- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТИЙГ УРЬДЧИЛАН ХИЙХ ЖУРАМ
Монгол улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны 341 дүгээр тушаалын хавсралт
Гадаад худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бизнесийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаалийн хилээр оруулахыг хориглосноос бусад бүх төрлийн бараа, тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдүүлэлт /цаашид бичиг баримтын бүрдүүлэлт гэх/-ийг урьдчилан хийж болно.
1.2. Бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийлгэхэд бараа, тээврийн хэрэгсэл нь илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан байна.
1.3. Бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийх, гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх үйл ажиллагаа гаалийн нэг байгууллагын хүрээнд хийгдэнэ.
1.4. Бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийсэн тухайн гаалийн газар, хороо, салбарын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч бүртгэлээр хяналт тавьж ажиллана.
2.1. Мэдүүлэгч гаалийн хилээр оруулах барааны гаалийн мэдүүлгийг ²Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтыг нөхөн бичих, түүнтэй ажиллах заавар²-ын дагуу нөхөн бичиж мэдүүлнэ.
2.2. Бичиг баримтын бүрдүүлэлт хийлгэхэд дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Үүнд:
а/ иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ,
б/ гадаад худалдааны гэрээ,
в/ барааны нэгж үнэ, тээврийн зардал, даатгал, бараа нийлүүлэх нөхцөлийг тусгасан үнийн нэхэмжлэх,
г/ баглаа боодлын жагсаалт,
д/ барааны гарал үүслийн гэрчилгээ /шаардлагатай тохиолдолд/,
е/ гаалийн болон бусад татвар, хураамж төлсөн баримт,
ё/ барааны чанар, стандарт, техникийн үзүүлэлтийн гэрчилгээ /шаардлагатай тохиолдолд/,
ж/ эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз /шаардлагатай тохиолдолд/,
з/ мэдүүлэгчийн сонгосон бүрдүүлэлтийн горимд шаардагдах бусад бичиг баримт.
2.3. Бараа, тээврийн хэрэгслийн дагалдах болон энэ журмын 2.2-ын а, б, е-д зааснаас бусад бичиг баримтын факсаар урьдчилан авсан хувийг гаалийн байгууллагад гарган өгч болно.
2.4. Бараа, тээврийн хэрэгсэл нь улсын хилээр орсон тохиолдолд 2.2-ын а, б, е-д заасан бичиг баримт болон ачааны манифестийг үндэслэн бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийнэ.
2.5. Мэдүүлэгчид барааны мэдүүлгийг нөхөн бичихэд шаардлагатай бүх мэдээлэл, бичиг баримт бүрдээгүй тохиолдолд гаалийн мэдүүлгийн үндсэн маягтын 1, 2, 4, 7, 9, 19-21, 23, 25-27, 29-38, 47-49-р хүснэгтийг, нэмэлт маягтын 2, 21, 23, 25-27, 29-38, 47, 49-р хүснэгтийг нөхөн бичиж, бусад мэдээлэл болон холбогдох бичиг баримтыг гаалийн эцсийн бүрдүүлэлт хийхэд нөхөн гүйцээх нөхцөлтэйгээр бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийлгэж болно.
2.6. Бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийхэд ²Гаалийн албаны мэдээллийн автоматжуулсан систем² /ГАМАС/-ийн дагуу тусгайлан бүртгэнэ. Гаалийн эцсийн бүрдүүлэлтийн үед гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтөд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч хяналт тавина.
2.7. Бичиг баримтын бүрдүүлэлтийг нь урьдчилан хийсэн бараа, тээврийн хэрэгсэлд ногдуулах гаалийн болон бусад татвар, хураамжийг мэдүүлэгч урьдчилан төлнө. Гаалийн байгууллага урьдчилан төлсөн татвар, хураамжийн дүнд хүү тооцохгүй.
2.8. Бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийхэд гаалийн болон бусад татварыг тухайн өдөр гаалийн тооцоонд мөрдөж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшаар үндэсний валютад шилжүүлэн мөн өдөр мөрдөгдөж байгаа татварын хувь, хэмжээгээр тооцно.
Бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийсэн өдрөөс гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүртэлх хугацаанд төгрөгийн гадаад валютад харьцах ханш болон татварын хувь, хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд гаалийн эцсйин бүрдүүлэлт хийх өдөр гаалийн тооцоонд мөрдөж байгаа ханш болон мөн өдөр мөрдөгдөж байгаа татварын хувь, хэмжээг баримтална.
2.9. Бичиг баримтын бүрдүүлэлтийг ГАМАС-ийн дагуу электрон сүлжээгээр урьдчилан хийх боломжгүй тохиолдолд бичгээр хийх бөгөөд бичиг баримт болон татварын тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагч холбогдох хүснэгтүүдийг хянан, баталгаажуулалт хийж, бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид шилжүүлнэ.
Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч нь бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийсэн тухай бүр бүртгэлийн дэвтэрт хөтөлж, гаалийн эцсийн бүрдүүлэлтийн үед гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтөд хяналт тавина.
2.10. Бичиг баримтын бүрдүүлэлтийг нь урьдчилан хийсэн бараа, тээврийн хэрэгсэлд хийх хяналт, шалгалтыг ²Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журам²-д заасны дагуу хийнэ.
2.11. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч нь бичиг баримтын бүрдүүлэлтийг нь урьдчилан хийсэн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн эцсийн бүрдүүлэлт хийгдсэний дараа мэдүүлгийн хаалт хийнэ.
3.1. Бичиг баримтын бүрдүүлэлтийг нь урьдчилан хийсэн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх үед гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэл илэрвэл мэдүүлэгчид гаалийн хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
3.2. Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A