A

A

A

Бүлэг: 1979
Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 тоот тушаалын хавсралт
Тэргүүний татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
шалгаруулж, урамшуулах журам
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхуү журмын зорилго нь орлого, татвараа үнэн зөв тодорхойлон тайлангаа гаргаж, татвараа тогтоосон хугацаанд улс, орон нутгийн төсөвт төлж,   татварын өр төлбөр үусгэлгүй ажиллан төсвийн орлого бүрдүүлэлтэд хувь нэмэр оруулсан өмчийн 6vx хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг тэргүүний татвар төлөгчөөр шалгаруулан урамшуулахад оршино.
1.2. Тэргүүний татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараахь хэлбэрээр шалгаруулна. Үүнд:
1.2.1. "Манлай' татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага
1.2.2."Тэргүүн" татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага
1.2.3."Найдвартай татвар төлөгч" аж ахуйн нэгж, байгууллага, иргэн
1.3. Тэргүүний   татвар   төлөгчийг шалгаруулахдаа  энэ журмын 2.1,   4.1-д   заасан үзүүлэлтүүдийг гол шалгуур болгоно.
1.4.Тэргүүний татвар төлөгчөөр зөвхөн үйлдвэрлэл   үйлчилгээний чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулна.
1.5.Албан татвар, төлбөр, хураамжийг цуглуулж төсөвт шилжүүлэх үүрэг бухий Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд энэ журамд хамаарахгүй.
1.6. Төрийн бус байгууллага нь тэргүүний татвар төлөгчөөр шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллагын талаарх саналаа тухайн иргэн аж ахуйн нэгж, байгууллагын харъяалах татварын албадаар дамжуулан ҮТЕГ-т ирүүлнэ.
1.7. Энэ журам нь Үндэсний татварын апбанаас шалгаруулах тэргүүний татвар төлөгчдөд хамаарна.
1.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын байгууллага аймаг, нийслэл, сум, дуургийн тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулж болно.
1.9.Аймаг, нийслэл, сум, дуүргийн тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн,   шалгаруулах   нөхцөл,   болзол   журам,   шалгаруулах   татвар   төлөгчийн   тоо,   олгох урамшууллын  хэлбэр,  хэмжээг тухайн  шатны засаг даргатай  тохиролцон  татварын  газар, хэлтсийн дарга нар тогтоож болно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хоёр. "Манлай" "Тэргүүн" татвар төлөгчийг шалгаруулах үзүүлэлтүүд, бүрдүүлэх материал
2.1           Дараахь үзүүлэлтүүдийг хангасан 10 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг "Манлай", "Тэргүүн" татвар төлөгчөөр шалгаруулна. Үүнд:
2.1.1.Улс,  орон нутгийн төсөвт төлсөн бүx төрлийн татварын  нийлбэр дүн /нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг хассан дүн/-гээр 10 тэрбум ба tvvhээс дээш төгрөгийн орлого оруулсан аж ахуйн нэгж, байгууллагыг "Манлай" татвар төлөгчөөр, 5-10 хуртэл тэрбум төгрөгийн
орлого оруулсан аж ахуйн нэгж, байгууллагыг "Tэprvvн" татвар төлөгчөөр тус тус шалгаруулна.
2.1.2.Татварын бvx тайланг үнэн зөв, алдаагүй гаргаж, хуульд заасан хугацаанд тушаасан байх
2.1.3.Татварын өр, төлбөрийн хэмжээ нь татвар төлөгчийн төсөвт оруулсан татварын  орлого /нэмэгдсэн  өртгийн  албан татварын  буцаан  олголтыг хассан дүн/-ын 10 хувиас хэтрэхгүй байна.
2.1.4."Манлай", "Tэprvvн" татвар төлөгчийн шалгаруулалтад орох аж ахуйн нэгж, байгууллагад татварын хяналт шалгалт хийгдсэн бол түүгээр илэрсэн зөрчил нь болгоомжгүй шалтгаанаар vvccэh, уг зөрчилд ногдуулсан нөхөн татвар, xvv торгуулийн нийлбэр дүн нь татвар төлөгчийн төсөвт оруулсан татварын орлого /нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг хассан дун/-ын 5 хувиас хэтрээгүй байна.
2.1.5.Татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх
2.1.6. "Татвар төлөгчдийг ангилах тэдэнтэй ажиллах журам"-ын дагуу тухайн тайлангийн жилийн үйл ажиллагаа нь А үнэлгээ авсан байх.
2..2.        Энэ журмын 2.1-д заасан үзүүлэлтүүдийг хангасан аж ахуйн нэгж. байгууллага нь төсөвт төлсөн татварын хэмжээг энэ журмын 1  дүгээр хавсралтад заасан маягтаар тухайн жилийн  12 дугаар сарын  15-ны дотор гаргаж харъяалагдах татварын  албанд албан ёсоор ирүүлнэ.
2.3. Төвлөрсөн төсвийн  орлого, хяналтын газар,   аймаг,   нийслэл ,  дүургийн татварын хэлтэс /газар/ энэ журмын 2.1 дэх заалтад заасан шалгуур үзуүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагаас ируүлсэн материалыг хянан шалгаж жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор Үндэсний татварын ерөнхий газарт ирүулнэ. "Манлай", "Тэргүүн" татвар төлөгчөөр шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллагын материалд тухайн аж ахуйн нэгжийн оноосон нэр, захирлын овог нэр, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл болон шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тусгасан байна.
2.4.Үндэсний   татварын   ерөнхий   газар   "Манлай",   "Tэprvvн"   татвар   төлөгчөөр шалгаруулах    аж    ахуйн   нэгж,    байгууллагын  материалыг хүлээн    авч  журамд  заасан  үзүүлэлтүүдийг хангасан эсэхийг шалгаж, уг аж ахуйн нэгж, байгууллагуудын төсөвт оруулсан татварын орлогын хэмжээг Сангийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газраас гаргасан мэдээтэй тулгаж, эцэслэн шалгана.
2.5 Үндэсний татварын ерөнхий газар, "Манлай", "Тэргүүн" татвар төлөгчөөр шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллагын материалыг тухайн оны 12 дугаар сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ.
Гурав. "Манлай", "Тэргүүн" татвар төлөгчид олгох урамшуулал
3.1 "Манлай", "Тэргүүн" татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад "Манлай татвар төлөгч", "Тэргүүн татвар төлөгч" өргөмжлөл олгоно. Өргөмжлөлийг жил бүрийн шинэ жилийн арга хэмжээний үеэр гардуулна.
Дөрөв. Найдвартай татвар төлөгчийг шалгаруулах үзүүлэлтүүд, бүрдүүлэх материал
4.1           Дор   дурдсан   үзүүлэлтүүдийг   хангасан   иргэн,   аж   ахуйн   нэгж,   байгууллагыг Найдвартай татвар төлөгчөөр шалгаруулж "Найдвартай татвар төлөгч" гэрчилгээ, "Найдвартай татвар төлөгч" хаяг олгоно Үүнд:
4.1.1.Тухайн татвар төлөгчийн бүx шатны төсөвт төлсөн татварын орлого жил дарааллан өссөн байх.
4.1.2.Татварын бүх тайланг үнэн зөв, алдаагүй гаргаж, хуульд заасан хугацаанд тушаасан байх.
4.1.3. Татварын өргүй байх.
4.1.4.Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь болгоомжгүй шалтгаанаар үүссэн, уг зөрчилд ногдуулсан нөхөн татвар, xүү, торгуулийн нийлбэр нь татвар төлөгчийн төсөвт оруулсан татварын орлогын 5 хувиас илүүгүй байх.
4.1.5.Татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх.
4.1.6.Үйл ажиллагаа нь жигдэрч тогтмолжсон байх
4.1.7. "Татвар төлөгчдийг ангилах тэдэнтэй ажиллах журам"-ын дагуу тухайн тайлангийн жилийн үйл ажиллагаа нь А үнэлгээ авсан байх
4. 2. Энэ   журмын   4.1-д   заасан   үзүүлэлтүүдийг   хангасан   иргэн,   аж   ахуйн   нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа vp дүнг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан маягтаар
гаргаж, "Найдвартай татвар төлөгч" хаяг, гэрчилгээ олгох шалгаруулалтанд хамрагдах
xүсэлтийн хамт жил бүрийн 3 дугаар сарын 10-ны дотор харъяалагдах татварын албанд албан
ёсоор ирүүлнэ.
4.3. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь "Найдвартай татвар төлөгч" хаяг, гэрчилгээ олгох шалгаруултанд оролцох материалаа бүрдүүлэхдээ төсөвт төлсөн татварын  орлогын талаар холбогдох албаны тодорхойлолтыг авсан байна.
                4.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын материалыг хулээн авсан татварын алба нь ажлын хэсэг байгуулан  шалгаруултад ирүүлсэн материалыг энэхүү  журмын  дагуу  судлан сонгон шалгаруулж татвар төлөгчдийг байр эзлүүлж дүгнэнэ.
                4.5.Ажлын хэсэг бүрдүүлсэн материалаа тухайн татварын албаны даргын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж "Найдвартай татвар төлөгч" гэрчилгээ олгох, "Найдвартай татвар төлөгч" хаяг хэрэглэх татвар төлөгчдийг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны дотор шалгаруулна.
Дуургийн   татварын   албад   шалгаруулалтад   оруулах   татвар   төлегчдийн   материалыг   энэ
хугацаанд Нийслэлийн татварын газарт ируулнэ.
4.6  "Найдвартай татвар төлөгч" хаяг хэрэглэх эрхийг "Найдвартай татвар төлөгч" гэрчилгээг суулийн 2 жил дараалан авсан, энэхуу журмын 4.1-д заасан шалгуур узуулэлтийг дараагийн жилд ханган ажиллаж байгаа татвар төлөгчдөд олгох ба энэ нь  Үндэсний татварын албаны урамшууллын дээд хэлбэр болно.
Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар болон аймгийн    татварын хэлтэс нб"  Найдвартай татвар төлөгч» гэрчилгээ олгуулахаар тус 6vp 3 хуртэл, «Найдвартай татвар төлөгч» хаяг хэрэглэх эрх олгуулахаар тус 6vp 1 татвар төлөгчийн тодорхойлолт материалыг.
Нийслэлийн  татварын  газар,   дуургийн  татварын  хэлтэс  нь   «Найдвартай   татвар  төлөгч» гэрчилгээ олгуулахаар тус  6vp  10 хуртэл,  «Найдвартай татвар төлөгч»  хаяг хэрэглэх  эрх олгуулахаар тус 6vp 5 хуртэл татвар төлөгчийн тодорхойлолт материалыг жил бурийн 4 дугээр сарын   1-ний   дотор   Үндэсний   татварын   ерөнхий   газарт   ируулнэ.   Хугацаа   хожимдсон материалыг шалгаруулалтанд оруулахгуй.
''Найдвартай татвар төлөгч гэрчилгээ" олгох, "Найдвартай татвар төлөгч"  хаяг хэрэглэх эрх олгуулах татвар төлөгчдийн тодорхойлолт материалыг ҮТЕГ-аас томилсон комисс дээрх хугацаанд хулээн авч шалган тодруулж, дунг ҮТЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцуулэн 4 дугээр сарын 15-ны дотор шалгаруулна.
Аймаг, нийслэл, дуургийн татварын газар, хэлтсээс ируулсэн материалыг ундэслэн Үндэсний  татварын   ерөнхий   газраас   томилогдсон   комисс   шалгаруулан   аж   ахуйн   нэп1 байгууллага, иргэнд "Найдвартай татвар төлөгч" гэрчилгээ олгох, "Найдвартай татвар төлөгч хаяг хэрэглэх эрх олгоно.
 
"Найдвартай татвар төлөгч" гэрчилгээ, хаяг хэрэглэх эрх олгохдоо энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Найдвартай    татвар төлөгч шалгаруулах унэлгээний хуснэгтийн ерөнхий дунг ундэслэн онооны дарааллаар шалгаруулна.
Татвар төлөгчийг шалгаруулахдаа 5  баллын  унэлгээг хэрэглэнэ.   Шалгаруулах узуулэлтуудийг үндсэн, харгалзах гэж хоёр   хзсэгт хуваах ба ундсэн узуулэлт нь татварын ногдуулалтыг бурэн төлсөн байх явдал болно. Үндсэн узуулэлтийн унэлгээг тогтмолоор 5.0 балл, ач холбогдлын итгэлцуурийг 0.6-аар авах ба дун нь 3.0 балл байна. Татвар төлөгчийн төлсөн татварын хэмжээг татварын нэр төрлөөр нь суулийн 3 жилээр гаргасан байх ба төсөвт төлсөн татварын хэмжээ нийт дунгээр нь жилээс жилд өссөн байвал зохино.
Харин харгалзах узуулэлтийг хавсралт хуснэгтэд заасны дагуу унэлэх ба энэ хэсгийн нийт унэлгээний дээд хэмжээ нь 2.0 балл байна.
"Найдвартай татвар төлөгч" гэрчилгээ олгох, хаяг хэрэглэх эрх авах татвар төлөгчийн унэлгээний нийт дүн нь 4.5-5.0 балл хооронд байна.
4.12 "Найдвартай татвар төлөгч"1 гэрчилгээ нь туунийг олгосон өдрөөс хойш 1 жилийн, «Найдвартай татвар төлөгч» хаяг нь туунийг олгосон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Тав. Найдвартай татвар төлөгчид олгох урамшуулал
5.1  Шалгаруулалтад  тэнцсэн  татвар  төлөгчдөд "Найдвартай  татвар  төлөгч"-ийн гэрчилгээ,  "Найдвартай татвар төлөгч" хаяг хэрэглэх  эрхийг ҮТЕГ-ын  даргын  тушаалаар олгож, жил бүрийн Татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр гардуулна.
5.2. "Найдвартай татвар төлөгч'" гэрчилгээ, хаяг авсан аж ахуйн нэгж, байгууллага нь уг гэрчилгээ,   хаяг   хүчинтэй   байх   хугацаанд   албан   бланк,   нэрийн   хуудас,   шошго,   реклам сурталчилгаанд "... оны найдвартай татвар төлөгч" гэсэн тодорхойлолт, нэрийг ашиглах эрхтэй.
5.3. "Найдвартай татвар төлөгч"-ийн гэрчилгээ, "Найдвартай татвар төлөгч"-ийн   хаяг хэрэглэх  эрх  авсан  татвар  төлөгчдийг радио,  телевиз,  сонин  хэвлэлээр  нийтэд зарлаж сурталчилна.
Зургаа. Хүчин төгөлдөр болох
6.1 Энэхүү журмыг Тэргүүний татвар төлөгчдийг 2004 оны үйл ажиллагаагаар нь шалгаруулахаас эхлэн дагаж мөрдөнө