- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЗАРИМ НЭРИЙН ЭКСПОРТЫН БАРААНЫ ЖИНГ ТОДОРХОЙЛОХ, ГААЛИЙН ХЯНАЛТАН ДОР ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
МУ-ын ЭХГУУ-н сайд, ЦЕГ, УГЕГ, УБТЗХЭГ-ын дарга, ҮСХЗ-н төвийн захирлын 1996 оны 96/107/99/А-32/50 тоот тушаалын хавсралт
ЗАРИМ НЭРИЙН ЭКСПОРТЫН БАРААНЫ ЖИНГ ТОДОРХОЙЛОХ, ГААЛИЙН ХЯНАЛТАН ДОР ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Монгол Улсын хилээр хаягдал хар төмөр, ширэм, хөнгөн цагаан, зэс, гууль, рельс /цаашид "хаягдал төмөр" гэнэ/ экспортоор гаргахад хамтарч ажиллах, хяналт тавих, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1. Хаягдал төмрийн гаалийн бүрдүүлэлтийг газар нутгийн байрлалаар бүсчлэн, энэхүү журамд заасны дагуу хийнэ. Төмөр замаар тээвэрлэх тохиолдолд гүний гаалийн бүрдүүлэлтийг Улаанбаатар /ТЭЦ-3/, Айраг /Монголросцветмет нэгдлийн Бор-Өндөр дэх Уулын баяжуулах үйлдвэр/ өртөөнд, автомашинаар экспортлоход Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорнод аймгийн Хавирга боомтод гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Дархан, Улаанбаатар, Айраг өртөөний вагон пүүг хаягдал төмрийн жин тодорхойлох гаалийн хяналтын үндсэн хэмжих хэрэгслийн зориулалтаар ашиглана.
2. Дор дурдсан хилийн байнгын болон түр үйл ажиллагаатай боомтоор экспортын хаягдал төмөрт гаалийн бүрдүүлэлтийг дараах хуваарийн дагуу хийж эхэлнэ.
6 дугаар сараас: - Дорноговь аймгийн Замын-Үүд
- Өмнөговь аймгийн Шивээхүрэн
- Ховдын Булган
7 дугаар сараас: - Говь-Алтайн Бургастай
- Сүхбаатарын Бичигт
8 дугаар сараас: - Баян-Өлгийн Даян
- Дорнодын Баянхошуу
3. Хаягдал төмрийг экспортлохтой холбогдсон ажлыг нийслэл, төв, орон нутагт тухайн газар нутгийн гаалийн бүрдүүлэлтийн алба, газар, байгууллага, төмөр зам болон тээвэрлэгч, пүү эзэмшигч аж ахуйн нэгж, цагдаа,хэмжил зүйн зэрэг хяналтын бусад байгууллагууд хариуцаж, хамтран зохион байгуулна.
4. Хаягдал төмрийг эрх бүхий пүү эзэмшигч нь Хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэл /вагон болон авто пүү, 500 килограмм хүртэл даацтай жин/ дээр төмөр замын өртөөний ажилтан /эсвэл тээвэрлэгч/, гаалийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын ажилтан, бараа илгээгч нарыг байлцуулан пүү ашиглах зааврын дагуу пүүлж, бараа, тээврийн хэрэгсэл пүүлсэн тухай акт үйлдэнэ. /Хавсралтаар/
5. Тээврийн хэрэгсэл тус бүрийг нэг бүрчлэн пүүлж, акт тогтооно. Актыг бүрэн бөглөж, байлцсан ажилтнууд албан тушаал, газрын үсгээ гаргацтай, тодорхой бичнэ. Актын нэгдүгээр хувь болон цахилгаан пүүгээр жинг тодорхойлсон лентийг бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага авч гаалийн мэдүүлэгт хавсаргана.
6. Гаалийн бүрдүүлэлтийн алба, газар, байгууллагаас гаалийн хяналт, шалгалтад ашиглах хэмжих хэрэгслийн жагсаалт, байршлыг гаргаж өгсний үндсэн дээр хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага нь хэмжих хэрэгслийг баталгаажуулан, түүнд тогтоосон техникийн шаардлага, тохиргоонд байнгын хяналт тавьж, барааны жинг зөв, бодитой тодорхойлж өгөх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд шалган байцаах баталгаажуулалтыг зохион байгуулна.
7. Пүү эзэмшигч нь түүний ашиглалт, тохиргоо зэрэгт байнгын хяналт тавьж, гэмтэл зөрчил илрэх тохиолдол бүрд гаалийн газар, байгууллага болон төв, орон нутгийн хэмжил зүйн байгууллагад даруй мэдэгдэж, ээлжит бус баталгаажуулалт хийлгэнэ.
8. Хаягдал төмрийн пүүлэлттэй холбогдон гарах тээвэрлэлт, вагон ашиглалт, тавилт, таталтын зардал болон бусад хураамжийг түүнийг экспортлогч аж ахуйн нэгж хариуцна.
9. Хөнгөн цагаан, зэс, гуулийг экспортлоход төмөр замын ачаа тээврийн үндсэн дүрмийн дагуу зөвхөн битүү вагонд, тус тусад нь ачиж, пүүлэх бөгөөд холимог ачилт хийхийг зөвшөөрөхгүй. Хилийн гаалийн газар нь тээврийн хэрэгслийн гүний гаалийн битүүмжлэлийг үндэслэн нэвтрүүлнэ.
10. Гаалийн бүрдүүлэлт хийгдсэн, гаалийн хяналтан дор, задгай тээвэрлэх хаягдал хар төмөр, ширэм, рельсны тээвэрлэлтэд төмөр замын өртөөд, тээвэрлэгч, цагдаагийн ажилтнууд онцгой анхаарч, экспортын тээврийн илгээлтэд нэмэлт ачилт хийхийг хориглоно.
11. Вагонд задгайгаар тээвэрлэх хаягдал төмрийг Монголын төмөр замын ажилтан-агент БНХАУ-ын төмөр замын Эрээн өртөөнд дахин пүүлэх замаар хүлээлцэж, тээврийн баримтаас жин зөрсөн тохиолдолд коммерын акт үйлдэнэ.
12. Уг коммерын актын хуулбарыг Замын-Үүд өртөөний дарга албан ёсоор баталгаажуулан, акт тогтоогдсон тухай бүрд Замын-Үүд дэх гаалийн газрын даргад хүлээлгэн өгнө.
13. Гаалийн татвар дутуу төлөгдсөн тохиолдолд коммерын актыг үндэслэн зөрүүг хаягдал төмөр гаргасан аж ахуйн нэгж, байгууллагаар нөхөн төлүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
МУ-ын ЭХГУУ-н сайд, ЦЕГ, УГЕГ, УБТЗХЭГ-ын дарга, ҮСХЗ-н төвийн захирлын 1996 оны 96/107/99/А-32/50 тоот тушаалаар батлагдсан журмын хавсралт
БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ПҮҮЛСЭН ТУХАЙ АКТ
Огноо
|
Экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын нэр
|
Тээврийн хэрэгслийн дугаар
|
Бохир жин
|
Таарын жин
|
Цэвэр жин
|
Барааны нэр
|
Ломбоны дугаар
|
Тайлбар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
|
|
Пүүлсэн: Пүүлэгч ______________________________
Байлцсан: Өртөөний ажилтан _____________________
Гаалийн улсын байцаагч ________________
Цагдаагийн ажилтан ____________________
Тээвэрлэгч ____________________________
Бараа илгээгч __________________________ Текст томруулах
A
A
A