A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын гаалийн ерөнхий газрын
даргын 2000 оны 187 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
 
ГААЛИЙН ТҮРГЭВЧИЛСЭН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1.Гаалийн байгууллагаас яаралтай, аюултай, амархан гэмтэх зэрэг тусгай нөхцөл шаардсан онцлог бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хууль болон энэхүү журмыг баримтлана.
            1.2.Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг дараах бараа, тээврийн хэрэгсэлд хийж болно. Үүнд:
            1.2.1.Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтаар гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл,
            1.2.2.Агаарын тээврийн хэрэгслийн онц байдлыг арилгах зориулалтаар гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл,
            1.2.3.Нийгмийн халдварт өвчний хор хохирлыг арилгах зориулалттай бараа, тээврийн хэрэгсэл,
            1.2.4.Онцгой нөхцөл шаардсан аюултай бараа /цацраг идэвхт бодис, онц аюултай химийн бодис, эмнэлгийн зориулалттай изотоп г.м/
            1.2.5.Донорын эд, эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн, вакцин, эм тариа,
            1.2.6.Сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн материал, эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээний материал,
            1.2.7.Амархан гэмтэх хүнсний бүтээгдэхүүн /мах, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн г.м./
            1.2.8.Амьд мал, амьтан,
            1.3.²Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт² гэж энэхүү журмын 1.2-т дурдсан бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бичиг баримтыг тогтоосон хугацаанд дараа нь бүрдүүлж өгөх болзлоор гаалийн бүх төрлийн бичиг баримт шаардалгүй гаалийн бүрдүүлэлтийг дугаар харгалзахгүй түргэн шуурхай хийхийг хэлнэ.
 
 
Хоёр.Гаалийн бүрдүүлэлт
 
            2.1.Бараа, тээврийн хэрэгсэл эзэмшигч гаалийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд гаргаж өгөх баталгаа гаргаж өгсөн байна.
            2.2.Бараа, тээврийн хэрэгсэл эзэмшигч барааг гаалийн хилээр нэвтрэхээс өмнө гаалийн бичиг баримтыг урьдчилан бүрдүүлж  болно.
            2.3.Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага гаалийн болон бусад албан татвар, хураамжийг урьдчилан төлж болно.
            2.4.Гаалийн байгууллага гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийсэн тухай бүртгэлийг хөтөлж хяналт тавьж ажиллана.
            2.5.Гаалийн байгууллага дараах тохиолдолд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийхгүй. Үүнд:
            2.5.1.Гаалийн бичиг баримтын зөрчилтэй бол
            2.5.2.Гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээ, үнийн дүн зөрчилтэй бол
            2.5.3.Гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргасан бол       
            2.5.4.Энэхүү журамд заасан баталгаа гаргаж өгөөгүй бол
            2.5.5.Гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөөгүй буюу төлөхөө зохих журмын дагуу баталгаажуулаагүй бол.
 
Гурав.Гаалийн хяналт, шалгалт
 
            3.1.Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг ажлын 8 цагт багтаан хийнэ.
            3.2.Шаардлагатай бол гаалийн хяналт, шалгалтыг ажлын бус цагаар хийж болно.
            3.3.Шаардлагатай бол гаалийн шалгалтыг мэдүүлэгчийн зардлаар гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон журмын дагуу албаны болон ахуйн байранд хийж болно.
            3.4.Гаалийн хяналт, шалгалтын явцад гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон энэхүү журмыг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт дахин хийхгүй.
 
Дөрөв.Бусад зүйл
 
            4.1.Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийлгэж байгаа бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөрчил гаргасан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
            4.2.Энэхүү журмаар зохицуулагдаагүй асуудлыг гаалийн холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
·        МУГЕГ-ын даргын 2001 оны 117 дугаар тушаалаар өөрчлөлт оруулав.