- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН ХЯЛБАРЧИЛСАН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
Монгол Улсын гаалийн ерөнхий газрын
даргын 2000 оны 187 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ГААЛИЙН ХЯЛБАРЧИЛСАН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хууль болон энэхүү журмыг баримтална.
1.2.Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бүх төрлийн бичиг баримт шаардалгүйгээр, энэхүү журамд заасны дагуу гаалийн мэдүүлэг бөглөх замаар гаалийн хилээр нэвтрүүлэх ажиллагааг хэлнэ.
1.3.Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлтийг дараах тохиолдолд хийнэ. Үүнд:
1.3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулах,
1.3.2.Барааг гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр шууд хилийн чанадад гаргах,
1.4.Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараанд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийхгүй бөгөөд уг асуудлыг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Хоёр. Гаалийн бүрдүүлэлт хийх
/2.1-2.2 дахь заалтууд МУГЕГ-ын даргын 2001 оны 117 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2.3.Гаалийн баталгаат болон тусгай бүсэд байх хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2.4.Бараа, тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрөө, эсвэл гаалийн зуучлагч /мэдүүлэгч/-аар дамжуулан энэхүү журмын 2.1-д заасны дагуу гаалийн мэдүүлгийг бөглөж гаалийн байгууллагад мэдүүлнэ.
2.5.Мэдүүлэгч гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийлгэхдээ дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Үүнд:
-барааны нэр, төрөл, үнийг тодорхойлсон баримт
-тээврийн баримт
-баглаа, боодлын жагсаалт, чанарын гэрчилгээ
-шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагын зөвшөөрөл.
2.6.Гаалийн баталгаат болон тусгай бүсээс бараа, тээврийн хэрэгслийг дотоодод чөлөөт эргэлтэд оруулах, түүнчлэн гаалийн нутаг дэвсгэрээс гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд оруулах бараа, тээврийн хэрэгсэлд өмнөх мэдүүлгийг үндэслэн холбогдох журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Гурав.Бусад зүйл
3.1.Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлтийн явцад гаалийн хууль тогтоомжийн зөрчил гарсан тохиолдолд Гаалийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
3.2.Энэхүү журмаар зохицуулагдаагүй асуудлыг гаалийн бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Тайлбар:
МУГЕГ-н даргын 2001 оны 117 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан зааврын Дөрвийн 3-т заасны дагуу гаалийн мэдүүлгийг нөхөн бичнэ.
Текст томруулах
A
A
A