A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын  2001 оны 79 дүгээр тушаалын хавсралт
 
ГААЛИЙН ЗУУЧЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
 
Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гаалийн зуучлагчаар төлөөлүүлэн хийлгэхтэй холбогдуулан  гаалийн байгууллага, гаалийн зуучлагч (гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн)-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
/Журмын зорилгыг МУГЕГ-ын даргын 2002 оны 11-р сарын 05-ны өдрийн 612-р тушаалаар өөрчлөн найруулсан/
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. ²Гаалийн зуучлагч² гэж бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй байгуулсан аж ахуйн гэрээний үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн байгууллагад мэдүүлэх ажлыг төлөөлөн хийх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ.
            1.2. ²Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн² гэж гадаад худалдааны зохих мэдлэг, туршлагатай, МУГЕГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс зохион байгуулсан сургалтад хамрагдан, бүртгэгдсэн мэргэжилтний эрх авсан, гаалийн зуучлагчийн үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэнийг хэлнэ.
            1.3. Гаалийн зуучлагч нь гаалийн хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийг холбогдох бичиг баримтын хамт үнэн зөв бүрдүүлэн, гаалийн байгууллагад мэдүүлж гаалийн хяналтын үед биечлэн байлцах, гаалийн болон бусад татвар хураамжийг хугацаанд нь төлөх, төлүүлэх үүрэгтэйгээс гадна гадаад худалдааны эргэлтийг түргэсгэх, гаалийн хяналт шалгалтад дэмжлэг үзүүлэх болон зуучлалын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, гаалийн хууль тогтоомжийг сахин биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх үүргийг хүлээнэ.
            1.4. Гаалийн зуучлагч болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавина.
            1.5. Гаалийн байгууллагаас гаалийн зуучлагч байгууллагуудыг 2 жил тутамд аттестатчилна.
            1.6. Гаалийн байгууллага бүртгэгдсэн мэргэжилтнүүдээс ажил үүрэг гүйцэтгэх чадварын шалгалт авна.
/1.4-1.6 дахь заалтуудыг МУГЕГ-ын даргын 2002 оны 11-р сарын 05-ны өдрийн 612-р тушаалаар нэмсэн/
 
/2 дугаар зүйлийг МУГЕГ-ын даргын 2002 оны 11-р сарын 05-ны өдрийн 612-р тушаалаар хүчингүй болгосон/
 
Гурав. Гаалийн зуучлагчийн эрх
 
            3.1.Гаалийн зуучлагч дараах эрхийг эдэлнэ.
            3.1.1.Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийлгэх,
            3.1.2.Гаалийн зуучлагчийн мэдүүлсэн барааны нэр, ангиллын код, гаалийн үнэ, гаалийн болон бусад татвар, тоо хэмжээ, тооцож бодсон албан татвар зэргийг гаалийн байгууллага буруу гэж үзсэн тохиолдолд өөрийн мэдүүлснийг хамгаалж, дээд шатны байгууллагад хандах,
            3.1.3.Мэдүүлсэн барааны талаар гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийг буруу гэж үзвэл холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргах,
            3.1.4.Гаалийн хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар тухай бүр гаалийн байгууллагаас мэдээлэл авч байх,
            3.1.5.Боломжтой тохиолдолд электрон мэдээллээр барааг гаальд мэдүүлэх, сүлжээнд холбогдох.
            3.1.6.Гаалийн удирдах байгууллагад урьдчилан мэдэгдсэн гэрээт аж ахуйн нэгж, байгууллагын нэрийн өмнөөс зуучлал явуулах,
/МУГЕГ-ын даргын 2001 оны 11-р сарын 30-ны өдрийн 776-р тушаалаар 3.1.7 нь хүчингүй болсон/
 
           
Дөрөв. Гаалийн зуучлагчийн үүрэг
 
            4.1.Гаалийн зуучлагч нь Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ.
            4.1.1.Бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагатай түүнийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт хийлгэж байх тухай гэрээ байгуулсан байх,
            4.1.2.Татвар төлөх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлснээс үүдэн гарах хариуцлагыг (гаалийн хууль тогтоомжийн зөрчил, татвар, хураамж төлсөн байх гэх мэт) хүлээх,
            4.1.3.Гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бүх бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх,
            4.1.4.Зуучилж буй бараа, тээврийн хэрэгслийн ачилт, буух хаяг хугацааны талаарх мэдээллийг гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгөх,
            4.1.5.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнгүйгээр гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг явуулахгүй байх,
            4.1.6.Зуучлагчийн эрхийг бусдад дамжуулахгүй байх,
            4.1.7.Гаалийн зуучлалын үйл ажиллагаатай холбоотой анхан шатны бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, ажлын ачаалал болон бусад шаардлагатай мэдээг улирал бүр гаалийн байгууллагад гарган өгч байх,
            4.1.8.Гаалийн мэдүүлэг түүний ашиглалтын тайланг батлагдсан (хавсралт ¹2) маягтаар сар бүр гаргаж, гаалийн байгууллагад өгөх,
            4.1.9.Зөвшөөрөл авах үед гаальд бүртгүүлсэн мэдээлэлд (нэр хаяг, орон тоо, бүтэц, харьяалал, өмчийн эрхэнд гэх мэт) өөрчлөлт орсон тухай бүр гаалийн байгууллагад мэдэгдэх,
            4.1.10.Гаалийн удирдах төв байгууллагаас зохион байгуулах сургалтад тогтмол хамрагдах,
            4.1.11.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх олгох анхан шатны сургалтад хамруулах ажилтныг 3 сараас доошгүй хугацаагаар дадлага хийлгэсэн байх,
            4.1.12.Гаалийн зуучлал гүйцэтгэсний хураамжийн хэмжээг ил тод олон нийтэд мэдэгдхүйц газар байрлуулж сурталчлах,
            4.1.13.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л бичиг баримтыг Монгол Улсын архивын хуулийн дагуу хадгалах.
            4.1.14. Сүлжээнд холбогдох барааг электрон сүлжээгээр гаальд мэдүүлэх бүх шаардлагыг хангасан байх.
/4.1.14 дэх заалтыг МУГЕГ-ын даргын 2002 оны 11-р сарын 05-ны өдрийн 612-р тушаалаар нэмсэн/
 
 
Тав. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн
 
            5.1.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь тусгай дунд болон дээд боловсролтой, гадаад хэлний бэлтгэлтэй Монгол Улсын иргэн байхаас гадна МУГЕГ-аас зохион байгуулсан сургалтын дамжаанд суралцаж, энэ журмын 5.2-т дурдсан шалгалтад тэнцсэн байна.
            5.2.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний шалгалтыг МУГЕГ-ын даргын тушаалаар томилогдсон комисс дараах хөтөлбөрөөр авна:
            5.2.1.Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж,
            5.2.2.Гаалийн бичиг баримт бүрдүүлэх, мэдүүлэг бичих, хянах чадвар,
            5.2.3.Бүрдүүлэлтийн горим, түүний код,
            5.2.4.БТКУС-ын ерөнхий тайлбар дүрмүүд,
            5.2.5.Гаалийн үнэ, татвар ногдуулалт,
            5.2.6.Олон улсын худалдаа,
            5.2.7.Компьютер, бичгийн машин эзэмших чадвар
 
            5.3.Шалгалтыг ярилцлага, бичгийн /тест/ хэлбэрээр авна.
            5.4.Төгсөлтийн шалгалт тус бүр дээр 74 ба түүнээс дээш хувийн үнэлгээ авсан бол шалгалтад тэнцсэнд тооцно.
            5.5.   4 ба түүнээс доош шалгалтад 74-өөс бага оноо авсан бол дахин 1 удаа шалгалт өгөх эрхтэй байна.
            5.6.Шалгалтын дүнг МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн эрх олгох асуудлыг зөвлөлийн хурлаас шийдвэрлэнэ.
            5.7.Бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг 2 жилийн хугацаатай олгоно.
            5.8.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний давтан сургалтыг 2 жилд 1 удаа 21 хоногийн хугацаатай, төлбөртэй явуулж, шалгалтад амжилттай дүн үзүүлсэн тохиолдолд эрхийн үнэмлэхийг сунгана.
            5.9.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ:
            5.9.1.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь Зуучлагч байгууллагыг төлөөлж мэдүүлэгчийн үүргийг биечлэн гүйцэтгэх,
            5.9.2.Гаалийн байгууллагатай ажлын нягт уялдаа холбоотой ажиллах, гаалийн байгууллагаас тавьж буй шаардлагыг эрх бүхий дээд шатны албан тушаалтанд уламжлан, шийдвэрлүүлэх,
            5.9.3.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг бусдад дамжуулахгүй байх.
            5.9.4.Зуучлалын үйл ажиллагааг биен даан явуулахгүй байх,
            5.9.5.Ажлын товч тайланг улирал бүр гаргаж гаалийн холбогдох байгууллагад хүргүүлсэн байх.
 
Зургаа. Хариуцлага
 
            6.1.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн энэ журамд заасан эрх үүргээ зөрчсөн тохиолдолд гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Гаалийн удирдах байгууллага хариуцлага хүлээлгэнэ.
            6.2. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн гаалийн хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөн тохиолдолд асуудлыг МУГЕГ-ын МЗХ-аар хэлэлцүүлж гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг хасах, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлнэ.
            6.3. Гаалийн зуучлагч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал дүгнэлтээ гаалийн удирдах төв байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Санхүү, эдийн засгийн яаманд тавьж шийдвэрлүүлнэ.
/6.2, 6.3 дахь заалтуудыг МУГЕГ-ын даргын 2002 оны 11-р сарын 05-ны өдрийн 612-р тушаалаар өөрчлөн найруулж, мөн тушаалаар 6.4, 6.5 дахь заалтуудыг хүчингүй болгосон/
           
 
Долоо. Бусад
 
            7.1.Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг гаалийн болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
 
Гаалийн зуучлагчийн зөвшөөрөл олгох,
түүний үйл ажиллагааны тухай журмын
                                                                                                            хавсралт ¹ 1.
 
/Журмын 1-р хавсралтыг МУГЕГ-ын даргын 2002 оны 11-р сарын 05-ны өдрийн 612-р тушаалаар хүчингүй болгосон/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Гаалийн зуучлагчийн зөвшөөрөл олгох, түүний үйл ажиллагааны тухай журмын  Хавсралт ¹ 2.
 
 
ГААЛИЙН МЭДҮҮЛГИЙН ТАЙЛАН
 
___ он___сар___-ны байдлаар
 
Дэс дугаар
 
 
 
Мэдүүлэг
 
 
 
__он__
сар
___-ний өдрийн эхний үлдэгдэл
Ашигласан байдал
__он__сар__
_____ний өдрийн эцсийн үлдэгдэл
 
 
Бичигдсэн
 
Хүчингүй болсон
 
Алдагдсан
 
Тоо
Дугаар
Тоо
Дугаар
Тоо
Дугаар
Тоо
Дугаар
Тоо
Дугаар
 
1
 
Үндсэн
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2
 
 
Хавсралт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
            Мэдээ гаргасан _______________________
 
Тайлбар:  Хүчингүй, алдагдсан мэдүүлгийн талаар:
 
Жич: МУГЕГ-ын даргын 2001 оны 11-р сарын 30-ны өдрийн 776, 2002 оны 11-р сарын 05-ны өдрийн 612-р тушаалаар орсон өөрчлөлтийг тус тус тусгав.