A

A

A

Бүлэг: 1979
Төрийн Өмчийн Хорооны 2001 оны 123 дугаар
 тогтоолын 2 дугаар хавсралт
 
Аймаг, нийслэлийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллуулах гэрээний үлгэрчилсэн загвар
 
 
Нэг. Ерөнхий зүйл
 
Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 1999 оны 159 дүгээр тогтоол болон Аймаг, нийслэлийн нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллуулах журмыг үндэслэн энэхүү менежментийн гэрээг доорхи хоёр этгээдийн хооронд байгуулав.
 
А талаас:
1.  ...........................................................  аймаг, нийслэлийн  ............................................................                                                  
     .........    ........................овогтой        .....................................
 
Хаяг:  .           .           .           ..          .           .           .           .           .           .           .           ..          .           .           .            .           .           .           .           .           .          
 
Б талаас:
2.  Менежментийн гэрээгээр ажиллахаар шалгарсан хуулийн этгээд /цаашид гэрээлэгч гэнэ/
 
Хаяг: .           .           .           .           .           .           .           .           .           .           .                       ..          ..          ..            .           .           .           .           .           .           .
 
1.1 Гэрээний зорилго
 
Төрийн болон орон нутгийн өмчийн нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чанарыг сайжруулах, хэвийн найдвартай ажиллагааг  хангах, хөрөнгө санхүүгийн чадавхыг дээшлүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг өргөтгөх, улмаар техник технологийн шинэчлэл хийхтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний зорилго оршино.
 
1.2 Гэрээний хамрах хүрээ
 
а. Аймаг, нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчит нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагууд хамрагдана.
 
б. Нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагуудын менежментийн гэрээгээр эзэмшүүлсэн өмч нь төрийн болон орон нутгийн өмч хэвээр байна.
 
Хоёр. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүрэг
 
2.1.           Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн орон нутгийн Нийтийн аж ахуй үйлчилгээтэй холбоотой төрийн болон орон нутгийн өмчийг /үндсэн ба эргэлтийн хөрөнгө/ гэрээний хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд эзэмшүүлэхээр гэрээ хийнэ. Холбогдох мэргэжлийн байгууллагаас томилогдсон комиссын бүрэлдэхүүнтэйгээр объект тус бүрийг нэг бүрчлэн хүлээлцүүлж одоогийн түвшинг тодорхойлон актаар шилжүүлэн өгч орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаас шийдвэр гаргуулж баталгаажуулна.
2.2.           Гэрээгээр эзэмшүүлсэн өмчийг зориулалтын дагуу хэрхэн эзэмшиж, ашиглаж байгаа болон технологийн горим, стандарт, норм нормативын мөрдөлтөд хяналт тавина.
2.3.           Нийтийн аж ахуй, үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилт, ажлын чанар, байгууллага, иргэдийн санал хүсэлтийн барагдуулалтад хяналт тавьж зөрчил доголдлыг арилгуулах арга хэмжээ авна.
2.4.           Нийтийн аж ахуй үйлчилгээний цагийн хуваарь, үйлчилгээний хүрээ, дэг журмыг тогтоон баталж хэрэгжилтэд хяналт тавина.
2.5.           Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, хог хаягдал зэрэгт ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдүүлэх, байнгын хяналт тавих ажлыг зохион байгуулна.
2.6.           Шаардлагатай мэдээ мэдээлэл гаргуулж авах, өмчийн ашиглалт, хамгаалалтын талаар хяналт шалгалт, тооллого хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаас гадна гэрээлэгч гэрээг зөрчиж, техник технологийн горимыг алдагдуулсан, хохирол учруулсан тохиолдолд гэрээлэгчийн баталгаат хадгаламжийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хураах, гэрээг цуцлах санал гаргана.
2.7.           Тухайн орон нутгийг хамарсан байгалийн гамшиг, гал түймэр зэрэг цаг зуурын бэрхшээл хүндрэл тохиолдсон үед хүн хүч, хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дайчлах, шаардлагатай тохиолдолд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт хийх асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.
2.8.           Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төлөвлөгөөт өргөтгөл, шинэчлэлт, их засварын төсөл, арга хэмжээг боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
2.9.           Үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн үнээр зохицуулж, зах зээлд дангаар ноёрхож байгаа эсэхэд хяналт тавина.
 
Гурав. Гэрээлэгчийн эрх, үүрэг
 
3.1             Гэрээнд тухайн байгууллагын эрхлэх ажил үйлчилгээг нэр төрлөөр нь нарийвчлан тусгахаас гадна дараах зүйлүүдийг тусгана.
Үүнд:
а/ Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж хүргэх түвшин
б/ Хөдөлмөр хамгаалал, ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах талаар авах арга хэмжээ
в/ Техник технологийг шинэчлэх, оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ хүрэх түвшин
3.2       Гэрээлэгч нь жил бүр санхүү, үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг гаргаж орон нутгийн Засаг даргын Тамгын газар болон Барилга, Хот Байгуулалт Нийтийн аж ахуйн газар /цаашид Агентлаг гэх/-т ирүүлж байна
3.3             Нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарт мөрдөж буй хууль эрхийн акт, стандарт, норм норматив, удирдах дээд байгууллагаас гаргасан тушаал заавар, дүрэм, журам, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын шийдвэр зэргийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
3.4             Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг, өндөр чанартай шуурхай зохион байгуулах, байгууллага, иргэдийн санал хүсэлтийг тухай бүрд нь барагдуулж байх, гарсан зөрчил дутагдлыг бүрэн арилгуулах арга хэмжээ авна.
3.5             Орон нутгийн Засаг дарга түүний Тамгын газраас батлан гаргасан цагийн хуваарь, үйлчилгээний хүрээ дэг журмыг баримтлан ажиллана.
3.6             Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, хог хаягдал зэрэгт ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдүүлж биелэлтэд нь хяналт тавьж ажиллана.
3.7             Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний найдвартай хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд нь тогтмол хийж, техник технологийн стандартыг хатуу мөрдөж ажиллана.
3.8             Гэрээлэгч тухайн байгууллагын техник технологийн горимыг ашигтай байдлаар өөрчлөх төсөл боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох дээд байгууллагад хандах эрхтэй.
3.9             Хуулиар хориглоогүйгээс бусад бизнесийн үйл ажиллагааг өөрийн эзэмшиж буй байшин барилга, машин механизм, тоног төхөөрөмжөө ашиглан /үйлчилгээнийхээ үндсэн үйл ажиллагаанд саад болохгүйгээр/ эрхэлж болно.
3.10         Үйл ажиллагаа явуулсны үр дүнд олсон цэвэр ашгийг захиран зарцуулах эрхтэй. Цэвэр ашгийнхаа тодорхой хувийг ажлын багаж, техник тоног төхөөрөмж, сэлбэг материал худалдан авах, шугам сүлжээний засвар үйлчилгээнд зарцуулах, ажиллагсдын цалин, шагнал урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт зарцуулна.
3.11         Гэрээлэгч нь мэргэжлийн ажилтнуудыг хууль бусаар ажлаас халахгүй байх зарчмыг баримтална.
 
Дөрөв. Талуудын хүлээх хариуцлага
 
4.1.           Үйл ажиллагааны явцад бий болсон аливаа эвдрэл гэмтэл, хохирол, алдагдал, торгууль зэргийг гэрээлэгч бүрэн хариуцна.
4.2.           Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр, гал, усны аюул, газар хөдлөлт, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд талууд хариуцлага хүлээхгүй.
4.3.           Бусад тохиолдолд Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж энэхүү гэрээний дагуу талууд хариуцлага хүлээнэ.
 
Тав. Аудит /хөндлөнгийн хяналт/
 
5.1.           Агентлагаас аудитыг сонгож, аудитыг жилд 1 удаа, мөн гэрээний хугацаа дуусахаас 3 сарын өмнө тус тус хийлгэнэ.
5.2.           Аудит нь гэрээлэгч гэрээний үүргээ биелүүлж байгаа болон гэрээнд заасан түвшинд хүрсэн эсэх, өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалтын талаар дүгнэлт гаргана.
5.3.           Аудитын зардлыг гэрээлэгч тал хариуцна.
5.4.           Аудитын дүгнэлтээр гэрээлэгч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, үйл ажиллагааны үзүүлэлтүүд нь гэрээнд заасан түвшинд хүрсэн бол гэрээг дахин сунгах нэг үндэслэл болно.
 
Зургаа. Учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ түүнд барьцаалах хөрөнгө
 
6.1.           Төсөл шалгаруулах баримт бичигт тухайн нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагын хүчин чадлаас хамааруулан заасан мөнгөн хөрөнгийн барьцааг тухайн орон нутгийн тусгайлсан дансанд барьцаалан хадгалах бөгөөд гэрээг цуцлах буюу дуусгавар болгоход хөрөнгийг буцааж олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.2.           Гэрээлэгч төрийн болон орон нутгийн өмчид ямар нэгэн хохирол учруулсан бол төлбөр тооцоог дуустал хөрөнгийг барьцаалах ба учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн зэрэгцээ хохирлыг нөхөн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцож байна.
 
Долоо. Гэрээний хүчинтэй хугацаа
 
7.1       Энэхүү гэрээг ...... оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн ..... оны ....... дугаар сарын ...... -ныг хүртэл 3 жилийн хугацаагаар байгуулав.
 
Найм. Гэрээг цуцлах
 
8.1             Талууд доорхи тохиолдолд гэрээг цуцална. Үүнд:
            а. Аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
б. Гэрээлэгч гэрээний үүргийг биелүүлэх чадваргүй гэдэг нь аудитын болон мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр батлагдсан;
в. Талууд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон..
 
Ес. Гэрээг дүгнэх
 
9.1.           Талууд гэрээг жил бүрийн эцэст дүгнэж ажиллана.
9.2.           Гэрээ байгуулсан аль нэг тал нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу дутуу биелүүлсэн, зөрчил гаргасан гэж үзвэл гэрээгээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах, гэрээг цуцлах санал гаргаж болно.
9.3.           Гэрээтэй холбогдож гарсан маргаан санал зөрөлдөөнийг талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэв зөвшилцөлд хүрч чадахгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу харъяалах шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
 
Арав. Бусад зүйл
 
10.1.       Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж нотариатаар баталгаажуулж, тал тус бүр нэг хувийг хадгалж, нэг хувийг Агентлагт хүргүүлнэ.
10.2.       Хэрэв гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарвал талууд бие биедээ 30 хоногийн өмнө урьдчилан бичгээр мэдэгдэнэ.
 
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
 
 
......................Аймаг, нийслэлийн                        ……….......................гэрээлэгчийн ..........................................................              ..........................................................
/овог, нэр албан тушаал /                                              /овог, нэр албан тушаал/
 
Хаяг:                                                                          Хаяг:
..........................................................              ..........................................................
 
Утас факс:                                                               Утас факс:
..........................................................              ..........................................................
 
 
 
ГЭРЭЭГ ХЯНАЖ ЗӨВШӨӨРСӨН:
 
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дарга                                           /                                     /
 
 
 
Утас факс: