- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
МУГЕГ-ын даргын 2002 оны 7 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
_ _ _ _ он _ _ сар _ _ өдөр
МУГЕГ-ын даргын ____ оны __ дугаар сарын __-ны өдрийн ___ дугаар тушаалын дагуу ___________________________________ __________________ ажилтай __________________ овогтой ________________________ -ыг Монгол улсын гаалийн байгууллагын өмнөөс __________________ _______________________ дахь гаалийн нутаг дэвсгэрт _________________ _____________ боомтоор нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлтийн горимын ___________________________ кодоор гаалийн бүрдүүлэлт хийхээр ____ оны __ дугаар сарын __-ны өдрөөс ____ оны __ дугаар сарын __-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулахаар нэг талаас МУГЕГ-ыг төлөөлж __________________________________ ажилтай ______________________ овогтой ___________________________, нөгөө талаас _____________________________________________________________________________-г
/аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, утас/
төлөөлж __________________ ______________ ажилтай _____________________ овогтой
нар харилцан тохиролцож энэ гэрээг байгуулав.
Нэг. Гаалийн байгууллагын хүлээх үүрэг
1. МУГЕГ нь гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаалийн хууль тогтоомж, гарын авлагаар хангаж, гаалийн бүрдүүлэлтийн асуудлаар заавар, удирдамж өгнө.
2. МУГЕГ нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид сарын ____________ төгрөгийн цалин олгоно.
3. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажилд хяналт тавина.
Хоёр. Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
1. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр, холбооны хэрэгслээр хангана.
2. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ногдуулсан татвар, хураамжийг ажлын 3 хоногийн дотор МУГЕГ-ын улсын төвлөрсөн төсвийн орлогын дансанд оруулна.
Гурав. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүлээх үүрэг
1. Гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийнэ.
2. Гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн бүртгэл хөтөлж, мэдээ, тайланг цаг хугацаанд нь гаргаж, МУГЕГ-т хүргүүлнэ.
3. МУГЕГ-ын Сургалт, судалгааны төвөөс зохион байгуулсан сургалтад хамрагдана.
Дөрөв. Бусад
1. Энэ гэрээг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцална:
а/ хоёр тал хэлэлцэн тохирсон,
б/ аль нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол нөгөө талын санаачилгаар,
в/ гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаасаа халагдсан,
г/ тухайн аж ахуйн нэгж татан буугдсан,
д/ бусад.
2. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаалийн хууль тогтоомж зөрчсөн, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгон, тэмдгийг хураан авна.
3. Гэрээ байгуулагч талуудын хооронд гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
МУГЕГ-ыг төлөөлж: Гаалийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч ажиллах байгууллагыг төлөөлж:
/гарын үсэг, тамга/ /гарын үсэг, тамга/
Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
/гарын үсэг/
Текст томруулах
A
A
A