- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН АЖ АХУЙН,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ БАЙГУУДАГЫГ МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Төрийн Өмчийн Хорооны 2001 оны 123 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
зарим байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллуулах журам
Нэг. Ерөнхий зүйл
1. Төрийн болон орон нутгийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын барилга байгууламж, тэдгээрийн цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чанарыг сайжруулан хэвийн найдвартай ажиллагааг хангах, ажлын зохион байгуулалтыг зах зээлийн өнөөгийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох, үр ашиг, үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд менежментийн гэрээгээр ажиллуулах журмын зорилго оршино.
2. Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг удирдах мэргэжлийн өндөр чадавхтай, салбарын ашиглалт үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай хуулийн этгээд /цаашид гэрээлэгч гэх/-ээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
3. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 159 дүгээр тогтоолын дагуу төрийн өмчит Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын удирдах үйл ажиллагааг тухайн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх хугацаа, чиглэлийг Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /цаашид Агентлаг гэх/-аас зохион байгуулна.
4. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 159 дүгээр тогтоолыг үндэслэн орон нутгийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын удирдах үйл ажиллагааг тухайн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх хугацаа, чиглэлийг Агентлаг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай тохиролцсоны үндсэн дээр тогтоож зохион байгуулна.
5. Менежментийн гэрээг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр 3 жилийн хугацаагаар байгуулна. Цаашид гэрээг сунгах асуудлыг төрийн өмчит Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагыг Аудитын дүгнэлтийг үндэслэн Төрийн өмчийн хороо, Агентлаг зөвшөөрсний дагуу, орон нутгийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагыг Агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газар шийдвэрлэнэ. Гэрээг цаашид гурав гурван жилээр сунгаж болно.
6. Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь нийтийн аж ахуй үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.
7. Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллуулах төсөл сонгон шалгаруулалтыг тухайн салбарын ажлын онцлог, шаардлагыг хангаж, мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах чадавхтай хуулийн этгээдүүдийн дунд зарлаж гэрээлэгчийг сонгоно.
8. Төрийн өмчит Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн хороо, Агентлаг, орон нутгийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын сонгон шалгаруулалтыг Агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар /алба/-тай хамтран зохион байгуулна.
9. Төрийн өмчийн хороо, Агентлагийн даргын хамтарсан тушаалаар төрийн өмчит Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын менежментийн гэрээний төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухай бүр томилон сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг удирдан явуулж дүгнэнэ.
10. Агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар орон нутгийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын менежментийн гэрээний төсөл шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухай бүр томилон сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг удирдан явуулж дүгнэнэ.
11. Менежментийн гэрээгээр ажиллах төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийг тухайн байгууллагын эрхлэх үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулах, тендерийг зарлах ажлыг байгууллага бүрээр Агентлаг, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газартай хамтран зохион байгуулж хэрэгжүүлнэ.
12. Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан төрийн өмчит Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын менежментийн гэрээг Гэрээлэгчтэй Агентлаг байгуулж биелэлтийг хангуулж ажиллана.
13. Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан орон нутгийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын менежментийн гэрээг Гэрээлэгчтэй аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байгуулж, биелэлтийг хангуулж ажиллана.
14. Менежментийн гэрээний төслийг Агентлаг хянаж зөвшөөрөл олгох ба гэрээний хэрэгжилтийн явцад зөрчил дутагдал гаргасан тохиолдолд гэрээг зогсоох, цуцлуулах санал оруулж шийдвэрлүүлж байна.
15. Гэрээнд оролцогч талуудын хүлээх эрх үүрэг, хариуцлага, байгууллагын технологийн үйл ажиллагаа болон үр ашгийг дээшлүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт, олгох цалин урамшуулал болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, түүнд барьцаалах хөрөнгө зэргийг тодорхой тусгана.
16. Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын менежментийн гэрээгээр эзэмшүүлсэн өмч нь төрийн болон орон нутгийн өмч хэвээр байна.
17. Менежментийн гэрээгээр ажиллаж буй гэрээлэгч нь хариуцаж байгаа инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төлөвлөгөөт өргөтгөл, шинэчлэлт, их засварын төсөл арга хэмжээг зохих журмын дагуу хийж гүйцэтгэнэ. Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжийг гэрээнд нэмж тусгана.
18. Гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээгээр эзэмшүүлсэн хөрөнгийг Төрийн өмчийн хороо болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд буцааж шилжүүлэх асуудлыг гэрээнд тусгаж өгнө.
1. Менежментийн гэрээгээр ажиллахаар шалгарсан хуулийн этгээдэд төрийн болон орон нутгийн өмчийг төсөл шалгаруулах зөвлөл актаар шилжүүлэн өгч баталгаажуулна.
2. Гэрээлэгчид эзэмшүүлсэн хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавина.
3. Шаардлагатай үед мэдээ мэдээлэл гаргуулж авах, хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
4. Гэрээлэгчийн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл тохиолдсон үед мэргэжлийн болон хөрөнгийн зэрэг бусад туслалцаа дэмжлэг үзүүлнэ.
5. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
6. Гэрээлэгч гэрээний үүргийг зөрчсөнөөс техник технологийн горимыг алдагдуулсан, хохирол учруулсан тохиолдолд гэрээг цуцлах арга хэмжээ авахын хамт хохирлыг арилгуулах арга хэмжээ авна.
7. Үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн үнээр зохицуулж, зах зээлд дангаар ноёрхож байгаа эсэхэд хяналт тавина.
1. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй хууль эрхийн акт, Дэд бүтцийн яам, Төрийн өмчийн хороо, Агентлагаас гаргасан тушаал заавар, дүрэм, журам, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын шийдвэр, менежментийн гэрээ зэргийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
2. Гэрээнд хамрагдсан инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд нь тогтмол хийж, техник технологийн дүрэм заавар, стандартыг чанд мөрдөж ажиллана.
3. Ажиллагсад нь ажлын байрны шаардлага хангасан байх бөгөөд тэдгээрийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, техникийн ашиглалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журам зааврын шаардлагыг ханган үйлчилгээний доголдол, аваар осолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
4. Менежментийн гэрээгээр ажиллах хугацаанд тухайн байгууллагын инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, технологийн тоног төхөөрөмж болон машин механизм, бусад эд хөрөнгө нэг бүрийн ашиглалтын түвшинг анх хүлээлцэх үед байсан үзүүлэлтээс бууруулахгүй байна.
5. Үйл ажиллагааны явцад бий болсон аливаа эвдрэл гэмтэл, хохирол, алдагдал, торгууль зэргийг менежментийн гэрээнд заасны дагуу бүрэн хариуцна.
6. Хөрөнгө хуримтлуулах орлогоо өсгөх, арвижуулах үргүй зардлыг багасгах, үйлчилгээний нэр төрөл хэмжээг өргөтгөхөд чиглэсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллана.
7. Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулан зохих журмын дагуу шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллана.
8. Гэрээлэгч нь мэргэжлийн ажилтнуудыг хууль бусаар ажлаас халахгүй байх зарчмыг баримтална.
1. Аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын үндсэн хөрөнгө болон эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг гэрээний хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд гэрээлэгчид актаар шилжүүлэн эзэмшүүлнэ.
2. Гэрээлэгчийн санхүүгийн эх үүсвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэх үйлчилгээний хөлс, хууль тогтоомжид нийцүүлэн явуулах бизнесийн бусад үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.
3. Гэрээлэгч Менежментийн гэрээгээр ажиллуулах хугацаанд үйл ажиллагаанаасаа олсон цэвэр ашгийн тодорхой хэсгийг техник, тоног төхөөрөмж, шугам сүлжээний засвар үйлчилгээнд зарцуулах, ажлын багаж сэлбэг материал худалдан авах, үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, ажиллагсдын шагнал урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт захиран зарцуулж байхаар гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.
4. Гэрээлэгч Менежментийн гэрээгээр ажиллах хугацаандаа жил бүр санхүү, үйл ажиллагааны тайлан мэдээг гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, Агентлагт ирүүлж байна.
5. Менежментийн гэрээгээр ажиллахаар шалгарсан Гэрээлэгч төсөл шалгаруулах баримт бичигт заагдсан хэмжээний мөнгөн хөрөнгийн барьцааг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт барьцаанд төлөх бөгөөд энэхүү барьцааны хөрөнгө нь гэрээгээр ажиллах хугацаанд дээрх газрын дансанд хадгалагдана. Хоёр тал гэрээг цуцлахад гэрээний биелэлтийг дүгнэж барьцааны хөрөнгийг буцааж /гэрээлэгч хөрөнгөд хохирол учруулсан бол төлбөр тооцоог барьцаалсан хөрөнгөөс суутгана/ олгох асуудлыг шийдвэрлэнэ.
6. Агентлагаас аудитыг томилох ба менежментийн гэрээгээр ажиллах байгууллагад аудитын шалгалтыг жилд 1 удаа, мөн гэрээний хугацааны эцэст 1 удаа тус тус хийнэ. Аудит нь гэрээлэгч гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэх, удирдах үйл ажиллагаа, өмч хөрөнгийн эзэмшилтийн үр дүн нь зохих түвшинд хүрсэн эсэхийг шалгана.
1. Менежментийн гэрээний хэрэгжилтэд Агентлаг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хяналт тавина.
2. Менежментийн гэрээ байгуулсан талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж ажиллана
3. Гэрээлэгч тал нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, тайлан мэдээг хугацаанд нь гаргаж өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу дутуу биелүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл гэрээг цуцлах асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргыг Тамгын газар нь Агентлагтай харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэж байна.
4. Гэрээтэй холбогдож гарсан маргаантай асуудлуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий хууль, хяналтын байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A