A

A

A

Бүлэг: 1979
ЇТЕГ-ын даргын 2002 оны 9 дїгээр сарын 10-ны єдрийн 168 дугаар тушаалын 1 дїгээр хавсралт
 
 
ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ДЇРЭМ
 
Нэг.Нийтлэг їндэслэл
 
1.1.      Энэхїї дїрмийн зорилго нь Їндэсний татварын алба /цаашид ''ЇТА'' гэх/, татварын улсын байцаагч /цаашид ''байцаагч'' гэх/-аас  татварын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, татварын хяналт шалгалтын їйл ажиллагаа /цаашид ''шалгалт'' гэх/-г  зохицуулахад оршино.
1.2.      Шалгалт хийхдээ Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг їндэслэнэ.
1.3.      Шалгалтын гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид ''татвар тєлєгч'' гэх/-ын татварын хууль тогтоомж зєрчсєн їйлдлийг илрїїлэх, таслан зогсоох, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хїлээлгэх, хэрэг зєрчлєєс урьдчилан сэргийлэхэд оршино.
1.4.      Энэхїї зорилгыг хэрэгжїїлэхийн тулд татварын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасаг, байцаагч дараах зарчмуудыг удирдлага болгон ажиллана. Їїнд :
1.4.1.     Шалгалтыг мэргэжлийн єндєр тївшинд, шударгаар хийж, тєлбєл зохих татварын єрийн хэмжээг їнэн зєв тодорхойлох, шалгалтын їр нєлєєг сайжруулах.
1.4.2.     Татвар тєлєгчдєд адил тэгш, шударгаар хандан, хїндэтгэн харьцах.
1.4.3.     Татварын хууль тогтоомж биелїїлэгчдийг дэмжин урамшуулах.
 
1.5.      Татвар тєлєгч урьд нь шалгагдсан бол тїїнээс хойшхи, шалгагдаагїй бол анх байгуулагдсанаас хойшхи хугацааг хамруулан шалгалт хийх боловч нэг удаагийн шалгалтад хамруулах хугацаа хуульд заасан хєєн хэлэлцэх хугацаанд байна.
1.6.      Нийслэлийн татварын газар нь єєрийн болон дїїргїїдийн Татварын хэлтэстэй харилцагч, аймаг, дїїргийн Татварын хэлтэс, Тєвлєрсєн тєсвийн орлого, хяналтын газар /цаашид ''ТТОХГ'' гэх/-нь єєрийн харилцагч татвар тєлєгчдєд шалгалт хийнэ.
            ТТОХГ-нь тєвлєрсєн тєсєвт тєвлєрїїлдэг зарим татварын орлогын хэсэгчилсэн шалгалтыг ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэстэй тохиролцсоны дагуу харъяалал харгалзахгїй хийж болно.
 
1.7.      ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс нь ЇТА-ны хэмжээнд татварын шалгалт, давхар хяналт шалгалтыг хийнэ.
1.8.      Татварын албад, байцаагч нар батлагдсан маягт, їзїїлэлтийн дагуу анхан шатны бїртгэл хєтєлж, шалгалтын ажлын хэрэгцээ шаардлагад нийцїїлэн мэдээ, судалгаа гарган їйл ажиллагаандаа ашиглана.
 
Хоёр.Хяналт шалгалтын ажлыг тєлєвлєх
 
2.1.      Татвар тєлєгчийг 2 жил тутамд шалгалтад хамруулах чиглэл баримтлах бєгєєд шалгалтын  жилийн тєлєвлєгєєг хяналт шалгалтын ажил хариуцсан байцаагчдын орон тоонд їндэслэн дараах байдлаар зохионо. Їїнд :
2.1.1.    Шалгалтад хамруулах хугацааг борлуулалтын орлогын хэмжээг харгалзан тооцно.  
2.1.1.1.   Борлуулалтын орлого нь 100.0 сая тєгрєгєєс дээш бол 2 жил тутамд
2.1.1.2.   Борлуулалтын орлого нь 50.0-100.0 сая тєгрєг бол 3 жил тутамд
2.1.1.3.   Борлуулалтын орлого нь 50.0 сая тєгрєг хїртэлх татвар тєлєгчдийн 30-аас доошгїй хувийг жил тутамд
2.1.2.    Хяналт шалгалтын ажил хариуцсан 1 байцаагч жилд дунджаар 220-230 єдрийг шалгалтад зарцуулна гэж  тооцно.
2.1.3.    Татвар тєлєгчийн 1 жилийн їйл ажиллагаанд иж бїрэн шалгалт хийхэд зарцуулах хугацааг борлуулалтын орлогын хэмжээг харгалзан ЇТА-ны їндсэн чиглэл, їйл ажиллагаа, гїйцэтгэлийн стандартын дагуу жил бїр тогтооно.
2.1.4.    Татварын сэдэвчилсэн, хэсэгчилсэн болон тусгай удирдамжаар шалгалт хийхэд зарцуулах хугацааг тухайн шалгалтын онцлог, гїйцэтгэх ажлын хэмжээг харгалзан газар, хэлтсийн даргаар батлуулсан удирдамжаар тогтоож болно.
2.1.5.    Шалгалтад хамруулах татвар тєлєгчдийн тоог тєлєвлєгєєт оны эхэнд байсан татвар тєлєгчдєєс энэхїї дїрмийн 2.1.1 дїгээрт заасны дагуу тодорхойлно.
2.1.6.    Шалгалтад оны эхэнд байсан татвар тєлєгчдийн 30.0-аас доошгїй хувийг хамруулахаар тооцно.
2.1.7.    Жилд шаардагдах хяналт шалгалтын ажил хариуцсан байцаагчдын тоог тодорхойлохдоо шалгалтад зарцуулах нийт хїн єдрийн тоог энэхїї дїрмийн 2.1.2 дугаарт заасан 1 байцаагчийн жилд ажиллах дээд боломжит хїн єдрийн тоонд хуваах боловч батлагдсан орон тоондоо їндэслэнэ.
2.2.      Нийслэл, аймаг, дїїргийн Татварын газар, хэлтэс, ТТОХГ-нь шалгалтын жилийн тєлєвлєгєє /Маягт ХШТ № 01/-ний тєслєє зохиож жил бїрийн 1 дїгээр сарын 10-ны дотор ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэст ирїїлнэ.
2.3.      Татварын албад нь шалгалтад хамруулах татвар тєлєгчдийн 10.0-20.0 хувийг мэдээлэл, бусад байгууллагын шийдвэр, хїсэлтээр шалгахаар тєлєвлєж болно.
2.4.      ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс нь шалгалтын жилийн тєлєвлєгєєг дээрх хугацаанд зохиож, Татварын албадаас ирїїлсэн тєлєвлєгєєг хянан баталж, 1 дїгээр сарын 20-ны дотор хїргїїлэн, шалгалтын нэгдсэн тєлєвлєгєє /Маягт ХШТ № 01, 02/-г боловсруулна.
2.5.      Татварын албад нь батлагдсан тєлєвлєгєєг хїлээн авмагц Хяналт шалгалт, Татвар хураалт, Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэс, тасгийн ажилтнуудаас бїрдсэн ажлын хэсгийн бїрэлдэхїїнтэйгээр шалгалтад хамруулах татвар тєлєгчдийн сонголт хийж жагсаалт /Маягт ХШТ № 03/ гаргана.
2.6.      Нийслэл, дїїргийн Татварын газар, хэлтэс, ТТОХГ-нь шалгалтад хамруулах татвар тєлєгчдийн жагсаалтаа 2 дугаар сарын 20-ны дотор ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэст ирїїлж, татвар тєлєгчдийн давхардлыг хянуулна.
2.7.      Шалгалтад хамруулах татвар тєлєгчдийг сонгох ажлыг ЇТЕГ-т хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтсийн дарга, ахлах байцаагч, хєндлєнгийн мэдээлэл, судалгаа хариуцсан байцаагч хамтран гїйцэтгэнэ.
2.8.      Шалгалтанд хамруулах татвар тєлєгчдийг дараахь байдлаар сонгоно. Їїнд :
2.8.1.    Урьд шалгагдсанаас хойш дараагийн шалгалт хийх хугацаа болсон.
2.8.2.    Татвар тєлдєггїй, татвар тєлєхєєс зайлсхийдэг.
2.8.3.    Татварын «х» тайлан тушаадаг.   
2.8.4.    Онцгой їзїїлэлтийг нь харгалзан, жишээ нь: ЇТА-ны ерєнхий тєлєвлєгєє, їндсэн чиглэлд архи, пиво, спирт, тамхи импортлогч, їйлдвэрлэн борлуулагчдыг шалгахаар тусгагдсан.
2.8.5.    Мэдээллээр, тухайлбал: иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирїїлсэн єргєдєл, гомдол, нууц болон хєндлєнгийн мэдээлэлтэй.
2.8.6.    Улсын болон татвар тєлєгчийн бїртгэлээс хасагдах, татан буугдах хїсэлт гаргасан.
2.8.7.    Татварын тайланг хїлээн авахдаа тайлан тэнцлийн зарим їзїїлэлтийг судалсны їндсэн дээр сонгосон.
2.8.7.1.   Тайлан тэнцэл хїлээн авах явцад татвар ногдох орлого бууруулсан, зардал єсгєсєн, тооны їйлдэлд алдсан зэргээр хуурамч, алдаатай тайлан тэнцэл гаргасан нь илэрсэн.
2.8.7.2.   Орлогоо тодорхойлсон нь анхаарал татсан, тухайлбал: тайлагнасан орлогыг нь ємнєх жилїїдийн тївшинтэй, эсвэл ижил  тєсєєтэй  татвар тєлєгчидтэй харьцуулахад харьцангуй бага байх, борлуулалтын орлогоо бїрэн тайлагнаагїй гэсэн эргэлзээ тєрїїлсэн.
2.8.7.3.   Нийт ашгийн тївшин нь ижил тєрлийн бизнес эрхлэгчид болон тухайн орон нутгийн зах зээлийн ашгийн тївшинтэй ойролцоо биш, хэт доогуур байсан.
2.9.      Шалгалтад хамруулах татвар тєлєгчдийг сонгосны дараа батлагдсан тєлєвлєгєєтэй уялдуулна. Сонгон авсан татвар тєлєгчдийн тоо нь тєлєвлєсєн хэмжээнд хїрэхгїй байвал нэмж сонголт хийж, тєлєвлєснєєс давж, хэрэгжих боломжгїйд хїрвэл хорогдуулж зохицуулна.
2.10.  Хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасаг нь шалгалтын график /Маягт ХШТ № 04/ боловсруулан мєрдєж ажиллана.
2.11.  Татварын албад нь батлагдсан тєлєвлєгєєнд жилийн дундуур єєрчлєлт оруулах шаардлага гарвал санал хїсэлтээ ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэст албан бичгээр ирїїлж  шийдвэрлїїлнэ.
2.12.       ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс нь ЇТА-ны шалгалтын тєлєвлєгєєний биелэлтэд хяналт тавьж ажиллана.
2.13.  Татварын албад шалгалтын тєлєвлєгєєний гїйцэтгэлийн мэдээ /Маягт ХШТ № 05/-г дараа оны 1 дїгээр сарын 10-ны дотор ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэст ирїїлж, тус хэлтэс тєлєвлєгєєний гїйцэтгэлийн нэгдсэн мэдээ /Маягт ХШТ № 06/ гаргана.
2.14.  Татварын албад шалгалтад хамруулалтын судалгаа /Маягт ХШТ № 07/-г жил бїр хєтєлнє.
 
Гурав.Хяналт шалгалтын ажилд томилох
3.1.      Шалгалтад хамрагдах татвар тєлєгчдийг тогтоосны дараа татварын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн дарга /ахлах байцаагч/-нь байцаагчдыг шалгалт хийлгэхээр томилохдоо дараах бодлогыг баримтална. Їїнд :
3.1.1     Байцаагч нарыг ажлын бїрэн ачаалалтай байлгах нєхцөлийг хангах.
3.1.2     Байцаагчийн ажлын арга барил, туршлага, ур чадварыг харгалзах.
3.1.3     Байцаагчийг шинэ зїйл, арга барилд сургаж, дадлагажуулах, мэдлэг чадварыг нь нэмэгдїїлэх зорилго агуулах.
3.1.4     Татвар тєлєгчдийг тєрєлжїїлэн шалгах.
            Онцгой анхаарал татаж байгаа, эсвэл нэг тєрлийн ажил, їйлдвэрлэл, їйлчилгээ эрхэлдэг татвар тєлєгчдийг шалгуулах зэргээр зарим байцаагчийг бизнесийн чиглэлээр тєрєлжїїлэн тухайн бизнесийн їйл ажиллагааны онцлогийг сайн мэддэг болгосноор шалгалтыг їр дїнтэй, тїргэн шуурхай хийдэг дадлага эзэмшїїлэх.
3.1.5     Нэг байцаагчаар 1 татвар тєлєгчийг давтан шалгуулахгїй байх.
3.1.6     Шалгалтыг 2 ба тїїнээс дээш хїнтэй багаар хийх.
3.1.7     Байцаагчаар єєрийн нь эцэг, эх, эхнэр, нєхєр, їр хїїхэд, ах дїї, хамаатан садан, найз нєхєд, ойр дотнын харилцаатай танил татвар тєлєгчийг шалгуулахгїй байх. Энэ байдлыг мэдэхгїй томилсон тохиолдолд байцаагч тухайн татвар тєлєгчид шалгалт хийхээс татгалзах.
 
 
Дєрєв.Хяналт шалгалт хийх
4.1.      Шалгалтыг Монгол Улсын хууль тогтоомжийн хїрээнд хийнэ.
4.2.      ЇТА-ны бїх шатанд  татварын нэг тєрлийн зєрчлийг хуулийн  нэг заалтад хамааруулан нєхєн татвар, хїї, торгуулийг їнэн зєв ногдуулан тєлїїлнэ.
4.3.      Шалгалтын явцад татварын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн дарга нь байцаагч нарыг єдєр тутмын удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зїйгээр ханган, хяналт тавьж ажиллана.
4.4.      Татварын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн дарга нь татвар тєлєгчийг ямар байцаагчаар шалгуулахаа шийдвэрлэн, шалгалт хийх байцаагчид Татварын хяналт шалгалт хийх томилолт /Маягт ХШ № 01/-ыг тухайн їед нь олгоно. Томилолтод шалгалтад хамруулах татвар тєлєгчийн нэр, хугацаа, шалгалт эхлэх, дуусах болон томилолт олгосон хугацаа, иж бїрэн, хэсэгчилсэн шалгалтын тєрєл зэргийг тодорхой зааж, томилолт олгосон албан тушаалтан гарын їсгээ зурж, тэмдэг дарна.
4.5.      Байцаагч «Татварын хяналт шалгалт хийх томилолт» хїлээн авмагц дараах ажлуудыг богино хугацаанд хийж гїйцэтгэнэ. Їїнд :
4.5.1.         Татварын хяналт шалгалтын ажлын карт /Маягт ХШ № 02/ нээн хєтєлж, мэдээллийн санд бїртгїїлнэ.
4.5.2.         Татвар тєлєгчийн їйл ажиллагааг судалж, шаардлагатай мэдээллїїдийг цуглуулна.
4.5.2.1.   Шалгалтыг хийхэд анхаарах асуудал, шалгах арга барилын талаар хэлтэс, тасгийн даргаас чиглэл, зєвлєгєє авна.
4.5.2.2.   Хувийн хэрэг, татвар, санхїїгийн тайлан тэнцэл, урьд хийгдсэн шалгалтын материалтай танилцана.
4.5.2.3.   Хариуцсан болон бусад байцаагч, эдийн засагч нараас татвар тєлєгчийн їйл ажиллагаа, хєндлєнгийн мэдээлэл байгаа, эсэх талаар тодруулна.
4.5.3.         Шалгалтын явцад ашиглагдах хууль тогтоомж, гарын авлага материалууд,  томилолт, татварын улсын байцаагчийн їнэмлэх, тэмдэг, акт, дїгнэлтийн хэвлэмэл  хуудас, бичгийн хэрэгсэл, тооны машин, лацны тэмдэг зэргийг бэлтгэнэ.
4.5.4.         Шалгалтыг «Татварын хяналт шалгалт хийх ерєнхий удирдамж»-ийн, шаардлагатай тохиолдолд газар, хэлтсийн даргаар батлуулсан тусгай удирдамжийн хїрээнд хийнэ.
4.6.       Шалгалт хийх тухай татвар тєлєгчид дараах байдлаар мэдэгдэнэ. Їїнд :
4.6.1.          Шалгалт хийх тухай болон шалгалт эхлэх, шалгалтад хамруулах хугацаа, бусад асуудлын талаар утсаар буюу мэдэгдэл бичиж хуанлийн 30 хїртэл хоногийн ємнє мэдэгдэн шалгалтад шаардагдах баримт материал, тооцоо судалгаа, данс бїртгэл, татвар тєлєгч буюу тїїнийг тєлєєлєх эрх бїхий албан тушаалтан, нягтлан бодогч зэрэг хїмїїсийг бэлэн байлгах талаар тодорхой ойлгуулна.
4.6.2.          Мэдээллээр болон гэнэтийн шалгалт хийх бол урьдчилан мэдэгдэхгїйгээр эхэлж болно.
4.7.       Шалгалтыг эхлэх їе шатанд дараах ажлуудыг хийж гїйцэтгэнэ. Їїнд:
4.7.1.          Шалгалтыг томилолтод заасан хугацаанд буюу татвар тєлєгчтэй тохиролцсон хугацаанд эхэлнэ. Товлосон хугацаанд эхлэх боломжгїйд хїрвэл татвар тєлєгчид мэдэгдэнэ.
4.7.2.          Шалгалтыг эхлэхдээ татвар тєлєгчид албан тушаал, нэрээ хэлж, шалгалт хийхээр томилогдсоноо мэдэгдэн, татварын улсын байцаагчийн їнэмлэх, томилолт, удирдамжаа їзїїлж, танилцуулна.
4.7.3.          Шалгалтыг томилолтын хугацаанд чанартай, тїргэн шуурхай хийх нєхцєл боломж олгох талаар хїсэлт тавьж, харилцан тохиролцож, холбогдох хїмїїст їїрэг даалгавар єгїїлнэ.
4.7.4.          Татвар тєлєгчийн зїгээс хийж байгаа танилцуулга, тавьж байгаа асуудлыг анхааралтай сонсож, шаардлагатай мэдээллїїдийг тэмдэглэн авна.
4.7.5.          Шаардлагатай гэж їзвэл їйлдвэрлэл, їйлчилгээний байр, талбай, агуулах,  цэг салбараар нь холбогдох хїмїїстэй явж танилцана.
4.7.6.          Шалгалтыг татвар тєлєгчийн, эсвэл єєрийн ажлын байранд хийх, эсэх талаарх саналаа хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн даргадаа танилцуулж шийдвэрлэх, татвар тєлєгчийн байранд хийх бол ажлын тїр байр гаргуулна.
4.7.7.          Татвар тєлєгчийн улсын бїртгэлийн болон бусад гэрчилгээ, тусгай зєвшєєрєл, санхїї, бизнесийн їйл ажиллагаа, нягтлан бодох бїртгэлийн баримт, данс бїртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан зэрэг хяналт шалгалтад шаардлагатай материалыг жагсаалтаар хїлээн авна.
4.8.       Байцаагч шалгалтыг татвар тєлєгчийн аж ахуйн їйл ажиллагааны хэвийн байдалд нєлєєлєхгїйгээр, чирэгдэл багатай, шуурхай хийнэ. Їїнд :
4.8.1.          Шалгалтын удирдамжийг їндэслэн хийх ажлын жагсаалтыг гаргаж, удирдамж, томилолтод заасан хугацаанд багтаан шалгах дарааллаа тогтооно.
4.8.2.          Шаардлагатай бол зарим харилцагчдаас асууж тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх ажлыг гїйцэтгэж, нэмэлт баримт материал, тооцоо судалгаа, мэдээг татвар тєлєгчєєс єєрєєс нь болон бусад татвар тєлєгчдєєс гаргуулан авна.
4.8.3.          Шалгалтаар илэрсэн бїх зєрчил дутагдалд жагсаалт, тэмдэглэл хєтєлнє.
4.8.4.          Тєлсєн, суутган тооцсон татварын дїнг їндсэн баримтаар нь шалгаж илїї, дутуу тєлєлтийн тооцоо хийнэ.
4.8.5.          Шалгалтын дїнтэй холбогдсон судалгаа, тооцоонуудын їнэн зєв, эсэхийг утга агуулга, тооцооллын хувьд нягтлан тохируулж, зохих маягт, їзїїлэлтээр гарган, шалгалтын материал /акт, дїгнэлт, илтгэх хуудас/-д хавсаргана.
4.8.6.          Шалгалтын явцад гарч байгаа хїндрэлтэй, анхаарал татсан асуудлыг хэлтэс, тасгийн дарга, холбогдох албан тушаалтанд танилцуулж чиглэл, зєвлєгєє авна.
4.8.7.          Шалгалтын явцад татвар тєлєгч, холбогдох бусад хїмїїстэй ажлын шаардлагын дагуу удаа дараа ярилцлага хийж болох бєгєєд тухай бїр тэмдэглэл хєтєлж, ярилцсан хїмїїс гарын їсгээ зурж баталгаажуулсан байна.
4.9.       Байцаагч шалгалтын тєгсгєлд дараах ажлуудыг хийж гїйцэтгэнэ. Їїнд :
4.9.1.          ЇТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан «Татварын улсын байцаагчийн акт, дїгнэлт бичих журам»-ын дагуу нэгдсэн дугаартай хэвлэмэл хуудсан дээр акт, дїгнэлт, илтгэх хуудас бичиж, тэдгээрт болон хавсралтуудад нь гарын їсгээ зурж, байцаагчийн хувийн тэмдгээ дарж, татвар тєлєгчид танилцуулахад бэлэн болгоно.
4.9.2.          Шалгалтын дїнг танилцуулах хугацааг татвар тєлєгчид мэдэгдэж, товлосон хугацаанд танилцуулна.
4.9.3.          Татвар тєлєгч Татварын улсын байцаагчийн актыг зєвшєєрвєл гарын їсгийг нь зуруулан, тэмдгийг нь даруулна.
4.9.4.          Шалгалтаар илэрсэн зєрчлийг эрїїгийн гэмт хэргийн шинжтэй гэж їзвэл Татварын улсын байцаагчийн дїгнэлт бичиж татвар тєлєгчид танилцуулан, гарын їсгээ зурж, тэмдгээ дарахыг санал болгон, холбогдох материалын хамт хууль хяналтын байгууллагад шилжїїлнэ.
4.9.5.          Татвар тєлєгч Татварын улсын байцаагчийн акт, дїгнэлтийг зєвшєєрєхгїй, гарын їсэг зурахгїй бол тайлбарыг нь бичгээр гаргуулж хавсаргана. Бичгээр тайлбар єгєхєєс татгалзвал энэ тухай тэмдэглэл хєтєлж, бололцоотой тохиолдолд гэрчийн этгээдээр гарын їсэг зуруулна.
4.9.6.          Шалгалтаар татварын зєрчил илрээгїй бол Илтгэх хуудас бичиж татвар тєлєгчид танилцуулан, гарын їсгийг нь зуруулж тэмдгийг нь даруулна.
4.9.7.          Шалгалтын дїнг татвар тєлєгчид танилцуулж, акт, дїгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл хєтєлж байцаагч, татвар тєлєгч нар гарын їсгээ зурж тэмдгээ дарна. Тэмдэглэлд шалгалтын явц, дїн, татвар тєлєгчийн ярианы гол утга агуулгыг тусгана.
4.9.8.          Татвар тєлєгч нь Татварын улсын байцаагчийн акт, дїгнэлт, тїїнийг гардуулсан тухай тэмдэглэлийг биечлэн аваагїй тохиолдолд ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хїргїїлнэ.
4.9.9.          Шалгалтад хамруулсан баримт материалыг татвар тєлєгчид жагсаалтаар буцаан єгч, бїрэн хїлээн авсан тухай гарын їсгийг нь зуруулна.
4.9.10.     Шалгалтын дїнг татвар тєлєгчид танилцуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн даргад танилцуулан гарын їсэг зуруулж баталгаажуулна.
4.9.11.     Татварын хяналт шалгалтын ажлын картыг бїрэн нєхєж, мэдээллийн санд тухай бїр бїртгїїлнэ.
4.9.12.     Шалгалтаар урьд нь илрїїлж байгаагїй татварын шинэ зєрчил илрїїлсэн аргын талаар дэлгэрэнгїй тэмдэглэл /Маягт ХШТ № 08/-ийг тухай бїр баяжуулан хєтєлнє.
4.9.13.     Шалгалтын явцад бусад татвар тєлєгчдийн їйл ажиллагаа, татварын тооцооны талаар олж мэдсэн, илрїїлсэн зєрчил, хєндлєнгийн мэдээллийг зохих журмын дагуу холбогдох Татварын албад, бусад байгууллагад мэдэгдэж хїргїїлнэ.
 
Тав.Шалгалтын мєрєєр зохиох ажил, тавих хяналт
5.1.       Шалгалтын мєрєєр зохиох ажил, актын биелэлтийг Нийслэл, аймаг, дїїргийн Татварын газар, хэлтэс, ТТОХГ-ын Татвар хураалтын хэлтэс, тасгийн тухайн татвар тєлєгчийг хариуцсан байцаагч гїйцэтгэж, хангуулна.
5.2.       Татвар тєлєгч зєвшєєрєєгїй акт, хууль хяналтын байгууллагад шилжїїлсэн дїгнэлтийн биелэлтийг шалгасан Татварын алба, байцаагч хариуцаж шийдвэрлїїлнэ.
5.3.       Акт, дїгнэлтийн биелэлтэд харьяалах Татварын албаны болон хяналт шалгалтын хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч нар хяналт тавина.
ЇТЕГ-ын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс нь єєрийн шалгасан татвар тєлєгчдийн акт, дїгнэлтийн биелэлтэд давхар хяналт тавьж ажиллана.
 
Зургаа.Боловсон хїчин
 
6.1.      Хяналт шалгалтын ажил хариуцсан байцаагч нарыг татварын албанд 5-аас доошгїй жил ажилласан, мэргэжлийн єндєр ур чадвартай, дадлага туршлагатай, їїрэг даалгаврыг хугацаанд нь, чанартай, бїрэн биелїїлдэг, ёс суртахуун, харилцааны соёлтой байцаагчдаас сонгож бїрдїїлнэ.
6.2.      Байгууллагын дотоод болон их, дээд сургууль, гадаад орнуудад зохиогдох сургалтад системтэй  хамруулах замаар хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс, тасгийн дарга, байцаагч нарын мэдлэг боловсролыг дээшлїїлнэ.
 
Долоо.Хориглох зїйл
 
7.1.      Байцаагчийн їйл ажиллагаанд Монгол Улсын Тєрийн албаны тухай хуулиар тєрийн захиргааны албан хаагчийн їйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна дараах зїйлийг хориглоно. Їїнд :
7.1.1.         Татварын хяналт шалгалт хийх томилолтгїйгээр шалгалт эхлэх, хийх.
7.1.2.         Татварын улсын байцаагчийн акт, дїгнэлтийн хэвлэмэл хуудсыг дураараа хэвлэн ашиглах, хїчингїй, хуурамч хуудсыг хэрэглэх.
7.1.3.         Татварын улсын байцаагчийн акт, дїгнэлт, илтгэх хуудсыг ноорог байдлаар, эцсийн болголгїй татвар тєлєгчид  урьдчилан танилцуулах.
7.1.4.         Танилцуулж баталгаажуулсан акт, дїгнэлт, илтгэх хуудсыг засварлах, єєрчлєх.
7.1.5.         Хууль дээдлэх, бусдын нєлєєнд їл автах зарчмыг гажуудуулах.
7.1.6.         Татвар тєлєгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг їл хїндэтгэх.
7.1.7.         Татварын улсын байцаагчийн ёс зїйн дїрэм зєрчих.
7.1.8.         Татвар тєлєгчийн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглах.
7.1.9.         Энэхїї дїрмийн 3.1.7, 4.9.10 дугаар заалтыг зєрчих.
7.1.10.     Татварын улсын байцаагчийн эрх аваагїй ажилтан шалгалт хийх.
 
Найм.Ажил дїгнэх їзїїлэлтїїд
8.1.       Татварын албадын хяналт шалгалт хариуцсан байцаагчдын ажлыг дараах їзїїлэлтїїдийн єсєлт, бууралтыг харгалзан, системийн хэмжээнд урьд оны хїрсэн тївшинтэй буюу тухайн тайлант жилд дэвшїїлсэн зорилттой зэрэгцїїлж дїгнэнэ. Їїнд :
8.1.1.          Татварын хууль тогтоомжийн заалтыг зєв мєрдсєн байдал
8.1.2.          Шалгалтын чанар, їр дїнгийн байдал
8.1.2.1.    Хийсэн шалгалтын тоо
8.1.2.2.    Илрїїлсэн зєрчлийн дїн
8.1.2.3.    Ногдуулсан єрийн дїн
8.1.2.4.    Тєсєвт оруулсан орлогын дїн /ЇТЕГ-т хамаарна/
8.1.2.5.    Зєвшєєрєгдєєгїй акт, дїгнэлтийн шийдвэрлїїлэлт
8.1.3.         Шалгалтын материал, їйл ажиллагааны тэмдэглэлийн хєтлєлтийн байдал
8.1.4.         Ажлын хариуцлага, сахилгын болон ёс зїйн зєрчилгїй ажилласан байдал
8.1.5.         Ажлын цаг ашиглалт /ажилд ирсэн, ажлаас тарсан, шалгалтыг хугацаанд нь хийсэн/
  Ес.Хариуцлага
 
Энэхїї дїрмийг зєрчсєн Татварын алба, татварын улсын байцаагчид Монгол Улсын Тєрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хїлээлгэнэ.