
2.19. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаалийн баталгаат агуулахад оруулахад / 780-788 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 703, 713, 723, 733, 743, 753, 763, 773, 783, 793, 803, 813, 823 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
2.20. Гаалийн баталгаат барилгын талбайгаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад / 793 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 704, 714, 724, 734, 744, 754, 764, 774, 784, 794, 804, 814, 824 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
2.21. Гаалийн тусгай бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад / 803 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 705-707, 715-717, 725-727, 735-737, 745-747, 755-757, 765-767, 775-777, 785-787, 795-797, 805-807, 815-817, 825-827 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
2.22. Татваргүй барааны дэлгүүрээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад / 813 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд өмнө нь 708, 718, 728, 738, 748, 758, 768, 778, 788, 798, 808, 818, 828 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
2.23. Гаалийн бусад хяналтад байгаа барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад / 823 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд өмнө нь энэ журмын 2.2-2.22-т зааснаас бусад гаалийн хяналтад байгаа бараа хамаарна.
Гурав. Бичиг баримтын бүрдүүлэлт
3.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах, гаргах бараа, тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн маягт, түүнийг нөхөн бичих, түүнтэй ажиллах зааврын дагуу гаалийн байгууллагад мэдүүлж шаардагдах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын санал,
-Тээврийн бичиг баримт
-Үнийн нэхэмжлэх
-Баглаа боодлын тодорхойлолт
-Шаардлагатай бусад бичиг баримт
3.2. Энэ журмын дагуу Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах үзэсгэлэнгийн барааны гаалийн мэдүүлэгт "ГБА, ГБҮГ, ГББТ, ГБҮзГ, ГТБ-д оруулахыг зөвшөөрөв " гэсэн хяналтын тэмдэг дарж, горимд хамаарах хэсгийн доогуур нь зурна.
3.3. Энэ журмын дагуу Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаргах барааны гаалийн мэдүүлэгт сонгосон горимын дагуу холбогдох хяналтын тэмдгийг дарна.
3.4. Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах, тэндээс мөн Гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр шууд хилийн чанадад гаргах тохиолдолд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
3.5. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах, гаргах бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтийг Гаалийн тухай хууль болон гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагааны журмын дагуу хийнэ.
Дөрөв. Горимын шаардлага
4.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар байгуулагч нь Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2-т дурьдсанаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.2. Баталгаат үзэсгэлэнгийн газарт зөвхөн тухайн үзэсгэлэнгийн газар байгуулах аж ахуйн нэгж байгууллагын бараа, тээврийн хэрэгслийг оруулна.
4.3. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар нь харуул хамгаалалт, дохиололын найдвартай систем, гэрэлтүүлэг, тусгаарласан тодорхой таних тэмдэг болон галын аюулгүй байдлыг хангасан байна.
4.4. Гаалийн хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн ажилтныг ажиллах нөхцлөөр хангасан байна.
4.5. Баталгаат үзэсгэлэнгийн газарт орсон бүх бараа үзэсгэлэнгийн арга хэмжээ явагдаж дуусах хүртэлх хугацаанд гаалийн хяналтанд байна.
Тав. Гаалийн болон бусад татвар
5.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулсан бараа алга болох, дутах, өөр зориулалтаар ашигласан, тогтоосон хугацаанд нь буцаан гаргаагүй бол Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, холбогдох горимоор гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
5.2.Баталгаат үзэсгэлэнгийн газарт орох үзэсгэлэнгийн бараа, туслах техник хэрэгсэл, чимэглэл, сурталчилгааны матералын жагсаалт, шаардлагатай бусад бичиг баримтыг үндэслэн гаалийн мэдүүлэг бичиж гаалийн болон бусад албан татваргүйгээр оруулна.
5.3. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулсан Монголын барааг гадаадад гаргахад экспортын татвартай бол түүнийг ногдуулан барагдуулж нэвтрүүлнэ.
Зургаа. Бусад
6.1.Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг гаалийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A