A

A

A

Бүлэг: 1979
ГЕГ-ын даргын 2006 оны 50 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралт
 
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЗААВАР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг ГАМАС-ын "Бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ" /цаашид бүртгэлийн программ гэх/-аар бүртгэхэд энэ зааврыг мөрдөнө.
 
Хоёр. Улсын хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг бүртгэх
2.1. Улсын хилээр оруулах боомтын гаалийн байгууллагын жижүүр гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой дор дурдсан мэдээллийг ГАМАС-ын "Бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ"-д оруулж бүртгэнэ.
Үүнд:
а/ Улсын хилээр орсон огноо
б/ тээврийн хэрэгслийн төрөл
в/ тээврийн хэрэгслийн улсын дугаар
г/ барааны нэр
д/ тоо ширхэг, жин хэмжээ
е/ зорчигчийн тоо
ё/ авто тээврийн хэрэгслийн жолоочийн нэр
ж/ тээврийн баримтын дугаар
з/ бүртгэл хөтөлсөн ГУБ-ын хувийн дугаар
и/ тээврийн хэрэгслийг буцаан гаргах боомт
 
2.2. Бараа, тээврийн хэрэгсэлд манифест нөхөн бичих бүртгэлд манифестийн дугаар орно.
2.3. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж, бүрдүүлэлт хийх үед тухайн бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой дор дурдсан мэдээлэл бүртгэлд тусгагдана. Үүнд:
а/ илгээгч
б/ хүлээн авагч
в/ барааны нэр
г/ тоо ширхэг
д/ мэдүүлгийн дугаар
е/ горимын код
ё/ үнэлгээ, бичиг баримт хариуцсан ГУБ-ын хувийн дугаар
ж/ дагалдах бичиг баримтын нэр, тоо
2.4. Хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч эсхүл томилогдсон ГУБ бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой дор дурдсан мэдээллийг бүртгэлийн программд оруулж бүртгэлд хаалт хийх үүрэгтэй.
а/ бараа, тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт болон дахин шалгалт хийсэн байцаагчийн хувийн дугаар, эцсийн бүрдүүлэлт хийсэн огноо
б/ хяналтын талбайд ирснээр хойш 3 хоногийн дотор бүрдүүлэлт хийж горим  сонгоогүй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад шилжүүлж огноо, ГУБ-ын хувийн дугаар
в/ зорчигчийн журмаар гаалийн хилээр оруулсан бараа, тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийсэн ГУБ-ын хувийн дугаар, тооцоот хуудасны дугаар
г/ барааг улсын орлогод шилжүүлсэн маягтын дугаар, ГУБ-ын хувийн дугаар, огноо
д/ эрүүгийн хэргийн эд мөрийн баримтыг шилжүүлсэн хуудасны дугаар
 
Гурав. Улсын хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг бүртгэх
3.1. Улсын хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд бичиг баримтын бүрдүүлэлт хийх үед тухайн бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой дор дурдсан мэдээлэл бүртгэлд тусгагдана.
а/ тээврийн хэрэгслийн улсын дугаар, харьяалал
б/ барааны нэр
в/ тоо ширхэг, жин хэмжээ
г/ илгээгч
д/ хүлээн авагч
е/ мэдүүлгийн дугаар
ё/ горимын код
ж/ үнэлгээ бичиг баримтын ГУБ
з/ дагалдах бичиг баримтын нэр, тоо
и/ хяналт, шалгалтын ГУБ
й/ мэдүүлсэн огноо
к/ улсын хилээр гаргах боомт
3.2. Улсын хилээр гаргах боомтын хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч эсхүл томилогдсон ГУБ, бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой дор дурдсан мэдээллийг бүртгэлийн программд оруулж бүртгэлд хаалт хийх үүрэгтэй.
а/ бараа, тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт болон дахин шалгалт хийсэн байцаагчийн хувийн дугаар, эцсийн бүрдүүлэлт хийсэн огноо
б/ тээврийн хэрэгслийн улсын дугаар, харьяалал
в/ барааны нэр
г/ тоо ширхэг, жин хэмжээ
д/ зорчигчдын тоо
е/ авто тээврийн хэрэгслийн жолоочийн нэр
ё/ бүртгэл хөтөлсөн ГУБ-ын хувийн дугаар
 
Дөрөв. Бусад
4.1. Гаалийн газар, хороо улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг бүртгэлийн программаар бүртгэхээс гадна, шаардлагатай бол дэвтрээр давхар бүртгэл хөтөлнө.
4.2. Гаалийн газар, хороо бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн бичлэгийг сар тутам программын сангаас хэвлэн авч дугаарлан дэвтэрлэж, хаалтад хяналт тавина.
4.3. Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг бүртгэлийн программд бүрэн бүртгэж хаалт хийж байгаа байдалд харьяа газар  хороодын дарга нар хяналт тавьж мэдээг 14 хоног тутам Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн Бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний гаалийн хяналтын албанд ирүүлнэ.
4.4. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.