- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГдОЛ БҮХИЙ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН АЖ АХУЙН НЭГЖИд ОРЛОГЫН АЛБАН ТАТвАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дах хэсэгт заасны дагуу 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт /цаашид хөнгөлөлт гэх/ үзүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт нь Засгийн газраас баталсан Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, өргөтгөх, шинэчлэхэд зориулсан орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд хамаарах, тухайн аж ахуйн нэгжийн удирдах дээд байгууллагын баталсан бизнесийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу бодитой хийгдсэн хөрөнгө оруулалт байна.
1.3.Аж ахуйн нэгж нь Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хамаарах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө харъяалах татварын албанд ирүүлж жил, жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнд ногдох хөрөнгө оруулалтын нөхцлөөр эдлэх орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг урьдчилан тохирч баталгаажуулах ба дараа жилийн орлогын албан татварын төлөвлөгөөний нэг хэсэг болгон төлөвлөгөөнд тусгайлан тусгаж өгсөн байна.
??4? Хөрөнгө оруулалтын нөхцлөөр үзүүлэх орлогын албан татварын хөнгөлөлт нь "Аж ахуйн нэгжийн орлогын албан тухай хууль " -ийн 17.1-д заасны дагуу ногдуулсан албан татварын дүнгээс их байвал илүү гарсан хэсгийг ашигтай ажилласан дараагийн 3 жилд шилжүүлэн эдлүүлнэ».
??5? Үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлого олох зорилгоор худалдан авсан бол хөрөнгө оруулалтын нөхцлөөр орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхгүй.
Хоёр. Хөнгөлөлт тооцох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох, орлогын албан татварын хөнгөлөлтийг тооцох
2.1. Орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу данс бүртгэл, санхүүгийн тайланд тусгасан элэгдэл байгуулах үндсэн хөрөнгийн үнийн дүнгээр тодорхойлно.
??2? Энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлсон элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 10 хувиар тооцон орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
??3? Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт нь 1-ээс дээш жил үргэлжлэх бол хөрөнгө оруулалт болон албан татварын хөнгөлөлтийн тооцоог жил бүрээр тус тусад нь тайланд тусгаж, тооцоог өссөн болон он тус бүрт нь хийнэ. Тухайлбал орлогын албан татварын хөнгөлөлтийн тайланд эхний жилийн хөрөнгө оруулалтанд эдлүүлэх орлогын албан татварын хэмжээг тусган тайлагнах ба дараагийн жилийн орлогын албан татварын хөнгөлөлтөд энэ хөнгөлөлтөөс шилжиж тооцогдох эсэх, тухайн жилд шинээр нэмж олгох албан татварын хөнгөлөлтийг тусгайлан харуулж өгнө.
Жишээ : "А" аж ахуйн нэгж 2007 онд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж, данс бүртгэл болон санхүүгийн тайлан тэнцэлд туссан үнийн дүн нь 200.0 сая төгрөг, орлогын албан татварын тайлангаар гарсан орлогын албан татварын ногдол нь 8.0 сая төгрөг байсан гэж үзье. Энэ тохиолдолд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт нь 20.0 сая төгрөг болох ба ногдлоор гарсан 8.0 сая төгрөгийн албан татвараас хөнгөлөлт эдлэх 20.0 сая төгрөгийг хасна. Ингээд үлдэх 12.0 сая төгрөгийг албан татварыг зөвхөн ашигтай ажилласан дараагийн 3 жилд нь хөнгөлөлтөд хамруулахаар тайланд тусгана. 4 лэх жилээс нь эхлэн хөнгөлөлт эдлэхгүй дуусгавар болно.Тухайн аж ахуйн нэгж 2008 онд мөн элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд 50.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж данс бүртгэл болон тайлан тэнцэлд тусгасан ба ногдлоор гарсан орлогын албан татвар нь 35.0 сая төгрөг, хөрөнгө оруулалтын нөхцлөөр эдлэх орлогын албан татварын хөнгөлөлт нь 5.0 сая төгрөг /50.0*10%/ гэвэл 2008 оны орлогын албан татварын тайланд 2007 оны хөрөнгө оруулалтын нөхцөлөөр олгох хөнгөлөлт 12.0 сая төгрөг гэж тусгах ба төлөх татвар нь 18.0 сая төгрөг /35.0-( 12.0+ 5.0) / болно.
Гурав. Хөнгөлөлт үзүүлэх хугацаа, бүрдүүлэх баримт бичиг,
шийдвэр гаргах
3.1. Аж ахуйн нэгжид энэхүү журмын 2.2-т заасны дагуу тооцсон хөрөнгө
оруулалтын7 орлогын албан татварын хөнгөлөлтийг орлогын албан татварын
жилийн эцсийн тайланг хүлээн авахдаа тооцон эдлүүлж, тухайн албан татвар
төлөгчийн харьцдаг татварын газар, хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулна.
оруулалтын7 орлогын албан татварын хөнгөлөлтийг орлогын албан татварын
жилийн эцсийн тайланг хүлээн авахдаа тооцон эдлүүлж, тухайн албан татвар
төлөгчийн харьцдаг татварын газар, хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулна.
3.2. Аж ахуйн нэгж нь хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлэх элэгдэл тооцох үндсэн
хөрөнгийн жагсаалтыг дараах хүснэгтээр гарган орлогын татварын тайлангийн
хамт татварын албанд ирүүлнэ.
хөрөнгийн жагсаалтыг дараах хүснэгтээр гарган орлогын татварын тайлангийн
хамт татварын албанд ирүүлнэ.
дд
|
Үндсэн хөрөнгийн нэр
|
марк
|
Данс бүртгэлд тусгасан хугацаа
|
Үнийн дүн
|
3.3. Хөрөнгө оруулалтын орлогын албан татварын хөнгөлөлтийн тайланг ҮТЕГ-ын даргын тушаалаар баталсан маягтын дагуу гаргах бөгөөд тайланг Засгийн Газрын 2006 оны 311 дүгээр тогтоолд заасан салбар, дэд салбар, бүлэг, дэд бүлэгт багтаж байгаа хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгж бүр гаргана. Энэхүү тайлан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн салшгүй хэсэг байна.
ЗАТатварын алба энэхүү журмын 3.3-д заасан тайланд тусгагдсан мэдээллийг мэдээллийн баазад оруулж, жил бүрийн албан татварын хөнгөлөлтийн байдалд байнгын хяналт тавьж ажиллана.
Дөрөв. Хариуцлага
4.1. Элэгдэл тооцогдох үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулалтын нөхцлөөр олгох орлогын албан татварбн хөнгөлөлт, татвар ногдуулалт, төлөлтийн тооцоог буруу хийсэн, хөнгөлөлт эдлэх салбараас өөр салбарт хөнгөлөлт олгосон татварын албаны удирдлага, татварын байцаагч, татвар телегчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A