A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАЗРЫН ӨГӨӨЖ ТӨСЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 47

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас "Ногоон хувьсгал" хөтөлбөрийн хүрээнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр боловсруулсан "Газрын өгөөж" төслийг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Баярсайхан нарт даалгасугай.

2.Дээрх төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Сангийн сайд П.Цагаанд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ

Сангийн сайд П.ЦАГААН