A

A

A

Бүлэг: 1979
Удирдлагын Академийн 2002 оны
103 тоот тушаалын хавсралт
 
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БАГШИЙН ОРОН ТООНД АЖИЛЛУУЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
I. Ерөнхий зүйл.
1.1.                        Энэхүү журам нь чадварлаг мэргэжилтнийг багшаар авч ажиллуулах замаар
Академийн багшлах бүрэлдэхүүнийг чанаржуулах зорилгоор үйлчилнэ.
1.2.                        Академийн  багшийн   сул  чөлөөтэй  болон  эзгүй   байгаа  орон  тоон  дээр
хөдөлмөрийн     гэрээгээр     ажиллах     иргэдийг     сонгон     шалгаруулахтай
холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.                        Сонгон шалгаруулах ажлыг Академийн захиргаа, мэргэжлийн тэнхмүүдтэй
хамтран гүйцэтгэнэ.
1.4.                        Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан багш нь Хөдөлмөрийн тухай хуульд
тусгагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгон орон тоо нь
сул чөлөөтэй үлдсэн, шинээр орон тоо бий болсон үед профессор багш авч
ажиллуулах, мөн үндсэн багшийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй
бөгөөд түүний ажил, албан тушаал хичээлийн 1 жилээс дээш хугацаагаар
хадгалагдсан үед оронд нь түр хугацаагаар багш  авч ажиллуулахад энэ
журмыг баримтлана.
II.        Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
2.1. Тэнхмийн үндсэн багшаар ажиллаж байгаа багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор гарсан сул орон тоон дээр, мөн шинээр орон тоо бий болох үед, эзгүй байгаа багшийн орон тоонд авч ажиллуулах иргэнд тавигдах ерөнхий шаардлага нь Академийн захирлын тушаалаар батлагдсан "Багшийн ажлын байрны тодорхойлолт"-оор тогтоогдоно. Харин заах хичээл, мэргэжил, мэргэшлийн онцлогоос хамаарч нэмэгдэл шаардлага нь тавигдана гэж мэргэжлийн тэнхим үзвэл тухайн үед нь тэнхим саналаа захиргаанд урьдчилж ирүүлнэ.
2.2.            Сургалтын алба, хүний нөөцийн ажилтан хамтарч сонгон шалгаруулалтын
ажлыг зохион байгуулна.
2.3.            Академийн  хүний  нөөцийн  ажилтан  нь  энэ  журмын  2.1-д  заасны  дагуу
тэнхмээс   ирүүлсэн    санал,    багшийн   ажлын   байрны    тодорхойлолтонд
тусгагдсан   шаардлагуудыг   харгалзан   багшаар   авч   ажиллуулах   иргэнд
тавигдах болзлын талаар Академийн  сургалтын  албатай  хамтарч  санал
гаргаж захиргааны зөвлөлийн хуралд танилцуулна. Захиргааны зөвлөлийн
хурлаас багшаар авч ажиллуулах иргэнд тавигдах шаардлагуудыг хэлэлцэн
тогтооно.
2.4.            Тэнхмийн үндсэн багшаар ажиллаж байсан багш нь хичээлийн  1  жилээс
дээш хугацаагаар холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжил дээшлүүлэх,
бүтээлийн ба захиргааны чөлөө авах зэргээр ажил, албан тушаалаасаа түр
хөндийрсөн үед эзгүй байгаа орон тоон дээр иргэнийг авч ажиллуулах тухай
асуудлыг энэхүү журмын 2.1, 2.3-т зааснаар шийдвэрлүүлнэ.
2.5.            Сул чөлөөтэй буюу эзгүй орон тооны талаарх мэдээллийг Хүний нөөцийн
ажилтан хариуцаж радио, телевиз, мэдээллийн бусад хэрэгслээр дамжуулан
олон нийтэд хүргэнэ. Үүнтэй холбогдох зардлыг Академи хариуцан гаргана.
2.6.            Энэ журмын 2.5-д заасан мэдээлэлд: сул чөлөөтэй буюу эзгүй байгаа орон
тооны   ажил,   албан   тушаалын   нэр,   багшаар   ажиллах   иргэнд  тавигдах
мэргэжлийн шаардлага, сонгон шалгаруулалтын болзлыг дурьдахын хамт
авч     ажиллуулах    хугацаа,     байгуулах    хөдөлмөрийн     гэрээний     төрөл
(хугацаатай,   туршилтын,   контракт   гэх   мэт)   болон   сонгон   шалгаруулах
журмыг тодорхой агуулсан байна.
2.7.            Сонгон шалгаруулахдаа өрсөлдөх гэж буй иргэдийг урьдчилан тогтоосон
хугацаанд бүртгэн авч шаардлагатай бичиг баримттай нь танилцаж хичнээн
хүн шалгаруулалтанд орох гэж байгааг бүртгэл дууссаны дараа оролцогчдод
мэдэгдэж шалгалтын чиглэл, хэлбэр авах, сар, өдөр, цагийг товлон зарлана.
Энэ ажлыг хүний нөөцийн ажилтан хариуцан хэрэгжүүлнэ.
2.8.            Их, дээд сургуульд мэргэжлээрээ 8-аас доошгүй жил  багшилсан  бөгөөд
докторын      зэрэгтэй      бүтээл      туурвисан      мэргэжилтэнг      уралдаант
шалгалтгүйгээр,    гэхдээ    комисс    бүтээлтэй    нь    танилцах,    мэргэжпийн
чиглэлээр нь лекц уншуулах буюу ярилцлага хийсний үндсэн дээр шалгаруулан авч ажиллуулж болно. Уг асуудлыг холбогдох тэнхмээс ирүүлсэн саналыг үндэслэн захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
2.9. Сонгон шалгаруулалтанд орохоор нэг орон тоон дээр 4 ба түүнээс дээш иргэн ирж бүртгүүлсэн тохиолдолд тэдний бүрдүүлж ирүүлсэн материалыг үндэслэн сонголт хийсний үндсэнд сонголтод орсон 3 иргэнийг шалгаруулалтад оруулж болно. Энэ үед сонголтыг комисс хийх бөгөөд бүртгүүлсэн нийт иргэний ирүүлсэн материалаас хэвлүүлж нийтлүүлсэн бүртгэл, олон улсын буюу улсын, их дээд сургуулийн хэмжээний онол-эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл, төслийн ажилд оролцсон үр дүнг тодорхойлсон үзүүлэлтүүдээр нэг бүрчлэн харьцуулж шалгаруулах зарчмыг баримтална. Материалаар сонголт хийх эсэх асуудлыг сургалтын албаны дарга, дэд захиралтай тохирч шийднэ.
III.       Шалгаруулалтыг явуулах журам
3.1.            Бүртгэгдсэн иргэдээс мэргэжлийн шалгалт авахын зэрэгцээ ярилцлага хийх,
бүтээж туурвисан бүтээлтэй нь танилцаж шалгаруулалтыг явуулна.
3.2.            Мэргэжлийн шалгалт нь заах хичээлтэй холбоотой байх бөгөөд аль Шинжлэх
ухааны чиглэлээр ямар ямар асуудлаар, ямар хэлбэрээр (бичгээр, амаар,
тест гэх мэт) явагдахыг сургалтын алба харъяа тэнхимтэй тохирч тогтооно.
3.3.            Мэргэжлийн    шалгалтын    асуултуудыг    тухайн    салбарын     мэргэжлийн
хүмүүсээр урьдчилан хийлгэж сургалтын албан дээр нууцлан хадгална.
3.4.            Шалгалтыг   авах,    дүгнэх   арга    замыг   сургалтын    алба    тухайн   үедээ
мэргэжлийн онцлог зэргийг харгалзан тогтооно.
3.5.            Шалгалтыг   Академийн   захирлын   тушаалаар   томилсон   3-аас   доошгүй
мэргэжилтэн,   эрдэмтдээс   бүрдсэн   комисс   авна.   Шалгалтын   үргэлжлэх
хугацаа 90 минутаас доошгүй байна.
3.6.            Бичгээр шалгалт авсан комисс нь шалгаруулалтад оролцогчдоос ярилцлага
хийх, бүтээлтэй танилцах үйл  ажиллагааг нийт өрсөлдөгчдөд ил тодоор
явуулна.
3.7. Өрсөлдөөнд нийт үнэлгээгээрээ хамгийн өндөр балл авсан өрсөлдөгч нь шалгарагч гэж тооцогдон хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй болно. Гэхдээ нийт авах ёстой онооны 75-аас дээш хувийг авсан тохиолдолд хамгийн өндөр балл авсан өрсөлдөгч гэж тооцно.