- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ДОТООДЫН ЦЭРЭГТ ЦЭРЭГ СОНГОХ ЖУРАМ
ЦЕГ-ын даргын 1999 оны 647 тоот
тушаалын хавсралт
Дотоодын цэрэгт цэрэг сонгон авах журам
Нэг. Нийтлэг зүйл.
1. Улсын онц чухал объектыг хамгаалах нийгмийн хэв журам сахиулж, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар хүлээсэн дотоодын цэргийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагад тэнцэх залуучуудыг судалж, сонгон авахад энэ журмын зорилго оршино.
2. Дотоодын цэрэгт бие бялдар, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, сэтгэл зүйн бэлтгэл, ар гэрийн амьдрал, байдал алба хаахад сөрөг нөлөөгүй байхыг шаардана.
Хоёр. Бие бялдар, эрүүл мэндэд тавих шаардлага
1. Бие бялдрын зөв хөгжилтэй эрүүл чийрэг байна.
2. Эрүүл мэндийн хувьд тайван цагт цэргийн албанд тэнцэх эмч нарын зөвлөгөөний дүгнэлттэй байна.
3. Суурь өвчингүй, бие эрхтний ямар нэгэн эмгэг бэртэлт, согоггүй байна.
Гурав. Боловсрол, мэргэжлийн шаардлага
1. Бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой байхаас гадна аль болох тусгай мэргэжлийн болон их, дээд сургууль, коллеж төгссөн залуучуудыг сонгоход түлхүү анхаарна.
Дөрөв.Хүмүүжил, ёс зүйд тавих шаардлага.
1. Ёс зүйн болон зан суртахууны зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ял шийтгэлгүй байна.
2. Ар гэрийн гачигдал зовлонгүй, ар гэр, найз нөхдийн зүгээс үзүүлэх дарамт шахалтгүй залуучууд байна.
Тав. Сонгон авах журам
1. Дотоодын цэрэгт алба хаах залуучуудыг судлах ажлыг орон нутгийн цагдаагийн хэсгийн байцаагч, төлөөлөгч нар биечлэн хийж дараах асуудлаар судалгаа явуулна.
Овог нэр
Нас, төрсөн он, сар, өдөр
Боловсрол, мэргэжил
Гэр бүлийн байдал
Гэрийн хаяг
УБ хотод байгаа ах дүүсийн тодорхой хаяг, утасны дугаар
Цэрэгт ирэхийн өмнө ямар ажил, сургуульд байсан.
Сахилга ёс зүйн байдал
Биеийн өндөр жингийн харьцаа
Эрүүл мэндийн тодорхойлолт
2. Дотоодын цэрэгт алба хаах залуучуудыг урьдчилан сонгон судалсан материалыг цэрэг татлагаас 15 хоногийн өмнө төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Хэв журмын тасгийн дарга нар хариуцаж Дотоодын цэргийн штабт ирүүлнэ.
3. Төв, орон нутгийн цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнд цагдаагийн газар, хэлтсээс томилогдон ажиллаж байгаа албан тушаалтан Дотоодын цэрэгт албан хаах дайчдыг судалгааны дагуу сонгон авна.
4. Энэ журмын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй цагдаагийн тухайн албан хаагчид Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн дагуу сахилгын шийтгэл оногдуулна.
Текст томруулах
A
A
A