- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ИМПОРТЫН БАРААНЫ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙН КОД
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын
2006 оны 51 дүгээр тушаалын Гуравдугаар хавсралт
ИМПОРТЫН БАРААНЫ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙН КОД
Горимын код
|
Хөнгөлөл-тийн код
|
Гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх нөхцөл
|
401
|
01
|
Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул, уурхайн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Хэлэлцээр
|
02
|
Монгол-Зөвлөлтийн хамтарсан "Монголрос-цветмет" үйлдвэрийн үйл ажиллагааны тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Хэлэлцээр
|
|
03
|
Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хэлэлцээр
|
|
04
|
НҮБ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай Монгол Улсын Засгийн газрын байгуулсан Хэлэлцээр
|
|
05
|
"Дипломат харилцааны тухай" Венийн конвенц
|
|
06
|
Монгол Улсын Засгийн газраас бусад улс орны Засгийн газар болон олон улсын байгууллагатай байгуулсан Хэлэлцээр
|
|
402
|
30
|
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон олон улсын банк санхүүгийн байгууллагатай Монгол Улсын Засгийн газрын байгуулсан зээлийн Хэлэлцээр болон Монгол Улсын хууль
|
31
|
Монгол Улсын Засгийн газрын гадаад улс орны банк санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн Хэлэлцээр болон Монгол Улсын хууль
|
|
403
|
50
|
Гаалийн тарифын тухай хулийн 21.1.4 заалтын дагуу "Тахир дутуу хүмүүст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, түүхий эд"-ийг гаалийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.7 заалтын дагуу "Тахир дутуу хүмүүст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл"-ийг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх
|
|
||
52
|
Гаалийн тарифын тухай хулийн 21.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.4 дэх заалтын дагуу Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх
|
|
53
|
Гаалийн тарифын тухай хулийн 21.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.10 дахь заалтын дагуу "Тэргүүлэх ач холбогдол бүхий болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм"-ыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх
|
|
54
|
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.8 дахь заалтын дагуу Батлан хамгаалах, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, хорих, шүүхийн шийдвэр биелүүлэх хэрэгцээнд зориулан импортоор авч буй зэвсэг, техник хэрэгслийг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх
|
|
55
|
Онцгой албан татварын тухай хуулийн 7.6 дахь заалтын дагуу "Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон автобензин, дизелийн түлш"-ийг онцгой албан татвараас,
Гаалийн тарифын тухай хуулийн 21.1.6, 7, 8 дахь заалтын дагуу "Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш, ажиллагсдын хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэглээний зүйл", "Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан буцаан гаргах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулсан техник, тоног төхөөрөмжийг буцаан гаргах", "Гэрээлэгчийн хуваарьт газрын тосыг гаргах"-д гаалийн татвараас,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.12 дахь заалтын дагуу "Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш, ажиллагсдын хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэглээний зүйл"-ийг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх,
|
|
56
|
Онцгой албан татварын тухай хуулийн 7.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.13, Гаалийн тарифын тухай хуулийн 21.1.12 дахь заалтын дагуу "Гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний 1 ширхэг суудлын автомашин"-ыг гаалийн, онцгой болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх,
|
|
57
|
Гаалийн тарифын тухай хуулийн 21.1.13, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.14 дэх заалтын дагуу "Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн болон тэдгээрийн тохироог баталгаажуулах, чанарыг алдагдуулахгүй хадгалах, тээвэрлэхэд шаардагдах оношлуур, урвалж, багаж, хэрэгсэл, сав, баглаа боодол"-ыг гаалийн татвараас,
"эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн"-г нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх,
|
|
58
|
Монгол Улсын хуулийн дагуу гаалийн онцгой болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх,
|
|
59
|
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.4 дэх заалтын дагуу гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх,
|
|
60
|
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импортоор оруулсан бараанд уг гэрээний нөхцөлөөр гаалийн болон бусад татварын хөнгөлөлт үзүүлэх,
|
|
404
|
51
|
Гаалийн тарифын тухай хуулийн 21.1.9 дэх заалтын дагуу "Валют үнэт цаасны нэрлэсэн үнэ"-ийг гаалийн татвараас чөлөөлөх.
|
Текст томруулах
A
A
A