A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                     МУГЕГ-ын даргын 2003 оны
                                                                         22-тоот тушаалын хавсралт
 
 
ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙН  ГОРИМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг.  Нийтлэг үндэслэл
 
     1.1. Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын материал, техникийг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих, улмаар үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан гаалийн баталгаат барилгын талбайд энэхүү журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, хяналт тавина.
     1.2. Гаалийн баталгаат барилгын талбайд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл барилга ашиглалтанд орох хүртэл хугацаанд гаалийн хяналтад байна.
     1.3.  Барилга байгууламжийн барилга угсралтын ажил дуусгавар болж , комисс хүлээн авч, ашиглалтад хүлээлгэн өгөх актад гарын үсэг зурж, гүйцэтгэгчээс эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагад шилжсэнээр тухайн барилга байгууламж болон тухайн барилга угсралтын ажилд ашиглагдаагүй үлдсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
Хоёр.  Гаалийн баталгаат барилгын талбайд
тавих шаардлага
 
     2.1. Барилгын талбай нь харуул хамгаалалт, дохиололын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй , галын аюулгүй байдлыг хангасан байх.
     2.2. Бусад барилга байгууламжаас тусгаарласан болон заагласан хашаатай, тодорхой таних тэмдэг тавьж анхааруулсан, санамж бичсэн байх.
     2.3. Гаалийн хяналт шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн ажилтныг ажиллах нөхцлөөр хангах.
     2.4. Баригдаж буй барилга байгууламж нь байгалийн нөлөөллөөс бараа, тээврийн хэрэгслийг хамгаалах боломжтой агуулах, чингэлэгтэй байх.
     2.5. Барилга угсралтын ажлын явц дунд, үе шатанд гаалийн хяналт тавих бололцоогоор хангах.
2.6. Барилга байгууламжийг байгуулах тухай Засгийн газрын шийдвэр, газар олголтын тогтоол, тухайн аж ахуй нэгж, байгууллага нь тайлан балансаа цаг хугацаанд нь тогтмол гарган, татварын өргүй байгааг тодорхойлсон татварын  төв байгууллагын тодорхойлолт.
 
Гурав.  Горимын код түүнд хамаарах бараа
а
 
Гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайгаас буцаан гаргах
360
б
Гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайгаас ГНД-д бүрмөсөн оруулах
 
 
460
в
Гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайгаас ГНД-д түр хугацаагаар  оруулах
- өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй
- өөрчлөлт оруулж буцаан гаргах нөхцөлтэй
          - - засвар хийх
- - бүтээгдэхүүн үйлдвэрлэх
-         - боловсруулалт хийх
-          
 
 
560
 
561
562
563
г
Өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар гаалийн баталгаат барилгын талбайд оруулсан барааг түр оруулах /Энэ журмын дагуу оруулсан барааны хугацаа сунгах /
 
Өөрчлөлт оруулж буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар гаалийн баталгаат барилгын талбайд  оруулсан барааг түр оруулах /Энэ журмын дагуу оруулсан барааны хугацааг сунгах/
          - - засвар хийх
     - - бүтээгдэхүүн үйлдвэрлэх        
 - - боловсруулалт
 
 
 
 
510
 
 
 
 
 
521
522
523
д
Гадаадад чөлөөт эргэлтэд байсан барааг гаалийн баталгаат барилгын талбайд  оруулах
 
 
704
е
Гадаадад өөрчлөлт оруулалгүй буцаан оруулах нөхцөлтэй түр хугацаагаар гаргасан барааг гаалийн баталгаат барилгын талбайд шууд оруулах
 
 
 
714
ё
Өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэй түр хугацаагаар гаргасан барааг гаалийн баталгаат  барилгын талбайд шууд оруулах
 
 
 
724
ж
ГНД-т  чөлөөт эргэлтэд байсан барааг гаалийн баталгаат барилгын талбайд шууд оруулах
 
 
734
з
ГНД-т өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан барааг гаалийн баталгаат барилгын талбайд  оруулах
 
 
 
744
3.1. Гаалийн баталгаат барилгын талбайд оруулах буюу гаргах бараанд дараахи  кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.Үүнд:
 
 
 
л
 
ГНД-т өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан гаалийн баталгаат барилгын талбайд оруулах   
 
м
Гаалийн баталгаат агуулахаас гаалийн баталгаат барилгын талбайд  оруулах
 
 
764
н
Гаалийн баталгаат үйлдвэрийн газраас гаалийн баталгаат  барилгын талбайд  оруулах
 
 
774
о
Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаалийн баталгаат  барилгын талбайд  оруулах
 
 
784
р
Гаалийн баталгаат  барилгын талбайгаас гаалийн баталгаат агуулахад оруулах 
       - -Нээлттэй агуулахад
       - -Хаалттай агуулахад
 
 
 
790
791
с
Гаалийн баталгаат  барилгын талбайгаас гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах
 
 
792
т
Гаалийн баталгаат  барилгын талбайгаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
 
 
793
у
Гаалийн баталгаат  барилгын талбайгаас гаалийн баталгаат барилгын талбайд  оруулах
 
 
794
ф
Гаалийн баталгаат  барилгын талбайгаас гаалийн тусгай бүсэд оруулах
         - - Худалдааны чөлөөт бүсэд
         - - Эдийн засгийн чөлөөт бүсэд
         - - Бусад бүсэд
 
 
795
796
797
х
Гаалийн тусгай бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд  оруулах
 
804
 
          3.2. Гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайгаас буцаан гаргахад / 360 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 704, 714, 724, 734, 744, 754, 764, 774, 784, 804 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн гадаадын бараа хамаарна.
     3.3. Гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайгаас ГНД-д бүрмөсөн оруулахад / 460 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 560, 561-563, 704, 714, 724, 734, 744, 754, 764, 774, 784, 804 кодоор  гаалийн бүрдүүлэлт хийсэн  гадаадын бараа хамаарна.
     3.4. Гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайгаас ГНД-д  түр хугацаагар  оруулахад / 560, 561-563 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь  704, 714, 724, 734, 744, 754, 764, 774, 784, 804 кодоор  гаалийн бүрдүүлэлт хийсэн  гадаадын бараа хамаарна.
         3.5. Энэ журмын дагуу оруулсан барааны хугацаа сунгахад / 510, 521-523 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 560, 561-563 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн гадаадын бараа хамаарна.
     3.6. Гадаадад чөлөөт эргэлтэд байсан барааг гаалийн баталгаат  барилгын талбайд оруулахад 704 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд хилийн чанадаас гаалийн баталгаат барилгын талбайд шууд оруулах гадаадын бараа хамаарна.
     3.7. Гадаадад өөрчлөлт оруулалгүй буцаан оруулах нөхцөлтэй түр хугацаагаар гаргасан  барааг гаалийн  баталгаат барилгын талбайд шууд  оруулахад / 714 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд /  200, 230, 240, 250, 260, 270, 280, 290, 294 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн монголын бараа хамаарна.
     3.8. Гадаадад өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэй түр хугацаагаар гаргасан  барааг гаалийн баталгаат барилгын талбайд шууд оруулахад / 724 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 201-203, 231-233, 241-243, 251-253, 261-263, 271-273, 281-283, 291-293, 295-297 кодоор гаалийн  бүрдүүлэлт хийсэн монголын бараа хамаарна.
     3.9.  Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байсан  барааг гаалийн баталгаат барилгын талбайд шууд оруулахад / 734 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 490-494 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж  Гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулсан гадаадын бараа хамаарах тохиолдолд холбогдох  мэдүүлгийг шаардана.
   3.10. Гаалийн нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан барааг гаалийн баталгаат барилгын талбайд оруулахад / 744 кодоор  гаалийн  бүрдүүлэлт хийхэд / өмнө нь 500, 507, 510, 514, 520, 530, 540, 550, 560, 570, 580, 590 кодоор  гаалийн бүрдүүлэлт хийсэн гадаадын бараа хамаарна.
   3.11. Гаалийн нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулж буцаан гаргах нөхцөлтэй түр хугацаагаар оруулсан барааг гаалийн баталгаат барилгын талбайд оруулахад / 754 кодооргаалийн бүрдүүлэлт хийхэд  өмнө нь 501-503, 504-506, 511-513, 521-523, 531-533, 551-553, 561-563,  571-573, 581-583, 591-593 кодоор гаалийн  бүрдүүлэлт хийсэн гадаадын бараа хамаарна.
  3.12. Гаалийн баталгаат агуулахаас гаалийн баталгаат барилгын талбайд оруулахад /764 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 700-701, 710-711, 720-721, 730-731, 740-741, 750-751, 760-761, 770-771, 780-781, 790-791, 800-801, 810-811, 820-821 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
 3.13. Гаалийн баталгаат үйлдвэрийн газраас гаалийн баталгаат барилгын талбайд оруулахад /774 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 702, 712, 722, 732, 742, 752, 762, 772, 782, 792, 802, 812, 822 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
 3.14. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаалийн баталгаат барилгын талбайд оруулахад /784 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 703, 713, 723, 733, 743, 753, 763, 773, 783, 793, 803, 813, 823 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
3.15. Гаалийн баталгаат барилгын талбайгаас гаалийн баталгаат агуулахад оруулахад /790-791 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 704, 714, 724, 734, 744, 754, 764, 774, 784, 804 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
3.16. Гаалийн баталгаат барилгын талбайгаас гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулахад /792 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 704, 714, 724, 734, 744, 754, 764, 774, 784, 804 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
3.17. Гаалийн баталгаат барилгын талбайгаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад /793 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 704, 714, 724, 734, 744, 754, 764, 774, 784, 804 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
3.18. Гаалийн баталгаат барилгын талбайгаас гаалийн тусгай бүсэд оруулахад /795-797 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 704, 714, 724, 734, 744, 754, 764, 774, 784, 804 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
3.19. Гаалийн тусгай бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд оруулахад /804 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд/ өмнө нь 705-707, 715-717, 725-727, 735-737, 745-747, 755-757, 765-767, 775-777, 785-787, 795-797, 805-807, 815-817, 825-827, кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн бараа хамаарна.
3.20. Гаалийн баталгаат барилгын талбайд ГНД-т чөлөөт эргэлтэд байсан барааг оруулахад тусгай бүртгэл хөтөлж, хяналт тавина.
 
Дөрөв. Гаалийн бичиг баримтын бүрүүлэлт, хяналт шалгалт
 
4.1. Гаалийн байгууллага нь өөрийн хаиуцах нутаг дэвсгэрт байгуулагдсан гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаанд хяналт тавина.
4.2. Гаалийн баталгаат барилгын талбайд тухайн барилга, байгууламжийг барихад зориулагдсан технологийн хувьд шаардагдах машин механизм, багаж хэрэгсэл, барилгын материалыг гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж оруулна.
4.3. Гаалийн мэдүүлгийн маягт, нөхөн бичих, түүнтэй ажиллах зааврын дагуу гаалийн байгууллагад мэдүүлж, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
4.3.1. Гаалийн байгууллагад төлөх татвар, хураамжийг бүрэн барагдуулж байх хөрөнгийн чадварын талаар банк, даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй тодорхойлолт.
4.3.2. Барилгын талбай байгуулах аж ахуйн нэгж, байгууллагын гадаад худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэл, барааны жагсаалт, барааны гарал үүслийн болон чанарын гэрчилгээ, бусад холбогдох бичиг баримт.
4.3.3. Уг барилгын зураг, төсөв, гадаадаас нийлүүлэх барааны хугацаа, барааны чанар, стандартыг заасан бичиг баримт.
4.3.4. Барилга бүрт орох бараа материалын орцын нормын тооцоо, зураглал.
4.4. Гаалийн баталгаат барилгын талбайд бараа, тээврийн хэрэгслийг оруулах, талбайгаас гаргахад журмын дагуу гаалийн хяналт шалгалтыг хийнэ.
4.5. Гаалийн баталгаат барилгын талбай эрхлэж буй аж ахуйн нэгж нь харъяалагдах гаалийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллана.
4.6. Гаалийн баталгаат барилгын талбайд оруулсан бараа, барилгын ажлын гүйцэтгэл, орсон барааны орц нормын мэдээг сар бүр гаргаж, харъяа гаалийн байгууллагад өгнө.
4.7.Энэ журмын дагуу гаалийн баталгаат барилгын талбайд оруулах барааны гаалийн мэдүүлэгт "ГБА, ГБҮГ, ГББТ, ГТБ-д оруулахыг зөвшөөрөв" гэсэн хяналтын тэмдэг дарж, горимд хамаарах хэсгийн доогуур нь зурна.
4.8. Энэ журмын дагуу гаалийн баталгаат  барилгын талбайгаас гаргах барааны гаалийн мэдүүлэгт сонгосон горимын дагуу холбогдох хяналтын тэмдгийг дарна.
 
Тав. Гаалийн болон бусад татвар
 
5.1. Барилга байгууламжийн барилга угсралтын ажил дуусгавар болоход гаалийн баталгаат барилгын талбайд оруулсан бараа, тээврийн хэрэгсэлд тухайн өдрийн гаалийн тооцоонд мөрдөж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг мөрдлөгө болгон гаалийн болон бусад татварыг ногдуулан, барагдуулж гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.
5.2. Тухайн барилгыг ашиглалтанд өгөхөд ашиглагдаагүй үлдсэн бараа, тээврийн хэрэгсэлд тухайн өдрийн гаалийн тооцоонд мөрдөж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг мөрдлөгө болгон гаалийн болон бусад татварыг ногдуулан, барагдуулсны эцэст гаалийн нутаг дэвсгэрт оруулах эсвэл гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журмын дагуу зохих горим сонгож гаалийн бүрдүүлэлт хийнэ.
 
Зургаа. Бусад
 
6.1. Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг гаалийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.