A

A

A

Бүлэг: 1979
Оюуны өмчийн газрын даргын 2004 оны
                                             16 дугаар тушаалын хавсралт
 
БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх, барааны тэмдэг, хамтын тэмдэг, гэрчлэх тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг бүрдүүлэх, түүнд шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдлөг болгоно.
          1.2. Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр болон Протоколын дагуу Монгол Улсын нэр заасан барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийхэд энэхүү журмыг мөн адил дагаж мөрдөнө.
         
Хоёр. Барааны тэмдгийн мэдүүлэг бүрдүүлэлт
 
          2.1. Барааны тэмдгийн мэдүүлгийн Патент М-15 маягтын дагуу Оюуны өмчийн газарт гаргана.
          2.2. Барааны тэмдгийн мэдүүлэгт дараах зүйлсийг тусгасан байна:
   2.2.1. Мэдүүлэг гаргагчийн эцэг /эх/-ийн  нэр, өөрийн нэр. Мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр.
   2.2.2. Мэдүүлэг гаргагчийн шуудангийн болон оршин суугаа газрын хаяг, Үүнд: ердийн шуудан түгээх үйлчилгээний шаардлага хангах хаяг, байшингийн дугаар, утас, факсын дугаар болон мэдээлэл хүргэх бусад хаяг. Хэрэв хэд хэдэн мэдүүлэг гаргагч байвал харилцах нэг этгээдийн хаягийг заана. Мэдүүлэг гаргагч нь өөр улсынх бол хуулийн этгээдийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа байнга эрхэлдэг болон төв байр байрладаг хаяг байна.
  2.2.3. Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол түүний нэр, хаяг;
  2.2.4. Бүртгүүлэх тэмдгийн тодорхойлолт; тэмдгийн өнгөөр хамгаалуулахыг хүсч байвал энэ тухай мэдэгдэл, дуу авиа бол түүнийг нотоор илэрхийлсэн илэрхийлэл эсвэл тайлбар, үнэр бол түүний химийн томьёог бичсэн байна.
  2.2.5. Барааны тэмдэг нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн кирилл, латинаас өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухай барааны тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлсэн бол түүний  орчуулга.
  2.2.6. Мэдүүлэг гаргагч хуулийн этгээд бол хуулийн этгээдийн эрх зүйн хэлбэр, аль орны хуулийн этгээд болохыг тодорхойлж, нутаг дэвсгэрийн нэгжийг заана.
  2.2.7. Барааны тэмдэг нь хамтын эсвэл гэрчлэх тэмдэг байвал энэ тухай мэдэгдэл;
  2.2.8. Давамгайлах огноо авахыг хүссэн тохиолдолд энэ тухай мэдэгдэл;
  2.2.9. Хуулийн этгээдийн нэрийг согтууруулах ундаанаас бусад бараа, үйлчилгээнд ашиглахаар барааны тэмдгээр мэдүүлж болно.
          2.3. Барааны тэмдгийн мэдүүлэгт дараах материалыг хавсаргана:
   2.3.1. Мэдүүлэг гаргагч нь дотоодын хуулийн этгээд бол аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
   2.3.2. Мэдүүлэг гаргагч иргэн бол харьяалагдах улсыг заана.
   2.3.3.Барааны тэмдгийн мэдүүлгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргаж байгаа бол төлөөллийг нотлох зохих журмын дагуу гаргасан итгэмжлэл буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх олгосон баримт, гарын үсгийн нотолгоо;
     2.3.4. Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу давамгайлах огноо авахыг хүссэн тохиолдолд анхдагчийн эрхийг нотолсон баримт буюу өөр улсад өмнө  гаргаж байсан мэдүүлгийн албан ёсны хуулбар;
   2.3.5.Үндэсний болон олон улсын үзэсгэлэнд тавьсан бараанд ашигласан барааны тэмдэгт үзэсгэлэнгийн давамгайлах огноо авахыг хүссэн тохиолдолд үзэсгэлэнг зохион байгуулагч байгууллагын албан ёсны баримт;
   2.3.6. Тухайн барааны тэмдгийг хамтын тэмдгээр бүртгүүлэх тохиолдолд тэмдгийг ашиглах журам, түүнийг нэгдсэн хяналт дор ашиглах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэрсийн жагсаалт;
   2.3.7. Тухайн барааны тэмдгийг гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх тохиолдолд тэмдгийг ашиглах журам, гэрчлэх байгууллага мөн болохыг нотолсон баримт бичиг;
   2.3.8. Барааны тэмдгийг 5х7 см-ийн хэмжээтэй дардас 10 ширхэг, өнгө заасан тохиолдолд 15 ширхэг;
   2.3.9. Ажил, үйлчилгээний хөлс төлсөн баримт;
          2.4. Барааны тэмдэг нь бараа, үйлчилгээний олон улсын ангиллын нэг буюу түүнээс дээш ангид хамаарч болно.
          2.5. Барааны тэмдгийн мэдүүлгийг монгол хэл дээр бичгийн машинаар бичсэн байна.
          2.6.Барааны тэмдгийн мэдүүлэгт мэдүүлэг гаргагч гарын үсэг зурж, хуулийн этгээд бол тамга, тэмдэг дарсан байна.
         
Гурав. Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх
 
          3.1. Барааны тэмдгийн мэдүүлгийг улсын бүртгэлийн мэргэжилтэн хүлээн авч мэдүүлгийн улсын бүртгэлд бүртгэн мэдүүлэг нь Барааны тэмдэг  газар зүйн заалтын тухай хууль болон энэхүү журамд заасан  шаардлага хангасан эсэх талаар бүрдлийн шүүлт хийнэ.
          3.2. Мэдүүлэг шаардлага хангаагүй гэж үзвэл 2 сарын дотор холбогдох  нэмэлт, засвар хийж ирүүлэхийг бүртгэлийн мэргэжилтэн нь бичгээр мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.
          3.3. 2 сарын дотор холбогдох нэмэлт засварыг хийж ирүүлээгүй бол мэдүүлгийг гаргасанд тооцохгүй. Харин дээрх хугацаанд шаардлага хангаж ирүүлбэл мэдүүлгийг шүүлтийн шатанд шилжүүлнэ.
          3.4. Шаардлага хангасан мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтооно.
          3.5. Адил болон нэг төрлийн бараа, үйлчилгээнд ижил төсөөтэй барааны тэмдгийг ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн аль түрүүлж Оюуны өмчийн газарт мэдүүлэг өгсөн буюу анхдагч огноо авсан этгээдийн эрх хуулиар хамгаалагдана.
          3.6. Мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийсний дараа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон энэхүү журмын шаардлага хангасан мэдүүлгийг барааны тэмдэг нь хуулийн дагуу бүртгэгдэж, хамгаалагдах боломжтой эсэхийг тогтоолгохоор шүүлтийн шатанд шилжүүлнэ.
          3.7. Барааны тэмдгийг шинжээч барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн авч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар барааны тэмдэгт тооцож болох эсэх, бүртгэж болох эсэх талаар шүүлт хийнэ.
          3.8. Барааны тэмдгийг барааны тэмдэгт тооцох эсэх бүртгэж хамгаалалтад авч болох эсэх талаар шүүлт хийж дүгнэлт гаргахдаа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан шаардлагууд  болон дараах нөхцлүүдийг харгалзан үзнэ:
          -Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.1-д заасан нийтэд дэлгэрсэн томъёо, дүрс гэдгийг тодорхойлохдоо тухайн  барааны тэмдгийг ашиглаж байгаа салбарт уг нэр томъёо, дүрс нийтэд дэлгэрсэн байдлыг харгалзан үзнэ. Жишээ нь: цемент, изотоп, кобальт, манометр, анагаах ухааны салбарт-хундага ороосон могой, машин үйлдвэрлэлд-араа, дарсны үйлдвэрлэлд-усан үзэм, хундага г.м. Түүнчлэн нийтэд дэлгэрсэн шинжлэх ухааны аливаа томъёо, тэмдэг, тэмдэглэгээ байвал барааны тэмдэгт тооцохгүй;
          -Мөн хуулийн 5.2.1-д заасан үл ялгагдах үсэг, тоо, тэмдэг гэдгийг гурвалжин, дөрвөлжин, дугуй гэх мэт ердийн дүрс ямар нэг онцгой ялгагдах шинжгүй энгийн дүрслэлтэй үсэг, тоо зэргээр төсөөлж барааны тэмдэгт тооцохгүй. Жишээ нь: 5, А г.м.
          -Мөн хуулийн 5.2.2-т зааснаар бараа, үйлчилгээний үндсэн нэр болох ресторан, талх, архи, ундаа гэх мэт нэрээс бүрдсэн бол, түүнчлэн килограмм, тонн зэрэг жин, ширхэг, литр, хадгалах хугацаа, стандарт, үнэ, үйлдвэрлэсэн хугацаа, хэрэглэх арга зэргийг тайлбарласан бол барааны тэмдэгт тооцохгүй.
          -Мөн хуулийн 5.2.3-т зааснаар тэмдэг нь тухайн барааны гаднах хэв маяг, сав баглаа боодлын ердийн хэлбэр дүрс болон бараа бүтээгдэхүүний төрх байдлыг байгаагаар нь буюу үл ялгагдах байдлаар илэрхийлэгдсэн бол барааны тэмдэгт тооцохгүй.
          -Газрын зураг дээр байдаг ердийн илэрхийллээр илэрхийлэгдсэн бол барааны тэмдэгт тооцохгүй.
          -Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.3.1-д заасан нөхцлийг тодорхойлохдоо шинжээч барааны тэмдгийг хайлтын санд агуулагдсан төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагын нэр, илэрхийллийн хүрээгээр тодорхойлоно.
          -Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.3.3, 5.3.4-т заасан гутаах байдлаар ашигласан гэдгийг тодорхойлохдоо бодит байдлыг илт гажуудуулсан монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн зан заншил, ёс суртахуунд харш сэтгэгдэл төрүүлэхүйц байдлыг өөрийн үзэл бодлоор үнэлж тодорхойлно.
          -Барааны тэмдгийн ижил төсөөтэй байдлыг шинжээч тогтоохдоо харагдах байдлаараа болон дуудагдах дуудлагаараа бүртгэгдсэн болон бүртгүүлэхээр ирүүлсэн, бүртгэгдээгүй ч тухайн салбартаа нийтлэг танил болсон, нэрд гарсан барааны тэмдэгтэй яг ижил эсвэл, төсөөтэйгээс хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахуйц байдал байгаа эсэхийг харгалзан үзнэ.
          -Барааны тэмдгийг түгээмэл болсныг тодорхойлохдоо Оюуны өмчийн газрын нийтэд түгээмэл болсон тэмдгийн санд агуулагдсан тэмдгийн хүрээгээр тодорхойлно.
          -Оюуны  өмчийн газар нь нийтэд түгээмэл болсон тэмдгийн санг бүрдүүлэхдээ тухайн салбарт зар сурталчилгаа болон бусад аргаар нийтэд танил болсон байдлыг харгалзан үзнэ.
          3.9. Барааны тэмдэг, хамтын тэмдэг, гэрчлэх тэмдэг нь хар цагаанаар эсвэл өнгөтэйгээр бүртгэгдэнэ. Хар цагаанаар бүртгүүлсэн тэмдгийг өөр өнгөөр хувирган хэрэглэж болно. Өнгө ялгасан байдлаар бүртгүүлсэн тэмдгийн өнгийг өөрчлөн хэрэглэж болохгүй.
          3.10.Шүүлт хийсний дараа барааны тэмдгийн шинжээч нь тухайн барааны тэмдгийг бүртгэх, боломжтой гэсэн дүгнэлт гаргасан бол шүүлтийн тайланг тогтоосон маягтын дагуу бичиж Патентын хэлтсийн дарга болон Ерөнхий шинжээчид дүгнэлт гаргасан үндэслэлээ нотолно.
          3.11.Патентын хэлтсийн дарга болон Ерөнхий шинжээч шүүлтийн тайланг зөвшөөрвөл шүүлтийн тайланд гарын үсэг зурна.
          3.12.Шинжээч тухайн тэмдгийг бүртгэх боломжгүй тохируулалт тэмдгийг бүртгэхээс татгалзсан тухай урьдчилсан шийдвэрийг бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлэх бөгөөд шийдвэр гарснаас хойш нэг сарын дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ.
          3.13.Мэдүүлэг  гаргагч нь тэмдгийг бүртгэхээс татгалзсан тухай урьдчилсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор үндэслэл бүхий хариу ирүүлээгүй бол бүртгэхээс татгалзсан шийдвэр  гаргана.
          3.14. Татгалзаа шийдвэрийг мэдүүлэг гаргагч нь эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан зөвшөөрөхгүй байгаа үндэслэл бүхий гомдлыг Ерөнхий шинжээчид гаргана.
          3.15. Ерөнхий шинжээч хүлээн авснаас хойш 30 хоногт шийдвэрлэж хариуг бичгээр мэдэгдэнэ.
         
Дөрөв. Барааны тэмдгийг бүртгэж, гэрчилгээ олгох
 
          4.1. Барааны тэмдгийг бүртгэх тухай шүүлтийг дүгнэлт гарсны дараа шинжээч мэдүүлэг, шүүлтийн дүгнэлт болон бусад материалыг бүртгэлийн мэргэжилтэнд  3 хоногийн дотор шилжүүлнэ.
          4.2. Бүртгэлийн мэргэжилтэн бүртгэх тухай шийдвэрийн төсөл болон барааны тэмдгийн гэрчилгээг төлөвлөн холбогдох албан тушаалтны гарын үсэг зуруулж, улсын бүртгэлд бүртгэн материалыг барааны тэмдгийн сангийн мэргэжилтэнд шилжүүлнэ.
          4.3. Барааны тэмдгийн гэрчилгээнүүд барааны тэмдэг эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, хаяг, хуулийн этгээд бол аж ахуйн нэгжийн оноосон нэр, хаяг, эрхэлдэг үйл ажиллагаа, барааны тэмдэг, дүрс, онцлог, шинж, тухайн барааны тэмдгийг хэрэглэх бараа, үйлчилгээний олон улсын ангиллын дугаар, огноо, гэрчилгээний хүчинтэй байх хугацаа зэргийг заасан байна.
          4.4. Хамтын тэмдгийн гэрчилгээнд эзэмшигч болон ашиглагч хуулийн этгээдийн нэрс, хаяг, эрхэлдэг үйл ажиллагаа, хамтын тэмдгийг ашиглах бараа, үйлчилгээний жагсаалт, бүртгэх тухай шийдвэрийн нэр, дугаар, гэрчилгээ олгосон огноо, хүчинтэй байх хугацаа зэргийг тусгасан байна.
          4.5. Гэрчлэх тэмдэгт, гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээнд гэрчлэх эрх бүхий хуулийн этгээдийн нэр, хаяг, эрхэлдэг үйл ажиллагаа, гэрчлэх тэмдгийг ашиглах бараа,  үйлчилгээний жагсаалт, гэрчлэх тэмдгийг ашиглах завшөөрөл авсан хуулийн этгээдийн нэр, хаяг, эрхэлдэг үйл ажиллагаа, гэрчлэх тэмдгийг бүртгэх тухай шийдвэрийн дугаар, он, сар, өдөр, хүчинтэй хугацаа зэргийг тусгана.
          4.6.Барааны тэмдгийн гэрчилгээг зохих хураамж төлсөн баримтыг үндэслэн мэдүүлэг гаргагчид олгоно. Бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор тогтоосон хураамж төлж, барааны тэмдгийн гэрчилгээг аваагүй бол Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 28.3.1-ийг үндэслэн Оюуны өмчийн газар барааны тэмдгийн бүртгэлийг тухайн эзэмшигчийн хувьд хүчингүй болгоно.
          4.7. Барааны тэмдгийг шинжээч нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүйг дүрсийн хамт сар бүрийн 20-ны дотор хэвлэлд  бэлтгэж холбогдох ажилтанд шилжүүлнэ.
4.8. Барааны тэмдгийн бүртгэлийн огнооноос хойш 10 жилийн дараа тэмдэг эзэмшигчийн хүсэлтээр бүртгэлийн хүчинтэй хугацааг сунгана.  Хугацаа сунгах хүсэлтийг монгол хэлээр гаргах бөгөөд эх гэрчилгээг хавсаргана. Хугацаа сунгахад хураамж төлсөн баримтыг үндэслэнэ
.
4.9. Хугацаа сунгуулахыг хүссэн өрдлөө 2 сарын дотор шийдвэрлэнэ. Хугацаа сунгах шийдвэр гарсны дараа улсын бүртгэлд тэмдэглэж, гэрчилгээнд бичвэр хийж эзэмшигчид буцаана. Энэ тухай хэвлэн нийтэлнэ.
4.10.Бүртгэгдсэн барааны тэмдгийг ашиглах бараа, үйлчилгээний олон улсын ангиллын жагсаалтад нэмэлт хийх бол мэдүүлэг шинээр гаргана.
 
Тав. Газар зүйн заалтын мэдүүлэг бүрдүүлэх,
бүртгэж гэрчилгээ олгох
 
5.1. Газар зүйн заалтын мэдүүлгийг тогтоосон маягтын дагуу Оюуны өмчийн газарт гаргана.
          5.2. Газар зүйн заалтын мэдүүлэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна.
          5.3. Газар зүйн заалтын мэдүүлэгт тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдэг болохыг нотолсон аймаг, нийслэлийн ЗДТГазрын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг хавсаргана.
          5.4. Газар зүйн заалтын мэдүүлгийг гадаадын иргэн, хуулийн этгээд гаргаж байгаа бол мэдүүлэгт тухайн газар зүйн заалтыг уг бараа анх үүссэн, эсвэл анх үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутагт хамгаалагдсаныг нотлох баримтыг хавсаргана.
          5.5. Тухайн газар зүйн заалтыг хэд хэдэн этгээд нэг мэдүүлгээр бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж болно.
          5.6. Мэдүүлгийг шаардлага хангаагүй гэж үзвэл 2 сарын дотор холбогдох нэмэлт, завсар хийж ирүүлэхийг бүртгэлийн мэргэжилтэн  нь бичгээр мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.
           5.7. 2 сарын дотор холбогдох нэмэлт засвар хийж ирүүлээгүй бол мэдүүлгийг хүлээн авсанд тооцохгүй. Харин дээрх хугацаанд нэмэлт материал ирүүлбэл мэдүүлгийг шүүлтийн шатанд шилжүүлнэ.
          5.8. Мэдүүлэг нь хууль болон энэ журамд заасан шаардлага хангасан бол шинжээч тухайн газар зүйн заалтыг бүртгэх боломжтой эсэхэд шүүлт хийж дүгнэлт гаргана. Бүртгэх боломжтой гэсэн дүгнэлт гаргавал Шинжээч Патентын хэлтсийн дарга болон ерөнхий шинжээчид танилцуулж дүгнэлтийг баталгаажуулж гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээнүүд газар зүйн заалт хэрэглэгчийн овог, нэр, хаяг, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, газар зүйн заалтын нэр, ашиглах барааны нэр, бүртгэсэн тухай шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, мэдүүлгийн анхдагч огноог тусгасан байна.
          5.9. Бүртгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан бол мэдүүлэг гаргагчид нэн даруй мэдэгдэнэ.
         
Зургаа. Лицензийн гэрээ
 
6.1. Барааны тэмдэг эзэмшигч этгээд өөрийн бүртгэгдсэн барааны тэмдгийг тухайн бараа, үйлчилгээний ангиллын хүрээнд бусад этгээдэд лицензийн гэрээгээр ашиглуулж болно.
          6.2. Барааны тэмдгийнх лицензийн гэрээгээр нэг этгээд (лицензи өгөгч) өөрийн барааны тэмдгийг нөгөө этгээдэд (лицензи авагч) тодорхой нөхцөл журмаар ашиглуулж, зохих хөлс авах үүрэг хүлээж, нөгөө этгээд барааны тэмдгийг өөрийн бараа, үйлчилгээнд ашиглан лицензи өгөгчид хөлс төлөх үүргийг хүлээнэ.
          6.3. Барааны тэмдгийн лицензийн гэрээнд талуудын хүлээх үүрэг, эдлэх эрх, барааны тэмдгийг ашиглах хэлбэр, нөхцөл, журам, холбогдох бараа, үйлчилгээнд тавих чанарын шаардлага, барааны тэмдэг ашигласны төлөө төлөх төлбөрийн талаар болон талуудын хүлээх хариуцлага, гэрээ үйлчлэх нутаг дэвсгэрийн хүрээ, хугацааг тусгаж талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
          6.4. Лицензийн гэрээ нь Оюуны өмчийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд ингэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хувь хэмжээгээр хураамж төлнө.
         
Долоо. Гомдол маргааныг шийдвэрлэх
 
7.1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар Оюуны өмчийн байгууллагад харьяалуулсан маргааныг Оюуны өмчийн газрын тушаалаар томилогдсон маргаан шийдвэрлэх комисс 80-аас доошгүй хувийн ирцтэйгээр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ. 
7.2. Маргаан шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүн, журмыг Газрын даргын тушаалаар томилно.
7.3. Гомдол маргааныг эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн хуралд бэлтгэж комисст илтгэнэ. Тухайн асуудлаар шинжээч өмнө нь дүгнэлт гаргасан бол дүгнэлтээ хамгаалж хуралд оролцож дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлах эрхтэй.
7.4. Хурлаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагагүй, хуульд шууд заасан үндэслэлээр барааны тэмдэг, гэрчлэх тэмдэг, хамтын тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох асуудлыг Патентын хэлтсийн улсын бүртгэлийн мэргэжилтэн ажил үүргийн хуваарийн дагуу хариуцан гүйцэтгэж зохих бэлтгэлийг ханган шийдвэрлэнэ.
7.5. Комиссын олонхийн саналаар шийдвэрлэсэн шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 2 сарын дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
7.6. Гомдол гаргагч өөрөөр хүсвэл маргаан шийдвэрлэх комиссын хуралд тухайн этгээдийг оролцуулж, гомдол маргааны үндэслэлийг тайлбарлуулж болно.
  Найм. Бүртгэлийг хүчингүй болсонд тооцох
 
          8.1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 28.3-т заасан барааны тэмдгийн бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хугацаа сунгуулах хүсэлт ирүүлээгүй бол ямар нэг эрхийн акт гаргалгүйгээр хүчингүй болсонд тооцож бүртгэлээс хасна.
          8.2. Хүчингүй болсонд тооцогдсон барааны тэмдгийг үргэлжлүүлэн ашиглахыг хүсвэл шинээр мэдүүлэг гаргана.
          8.3. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 28.3.2, 28.3.3-т заасан үндэслэлээр барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцохдоо сонирхогч этгээдийн хүсэлтийн үндэслэлийг харгалзан тухайн эзэмшигчийн хувьд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болсонд тооцно.
          8.4. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 28.3.4-т заасан үндэслэлээр барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцохдоо анхдагч огнооноос хойш буюу бүртгэл хийлгэснээс хойш 5 жилийн хугацаанд барааны тэмдгийг бүртгүүлсэн бараа, үйлчилгээний ангилалд ашиглаагүй байх нөхцлийг харгалзан үзнэ.
 
 
] ] ]
 
 
САНАМЖ:          Мэдүүлгийг бичгийн машинаар                           Патент М-15
                           болон компьютерт оруулан бөглөнө
 
 
ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАРТ
 
                                                                                                      Улаанбаатар 46
                                                                                                      Бага тойруу 49
 
 
 
Зөвхөн албан хэрэгцээнд (ОӨГ бөглөнө)
/210/Мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаар
 
/220/ Анхдагч огноо
 
1.Тэмдэг бүртгүүлэх тухай хүсэлт
Энэхүү мэдүүлгээр барааны (газар зүйн заалт)-ийг бүртгүүлэх
2.Мэдүүлэг гаргагч
2.1. Мэдүүлэг гаргагч нь иргэн бол түүний
Эцэг (эхийн) нэр:
 
Нэр:
 
2.2. Мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр
2.3. Хуулийн этгээдийн зохион байгуулалтын хэлбэр
2.4. Хаяг
Утас:
 
2.5. Өөрийн улсын нэр
2.6. Оршин суугаа улсын нэр
3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч
 
3.1.У мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй
3.2.У Мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй
3.2.1. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
Эцэг (эхийн нэр)
Нэр:
Хаяг:
Утас:
 
 
3.2.2.У итгэмжлэлд хавсрагдсан
3.2.3.У Хуулийн хугацаанд жич ирүүлнэ.
4. Давамгайлах огноо хүсэх тухай
4.1.Давамгайлах огноо авсан улсын нэр
Давамгайлах огноо
4.3. Давамгайлах огноо авсан бүртгэлийн дугаар
4.4. Урьд өмнө гаргаж байсан мэдүүлгийн
тухай мэдэгдэл
4.4.1.У Хавсаргасан
4.4.2.У Хуулийн хугацаанд жич ирүүлнэ
4.5.Урьд өмнө гаргаж байсан мэдүүлгийн тухай мэдэгдлийн орчуулга
4.5.1.У Хавсаргасан
4.5.2.У Хуулийн хугацаанд жич ирүүлнэ
 
 
Хуудас ¹ . . . . . . . .
5. Үзэсгэлэнгийн давамгайлах огноо хүсэх тухай
5.1. Үзэсгэлэн нээгдсэн огноо
 
 
6. Барааны тэмдэг (газар зүйн заалт)
6.1. Барааны тэмдгийн дардас (газар зүйн                               
       заалтын хувьд нэр)
 
 
 
 
 
      У Газар зүйн заалтын тайлбарыг хавсаргав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6.2. Тэмдгийн төрөл
 
6.2.1. У Барааны тэмдэг     6.2.2.У Хамтын тэмдэг
6.2.3. У Гэрчлэх тэмдэг       6.2.4. Газар зүйн заалт
6.3. Барааны тэмдгийн илэрхийлэгдэж буй хэлбэр
6.3.1.У Хар цагаан   6.3.2.У Гурван
                   хэмжээст
6.3.3.У Өнгөт             6.3.4.У Үгэн
                                   6.3.5.У Дүрс
                                6.3.6.У Дуу авиа
                         6.3.7.У Үнэр
7. Кирилл үсгээр галигласан хөрвүүлэг (барааны тэмдэг, газар зүйн заалтын)
 
8. Орчуулга (Барааны тэмдгийн)
 
9. Тэмдэгт хамаарах ОУАнгиллын дагуу ангилсан бараа, үйлчилгээний нэр
 
 
 
 
 
10.Мэдүүлэг гаргагчийн гарын үсэг, тамга, тэмдэг
11. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг, тамга, тэмдэг
 
 
 
 
 
Огноо /он, сар, адар/
Огноо /он, сар, өдөр/
 
 
 
 
 
 
 
 
] ] ]