- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЭКСПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 646 тоот тушаалын хавсралт
ЭКСПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход Монгол Улсын Гаалийн тарифын тухай хууль болон энэхүү аргачлалыг мөрдлөг болгоно.
Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан аргуудыг цэнэглэнэ. Үүнд:
1. Гэрээ хэлцлийн үнийн арга
2. Өртөг зардлаас тооцох арга
3. Нэг болон ижил төрлийн барааны гэрээ хэлцлийн үнэд түшиглэх арга
4. 3ах зээлийн мэдээлэл, судалгааны арга
Экспортын барааны гаалийн үнэ гэж хуулийн дагуу гаальд хураан авах аливаа татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах үнийг ойлгоно. Экспортын барааны гаалийн үнэ нь тухайн бараатай холбоотой Монгол Улсын хил хүртэлх бүх , зардал, төлбөрийг шингээсэн байна.
Экспортоор бараа гаргаж байгаа этгээд энэ аргачлалын дагуу гаалийн үнийн тодорхойлж холбогдох нотлох, баталгаажуулах бичиг баримтын хамт гаальд үнэн зөв, бүрэн гаргаж өгнө. Гаалийн байгууллага эдгээр мэдүүлэг болон бусад бичиг баримтыг нягтлан шалгаж шийдвэрлэнэ.
Хоёр. Гэрээ хэлцлийн үнийн арга
Энэ аргаар тогтоох гаалийн үнэ нь франко-монгол улсын хил буюу DAF-Монгол улсын хил нөхцөлөөр (гэхдээ гаалийн татвар, хураамж ороогүй), эсвэл түүнтэй адилтгаж болох нөхцөлөөр тохирсон хэлцлийн үнэ байна. Хэрвээ энэ аргаар тодорхойлох гаалийн үнэд гэрээ хэлцэлд туссан бараа нийлүүлэх нөхцөлийн дагуу (тухайлбал: EXW-экспортлогчийн агуулах гэх мэт) Монгол Улсын хил хүртэлх дараах (зардал, төлбөр ороогүй болж нэмж тооцно. Үүнд:
1. Монгол Улсын хилийн боомт, нисэх буудал, төмөр замын өртөө болон гаалийн хяналтын бүсэд хүргэхтэй холбоотой тээврийн зардал,
2. Дээрх тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан хураамж зардал, даатгалын шимтгэл, барааг ачих, буулгах, хадгалах болон шилжүүлэн ачих зардал орно.
Экспортын барааны үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг дараах тохиолдолд эрэглэхгүй. Үүнд:
1. Гэрээ хэлцэл нь барааны үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлөөр хийгдсэн ол. Тухайлбал:
1.1. Үнэлж байгаа барааны үнэд нөлөөлөх хэмжээнд өөр төрлийн барааг тодорхой хэмжээгээр худалдах нөхцөлөөр гадаад худалдааны гэрээ хэлцэл байгуулсан бол,
1.2. Худалдагч, худалдан авагч хоёр харилцан буулт хийх замаар гэрээ хэлцлийн үнэ тогтоосон бол,
1.3. Худалдагчаас, эсвэл худалдан авагчаас тодорхой туслалцаа, үйлчилгээ үзүүлэх болзлоор гэрээ хэлцлийн үнэ тохирсон бол,
1.4. Бараа солилцооны гэрээнд барааны нэгж үнэ болон үнийн дүнг тодорхой тусгаагүй бол,
2. Худалдагч болон худалдан авагч хоёр хоорондоо харилцан хамааралтай бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэ мэдэгдхүйц нөлөөлсөн бол. Харилцан ;мааралтай байх гэдгийг Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн ёсоор олгоно.
Харилцан хамаарал үнэд нөлөөлсөн гэдгийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
2.1. Худалдагч, худалдан авагч талууд харилцан хамааралтай гэдгийг зохих чиг баримтаар тогтоосон байх,
2.2. Гаалийн хяналт шалгалтын үед худалдагчийн санхүүгийн бичиг баримтад түшиглэсэн үнийн тооцоо нь гаальд мэдүүлсэн үнэтэй тохирохгүй байх,
2.3. Инфляцийн түвшин өндөр биш үед гадаад худалдааны гэрээ хэлцлийн үнэ болон дотоодын үнэ хоёрын ялгаа зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэгч, импортлогчийн дундаж зардал ашгийн хэмжээнээс их хэтрэхгүй байх,
2.4. Үнэлж байгаа барааг экспортлохоос өмнөх 90 хоногийн дотор өөр гэрээ 1ээр, гаалийн байгууллагад мэдүүлж татвар тооцсон, эсвэл статистик мэдээлэлд асан буюу баталгаажсан нэг төрлийн, ижил төрлийн барааны гаалийн үнээс зөрүүтэй байх зэрэг болно.
Гурав. Өртөг зардлаас тооцох арга
Өмнөх аргаар экспортын барааны гаалийн үнэ тогтоох боломжгүй тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ.
Өртөг зардлаас тооцох экспортын барааны гаалийн үнэ тогтооход Монгол нутаг дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын энэхүү, нягтлан бодох бүртгэлийн бодит баримт мэдээлэл дээр тулгуурлан тооцооны байдлаар үнийн калькуляци хийж тодорхойлно.
Өртөг зардлаас тооцох аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо тухайн барааны өртөгт шууд ба шууд бус байдлаар шингэсэн дор дурдсан өртөг, зардал, үнэ, төлбөрийг нэмж тооцно. Үүнд:
1. Үнийг тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй холбогдуулан үйлдвэрлэгчээс:
1.1. Бараа бүтээгдэхүүнд бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэглэсэн түүхий эд, үндсэн Тон туслах бараа материалын үнэ, эсвэл өртөг,
1.2. Бараа үйлдвэрлэх холбогдон гарах шууд болон шууд бус үйлдвэрлэлийн ажиллагааны зардал,
1.3. Ерөнхий зардал буюу удирдлагын зардал,
1.4. Цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардал,
1.5. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн бараанд ногдох эг болон бусад зардлууд.
2. Барааг Монгол Улсын хил хүртэл тээвэрлэх, ачих буулгах, хадгалах болон шилжүүлэн ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын шимтгэл.
3. Тухайн барааг үйлдвэрлэснээс болон экспортолсноос олсон ашиг.
Эдгээр зардал, төлбөр, ашиг нь тухайн хугацаанд статистикийн болон татварын байгууллагад бүртгэгдсэн тухайн салбарын аж ахуйн нэгжүүдийн дундаж үзүүлэлттэй ойролцоо байх ёстой. Хэрэв их хэмжээний зөрүүтэй бол энэ аргаар гаалийн үнэ тодорхойлохгүй.
Дөрөв. Нэг төрлийн болон ижил төрлийн барааны гэрээ хэлцлийн үнэд түшиглэх арга .
Экспортын барааны гаалийн үнэлгээний энэ аргыг эхний хоёр аргаар экспортын барааны гаалийн үнэ тодорхойлох боломжгүй тохиолдолд хэрэглэнэ. Үнэлэх гэж байгаа экспортын барааны гаалийн үнийг тогтоохдоо тухайн үед буюу ойролцоо хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсаас экспортолсон нэг төрлийн болон ижил төрлийн барааны гэрээ хэлцлийн үнийг ашиглана.
Эдгээр аргад туссан "нэг төрлийн бараа" болон "ижил төрлийн бараа" гэсэн ойлголт нь Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн дагуу ойлгоно.
Эдгээр аргаар гаалийн үнэ тодорхойлохдоо дор дурдсан үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ:
1. Нэг болон ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргуудыг хэрэглэх зайлшгүй нөхцөл нь харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, эсвэл өөр бусад аж ахуйн нэгж, байгууллагын гэрээ хэлцлийн үнэ байна.
2. Харьцуулан жишиг барааг сонгохдоо үнэлж байгаа бараатай нэг зэрэг, эсвэл 60-аас дээшгүй хоногийн дотор экспортолсон байна.
3. Дээрх хугацаанд харьцуулан жиших хэд хэдэн хэлцлийн үнэ байвал олон тохиолдсон үнийг сонгоно.
Тав. Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга
Экспортын барааны үнэлгээнд дээрх аргуудаар гаалийн үнэ тогтоох боломжгүй тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ.
Энэ аргаар гаалийн үнэ тогтоохдоо олон улсын худалдааны практик, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнийн мэдээлэл, судалгаа, тариф зэрэгт түшиглэнэ. Тухайлбал:
- Экспортлогчийн нийтэд зориулан тараасан үнийн жагсаалт (price-list), лавлагаа прейскурант), каталог, интернэтийн мэдээлэл;
- Гадаад худалдааны болон гаалийн статистик мэдээлэл зэрэг олон нийтэд зориулсан мэдээ, мэдээлэл;
- Дэлхийн зах зээлд тухайн бараагаар төрөлжсөн байдлаар ажилладаг томоохон экспортлогч, томоохон биржүүдийн мэдээлэл, олон улсын худалдааны үнийн мэдээлэл тараадаг нэр хүнд бүхий тухайн бараагаар төрөлжсөн сонин сэтгүүлүүдэд туссан үнэ, тариф зэргийг ашиглана.
Текст томруулах
A
A
A