- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ МЭДҮҮЛЭГ
Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны
12 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
Нэмэлт маягт
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ МЭДҮҮЛЭГ
|
2. Бараа эзэмшигч
|
3. Нэмэлт ¹
|
А. Мэдүүлгийн ¹
|
Бүртгэлийн дугаар
он сар өдөр
|
||||||||||||||||||
Барааны тэмдэглэгээ ба барааны үнийн арга
|
21. Барааны нэр (марк, артикул, зориулалт, бусад)
|
22. Д/д
|
Барааны код
|
|||||||||||||||||||
|
24. гарал үүслийн улсын код, нэр
|
|||||||||||||||||||||
25. Хэлцлийн тоо
хэмжээ
|
26. Шилжих коэффициент
|
27. Ангилалтаар тоо
|
28. Баглаа боодол
|
|||||||||||||||||||
29. Бохир жин (кг)
|
30. суурь нэгж үнэ (ангилалт)
|
31. Тээврийн зардал
|
32. Даатгал
|
33. Нэмэгдэх зардал
|
||||||||||||||||||
34. Цэвэр жин (кг )
|
35. Хасагдах зардал
|
36. Нэгж зардлын дүн
|
37. Гаалийн нэгж
|
38. Гаалийн нэгж үнэ (ам.дол)
|
||||||||||||||||||
Бусад арга
|
40. Арга
|
39. 1 дүгээр аргаас татгалзсан шалтгаан
|
41. Харьцуулах баримт
|
42. Сонгосон нэгж
|
43. Залруулга
|
44. Гаалийн нэгж үнэ
|
||||||||||||||||
49. Татвар тооцооны тэмдэглэгээ
|
45. Квот
|
46. Хөнгөлөлт
|
47.Статистик дүн
|
|
||||||||||||||||||
Төрөл
|
Суурь үнэлгээ
|
Тариф
|
Татварын дүн
|
Дүн
|
|
|||||||||||||||||
Гааль
Онцгой
Албан
НӨТ
|
|
|
|
|
F.Тодотгох тоо хэмжээ
|
|||||||||||||||||
52. хорогдуулах татварын дүн
|
||||||||||||||||||||||
Бүгд
|
|
|
|
53. Төлбөл зохих татвар
|
||||||||||||||||||
Барааны тэмдэглэгээ ба барааны үнийн арга
|
21. Барааны нэр (марк, артикул, зориулалт, бусад)
|
22. Д/д
|
23. Барааны код
|
|||||||||||||||||||
|
24. Гарал үүслийн улсын код, нэр
|
|||||||||||||||||||||
25. Хэлцлийн тоо хэмжээ
|
26. Шилжих коэффициент
|
27. Ангилалтаар тоо
|
28. Баглаа боодол
|
|||||||||||||||||||
29. Бохир жин (кг)
|
30. Суурь нэгж үнэ (ангилалт)
|
31. Тээврийн зардал
|
32. Даатгал
|
33. Нэмэгдэх зардал
|
||||||||||||||||||
34. Цэвэр жин (кг)
|
35. Хасагдах жин
|
36. нэгж зардлын дүн
|
37. Гаалийн нэгж
|
38. Гаалийн нэгж үнэ (ам.дол)
|
||||||||||||||||||
Бусад арга
|
40. Арга
|
39. 1 дүгээр аргаас татгалзсан шалтгаан
|
41. Харьцуулах баримт
|
42. Сонгосон нэгж
|
43. Залруулга
|
44. Гаалийн нэгж үнэ
|
||||||||||||||||
49. татвар тооцооны тэмдэглэгээ
|
45. Квот
|
46. Хөнгөлөлт
|
47. Статистик дүн
|
|
||||||||||||||||||
Төрөл
|
Суурь үнэлгээ
|
Тариф
|
Татварын дүн
|
Дүн
|
|
|||||||||||||||||
Гааль
Онцгой
Албан
НӨТ
|
|
|
|
|
F. Тодотгох тоо хэмжээ
|
|||||||||||||||||
52. Хорогдуулах татварын дүн
|
||||||||||||||||||||||
Бүгд
|
|
|
|
|
53. Төлбөл зохих татвар
|
|||||||||||||||||
39. дүгээр хүснэгтэд хэрэглэгдэх кодын тайлбар
1-Хэлцлийн үнийг нотлох бичиг баримт байхгүй 2-Хэлцлийн үнийг нотлох бичиг баримт хангалтгүй
3-Харилцан хамаарал үнэд нөлөөлсөн 4-Бусад шалтгаан
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар тушаалын Гуравдугаар хавсралт
Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтыг нөхөн бичих түүнтэй ажиллах журам
Нэг. Ерөнхий зүйл
1. Гаалийн мэдүүлэг нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, шалгалт хийх, гаалийн үнийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар хураамжийг ногдуулж барагдуулах, гаалийн статистик мэдээ гаргах, барааг гаалийн хилээр нэвтрүүлэх үндсэн баримт болно.
2. Гаалийн мэдүүлгийг гаалийн удирдах төв байгууллагаас мэдүүлгийн маягтын дагуу бичгээр болон электрон мэдээллийн сүлжээгээр үйлдэнэ.
3. Гаалийн мэдүүлгийг гаалийн хилээр нэвтрүүлж байгаа дор дурдснаас бусад бүх бараанд бичнэ.
3.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын дипломат болон засгийн газар хоорондын олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа, тэдгээрт ажиллаж байгаа дипломат эрх ямба эдлэх ажилтны хувийн ачаа тээш;
3.2. "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс, эмэнд гаалийн бүрдүүлэлт хийх журам"-д гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр бүрдүүлэлт хийхээр зааснаас бусад бараа;
3.3. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх горимоор тээвэрлэгдэж байгаа бараа;
3.4. БХЯ, ТЕГ-ын оруулж байгаа, үндэсний аюулгүй байдалд хамаарах зэвсэг, тоног төхөөрөмжийг зохих байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ.
4. Цахилгаан дулааны эрчим хүч, хий, уур, ус гэх мэт тусгай хоолой, шугамаар тасралтгүй тээвэрлэгдэх барааг тоо хэмжээг нь нарийвчлан хянах баталгаат системийн үндсэн дээр холбогдох бичиг баримтуудыг үндэслэн сард нэг удаа мэдүүлж болно.
5. Гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлэгч нь дараах байгууллага, иргэд байна. Үүнд:
а/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий өмчийн бүх төрлийн аж ахуй нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн барааг;
б/ Гаалийн зуучлагч байгууллага нь аж ахуй нэгж, иргэнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг төлөөлөн;
в/ зорчигч болон хувь хүн өөрөө, эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу түүний итгэмжлэгдсэн этгээд.
6. Мэдүүлэгч нь Гаалийн тухай хуульд зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
а/ гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бүх бичиг баримтыг бүрдэл болгосны үндсэн дээр гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, байгууллагы тэмдэг даран баталгаажуулна;
Б/ бараанд гаалийн хяналт шалгалт хийлгэх бэлтгэлийг бүрэн хангуулсан байх;
В/ барааг гаалийн байгууллагад мэдүүлснээс үүдэн гарах зардал, хариуцлагыг хүлээх.
7. Гаалийн бүрдүүлэлтий горим нэг байж, нэг ачилтад хамрагдах бараанд гаалийн нэг мэдүүлэг бичнэ. Нэмэлт мэдүүлэгт бичигдэх гаалийн бүрдүүлэлтийн горим нь үндсэн мэдүүлэгт бичигдсэн барааны горимтой ижил байна. Горим өөр байх тохиолдолд шинээр мэдүүлэг бичнэ. Нэг ачилт гэдэг нь нэг илгээгчээс нэг хүлээн авагчид нэг өдөр ачигдсан, тээврийн нэг бичиг баримттай барааг ойлгоно.
Тээврийн нөхцөл боломжоос шалтгаалан эд ангий, бүрдэл хэсгээр нь салгаж ачсан боловч технологийн горимын шаардлагын дагуу иж бүрэн /комплект/ болж ашиглагдах тоног төхөөрөмж, машин техникийг нэг ачилтад хамааруулж болно. Энэ тохиолдолд, гаалийн байгууллага хууль тогтоомжид заасан хугацааг баримтлан, угсрах, иж бүрдэл болгох ажлийг гаалийн хяналтын талбай, гаалийн түр агуулах, гаалийн баталгаат бүс эсхүл тээврийн байгууллага буюу эзэмшигчийн мэдлийн байр агуулахад гүйцэтгэхийг зөвшөөрнө.
8. Тухайн ачилтад олон нэр төрлийн бараа ачигдсан байвал нэмэлт мэдүүлэг бичиж хавсаргана. Мэдүүлж байгаа барааны нэр төрөл 99 хүрсэн тохиолдолд шинээр мэдүүлэг бичнэ.
9. Гаалийн мэдүүлгийн гаалийн байгууллагад хадгалагдах хувийг гаалийн бүрдүүлэлт хийсэн байгууллага 3 жил хадгалан Гаалийн ерөнхий газрын архивт шилжүүлнэ.
10. Гаалийн мэдүүлгийн маягт нь 4 хувь байх ба мэдүүлэг нь ямар ч тохиолдолд бүрэн хувиар бичигдэнэ. Хүчин төгөлдөр болсон мэдүүлгийг дараах байдлаар хуваарилна.
Хувь
|
Оруулах
|
Гаргах
|
Шилжүүлэн ачих
|
1 цагаан
|
Бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад
|
Анхны бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад
|
Бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад
|
2 шар
|
МУГЕГ-т
|
МУГЕГ-т
|
МУГЕГ-т
|
3 ягаан
|
Бараа эзэмшигчид
|
Бараа эзэмшигчид
|
Бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад
|
4 ногоон
|
Бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад
|
Эцсийн бүрдүүлэлт хйисэн гаалийн байгууллагад
|
Бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад
|
Жич: Мэдүүлэгч өөрт үлдэх хувийг цагаан цаасан дээр хэвлэж хадгална.
11. Мэдүүлгийн 2 дугаар хувийг эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага, анхны бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагаар дамжуулахгүйгээр шууд МУГЕГ-т ирүүлнэ.
12. Илүү гарсан мэдүүлгийн хувийг анх мэдүүлэг бичигдсэн гаалийн байгууллагад үлдэх хувьтай хамт үдэж хадгална.
Хоёр. Гаалийг хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтыг нөхөн бичих
Хүснэгт
|
Хүснэгтийн нэр
|
Тайлбар
|
1
|
Бүрдүүлэлтийн горим
|
Эхний хэсэгт тухайн барааг гаалийн хилээр нэвтрүүлж байгаа ялгаанаас хамааруулан:
-гаалийн хилээр оруулах бол –"ОР";
-гаалийн хилээр гаргах бол –"ГА";
-барааг шилжүүлэн ачих бол –"ШИ" гэсэн 2 үсэгт тэмдэглэгээг тавина.
Дараагийн хэсэгт бүрдүүлэлтийн горимын кодыг бичнэ.
|
2
|
Илгээгч /
экспортлогч
Рег¹
Утас¹
|
Үндсэн мэдүүлэгт барааг илгээгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, хаяг, утас, регистр (шаардлагатай бол иргэний үнэмлэх ба түүнтэй адилтгах бичиг баримт)-ийн дугаарыг бичнэ. Түүнчлэн иргэний орлогын албан татвар төлөгчийн дэвтрийн дугаар эсхүл аж ахуйн нэгжийн гэрчилгээний бүртгэлийн дугаарыг бичнэ. ААН-ийн нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээн дэх нэрээр бичнэ. Харин нэмэлт мэдүүлгийн маягтын 2 дугаар хүснэгтийн "Бараа эзэмшигч" хэсэгт хэрэв бараа импортлогдож байгаа бол үндсэн мэдүүлгийн 4 дүгээр хүснэгт, хэрэв бараа эскпортлогдож байгаа бол үндсэн мэдүүлгийн 2 дугаар хүснэгтэд бичигдсэн аж ахуйн нэгж иргэний нэрийг бичнэ.
|
3
|
Нэмэлт ¹
|
Нэмэлт мэдүүлэг бичсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн хуудасны дарааллын дугаарыг эхний хэсэгт, нийт бичсэн мэдүүлгийн хуудас (нэмэлт мэдүүлгийн хамт)-ны тоог дараагийн хэсэгт бичнэ.
|
4
|
Хүлээн авагч/ импортлогч
|
Барааг хүлээн авагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, хаяг, утас, регистр (шаардлагатай бол иргэний үнэмлэх ба түүнтэй адилтгах бичиг баримт)-ийн дугаарыг бичнэ. Түүнчлэн иргэний орлогын албан татвар төлөгчийн дэвтэрийн дугаар эсхүл аж ахуйн нэгжийн гэрчилгээний бүртгэлийн дугаарыг бичнэ. ААН-ийн нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээн дэх нэрээр бичнэ.
|
5
|
Санхүүгийн хувьд хариуцагч байгууллага
|
Барааны гаалийн болон бусад, татвар, хураамжийг гаалийн өмнө хариуцагч байгууллагын нэр, хаяг, утас, регистрийг бичнэ.
|
6
|
Бүгд нэр төрөл
|
Нэг ачилтад хамрагдах барааны нийт нэр төрлийн тоо. Энэ нь мэдүүлгийн хамгийн сүүлд бөглөгдөх барааны 22 дугаар хүснэгтэд тавигдах тоотой ижил байна.
|
7
|
Бараа нийлүүлэх нөхцөл
|
Хэлцлээр 2 тал харилцан тохирсон бараа нийлүүлэх нөхцөлийг Инкотермс-2000-ын дагуу эхний хэсэгт, хүрэх өртөө, боомтын нэрийг дараагийн хэсэгт тодорхой тэмдэглэнэ.
|
8
|
Хэлцэл
|
Хэлцлийн төрлийн кодыг бичнэ.
|
9
|
Мэдүүлэгч байгууллага,
Рег¹
Мэдүүлэгч
Утас:
|
Барааг гаалийн байгууллагад мэдүүлж буй байгууллагын нэр, хаяг, утас, регистрийн дугаарыг бичнэ. Хүснэгтийн доод хэсэгт мэдүүлэгчийн овог, нэр, албан тушаал, нууцалсан кодыг бичиж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна.
|
10
|
Илгээгч улсын код
|
Барааг илгээж буй улсын код нэрийг бичнэ.
|
11
|
Гэрээлэгч улсын код
|
Барааг нийлүүлэхээр гэрээ байгуулсан гадаад гэрээлэгчийн харьяалагдах улсын код, нэрийг бичнэ.
|
12
|
Хүлээн авагч улсын код, нэр
|
Барааг холбогдох бичиг баримтын дагуу хүлээн авч байгааа улсын код, нэрийг бичнэ.
|
13
|
Хандивлагч улсын код, нэр
|
Барааг ЗГ-ын болон ЗГ-ын бус зээл, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн улс, олон улсын байгууллагын код, нэрийг бичнэ.
|
14
|
Илгээх үеийн тээврийн хэрэгсэл
|
Эхний хэсэгт барааг илгээх үеийн тээврийн хэрэгслийн харьяалагдах улсын код, удаах хэсэгт нь тээврийн төрлийн код, дараагийн хэсэгт нь тээврийн хэрэгслийн дугаарыг тус тус бичнэ. Олон тээврийн хэрэгслийн дугаарыг бичих бол мэдүүлгийн маягтыг ард жагсааж байцаагч хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
|
15
|
Хил дээрх тээврийн хэрэгсэл
|
Эхний хэсэгт барааг Монгол Улсын хилээр нэвтрэх үеийн тээврийн хэрэгслийн харьяалагдах улсын код, удаах хэсэгт нь тээврийн төрлийн код, дараагийн хэсэгт тээврийн хэрэгслийн дугаарыг тус тус бичнэ. Олон тээврийн хэрэгслийн дугаарыг бичих бол мэдүүлгийн маягтын ард жагсааж байгаа хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
|
16
|
Чингэлэг
|
Бараа чингэлэгт ачигдсан бол чингэлэгийн дугаарыг, чингэлэгт ачигдаагүй бол "00" код бичнэ.
|
17
|
Ачих буулгах газар
|
Барааг ачих буулгах аймаг, хот, газар, өртөөний код, нэрийг бичнэ.
|
18
|
Барааны байршил
|
Гаалийн хяналт, шалгалт хийх талбайн код, нэрийг бичнэ.
|
19
|
Валютын код, Ерөнхий дүн
|
Эхний хэсэгт хэлцэлд туссан (барааны төлбөр хийсэн) валютын код, дараагийн хэсэгт үнийн нэхэмжлэхийн нийт дүн буюу тухайн ачилтад хамрагдах бүх барааны ерөнхий үнийн дүнг эхний хэсэгт тавигдах валютын илэрхийлсэн дүнг бичнэ.
Хэрвээ гэрээ хэлцэлд олон төрлийн валютаар тохирсон бол хамгийн их үнийн дүнтэй валютаар бусдыг илэрхийлж бичнэ.
|
20
|
Ханш
|
Гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрийнхөөр 19 дүгээр хүснэгтэд тавигдах валютын Монгол банкнаас тогтоосон, гаалийн байгууллагын мөрдөж байгаа албан ханшийг хэлнэ.
|
21
|
Барааны нэр (марк, артикул, бусад)
|
Барааны нэрийг хэлцэлд туссан хэлбэрээр бичиж марк, артикул, төрөл, загвар, зориулалт болон бусад шинж чанарыг тодорхой тэмдэглэнэ. Барааны оноосон нэрийг гадаад хэл дээр бичиж болох бөгөөд эхний үсгийг томоор, бусад үсгийг жижгээр бичнэ. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6-д заасан тээврийн хэрэгслийн хувьд үйлдвэрлэсэн он, хөдөлгүүр, арлын дугаар өнгө, загвар маркийг нэмж бичнэ.
|
22
|
Д/Д
|
Барааны нэр төрөл хоёр буюу түүнээс дээш байгаа тохиолдолд тэдгээрийн дарааллын дугаарыг үндсэн мэдүүлэгт 01, нэмэлт мэдүүлгүүдэд 02-оос эхлэн дугаарлаж бичнэ.
|
23
|
Барааны код
|
БТКУС-ын ангиллын дагуу тухайн барааны үндэсний кодыг тэмдэглэнэ.
|
24
|
Гарал үүслийн улсын код, нэр
|
Барааны гарал үүслийн улсын код, нэрийг бичнэ.
|
25
|
Хэлцлийн тоо хэмжээ
|
Барааны хэлцэлд туссан хэмжих нэгжийн эхний хэсэгт, тоо хэмжээг дараагийн хэсэгт бичнэ.
|
26
|
Шилжих коэффициент
|
БТКУС-ын дагуу ангилалтын хэмжих нэгжийн утгыг хэлцэлд туссан хэмжих нэгжийн утгад хувааж тодорхойлсон коэффициент байна. Шилжих коэффициентийн таслалаас хойшхи оронг барааны нийт үнийн дүнд нөлөөлөхгүй байхаар бодож тавина. Ихэнх тохиолдолд хэлцэлд туссан хэмжих нэгж нь БТКУС-ын (ангилалтын) хэмжих нэгжтэй адилхан байдаг бөгөөд энэ үед шилжих коэффициент 1 байна.
|
27
|
Ангилалтаар тоо хэмжээ
|
БТКУС-ын дагуу барааны хэмжих нэгжийн кодыг эхний хэсэгт, тоо хэмжээг дараагийн хэсэгт бичнэ. Ангилалтын хэмжих нэгж хэлцлийнхээс өөр байгаа тохиолдолд ангилалтын тоо хэмжээг тооцож гаргахдаа хэлцлийн тоо хэмжээг 26 дугаар хүснэгтэд тавигдах шилжих коэффициентэд хуваана.
|
28
|
Баглаа боодол
|
Эхний хэсэгт тухайн барааны баглаа боодлын код, дараагийн хэсэгт тоо ширхэгийг бичнэ.
|
29
|
Бохир жин (кг)
|
Барааны бохир жин (баглаа боодлын жин орсон)-г кг-аар илэрхийлж бичнэ.
|
30
|
Суурь нэгж үнэ (ангилалт)
|
БТКУС (ангилалт)-ын хэмжих нэгжээр илэрхийлэгдсэн суурь нэгж үнийг бичнэ. Хэлцэлд өөр хэмжих нэгжээр илэрхийлэгдсэн бол ангилалтын хэмжих нэгжээр илэрхийлэгдсэн суурь нэгж үнийг гаргахдаа хэлцлийн суурь нэгж үнийг шилжих коэффициентээр үржүүлнэ.
Жишээ нь: 26 дугаар хүснэгтэд авсан жишээнд үнийн нэхэмжлэх дээр хайрцаг шар айрагны нэгж үнэ 4.752$ гэсэн бол ангилалтын хэмжих нэгжээр 1 литр шар айрагны үнийг 4.752*0.12626 буюу 0.60$ гэж тодорхойлно.
|
31
|
Тээврийн зардал
|
Бараа импортлогдож байгаа тохиолдолд импортын боомт хүртэлх дотоодод гарах тээвэрлэлтийн зардлын тухайн бараанд ногдох дүнг бичнэ. Жишээ нь: Чингэлэг лаазтай шар айраг, ундаа ачигдаж ирсэн байна. Нийт барааны 60% нь ундаа бөгөөд тээврийн зардал 3000$ байв. Энэ тохиолдолд мэдүүлгийн шар айрагны 31 дүгээр хүснэгтэд 3000%60=1800$, ундааны 31 дүгээр хүснэгтэд 3000%40=1200$-г тус тус тавина. Тайлбар: 31, 32, 33, 35 дугаар хүснэгтүүдэд хэлцлийн үнэ дээр нэмэгдэж, хасагдаж тооцогдох зардлыг (тухайн барааны нийт хэмжээнд ногдох)тавих ба эдгээр зардлууд нь хэлцлийн үнэд шингээгүй, эсвэл ялгарч харагдаж байгаа тохиолдолд бичигдэнэ. Нэмэгдэх, хасагдах аливаа зардал нь 30 дугаар хүснэгтэд тавигдах суурь нэгж үнэтэй ижил валютаар илэрхийлэгдсэн байх ёстой бөгөөд хэрэв өөр валютаар байвал хөрвүүлэх шаардлагатай. Худалдаж авсан буюу хувийн эзэмшлийн чингэлэгээр барааг тээвэрлэсэн нөхцөлд чингэлэгт тээврийн болон бусад зардлыг хуваарилж тооцохгүй.
|
32
|
Даатгал
|
Бараа импортлогдож байгаа тохиолдолд импортын боомт хүртлэх гадаадад гарах экспортлогдож байгаа тохиолдолд улсын хил хүртэлх дотоодод гарах тээвэрлэлттэй холбоотой даатгалуудын нийлбэр дүнг бичнэ.
|
33
|
Нэмэгдэх зардал
|
Хэлцлийн үнэ дээр тээвэрлэлт, даатгалын зардлаас бусад, үнэлгээний аргачлалын дагуу нэмэгдэж тооцогдох ёстой зардлын дүн бичнэ.
|
34
|
Цэвэр жин (кг)
|
Барааны цэвэр жинг кг-аар илэрхийлж тавина. Бараатай хамт хэрэглэгчид очдог буюу жижиглэн худалдаагаар хамт зарагддаг баглаа боодлын жинг цэвэр жинд оруулж тооцно.
|
35
|
Хасагдах зардал
|
Импортын хувьд энэ хүснэгтэд Монгол Улсад гарах угсралт, ажил, үйлчилгээ, сургалт болон тээвэрлэлтийн зардал, экспортын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гарах дээрх зардлуудыг тооцож тавина.
|
36
|
Нэгж зардлын дүн
|
31, 32, 33 дугаар хүснэгтүүдийн дүнг нэмж, түүнээс 35 дугаар хүснэгтийн дүнг хасч, гарсан дүнг 27 дугаар хүснэгтийн ангилалтын тоо хэмжээнд хувааж гарсан дүнг бичнэ. Ингэж гарсан дүн нь нэгж зардлын дүн болно.
|
37
|
Гаалийн нэгж үнэ
|
30, 36 дугаар хүснэгтүүдийг нийлбэрийг бичнэ. Энэ нь 19 дүгээр хүснэгтийн валютаар илэрхийлэгдсэн гаалийн нэгж үнэ байна.
|
38
|
Гаалийн нэгж үнэ (ам.дол)
|
37 дугаар хүснэгтэд тавигдах гаалийн нэгж үнийг америк долларт хөрвүүлж бичнэ. 19 дүгээр хүснэгтийн валют нь америк доллар бол 37, 38 дугаар хүснэгтүүдийн дүн ижил байна.
|
39
|
1 дүгээр аргаас татгалзсан шалтгаан
|
Хэлцлийн үнээс татгалзах болсон шалтгааныг мэдүүлгийн маягтын доод хэсэгт заасан тайлбарыг үндэслэн кодоор сонгож тэмдэглэнэ. Тайлбар: "Хэлцлийн үнийг нотлох бичиг баримт байхгүй" хэсэгт бичиг баримт огт байхгүй буюу дагалдах гол бичиг баримт (гэрээ, хэлцэл, үнийн нэхэмжлэл г.м) байхгүй бол "Хэлцлийн үнийг нотлох бичиг баримт хангалтгүй" хэсэгт ямар нэг бичиг баримтыг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй (хуурамч инвоис, санхүүгийн зохих тамга, тэмдэггүй г.м) эсвэл хэлцлийн үнийг нотлох бусад бичиг баримт дутагдалтай бол "харилцан хамаарал үнэд нөлөөлсөн хэсэгт" бичиг баримтын бүрдэл хангагдсан боловч худалдагч, худалдан авагч хоёрын харилцан хамаарал үнэд нөлөөлсөн (хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад урьд нь зөвшөөрөгдсөн тест үнээс харьцангуй зөрөөтэй бол) холбогдох кодыг сонгоно.
|
40
|
Арга
|
Энд гаалийн байгууллага гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаас бусад аргаар тодорхойлсон гаалийн үнэлгээний аргын дугаарыг бичнэ.
|
41
|
Харьцуулах баримт
|
Энд гаалийн үнийг тогтооход харьцуулан ашиглаж буй гаалийн мэдүүлэг бусад шаардлагатай баримтын нэр, дугаарыг бичнэ.
|
42
|
Сонгосон нэгж үнэ
|
Хэлцлийн үнийн аргаас өөр аргаар гаалийн үнийг тодорхойлоход бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан байцаагчийн сонгон авсан харьцуулах баримтын суурь нэгж үнийг бичнэ.
|
43
|
Залруулга
|
Эхний хэсэгт сонгон авсан суурь нэгж үнэд нэмэгдэх залруулга, дараагийн хэсэгт хасагдах залруулгыг тус тус бичнэ. Тайлбар: Жишээлбэл тээврийн төрөл, тээвэрлэх зайн ялгаанаас хамаарсан суурь нэгж үнэд орох залруулга байна.
|
44
|
Гаалийн нэгж үнэ
|
Гаалийн байгууллагын тодорхойлсон барааны нэгж үнэ буюу 42 дугаар хүснэгтийн дүн дээр 43 дугаар хүснэгтийн эхний хэсэгт бичигдэх дүнг нэмж, дараагийн хэсэгт хасагдах дүнг хасч гарсан дүнг бичнэ.
|
45
|
Квот
|
Барааны тоон ба тарифын квотыг бичнэ.
|
46
|
Хөнгөлөлт
|
Татвараас чөлөөлөгдөх хөнгөлөлтийн кодыг бичнэ. Татваргүй импортын хөнгөлөлтийн кодыг 00, татваргүй экспортын кодыг 99 гэж бичнэ.
|
47
|
Статистик дүн
|
Хэрэв барааны хэлцлийн үнийг гаалийн байгууллага зөвшөөрсөн бол 38 дугаар хүснэгтийн гаалийн байгууллагын тодорхойлсон гаалийн нэгж үнийг, зөвшөөрөөгүй бол гаалийн байгууллагын тодорхойлсон 44 дүгээр хүснэгтийн гаалийн нэгж үнийг 27 дугаар хүснэгтийн ангилалтын тоо хэмжээгээр үржүүлж барааны үнийн дүнг гаргаж бичнэ.
|
48
|
Статистик ерөнхий дүн
|
Үндсэн ба нэмэлт мэдүүлгийн 47 дугаар хүснэгтүүдийн дүнг бичнэ. Энэ дүн нь хэрэв мэдүүлгийн бүх барааны хэлцлийн үнийг зөвшөөрсөн бол 19 дүгээр хүснэгтийн 2 дахь хэсэгт тавигдах ерөнхий дүнтэй утгаараа тэнцүү байна (19 дүгээр хүснэгтийн дүн нь америк доллараас өөр валютаар илэрхийлэгдсэн байж болно).
|
49
|
Татвар тооцооны тэмдэглэгээ
|
Суурь үнэлгээний баганад гаалийн болон бусад татварыг тооцох төгрөгөөр илэрхийлэгдэх дүнг тавина. Гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн нийт дүнг "Хураамж" гэсэн хэсэгт бичнэ.
Хоёрдугаар баганад тухайн татварын тарифыг бичнэ.
Гуравдугаар баганад тухайн татварын дүнг бичнэ. "Татварын нийт дүн" хэсэгт гуравдугаар баганын нийлбэрийг бичнэ. Нэмэлт мэдүүлэг бичигдсэн тохиолдолд сүүлийн нэмэлт мэдүүлэг дэх сүүлийн бараанд хамаарах 49 дүгээр хүснэгтийн 5 дугаар баганын "Дүн"-д бүх бараанд бүх бараанд ногдуулсан татварын дүнг харьяалах мөрөнд бичнэ.
|
50
|
Хойшлогдсон төлбөр
|
Хойшлуулсан татварын дүнг эхний хэсэгт хүчинтэй байх эцсийн хугацааг дараагийн хэсэгт бичнэ.
|
51
|
Б/А (Баталгаат агуулах)
|
Барааг гаалийн хяналтад авсан/ авах гаалийн баталгаат бүс, агуулахын кодыг бичнэ. Нэг ачилтаар ирсэн боловч өөр өөр баталгаат бүсэд орох бараанд тусад нь мэдүүлэг бичнэ. Тухайлбал, гаалийн нээлттэй баталгаат 2 өөр агуулахад оруулах /горимоор 700 кодоор/ бараанд тус тусад нь мэдүүлэг бичнэ.
|
52
|
Хорогдуулах татварын дүн
|
Тарифын тухай хуулийн 25, 26 дугаар зүйл болон гаалийн хууль тогтоомжийн дагуу хорогдуулан тооцох татварын дүнг гараар бичнэ.
|
53
|
Төлбөл зохих татвар
|
52 дугаар хүснэгтэд хорогдуулан тооцох татвар бичигдсэн тохиолдолд 49 дүгээр хүснэгтийн татварын дүн баганад хамаарах татварын нийт дүнгээс 52 дугаар хүснэгтийн дүнг хасч тооцож гараар бичиж татвар хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч баталгаажуулна.
|
54
|
Дагалдах баримтууд
|
Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах, мэдүүлгийн дагалдах бүх бичиг баримтын тоог, "Тоо" хэсэгт, дугаарыг харгалзах хэсэгт бичнэ. Үүнд:
-ачааны манифестийн дугаар
-тээврийн баримтын дугаар
-гадаад худалдааны гэрээний дугаар
-худалдагчийн үнийн нэхэмжлэх
-төрийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, лицензийн дугаар, зөвшөөрөгдсөн жин тоо хэмжээг ташуу зураасаар зааглан бичнэ.
-тухайн мэдүүлэгтэй гаалийн зорилгоор холбогдох урьд нь бүрдүүлэлт хийгдсэн барааны гаалийн мэдүүлгийн дугаар, бүрдүүлэлтийн горимын код (ташуу зураасаар зааглан бичнэ.)
-Засгийн газар, олон улсын болон төрийн бус байгууллагын шугамаар манай оронд үзүүлж буй зээл, тусламж, төслийн дугаар
-татварын төлбөрийг хойшлуулсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийн дугаар
-гаалийн үнийг тодорхойлсон тухай тайлбар хуудас
-шаардлагатай бусад бичиг баримтын нэр, дугаар
ТИР карнейн бараанд бүрдүүлэлт хийх тохиолдолд:
-Тээвэрлэгч байгууллагын регистрийн дугаар
-ТИР карнейн дугаар: энэ нь 10 оронтой байна.
-Дуусгавар болсон төрөл: энэ нь хэсэгчилсэн тохиолдолд /Р/, бүрэн тохиолдолд /F/
-Ногоон хуудасны тоог
-Шууд ба шууд бус дуусгавар болсон тухай: энэ хэсэгт шууд бол /OK/, шууд бус бол /R/ байна. Шууд бус тохиолдолд тайлбарыг мэдүүлгийн G хүснэгтэд бичнэ. Дээрх үзүүлэлтүүдийг оруулахдаа таслалаар зааглах бөгөөд 5 дахь үзүүлэлтийн дараа бусад бичиг баримтын дугаарыг оруулна.
|
А
|
Мэдүүлгийн ¹
Бүртгэлийн дугаар
Он сар өдөр
|
Энэ хэсэгт бүрдүүлэлт хийж байгаа гаалийн байгууллагын код бүхий мэдүүлгийн дугаар
Компьютерийн системээс олгогдох бүртгэлийн дугаар
Мэдүүлсэн өдрийн огноог бичнэ.
|
В
|
Төлбөрийн тооцооны тэмдэглэгээ
|
Татвар, хураамжийн төлбөр тооцоог хийсэн төлбөрийн хэлбэрийг харгалзах хэсэгт (төлбөрийн даалгавар, тооцоот хуудас, чек, бусад) чагталж баримтын дугаарыг "Баримтын дугаар" хэсэгт бичнэ.
|
С
|
Хилийн гааль
|
Хилийн гаалийн байгууллагад хяналт хийсэн тухай холбогдох тэмдэглэгээг хийж тэмдэг дардас дарна.
|
D
|
Гаалийн хяналт
Ломбо ¹
Таних тэмдэг
Гарын үсэг
Гаалийн шалгалт
Огноо
|
Барааг хяналтад авсан гаалийн байгууллагаас битүүмжилсэн арга огноог бичиж гаалийн улсын байцаагч гарын үсэг зурж хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна. Мөн гаалийн хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч гарын үсэг зурж тэмдэгээ дарна.
|
Е
|
Гүний гаалийн тэмдэг
|
Бараанд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа гүний гаалийн байгууллагаас бүрдүүлэлт хийсэн хяналтад авсан тухай зохих тэмдэглэгээг хийнэ.
|
F
|
Тодотгох тоо хэмжээ
|
Энэ хүснэгтэд гаалийн үзлэг, шалгалтын явцад бодит тоо хэмжээ мэдүүлсэн тоо хэмжээнээс дутуу бол дутсан тоо хэмжээг хяналт, шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч хэлцлийн хэмжих нэгжээр гараар бичнэ.
|
G
|
Тэмдэглэгээ
|
Гаалийн дахин шалгалт хийсэн албан тушаалтан хяналт хийсэн огноог бичиж, гарын үсэг зурж хувийн дугаар бүхий тэмдэгээ дарж баталгаажуулна.
|
Гурав. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгтэй ажиллах заавар
1. Гаалийн мэдүүлэгт бичигдсэн мэдээлэл нь гаалийн бүрдүүлэлт шаардагдах бичиг баримтын мэдээлэлтэй тохирч байна.
2. Мэдүүлэгч мэдүүлгийн маягтын хүснэгтүүдийг мэдүүлгээр бүрэн бөглөж дагалдах бичиг баримтын хамт гаалийн байгууллагад шилжүүлнэ.
3. Гаалийн байгууллагаас ногдуулах татварын бодолт нь ГАМАС-аар хийгдэнэ.
4. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч мэдүүлгийг сүлжээгээр дагалдах бичиг баримтын хамт хүлээн авч, тухайн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримттай нь тулган шалгаж ямар нэг алдаагүй бөгөөд мэдүүлсэн гаалийн үнийг зөвшөөрч байвал мэдүүлгийг электрон аргаар баталгаажуулна. Мэдүүлэгчийн үнийг эс зөвшөөрвөл бусад аргаар гаалийн үнийг тогтоосны дараа мэдүүлгийг сүлжээгээр баталгаажуулан хэвлэх зөвшөөрөл өгнө.
5. Мэдүүлэгт алдаа зөрчил илэрсэн тохиолдолд тэдгээрийг холбогдох электрон санд бүртэж баталгаажуулан хадгалсны дараа залруулахаар сүлжээгээр буцаана.
6. Мэдүүлэгч зөвхөн гаалийн байгууллагаас сүлжээгээр баталгаажуулсан мэдүүлгийг хэвлэнэ.
7. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч бичиг баримтын бүрдэлт, гаалийн үнийг баталгаажуулан хариуцлага хүлээж хэвлэсэн мэдүүлгийн 54 дүгээр хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна.
8. Мэдүүлэгч гаалийн үнийг хэрхэн тогтоосон тухай гаалийн байгууллагаас тайлбар авах, эсхүл гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах тохиолдолд энэ зааврын хавсралт "Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас"-ын эхний хэсгийг бөглөн хүсэлтээ гаргаж гарын үсгээ зурна. Энэхүү хүсэлтийг бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч хүлээн авч гаалийн үнэ тодорхойлсон талаар өөрийн тайлбар үндэслэлийг бичин гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэгээр баталгаажуулан мэдүүлэгчид өгнө. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг мэдүүлэгч давж заалдсан тохиолдолд Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 1-ийн 1.2-т заасан дарааллаар шийдвэрлэнэ.
9. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч мэдүүлгийг баталгаажуулсны дараа татварын тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагчид шилжүүлнэ.
10. Татварын тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагч нь мэдүүлсэн барааны татвар хураамжийн ногдуулалт, барагдуулалт, төлбөр тооцоотой холбогдсон хүснэгтүүдийг хянан шалгаад гаалийн болон бусад татварыг холбогдох гаалийн газар хорооны татварын дансанд тушаасан байхаас гадна Гаалийн ерөнхий газрын төрийн сангийн дансанд шилжүүлсэн мөн татвар хойшлогдсон нөхцөлд 50 дугаар хүснэгтэд холбогдох тэмдэглэгээг хийж сүүлийн барааны 49 дүгээр хүснэгт болон барааг олгох зөвшөөрлийн хуудасны "татварын нийт дүн" хэсэгт хувийн дугаар бүхий тэмдэгээ дарж баталгаажуулан мэдүүлэгт бүртгэлийн дугаарыг олгож А хүснэгтэд тэмдэглэнэ. Барааг олгох зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурна.
11. Бүртгэлийн дугаар олгосноор мэдүүлэг хүчин төгөлдөр болно. Хүчин төгөлдөр болсон мэдүүлэгт бүрдүүлэлтийн горимоос өөр засвар өөрчлөлт оруулахыг хориглоно. Бүрдүүлэлтийн горимд засвар өөрчлөлт оруулах бол бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч мэдүүлгийн "G" хүснэгтэд өөрчлөгдөх горимын дугаарыг гараар бичиж баталгаажуулна.
12. Горим өөрчлөгдсөнөөр мэдүүлгийг бүртгэсэн гаалий байгууллага өөрчлөгдвөл бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч өөрийн бүртгэлээс хасч, тухайн мэдүүлгийг шинээр бүртгэх гаалийн байгууллагын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид хүлээлгэн өгнө. Мэдүүлгийг хүлээн авсан гаалийн улсын ахлах байцаагч нь мэдүүлгийн маягтын А хүснэгтэд өөрийн байгууллагын код бүхий шинэ дугаарыг өгнө.
13. Мэдүүлэгч электрон сүлжээнээс бүртгэлийн R дугаар олгосноос хойш алдаа илэрсэн тохиолдолд мэдүүлгийн бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид шилжүүлнэ. Алдаа илэрч мэдүүлгийг хүчингүй болгох нөхцөлд мэдүүлгийн "E" хүснэгтэд "Хүчингүй мэдүүлэгт тооцов" гэсэн дардас дарж, хувийн дугаар бүхий тэмдэгээр баталгаажуулан 1 дүгээр цагаан хувийг бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад, 2, 3, 4, дүгээр шар, ягаан, ногоон хувиудыг тухайн зуучлагч байгууллагуудаар дамжуулан МУГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлэх ба мэдүүлэгч өөрт үлдэх хувийг цагаан цаасан дээр хэвлэж хадгална. СХОХ-ийн ГУБ хүчингүй болсон мэдүүлгийг хянан, тухайн зуучлагч байгууллагатай хамтран сар бүр тулгаж, хаалт хийж байна.
1.4. Бараанд биет үзлэг шалгалтын явцад тоо хэмжээ нь мэдүүлсэн тоо хэмжээнээс дутсан тохиолдолд хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч холбогдох экспертизийн болон коммерийн актыг гаргуулж, мэдүүлгийн маягтын F хүснэгтэд дутсан тоо хэмжээг гараар бичиж хувийн дугаар бүхий тэмдэгээ дарж баталгаажуулан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид шилжүүлнэ.
Энэ тохиолдолд гаалийн улсын ахлах байцаагчийн хяналтын дор татварын тооцоо хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч "F" хүснэгтэд тавигдсан тоо хэмжээ үндэслэн (ангилалтын тоо хэмжээнд шилжүүлж) 52 дугаар хүснэгтэд хорогдуулах татварын дүнг, 53 дугаар хүснэгтэд төлбөл зохих татварын дүнг тус тус тооцон гараар бичиж хувийн дугаар бүхий тэмдэгээ дарж баталгаажуулна.
15. Гаалийн улсын ахлах байцаагч мэдүүлгийн "F" хүснэгт, 52, 53 дугаар хүснэгтийн өөрчлөлтийг электрон мэдүүлэгт тусгаж, хэвлэн хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулан мэдүүлгийн 1 дүгээр хувьд хавсаргана.
Дөрөв. Шилжүүлэн ачих, барааг устгах горимоор болон хялбарчилсан бүрдүүлэлт хийх үед гаалийн мэдүүлэгтэй ажиллах
1. Шилжүүлэн ачих горимоор бүрдүүлэлт хийсэн бол:
-мэдүүлгийн үндсэн маягтын1, 2, 3, 4, 6, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 18, 21, 22, 23, 25, 28, 29, 34, 54, А, В, С, D, E;
-нэмэлт маягтын 1, 2, 21, 22, 23, 25, 28, 29, 34 дүгээр хүснэгтүүдий бөглөж бичнэ.
2.Барааг устгах горимоор бүрдүүлэлт хийх бол:
-мэдүүлгийн үндсэн маягтын 1, 2, 3, 6, 10, 12, 16, 18, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 38, 44, 47, 49, 54, А, В, С, D;
-нэмэлт маягтын 1, 2, 3, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 38, 44, 47, 49, А хүснэгтүүдийг бөглөж бичнэ.
Мэдүүлгийн үндсэн маягтын 1 дүгээр хүснэгтийн эхний хэсгийг бөглөхгүй орхино. Мэдүүлгийн үндсэн маягтын 5 дугаар хүснэгтэд барааг устгах тухай шийдвэр гаргасан байгууллагын нэр, шийдвэр гаргасан баримтын дугаарыг бичнэ.
3. Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийх бол:
-мэдүүлгийн үндсэн маягтын 1, 2, 3, 4, 8, 10, 11, 12, 15, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 34, 47, 48, 51, 54, С, D;
-нэмэлт маягтын 1, 2, 3, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 34, 47, 48, 51 дүгээр хүснэгтүүдийг нөхөн бичнэ.
4. Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийх бол:
-мэдүүлгий үндсэн маягтын 1, 2, 4, 7, 9, 19-21, 23, 25-27, 29-38, 47-49;
-нэмэлт маягтын 2, 21, 23, 25-27, 29-38, 47, 49 дүгээр хүснэгтүүдийг нөхөн бичнэ.
Текст томруулах
A
A
A