- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГИЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийн тайлангийн маягт нөхөх заавар
Энэхүү тайланг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 заалтад заасан хөрөнгө оруулалтыг хийсэн аж ахуйн нэгж ААНОАТ-ын тайлангийн маягтын хавсралт болгон ААНОАТ-ын хуульд заасан хугацаанд татварын албанд тайлагнах үүрэгтэй.
(хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг аж ахуйн нэгж үндсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс эхлэн тооцно)
2? Тайлангийн үзүүлэлтүүдийг оны эхнээс өссөн дүнгээр татвар төлөгч 1-р баганы үзүүлэлтийг, татварын алба 2-р баганы үзүүлэлтийг хянаж бөглөнө.
3? Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дүн (мөр 1)-т тухайн тайлант хугацаанд төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын дүн байна.
4? Оны хөрөнгө оруулалтын дүнгээс тооцсон ашиглагдаагүй хөнгөлөлт (мөр 2 - мөр 4)-т өмнөх онуудад ногдуулсан албан татварын дүнгээс илүү гарсан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн дүнг он оноор нь эрэмбэлсэн дүн байна.
5? Хөнгөлөлтийн хугацаанд ТНО (татвар ногдуулах орлого)-гүй ажилласан онууд (мөр 5)-т хөрөнгө оруулалт хийсэн оноос эхлэн татвар ногдуулах орлогогүй буюу алдагдалтай ажилласан онуудыг жагсааж бичнэ.
6? Тайлант оны нийт хөрөнгө оруулалтын дүн (мөр 6)-т тайлант хугацаанд бодитойгоор хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын дүн байна.
7? Элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд хийсэн хөрөнгө оруулалтын дүн (мөр 7)-т тайлант хугацаанд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөөр хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын дүн буюу санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд тусгасан дүн байна.
8? Хөнгөлөлт үзүүлэх орлогын албан татварын хэмжээ ( 8 мөр)-т (мөр 7)-гийн үзүүлэлтийг ААНОАТ-ын хуулийн 19-р зүйлийн 2-т заасан 10 хувиар үржүүлсэн дүн буюу тайлант хугацаанд хөнгөлөлт үзүүлэх татварын дүн байна.
9? Тайлант онд эдэлбэл зохих хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн нийт дүн (мөр 9)-т (2мөр + Змөр + 4мөр + 8мөр)-ийн нийлбэр буюу өмнөх онуудын хөрөнгө оруулалтаас тооцсон эдлээгүй татварын хөнгөлт дээр тайлант хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаас тооцсон татварын хөнгөлөлтийг нэмсэн дүн байна.
10? Тайлант онд эдэлсэн хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн дүн (10 мөр)-т ААНОАТ-ын тайлангаар үзүүлсэн хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт буюу тухайн тайлангийн 77-78мөрүүдийн нийлбэртэй тэнцүү байна
11? Татварын хөнгөлөлтийн үлдэгдэл (11 мөр)-нь 12 мөр,13 мөр,14 мөрүүдийн нийлбэр буюу тайлант онд эдэлбэл зохих хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн нийт дүн (мөр 9)-гээс тайлант онд эдэлсэн хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн дүн (10 мөр)-г хассантай тэнцүү байна.
12? Оны хөрөнгө оруулалтын дүнгээс тооцсон ашиглагдаагүй хөнгөлөлт (мөр 12 - мөр 14)-т ногдуулсан албан татварын дүнгээс илүү гарсан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн дүнг он оноор нь эрэмбэлсэн дүн байна.
Текст томруулах
A
A
A