- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны А/141 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт.
Нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн заавар
Нэг. Нийтлэг үндэслэл
1. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай", "Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай" Монгол Улсын хуулиудыг удирдлага болгон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолоор баривчлах болон хорих ял шийтгэгдсэн ялтныг хүлээн авч ялыг эдлүүлэх, ял эдлэлтийн байдалд хяналт тавих, хорих ангиудын хооронд хуваарилах, байршилт, хөдөлгөөн баяжилт, ялын тооцоо бодох, өргөдөл гомдлыг барагдуулах, захидал харилцаа дамжуулах, бусадтай уулзуулах, харилцах, чөлөө олгох, ял хойшлуулах, тодорхойлолт, лавлагаа, мэдээ судалгаа гаргах, ялтныг суллах, архивт хувийн хэрэг шилжүүлэх, холбогдох бусад харилцааг зохицуулахад нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх зааврын зорилго нь оршино.
2. Too бүртгэл, судалгааны тасаг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1. Too бүртгэл, судалгааны тасаг нь баривчлах байр, хорих анги, цагдан хорих, баривчлах байрны тоо бүртгэлийн албаны ажилтнуудыг эрхэлсэн ажилд нь мэргэшүүлэн дадлагажуулах, шалгаж зааварчлах ба жилийн эцэст тоо бүртгэлийн албаны ажилтнуудын цугларалтыг зохион байгуулж, ажил төрлийн явц, цаашид анхаарч, ажлаа хэрхэн сайжруулах талаар зөвлөлгөөн хийх сургалт явуулах;
2.2. Тогтоол гүйцэтгэх газрын хэмжээнд баривчлах болон хорих ял, баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн талаарх мэдээ судалгааг нэгтгэн гаргаж дүгнэх;
2.3. Хуулийн дагуу баривчлах болон хорих ялыг ялгамжтай нөхцөлд эдлүүлэх, хорих ангийн ачаалал, үйлдвэрлэлийн чиглэл, ялтны ял шийтгэлийн байдал зэргийг үндэслэн зохих журмын дагуу ялтныг хуваарилах ажиллагааг хэрэгжүүлэх, хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих;
2.4. Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар болон хууль хяналтын бусад байгууллагын хүсэлтээр өргөдөл гомдол, баривчлагдсан, цагдан хоригдсон этгээд, ялтантай холбоотой асуудлыг шийдвэрлэх, холбогдох материал бүрдүүлэхэд ялтны ял эдлэлтийн байдал, ялын тооцооны талаар лавлагаа, шаардлагатай бусад мэдээллийг өгөх;
2.5. Иргэд болон баривчлагдсан, цагдан хоригдсон этгээд, ялтны санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч барагдуулах, ялтны бүртгэл, тэдний ял эдлэлттэй холбогдон хөтлөгдөх баримт бичгийг хуульд зааснаар хөтлөн явуулах;
2.6. Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн хорих явцад болон ялтны ял эдлэлтэд хяналт тавих, суллагдсан ялтны хувийн хэргийг нэг бүрчлэн шалгаж шаардлагын хэмжээнд материалыг бүрдүүлэн нэгдсэн бүртгэлд оруулж Цагдаагийн ерөнхий газрын Дүн шинжилгээ, мэдээллийн төвд шилжүүлэх;
2.7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт орсон тухай материалыг хүлээн авч зохих өөрчлөлтийг хийн тухайн ял эдэлж байгаа хорих анги, баривчлах байр, цагдан хорих, баривчлах байранд мэдэгдэх.
Хоёр.Цагдан хорих, баривчлах байранд тоо бүртгэлийг хөтлөх
1. Цагдан хорих, баривчлах байрны тоо бүртгэлийн чиг үүрэг
1.1. "Эрүүгийн байцаан шийтгэх", "Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай" Монгол Улсын хуулиудыг удирдлага болгон сэжигтэн, яллагдагчаар баривчлагдаж байгаа болон цагдан хоригдож байгаа этгээдийг хүлээн авах, хувийн хэрэг нээх, баяжуулах, карт бичиж зурагжуулах, баривчлах байрнаас батлан даалтад гаргах, цагдан хорихоор шилжүүлэх, цагдан хорих байрнаас батлан даалтад гаргах, хорих ялаар шийтгэгдсэн ялтныг хорих ангид шилжүүлэх;
1.2. 14 хоног болон cap бүр баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн хөдөлгөөний мэдээг "Маягт №17"-гоор Too бүртгэл, судалгааны тасаг, прокурорын байгууллагад гаргаж өгөх;
1.3. Хоригдсон этгээдийн хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавих.
2. Хоригдсон этгээдийг хүлээн авч хорих өрөөнд хуваарилах, шилжүүлэх
2.1. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийн огноо, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тамга, тэмдгийн дардас, прокурорын хорих тогтоол, шүүгчийн шийдвэрт бичигдсэн дугаар зэргийг нягтлан, баривчлах цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хүргэж ирсэн албан тушаалтны хамт магадласны дараа хүлээн авна.
2.2. Хоригдсон этгээдийг "Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хууль"-ийн 32 дугаар зүйлд заасны дагуу хорих өрөөнүүдэд хуваарилах асуудлыг аймаг, нийслэлийн цагдан хорих байрны дарга хариуцна.
2.3. Хоригдсон этгээдийг өөр хорих өрөөнд шилжүүлэх тохиолдолд /камерын хөдөлгөөн хийлгэх мэдэгдэл, албан бичиг, хүсэлт ирвэл/ тоо бүртгэлийн байцаагчийн саналыг үндэслэн цагдан хорих байрны дарга шийдвэрлэнэ.
3. Хоригдсон этгээдэд хувийн хэрэг хөтлөх
3.1. "Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хууль"-ийн 9.1.3, 15 дугаар зүйлд заасны дагуу хоригдсон этгээдэд хувийн хэрэг нээж хөтөлнө.
3.2. Сэжигтнээр цагдан хорьсон шүүгчийн шийдвэр, бусад хугацааны сунгалт, эргэлтийн бичиг, сэжигтэн, яллагдагчийг гадагш авч гарсан түр баримт бичиг, сахилгын тогтоол, эрүүл мэндийн бичиг, өмгөөлөгчийн томилолт, өлсгөлөн зарласан акт зэрэг бусад холбогдох баримт бичгийг хувийн хэрэгт хадгална.
4. Хоригдсон этгээдийг бусадтай уулзуулах, захидал харилцаа дамжуулах, өргөдөл гомдлыг барагдуулах
4.1. Хоригдсон этгээдийг хорьсон мөрдөн байцаагч, төлөөлөгч, хэрэг бүртгэгч, прокурор, шүүгчийн олгосон эргэлтийн бичгийг тоо бүртгэлийн байцаагч хянан үзэж өрөөний дугаарыг олгох ба уулзсаны дараа албан бичгийг хувийн хэрэгт нь хавсаргана.
4.2. Too бүртгэлийн байцаагч нь хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааны агуулгад хяналт тавьж, нууц үг хэллэгтэй, хуулиар хамгаалагдсан төрийн нууцтай холбоотой зүйл байвал хорих байрны даргад шилжүүлж хуульд заасан арга хэмжээг авна.
4.3. Хоригдсон этгээдээс төрийн болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг зохих журмын дагуу илгээх ба "Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хууль"-ийн 22.2-т заасны дагуу битүүмжилсэн өргөдөл, гомдлыг хянахгүйгээр шууд зохих байгууллагад шилжүүлнэ.
5. Хоригдсон этгээдийг суллах, хорих ангид шилжүүлэх
5.1. Хоригдсон этгээдийн хоригдох хугацаанд нь тоо бүртгэлийн байцаагч тогтмол хяналт тавьж ажиллах ба хугацаа дууссан этгээдийг холбогдох албан тушаалтанд мэдэгдсэний дараа цагдан хорих төвийн даргын шийдвэрээр суллана.
5.2. Хоригдсон этгээд хорих ялаар шийтгүүлсэн бол шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болмогц Дамжин өнгөрүүлэх байранд түүнийг хувийн хэргийн хамт шилжүүлнэ.
6. Хоригдсон хугацааг тоолох
6.1. Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн хоригдсон хугацааг тоолохдоо тогтоол, шүүхийн шийдвэрт заасан өдрөөс эхлэн тоолно.
6.2. "Эрүүгийн байцаан шийтгэх Монгол Улсын хууль"-ийн 96 дугаар зүйлийг баримтлан хугацааг цаг, хоног, сараар тоолно. Хугацааг хоногоор тоолохдоо уг хугацаа нь сүүлчийн хоногийн 24 цагт, сараар тоолоход сүүлчийн сарын мөн өдөр уул хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна.
Жишээ нь: 1 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа тоолж эхэлсэн бол 2 дугаар сард 30 хоног байдаггүй учир 28 буюу 29-ний 24 цагт дуусна.
Хугацааг жилээр тоолоход уг хугацаа дараагийн жилийн тухайн сарын мөн өдрийн 24 цагт дуусна. Тухайн cap, жил нь хуанлины хэдэн хоногтой байна түүгээр тооцно.
Гурав. Баривчлах байр, хорих ангид тоо бүртгэлийг хөтлөх
1. Баривчлах байр болон хорих ангийн тоо бүртгэлийн чиг үүрэг
1.1. Ялтныг хүлээн авч хувийн хэрэг нээх, баяжуулах, карт бичиж, зурагжуулах, чөлөө, дуудлага, ял хойшлуулсан болон бусад хөдөлгөөний тухай Too бүртгэл, судалгааны тасагт заасан хугацаанд мэдэгдэнэ.
1.2. Ялтны хөдөлгөөний мэдээг cap, улирал, жилээр гаргаж тухай бүр нь удирдлагыг мэдээллээр шуурхай хангаж байна.
1.3. Ялтны ялын тооцоог бодох, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, дэглэм дээшилж, дэглэм буурч байгаа ялтны ялын тооцоог бодож өгч, саналаа гаргана.
1.4. 3охих материалыг бүрдүүлсний үндсэн дээр суллагдсан ялтны хувийн хэргийг Too бүртгэл, судалгааны тасагт тухай бүр шилжүүлж байна.
2. Ялтныг хүлээн авах, шилжүүлэх
2.1. Шүүхийн шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болж шинээр хорих ял эдлэхээр шийтгэгдэж ирж байгаа ялтныг цээж зураг, шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/, сэжигтнээр цагдан хоригдож байх үеийн хувийн хэрэг, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт хүлээн авна.
2.2. Ялтныг "Хорих ангийн дотоод журам"-нд заасан бүрэлдэхүүнтэйгээр хорих ангид хүлээн авч, тоо бүртгэлийн ажил хариуцсан албан тушаалтан ялтан нэг бүртэй уулзаж, эрүүл мэндийн үзлэгээр оруулан, бүртгэн авч, 1 дүгээр картыг бичиж 3 хоногийн дотор зурагжуулна.
2.3. Too бүртгэлийн алба нь ялтныг хорих анги хооронд шилжүүлэх тохиолдолд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, дэд даргын зөвшөөрлөөр Too бүртгэл, судалгааны тасгаар дамжуулан шилжилт хөдөлгөөнийг хийх ба хорих анги доторх хөдөлгөөнийг хорих ангийн дарга, дэд даргын зөвшөөрлөөр хийнэ.
3. Хувийн хэргийг нээж хөтлөх, баримт материалыг бүрдүүлэх
3.1. Хорих ангид ялтныг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор хувийн хэргийг нээж хөтөлнө. Хувийн хэрэг нь үндсэн ба баяжилтын хэсгээс бүрдэнэ.
3.2. Хувийн хэргийн үндсэн хэсэг:
- судалгааны карт /маягт №1/;
- товъёог;
- биеийн зураг /эгц урдаас буюу хажуу талаас нь авсан зураг тус бүр 3х4-ийн хэмжээтэй 4 ширхэг, 4х6-ийн хэмжээтэй 2 ширхэг байна/;
- цагдан хоригдож байх үеийн хувийн хэрэг;
- шүүхийн шийтгэх тогтоол /эх хувь/;
- анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт орсон тухай магадлал, бусад материал;
- дэлгэрэнгүй анкет/маягт №2/;
- ялтны гаргасан баталгаа /маягт №3/;
- ялтны хоёр үеийн намтар /өөрөөр нь бичүүлнэ/;
- хорих ангид анх хүлээж авахад эмнэлгийн үзлэг хийсэн тухай эмчийн бичиг;
- ялтны байршилтын бүртгэл;
- ялтны хувийн баримт бичиг.
3.3. Хувийн хэргийн баяжилтын хэсэг: -товъёог;
- хорих ангийн дотоод журам, хууль, заавар болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар танилцуулсан тухай баримт бичиг;
- эмнэлгийн үзлэгийн дэвтэр;
- гаргасан өргөдөл, гомдлын хариу, түүнийг ялтанд танилцуулсан тухай баримт бичиг;
- шагналын хоног олгосон лавлагаа;
- ар гэр, ах дүү, төрөл садан, бусад хүмүүсээс ялтанд илгээсэн зүйлийн бүртгэл;
- ялтны ойрын садан төрлийн хаягийн баяжилтыг хийсэн тэмдэглэл;
- ялтан бусадтай уулзсан, харилцсан тухай баримт;
- ялтнаас хураан авсан зүйлийн бүртгэл;
- оргосон тухай акт;
- харуул хамгаалалтгүй ажиллуулах тухай шийдвэр;
- ялтанд хорих ангиас гадагш явах чөлөө олгосон тухай баримт бичиг;
- санаатайгаар өвчилсөн, эсвэл эрүүл мэнд, бие эрхтнээ санаатайгаар гэмтээсэн, дур мэдэн ажилд гараагүй, чөлөөнөөс хоцорсон тухай акт, холбогдох баримт бичиг;
- ялтан зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдсан тухай ангийн даргын тушаал, зөрчил гаргасан тухай акт, түүнийг цагаатгасан тухай лавлагаа, бусад материал;
- шүүхээр хэлэлцүүлэхээр бэлтгэсэн материал;
- бусад материал;
- суллагдсан тухай тодорхойлолт зэрэг орно.
3.4. Хувийн хэрэг доторх материалуудыг товъёоглож дугаарлан үдэх ба хувийн хэргийг зориулалтын сейфэнд баривчлах байр болон хорих ангийн тоо бүртгэлийн ажил хариуцсан албан тушаалтан хадгална.
3.5. Ялтны хувийн хэрэгтэй зөвхөн тоо бүртгэлийн албаны өрөөнд танилцана. Тодорхой эрх бүхий албан тушаалтанд /хяналт тавих эрх бүхий прокурор, шүүгч, хорих ангийн дэд дарга/ танилцуулахаар гадагш гаргахдаа зөвхөн баривчлах байр болон хорих ангийн даргын зөвшөөрлөөр гаргах бөгөөд тусгай бүртгэлд гарын үсэг зуруулж, түр шилжүүлнэ. Ялтныг анги хооронд шилжиж явах үед хувийн хэргийг лацдаж хуяглан хүргэх албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэж өгнө.
3.6. Шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн карт бичих журмын дагуу ялтны судалгааны 1 дүгээр картыг хоёр хувь бичиж нэг хувийг Дамжин өнгөрүүлэх анги ялтныг хүлээн авсан өдрөөс хойш 24 цагийн, бусад хорих ангиуд 7 хоногийн дотор Too бүртгэл, судалгааны тасагт ирүүлнэ.
3.7. Ялтны эдлэх ялд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр 1 дүгээр картад бичилт хийж, 24 цагийн дотор Too бүртгэл, судалгааны тасаг ял эдэлж буй хорих ангид, ял эдэлж буй хорих анги Too бүртгэл, судалгааны тасагт тус тус мэдэгдэнэ.
3.8. Ялтанд шагналын хоног олгосон тухай лавлагаан дээр хорих ангийн дарга гарын үсэг зурж, тамга дарсан байх ба ямар нэгэн засваргүй, олгосон хоногийн тоог үсгээр давхар бичсэн байна.
4. Ялын тооцоо бодох
4.1. Баривчлах болон хорих ял эдэлж байгаа ялтны ялыг эхлэн тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоолд заасан өдрөөс эхлэн тоолно.
4.2. "Эрүүгийн байцаан шийтгэх Монгол Улсын хууль"-ийн 96 дугаар зүйлийг баримтлан хугацааг цаг, хоног, сараар тоолно. Хугацааг хоногоор тоолохдоо уг хугацаа нь сүүлчийн хоногийн 24 цагт, сараар тоолоход сүүлчийн сарын мөн өдөр уул хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна.
Жишээ нь: 1 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа тоолж эхэлсэн бол 2 дугаар сард 30 хоног байдаггүй учир 28 буюу 29-ний 24 цагт дуусна.
Хугацааг жилээр тоолоход уг хугацаа дараагийн жилийн тухайн сарын мөн өдрийн 24 цагт дуусна. Тухайн cap жил нь хуанлины хэдэн хоногтой байна түүгээр тооцно.
4.3. Урьдчилан хоригдсон хугацаа, шагналын хоног, хорих ял эдэлж байхдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацааг эдэлсэн ялд нь оруулан тооцно. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 134.2.6-д заасныг ял эдэлсэнд оруулан тооцохгүй.
4.4. Урьдчилан хоригдсон болон шагналын хоногийг эдлэх ялд оруулан тооцохдоо нэг сарыг хуанлины 30 хоногоор тооцно.
4.5. Гянданд ял эдэлсэн хугацааг гянданд орсон цаг минутаас эхэлж тооцно. Гяндангийн эмнэлэг, Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгээс бусад эмнэлэгт хэвтсэн, дуудлагаар явсан хугацааг гянданд эдэлсэн ялд оруулан тооцохгүй.
4.6. Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн, давж заалдах шатны шүүхийн магадлалаар ялыг хөнгөтгөн хассан хугацааг биеэр эдэлсэн ялд оруулан тооцохгүй ба оногдуулсан ялаас хасаж тооцно.
4.7. Ялтны чөлөөгөөр явсан хугацааг биеэр эдэлсэн ялд оруулан тооцох ба чөлөөнөөс хэтэрсэн, оргосон, ял хойшлуулсан хугацааг биеэр эдэлсэн ялд оруулан тооцохгүй.
5. Ялтны өдөр бүрийн хөдөлгөөнийг зохицуулах
5.1. Too бүртгэл, судалгааны тасаг нь Тогтоол гүйцэтгэх газрын хэмжээнд, баривчлах байр, хорих анги дахь тоо бүртгэлийн алба нь тухайн байр, хорих анги дахь ялтны өдөр тутмын хөдөлгөөнийг зохицуулж байна.
5.2. Шинээр баривчлах болон хорих ял эдлэхээр шийтгэгдэн ирэгсдийг хорих ангид хуваарилах, ялтныг анги хооронд шилжүүлэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, чөлөө олгох, нас барах, суллах зэрэг ялтантай холбоотой бүх хөдөлгөөнийг зохих журмын дагуу нэг бүрчлэн хийнэ.
5.3. Монгол Улсын Ерөнхий прокурорын баталсан "Хоригдлыг хорих ангиас дуудлагаар явуулах ажиллагаанд мөрдөх аргачилсан заавар"-ыг мөрдлөг болгон Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокуророос олгосон зөвшөөрлийн дагуу Тогтоол гүйцэтгэх газраас олгосон дуудах хуудсаар хорих анги болон нийслэл дэх баривчлах байр, аймаг дахь баривчлах байр нь тухайн аймгийн прокуророос олгосон зөвшөөрлийг үндэслэн цагдаагийн байгууллагад дуудлагаар шилжүүлэх ялтныг зөвхөн ялын тооцооны хамт эрх бүхий байгууллагын албан хаагчид хүлээлгэн өгнө.
5.4. Баривчлах болон хорих ял эдэлж буй ялтны шүүхийн шийтгэх тогтоол нь хүчингүй болсон тохиолдолд хүчингүй болгосон шүүхийн магадлалын эх хувийг үндэслэн, эрүүгийн хэрэг үүсэн цагдаагийн байгууллагад шилжиж байгаа ялтныг шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцооны хамт хүлээн авах эрх бүхий байгууллагын албан хаагчид хүлээлгэн өгнө.
5.5. Шүүхийн шийтгэх тогтоол нь хүчингүй болж, эрүүгийн хэрэг үүсэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тус тус шилжиж байгаагаас бусад бүх ялтны хөдөлгөөн Тогтоол гүйцэтгэх газрын дарга, дэд даргын зөвшөөрлөөр Дамжин өнгөрүүлэх ангиар дамжиж хийгдэнэ.
5.6. Баривчлах ялаар шийтгүүлсэн ялтан нь анх хуваарилагдсан баривчлах байранд ялаа эдэлж дуусгах ба өргөдөл болон бусад шалтгаанаар өөр баривчлах байранд шилжүүлэн ял эдлүүлэхгүй.
5.7. Хорих ялаар шийтгүүлсэн ялтныг хорих ангид хуваарилагдсанаас хойш 6 сарын дотор шилжилт хөдөлгөөн хийхгүй ба ар гэрийн гачигдлаар зөвхөн нэг удаа анги хооронд шилжүүлж болно. Ажлын шаардлагаар ялтныг анги хооронд шилжүүлэхэд энэхүү заалт хамаарахгүй.
Баривчлах байр болон хорих анги нь гарсан хөдөлгөөн бүрийг 24 цагийн дотор Too бүртгэл, судалгааны тасагт мэдэгдэж 1 дүгээр картад тэмдэглэл хийлгэсэн байна.
5.8. Ялтны хөдөлгөөний талаар дараах бүртгэлийг хөтөлнө. Үүнд:
- ял эдлэхээр шинээр шийтгэгдэж ирсэн;
- анги хооронд шилжиж ирсэн;
- анги хооронд шилжиж явсан;
- ялын хугацаа дуусаж суллагдсан;
- хугацаанаас өмнө шүүхийн захирамжаар суллагдсан;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан;
- Өршөөлийн хуульд хамаарагдаж суллагдсан;
- хэрэг нь хянагдаж суллагдсан;
- өвчний учир хугацааны өмнө шүүхийн захирамжаар суллагдсан;
- нас барсан;
- шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан;
- чөлөөгөөр явсан;
- оргосон;
- эрүүгийн хэрэг үүсэж цагдаагийн байгууллагад шилжсэн;
- дуудлагаар явсан;
- ялтны илгээмж, эргэлт уулзалтын бүртгэл;
- ялтнаас гаргасан зөрчлийн бүртгэл гэх мэт.
6. Ялтны өргөдлийг хүлээн авч барагдуулах, захидал харилцаа дамжуулах
6.1. Баривчлах байр болон хорих ангийн захиргаа ялтны өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч өөрийн байгууллагын эрх хэмжээнд шийдвэрлэж болох асуудлыг шийдвэрлэж, өргөдөл гаргагчид хариуг өгнө. Байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй өргөдөл, гомдлыг 3 хоногийн дотор уг ялтны ял хэргийн байдал болон өргөдлийн товч агуулгыг тодорхой бичиж, албан бичгийн хамт холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлнэ.
6.2. Өргөдөл, гомдлыг нэмэгдэл материал гаргуулах зэргээр хянан шалгаж шийдвэрлэнэ. Тодорхой шалтгааны улмаас сарын хугацаанд шийдвэрлэж болохгүй тохиолдолд байгууллагын дарга буюу дэд даргын шийдвэрээр хугацааг 30 хоног хүртэл сунгаж энэ тухай эзэнд нь мэдэгдэнэ. Ялтанд ирсэн захидлыг тоо бүртгэлийн ажилтан задлан үзэж хяналт тавина.
6.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 156 дугаар зарлигаар батлагдсан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт явуулах ялтны материалыг ажлын 5 хоногт багтаан Too бүртгэл, судалгааны тасагт ирүүлнэ.Уг материалд дараах баримт бичиг орно. Үүнд:
а/12 дугаар маягт;
б/ тухайн ялтны зан байдлын тодорхойлолт;
в/ шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар;
г/ ялтны өөрийн өргөдөл;
6.4. Ялтнаас гаргасан өргөдлийн хариуг тухай бүрт нь өөрт нь танилцуулан гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт нь хавсаргана.
7. Ялтан бусадтай уулзах, харилцах
7.1. Баривчлах болон хорих ял эдэлж байгаа ялтан нь "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 119 дүгээр зүйлд заасны дагуу эргэлт, илгээмж авах болон уулзалт хийнэ.
7.2. Илгээмжийг тоо бүртгэлийн ажилтан хүлээн авч бүртгэл хөтлөн ангийн жижүүр болон ялтныг өөрийг нь байлцуулан хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
7.3. Илгээмжид хориотой эд зүйл байвал протокол хөтлөн хураан авч зохих албан тушаалтанд шилжүүлнэ.
7.4. Эргэлт уулзалтаар ирсэн хүмүүсийн баримт бичгийг шалгаж, ялтантай уулзах өргөдөл дээр 2 дугаар маягтад бичигдсэн эсэх, мөн уулзалтын хугацааг тодорхойлж ангийн дарга, дэд даргын зөвшөөрлөөр уулзуулна.
8. Ялтанд чөлөө олгох, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
8.1. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 107.5, 107.6-д зааснаар чөлөө олгох үндэслэл бүхий баримт бичгийн бүрдлийг нягтлан шалгаж тодорхойлолт гарган ангийн даргад танилцуулах ба ангийн даргын тушаалаар ялтанд чөлөө олгоно.
8.2. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа "Эрүүгийн байцаан шийтгэх Монгол Улсын хууль"-ийн 332 дугаар зүйлд заасныг удирдлага болгон холбогдох материалыг бүрдүүлэн шүүхэд тодорхойлж шийдвэрлүүлнэ. Өвчний учир шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний шийдвэр, дүгнэлт, Эрүүл мэндийн яамны харьяа мэргэжлийн эмнэлгийн шинжээч эмч нарын дүгнэлтийг заавал гаргасан байна.
8.3. Чөлөөгөөр яваа болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтны талаар түр оршин суух газрынх нь засаг захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
9. Мэдээ, судалгаа
9.1. Ялтны хөдөлгөөний мэдээг хорих ангийн тоо бүртгэлийн алба cap, улирал, хагас бүтэн жилээр хавсралтын хамт Too бүртгэл, судалгааны тасагт ирүүлнэ.
Дараах мэдээг cap, улирлаар:
- хөдөлгөөний мэдээ;
- шинээр шийтгэгдэж баривчлах болон хорих ял эдлэхээр ирсэн; -анги хооронд шилжиж ирсэн болон явсан; -суллагдсан; -нас барсан;
- эрүүгийн хэрэг үүсгэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн; -оргосон;
- ял эдлэх дэглэм буурсан болон дээшилсэн; -шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан; -чөлөөгөөр явсан; -дуудлагаар явсан;
- шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болж цагдаагийн байгууллага, шүүхэд шилжсэн;
- бусад цаг үеийн шаардлагатай мэдээ, судалгаанууд.
Дараах мэдээг хагас, бүтэн жилээр:
- ялтны дэлгэрэнгүй судалгаа; -хөдөлгөөний мэдээ;
- шинээр шийтгэгдэж баривчлах болон хорих ял эдлэхээр ирсэн; -анги хооронд шилжиж ирсэн болон явсан; -суллагдсан; -нас барсан;
- эрүүгийн хэрэг үүсгэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн; -оргосон;
- ял эдлэх дэглэм буурсан болон дээшилсэн; -шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан; -чөлөөгөөр явсан; -дуудлагаар явсан;
- шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болж цагдаагийн байгууллага, шүүхэд шилжсэн;
- бусад цаг үеийн шаардлагатай мэдээ судалгаануудыг гаргаж ирүүлнэ.
10. Ялтны карт, хувийн хэрэг, шилжилт хөдөлгөөн, мэдээ судалгаа, бусад материалыг уг зааврын 2 дугаар хавсралтад заагдсан маягтын дагуу хөтлөнө.
11. Ялтныг суллах
11.1. Ялтныг суллахдаа "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 129, 130 дугаар зүйлд заасны үндэслэнэ зохицуулна.
11.2. Ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх тухай шүүхэд тодорхойлохдоо зохих журмыг баримтлан ялын тооцооны лавлагааг тоо бүртгэлийн байцаагч гаргаж, бусад материалыг холбогдох ажил хариуцсан албан тушаалтан бэлтгэнэ.
11.3. Төлбөртэй ялтанд "Эрүүгийн хуулийн Ерөнхий анги"-ийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар хугацаанаас өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй.
11.4. Суллагдсан хүмүүсийг суллагдсан тухай бүртгэлд бүртгэн авч, зам явах хуудас олгож, суллагдсан болон зан байдлын тодорхойлолтын нэг хувийг хувийн хэрэгт хавсаргаж, үлдэх хувийг оршин суух цагдаагийн байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ.
11.5. Төлбөртэй ялтан хугацаа дуусаж суллагдсан тохиолдолд оршин суух орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж гүйцэтгэх хуудсыг шилжүүлнэ.
12. Архивт хувийн хэрэг шилжүүлэх
12.1. Суллагдсан хүний хувийн хэргийг тухай бүр тоо бүртгэлийн ажил хариуцсан албан тушаалтан Too бүртгэл, судалгааны тасагт хүлээлгэн өгнө.
12.2. Дараах материалыг бүрдүүлэн хавсаргаж ялтны хувийн хэргийг хаана. Үүнд:
12.2.1. Ялтан ял эдлэх хугацаа дуусаж суллагдсан бол суллагдсан тухай лавлагаа, зан байдлын тодорхойлолт, оршин суух цагдаагийн байгууллагад мэдэгдсэн албан тоот;
12.2.2. Ялтан ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бол тэнсэн сулласан тухай шүүгчийн захирамжийн эх хувь, суллагдсан тухай лавлагаа, зан байдлын тодорхойлолт, оршин суух цагдаагийн байгууллагад мэдэгдсэн албан тоот;
12.2.3. Ялтан үйлдсэн хэрэг нь хянагдаж суллагдсан бол цагаатгасан тухай шүүхийн цагаатгах тогтоол, магадлал, суллагдсан тухай лавлагаа, зан байдлын тодорхойлолт, оршин суух цагдаагийн байгууллагад мэдэгдсэн албан тоот;
12.2.4. Ялтан өвчний учир хугацааны өмнө тэнсэн суллагдсан бол тэнсэн сулласан тухай шүүгчийн захирамжийн эх хувь, өвчний талаарх эмнэлгийн байгууллагын дүгнэлт бусад холбогдох материал, суллагдсан тухай лавлагаа, зан байдлын тодорхойлолт, оршин суух цагдаагийн байгууллагад мэдэгдсэн албан тоот;
12.2.5. Ялтан Өршөөлийн хуулиар суллагдсан бол Өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан тухай лавлагаа, зан байдлын тодорхойлолт, оршин суух цагдаагийн байгууллагад мэдэгдсэн албан тоот;
12.2.6. Ялтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан бол суллагдсан тухай лавлагаа, зан байдлын тодорхойлолт, оршин суух цагдаагийн байгууллагад мэдэгдсэн албан тоот, цаашид төрийн хууль тогтоомжийг чанд сахиж, дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх тухай суллагдаж буй этгээдээс гаргасан амлалтын нэг хувь байна. Зарлигийг ялтанд танилцуулан амлалтыг бичгээр хоёр хувь гаргуулж авах ба нэг хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт явуулна.
12.2.7. Ялтан ял эдэлж байгаад нас барсан бол ямар шалтгаанаар нас барсан тухай задлан шинжилгээний акт, цогцсыг оршуулсан болон ар гэрт нь хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл тус тус байна.
12.3. Ялтан суллагдсан болон нас барснаас хойш 14 хоногийн дотор хувийн хэргийг Too бүртгэл, судалгааны тасагт хүргүүлэх ба Too бүртгэл, судалгааны тасаг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цагдаагийн ерөнхий газрын Дүн шинжилгээ, мэдээллийн төвд бүртгэлээр шилжүүлнэ.
12.4. Суллагдсан хүмүүсийн судалгааны картыг Too бүртгэл, судалгааны тасаг суллагдсан өдрөөс хойш 5 жил хадгалаад устгана.
13. Ялтны судалгааны карт бичих журам
Ялтны судалгааны картыг эрх бүхий албан хаагч зөвхөн тоо бүртгэлийн албаны тасалгаанд үзнэ. Баривчлах болон хорих ангийн тоо бүртгэлийн алба нь ялтны судалгааны картын тулгалтыг Too бүртгэл, судалгааны тасагтай жилд нэг удаа хийж, ялын тооцоо бодож, баяжилтыг бичнэ. Картыг компьютераар /бичгийн машин/ бичсэн байх шаардлагатай.
Картын нүүрэн талд:
- Картад ялтны 3х4-ийн хэмжээтэй гэрэл зургийг наана.
- Гэмт хэргийн ангиллыг "Эрүүгийн хуулийн Ерөнхий анги"-ийн 17 дугаар зүйлд заасныг баримтлан ангиллын ард байгаа хүснэгтэд V гэж тэмдэглэнэ.
- Тоон цифрүүдэд хариулж бичих зүйлийн талаар:
1. Овог
2. Нэр
3. Эрэгтэй, эмэгтэй аль нь болох
4. Үндсэн захиргаа /үүнийг бичихдээ шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн бичнэ. Аймаг, хотын нэрийг схем 1-ийн дагуу товчлон бусдыг нь бүтэн бичнэ. Жишээ нь, УБ хот, СБД-ийн 13-р хороо, АР. Булган сум гэх мэт/.
5. Төрсөн газар /төрсөн газрын нэрийг бүтэн бичнэ/.
6. Төрсөн огноо /Жишээ нь, 1965 оны 12-р сарын 24/.
7. Аль улсын харьяат /Жишээ нь, Монгол, ОХУ, харьяалалгүй гэх мэт/.
8. Ямар боловсролтой /схем ашиглан бичнэ/.
9. Ямар мэргэжилтэй /ялтны эзэмшсэн мэргэжил нэг бүрийг бичнэ. Жишээ нь, багш, инженер гэх мэт. Тусгай мэргэжлийн зэрэгтэй бол мужааны III, гагнуурчны IV зэрэгтэй гэх мэт/.
10. Баривчлах байр болон хорих ангид ял эдлэхээр ирэх үеийн биеийн эрүүл мэндийн байдал, биеийн жин, өндөр ямар байсан тухай тэмдэглэнэ.
11. Шийтгэгдэхийн өмнө оршин сууж байсан хаягийг бичихдээ аймаг, хот, дүүргийг схемийн дагуу товчилж бусдыг нь товчлохгүй бичнэ. Жишээ нь, СБ аймаг, Наран сум 1-р баг гэх мэт.
12. Шийтгэгдэхийн өмнө хаана, ямар байгууллагад, ямар ажил эрхэлж байсныг бичнэ.
13. Ам бүлийн байдал. /Үүнд зөвхөн ам бүлд багтаж байгаа нийт хүмүүсийн тоо, нас, хэн хэн хаана, ямар ажил эрхэлдэг, сургуульд сурдаг талаар тодорхой бичнэ/.
14. Төрөл төрөгсөд, найз нөхдийн овог, нэр, оршин суудаг хаяг, хаана ямар ажил эрхэлдэг талаар тодорхой бичнэ/.
15. Гэмт хэрэг үйлдэх үед насанд хүрсэн эсэх.
16. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг бичиж үүнээс хэдий хэмжээтэйг төлсөн, хорих ангид ирэхэд төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн хэмжээг бичнэ.
17. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг товч тодорхой бичнэ. Жишээ нь, архи ууж согтуурснаас, гэр бүлийн маргаанаас гэх мэт.
18. Үйлдсэн гэмт хэргийн товч утгыг тодорхой бичнэ.
19. Гэмт хэрэгт хамтран оролцогчийн овог нэр, баривчлах болон хорих ял аль ангид эдэлж байгааг бичнэ.
20. Нэмэгдэл ялтай эсэх.
21. Хорих ангиас оргосон, хэзээ баригдсаныг бичнэ.
Картын нүүрэн талын доод хэсэгт:
ШТБХ- шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж явсан он, cap, өдөр
Хугацаа- шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа
ШТХИ- шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж яваад ирсэн он, cap, өдөр
ЯЭТ- ял эхлэн тоолох хугацаа
УХХ- урьдчилан хоригдсон хугацааг бичнэ. Урьдчилан хоригдсон хугацааг жил, cap, өдөрт хуваахгүйгээр нийт хоногийн тоог бичнэ. Жишээ нь, УХХ 147 хоног
MX - хорих ялынхаа хэдэн хувийг буюу ямар хугацаа эдэлсний дараа хугацаанаас өмнө тэнсэн суллах эсэх асуудлыг шүүхээр хэлэлцүүлж болох тухай тэмдэглэнэ. Жишээ нь, 2/3 хувь буюу 2 жил эдэлсний дараа гэх мэт.
Картын ар талд:
22. Ял хэргийн байдлыг бичнэ. Үүнд: Таслагдсан шүүхийн нэр, огноо, шийтгэх тогтоолын дугаар, Эрүүгийн хуулийн зүйл анги тус бүрийг бичиж, зүйл анги бүрийн дор оногдуулсан ялын хэмжээг тэмдэглэнэ. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор буюу хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн хэддүгээр зүйлийг баримтлан нийт оногдуулсан ялын хэмжээг тодорхой бичнэ.
Нийслэлийн шүүхийн 2002-10-15-ны
|
145.4,
|
148.3,
|
181.3
|
Бүгд
|
195-р шийтгэх тогтоол 57-г журамлан
|
10 жил
|
2 жил
|
3 жил
|
10 жил
|
23. Урьд шийтгэгдэж байсан эсэхийг бичнэ. Хэрэв шийтгэгдэж байсан бол хаанахын шүүхээр хэдэн онд Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар, хэдэн жилийн ял эдлэхээр шийтгэгдээд хаанаас яаж суллагдсаныг тодорхой бичнэ.
Жишээ нь:
3 удаа.1.1968 онд Өв а/ш 169-а 2 жил 1970,04,05 Хар айргаас ш/м
2.1984 онд ӨВ шүүхийн 169-6, 75-6 4ж6с 423-р ангиас 1988 онд ш/м /ХХХдууссан/
Схемд заагдаагүй бол урьд байсан хорих ангийг тэр үеийн нэрээр нь бичнэ. Хугацаа дуусаж суллагдсан бол х/д, ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бол ш/з, хэрэг хянагдаж суллагдсан бол х/х, өршөөлийн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан бол огноо, дугаарыг бүтэн бичнэ.
24. Ялтны онцлог, содон тэмдгийг схем ашиглан тодорхой бичнэ.
25. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялд орсон өөрчлөлт, ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн, нуугдмал хэрэг илэрч, эсвэл хэрэг нь задарч дахин шийтгэгдсэн зэргийг тодорхой бичнэ. Өөрчлөлт орсон огноо, шийтгэх тогтоол, магадлалын дугаар, шүүхийн нэр, Эрүүгийн хуулийн зүйл анги, ял эхлэн тоолох хугацаа зэргийг бичнэ.
26. Ялтны ялын тооцоог он гэсэн хүснэгтэд бодсон үеийн он, ХА-ийн гэсэн хүснэгтэд ялын тооцоо бодох үед байсан ангийн нэрийг схемд бичсэний дагуу, хагас жил гэсэн хүснэгтэд бодсон огноог, биеэр, шагнал, өршөөл, үлдсэн ялыг бичихдээ жил, cap, өдрийн хооронд цэг тавьж хүснэгтэд багтаан бичнэ.
27. Ялтны төлбөрийн барагдуулалтын байдлыг бичнэ. Шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс барагдуулж байгаа, үлдэх төлбөрийг тус тус бичнэ.
28. Дээд талд ял эдлэх дэглэмийг, доод талд дэглэм өөрчлөгдсөн огноог бичнэ.
29. Байршилт хөдөлгөөнийг тэмдэглэнэ. Үүнд, аль ангиас хэдийд ирсэн он, cap, өдөртэй нь бичнэ. Ялтны хөдөлгөөнийг хорих ангиуд тухай бүр Too бүртгэл, судалгааны тасагт мэдэгдэж картын хөдөлгөөн хийлгэж байна. Эмнэлэгт ирсэн бол эм-т, дуудлагаар ирсэн бол дууд, өргөдлөөр анги сольсон бол өргөдлөөр гэх мэт ангийн нэр, он cap өдрийн дараа хаалтад бичнэ.
30. Суллагдсан огноо, хугацаа дууссан, шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан аль нь болох, суллагдаад, хаана оршин суухаар явсныг тодорхой бичнэ. Магадлал, зарлиг, шүүгчийн захирамжаар суллагдсан бол дугаарыг нь заавал бичнэ.
31. Цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн эсэхийг тэмдэглэнэ.
32. .Картыг нээсэн огноо.
33. Картыг хаасан огноо.
34. Дээд талд карт нээсэн, доод талд карт хаасан хүний гарын үсэг.
35. ИҮ-иргэний үнэмлэх, /-/Д-нийгмийн даатгалын дэвтэр, ГД-группийн дэвтэр, /WY-мэргэжлийн үнэмлэхтэй эсэх, дугаарыг бичнэ.
Тайлбар: 1.Карт бичихэд ашиглах зарим нэр томьёо
Схем №1: Аймаг, хот дүүрэг
Аймгийн бүтэн нэр
|
Товч нэр
|
Аймгийн бүтэн нэр
|
Товч нэр
|
1.Архангай
|
АР
|
19.Улаанбаатар
|
УБ
|
2.Булган
|
БУ
|
20.Дархан-Уул
|
ДА
|
3.Баян-Өлгий
|
БӨ
|
21.Орхон
|
ОР
|
4.Баянхонгор
|
БН
|
22.Говьсүмбэр
|
ГС
|
5.Говь-Алтай
|
ГА
|
23.дүүрэг
|
Д
|
6.Дорнод
|
ДО
|
24.Баянзүрх дүүрэг
|
БЗД
|
7.Дорноговь
|
ДГ
|
25.Сүхбаатар дүүрэг
|
СБД
|
8.Дундговь
|
ДУ
|
26.Баянгол дүүрэг
|
БГД
|
9.Завхан
|
ЗА
|
27.Сонгинохайрхан дүүрэг
|
СХД
|
10.Өвөрхангай
|
ӨВ
|
28.Чингэлтэй дүүрэг
|
ЧД
|
11.Өмнөговь
|
ӨМ
|
29.Багануур дүүрэг
|
БРД
|
12.Сүхбаатар
|
СҮ
|
30.Налайх дүүрэг
|
НАД
|
13.Сэлэнгэ
|
СЭ
|
31.Хан-Уул дүүрэг
|
ХУД
|
14.Төв
|
ТӨ
|
32.Багахангай дүүрэг
|
БХД
|
15.УВС
|
УВ
|
|
|
16.Ховд
|
ХО
|
|
|
17.Хөвсгөл
|
ХӨ
|
|
|
18.Хэнтий
|
ХЭ
|
|
|
Схем №2: Боловсрол
1.Бүрэн бус дунд
|
ББД
|
5. Дээд
|
Дээд
|
2.Бүрэн дунд
|
БД
|
6.Тех.мэр.сургууль
|
ТМС
|
З.Бага
|
бага
|
7.Боловсролгүй
|
үгүй
|
4.Тусгай дунд
|
ТД
|
|
|
Схем №3: Содон тэмдэг
хамар
|
хэмжээ хэлбэр
|
том, жижиг, дунд, өргөн, хавчиг г.м. Монхор.унжуу, муруй, нахиу, шулуун г.м.
|
хамрын нүх сартгар хавчиг, хамрын үзүүр урагшаа, шулуун, хавтгай, өргөн, нарийн, шонтгор г.м.
|
эрүү
|
хэмжээ хэлбэр
|
урт, богино, дугуй, гурвалжин, муруй
|
нэмэгдэл сорви, хонхор байвал бичнэ.
|
нүд
|
өнгө хэмжээ
|
хар, шар, цэнхэр, хүрэн, дунд, том, онигор
|
давхраатай, давхраагүй, нүд нь ширгэсэн, хялар, хиймэл, хүхэн хараа томорсон г.м.
|
чих
|
хэмжээ ээмгэвч
|
том, жижиг дунд, дэлдэн, ердийн, хулгар, хумбан, өргөн, нарийн, цоолсон, цоолоогүй
|
гэдэс нь зузаан, нимгэн, том, жижиг, молцогтой, молцоггүй г.м.
|
мөр
|
хэмжээ хэлбэр
|
өргөн, нарийн, хавчиг, тэгш, унжуу
|
дээр, доор мөртэй г.м.
|
цээж
|
хэлбэр өнгө
|
өргөн, нарийн, хавчиг, дунд зэрэг ханхар, шувуун цээжтэй г.м.
|
|
нүүр
|
хэмжээ хэлбэр
|
тэгш өнцөгтэй, зууван, зууван дугуй, лийр буюу трапец, гурвалжин барзгар, шар, цагаан, хар /бор, хүрэн, хөх, хөхдүү г.м./
|
|
толгойн үс
|
хэмжээ өнгө
|
өтгөн, шингэн, урт, богино, хар, шар, цагаан, буурал, хүрэн, хүрэвтэр г.м.
|
хэвтээ, сэгсгэр, бужгар, долгиолсон
|
хүзүү
|
хэмжээ хэлбэр
|
урт, богино, бүдүүн, нарийн
|
|
шүд
|
хэмжээ өнгө
|
том, жижиг, дунд зэрэг хөх, шар, ногоон туяатай
|
араагүй, үүдэн шүдгүй, хиймэл шүдтэй, алт, мөнгөн шүдтэй, орсгор
|
хөмсөг
|
хэмжээ хэлбэр
|
урт, богино, дунд зэрэг, шингэн, таруу, дугуй, шулуун, муруй, буюу нуман хэлбэртэй г.м.
|
дээшээ, доошоо
|
нурууны хэмжээ
|
өндөр, нам, дунд зэрэг /160-аас доош бол намхан, 160-174 см бол дунд, 174-с дээш бол өндөр нуруутай гэнэ/ эмэгтэй хүн дээр 5-10 см-ээр бага см-ээр бичнэ.
|
нурууны хэмжээг картад см-ээр бичнэ.
|
|
гар
|
эгц, тахир.том, жижиг, урт, богино г.м
|
гаргүй, /баруун зүүн/ мухар
|
|
хуруу
|
урт, богино, бүдүүн, нарийн
|
илүү дутуу хуруутай г.м.
|
|
хөл
|
шулуун, дугуй, сайран, майга /гадагшаа, дотогшоо/
|
доголон, хөлгүй /баруун, зүүн/ таягтай
|
|
биеийн байдал
|
дунд, пагдгар, өндөр, гуалиг, намхан, бүдүүн, бөгтөр, муруй
|
||
тарган, туранхай байдал
|
туранхай, туранхайвтар, махлагдуу, тарган г.м.
|
хэт өндөр, хэт намхан
|
|
шанаа
|
өргөн, нарийн, дөрвөлжин, дугуй, гурвалжин, шонтгор, махлаг, махгүй г.м.
|
||
уруул
|
нимгэн, зузаан, дээд уруул унжуу, доод уруул доровгор г.м.
|
||
ам
|
том, жижиг, дунд зэрэг
|
||
хумсны хэлбэрээр нь
|
хавтгай, бөөрөнхий г.м.
|
||
дух
|
өндөр, нам, өргөн, нарийн, хөнхөр, халзан г.м.
|
Шивээс, мэнгэ, сорви зэргийг нүцгэн биед үзлэг хийсний үндсэн дээр тодорхой бичнэ.
Текст томруулах
A
A
A