A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын
2006 оны 51 дүгээр тушаалын Зургаадугаар хавсралт
 
 
 
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМЫН КОД МӨРДӨХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
 
1. "Монголын бараа" гэдэгт дараахь барааг ойлгоно.
            а) Дотоодын үйлдвэрийн бараа,
            б) Гаалийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн дагуу түр хугацаагаар эзэнд нь олгосон бараанд өөрчлөлт оруулахад гарсан зардал,
            в) Гаалийн тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийн дагуу түр хугацаагаар гаргасан бараа,
            г) Монгол Улсын нэр дээрх гадаадын дансанд байгаа банкны зузаатгалын мөнгө,
            д) сансрын уудам, нээлттэй тэнгисээс монгол хүний олсон олдвор, агнасан ан,
            е) бүх төрлийн хаягдал.
 
2. "Гадаадын бараа" гэдэгт энэхүү Тайлбарын 1-д зааснаас бусад барааг ойлгоно.
3. Түр хугацаагаар эзэнд олгосон бараанд өөрчлөлт оруулах дор дурдсан хэлбэр байх бөгөөд тэдгээрийг дараахь байдлаар ойлгоно:
            а) "Засвар хийх" гэж барааны эвдэрч гэмтсэн хэсгийг засах, солих, шинэчлэх, эсвэл дутуу хэсгийг нөхөн гүйцээх үйл ажиллагааг хэлнэ,
            б) "бүтээгдэхүүн үйлдвэрлэх" гэж тухайн аж ахуйн нэгж өөрийн хийсэн гэрээ, хэлцлийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлсэн үндсэн түүхий эд материалаар эцсийн, эсвэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлнэ,
            в) "боловсруулалт хийх" гэж түүхий эд, материалыг цэвэршүүлэх, анхан шатны боловсруулалт хийх зэргээр үйлдвэрлэлд ашиглахад бэлэн болгох үйл ажиллагааг хэлнэ.
 
4. "Олон улсын аяллын үйлчилгээнд хэрэглэх бараа" гэж олон улсын тээвэр хийж буй тээврийн хэрэгслийн шатах, тослох материал, багийн бүрэлдэхүүн, зорчигчдын аяллын үйлчилгээнд зориулсан барааг хэлнэ.