A

A

A

Бүлэг: 1979
АМХЭГ-ын даргын 2008 оны 149 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
Ашигт малтмал олборлох тухай гэрээ
 
 
20. . .  оны . . .дугаар  сарын
     . . . -ны өдөр                                           Дугаар . . .                                  . . . . . . . . . . . . . .
                                                                                                                               /байрлал/
 
            Нэг талаас . . . . . . . . . . . . . . . . . . аймаг (хот)-ийн . . . . . . . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ын Засаг дарга (цаашид "Засаг дарга" гэх) . . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .,
нөгөө талаас хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах  " . . .  . . . . . . " нөхөрлөл (цаашид "нөхөрлөл" гэх)-ийг төлөөлж нөхөрлөлийн ахлагч  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . . . бид нар харилцан тохиролцож хувиараа ашигт малтмал олборлох тухай энэхүү гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
            1.1 Нөхөрлөл нь . . . . . . . . . . . . . . . . . . сум(дүүрэг)-ийн . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  
нэртэй газарт орших . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . –ын . . . . . . . . . . гектар  талбайд . . . . .
                                               /орд, илэрцийн төрөл/
 сар /жил /-ын хугацаагаар . . . . . . . . . . . . . . . . . . .  ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
                                               /ашигт малтмалын нэр/
эрхлэнэ.
 
            1.2 Нөхөрлөлийн ашигт малтмал олборлох талбай нь дор дурьдсан солбицол бүхий цэгүүдийг холбосон шулуун шугамуудаар хүрээлэгдсэн байна. Үүнд:
 
Цэгийн дугаар                      Уртраг                        Өргөрөг  
            1                        . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . . 
            2                        . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . .  
            3                        . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . .  
            4                        . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . . 
            5                        . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . . 
            6                        . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . .  
            7                        . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . .  
            8                        . . . . . . . . . . . . . . . .     . . . . . . . . . . . . . . . . . . 
 
 
            1.3 Ашигт малтмал олборлох талбай эзэмших талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, нөхөрлөлийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
 
Хоёр. Сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг
 
            2.1 Сум, дүүргийн Засаг дарга эрх, үүргээ хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах сум,  дүүргийн зөвлөлөөр (цаашид "сумын зөвлөл" гэх) дамжуулан хэрэгжүүлнэ.
2.2 Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:
                        2.2.1 Засгийн газрын баталсан "Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах түр журам" –ын 7.3-д заасны дагуу нөхөрлөлийн нэг гишүүнд ногдох нэгж талбайн хэмжээг тооцож тогтоох;
                        2.2.2 нөхөрлөлийн гишүүдийн тооноос хамааруулан нөхөрлөлд ногдох ашигт малтмал олборлох талбайн хэмжээг тогтоож,  талбайн хил буулгасан солбицол бүхий зургийг  гэрээнд хавсаргах;
                        2.2.3  нөхөрлөлд ногдох ашигт малтмал олборлох талбайн хэмжээтэй  уялдуулан олборлолт явуулсан талбайд хийх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардлын үнэлгээг холбогдох журамд заасны дагу тогтоох;
                        2.2.4 нөхөрлөлд ашигт малтмал олборлох талбайг хуваарилах, зохицуулахад нь сумын зөвлөлд туслах;
                        2.2.5 олборлосон ашигт малтмалыг баяжуулах, ангилан ялгах ажлыг гүйцэтгэх зориулалтын цэгийн байршлыг тогтоох;
                        2.2.6 ашигт малтмалын олборлолт хийж дууссан, ашиглагдсан орон зайд нөхөн сэргээлт хийх стандарт, шаардлагыг нөхөрлөлд танилцуулах,  хэрэгжилтэнд нь хяналт тавих;
                        2.2.7 нөхөрлөлийн гишүүдийг ашигт малтмал олборлох болон хүдрийг баяжуулах технологийг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах;
                        2.2.8 нөхөрлөлийн гишүүд "Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм"- ийг дагаж мөрдөж байгаа эсэх, гишүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургах, ажлын байрны зааварчлага өгөх үүргээ нөхөрлөлийн ахлагч биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
                        2.2.9 нөхөрлөлийн олборлосон бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийг судлах, ашигтай арилжаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх, үнэт металл эрдэнийн чулууг Монгол банкны итгэмжлэгдсэн дилерт борлуулж буй эсэхэд хяналт тавих;
                        2.2.10 нөхөрлөлийн гишүүд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг бүртгэлжүүлж эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих ;
                        2.2.11 нөхөрлөлийн гишүүдийн хууль эрх зүй, эдийн засаг, мөнгөний зохицуулалт, эрүүл ахуй, амьдрах ухаан, байгаль хамгааллын мэдлэг, дадлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгааны арга хэмжээг нөхөрлөлтэй хамтран зохион байгуулах;
                        2.2.12 ашигт малтмал малтмал олборлох талбайн ашиглалтын явц, байгаль орчны хамгаалалтанд хяналт тавих, нөхөн сэргээлт хийгдсэн талбайг  хүлээн авч акт үйлдэх;
                        2.2.13 нөхөрлөлд ашигт малтмал олборлох талбай дахин олгох асуудлыг шийдвэрлэх;
            2.3 Засаг дарга дараахь эрхтэй. Үүнд:
                        2.3.1 нөхөрлөлд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
                        2.3.2 нөхөрлөлийн дотоод ажилтай танилцах;
                        2.3.3 нөхөрлөлийн ахлагчид үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг шалгах;
                        2.3.4 гэрээний үүргээ биелүүлээгүй, ашигласан талбайн нөхөн сэргээлт хийгээгүй нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож, энэ гэрээг цуцлах, олгосон талбайг хураах;
                        2.3.5 орон нутгийн болон улсын эрх ашигт харш үйл ажиллагааг зогсоох;
                        2.3.6 холбогдох хууль тогтоомж, Ашигт малтмал олборлох үйл ажиллагааг  зохицуулах түр журам зөрчсөн, энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг болон өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй нөхөрлөл, нөхөрлөлийн ахлагч, гишүүдэд сум (дүүрэг)-ын Засаг даргад хуулиар олгогдсон эрхийн дагуу захиргааны арга хэмжээ авах;
                        2.3.7 нөхөн сэргээлт хийх, байгаль орчныг хамгаалахтай холбогдсон зардлыг нөхөрлөлөөс гаргуулах.
 
Гурав. Нөхөрлөлийн  эрх, үүрэг
 
            3.1 Нөхөрлөл дараах үүрэгтэй. Үүнд:
                        3.1.1 Гэрээгээр нөхөрлөлт олгож буй нөхөрлөлд олгож буй ашигт малтмал олборлох талбайн  хил зааг, шав тэмдэгийг хүлээн авч бэхжүүлэн хамгаалалтандаа авах;
                        3.1.2  нөхөрлөл нь өөрт ногдсон талбайн хил, хязгаарын дотор үйл ажиллагаагаа явуулах;
                        3.1.3 нөхөрлөлд олгогдсон талбайн орчны байгалийг хамгаалах, голын ус, булаг шанд, уст цэгүүдийг бохирдуулахгүйгээр зүй зохистой хэрэглэх;
                        3.1.5 орчныхоо тохижилтыг бололцоогоороо хийх, хог, хаягдлын цэгүүдийг байгуулах;
                        3.1.6 ашигт малтмал олборлох талбай дээгүүр дайран өнгөрсөн зам харгуйг хамгаалах, осол эндэгдэл гарах нөхцлийг бүрдүүлэхгүй байх;
                        3.1.7 ашигт малтмал ашиглах технологийн дагуу олборлолт хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах;
                        3.1.8 ашигт малтмалыг баяжуулах, ялгаж ангилах үйл ажиллагааг тогтоосон зориулалтын цэг талбайд гүйцэтгэх;
                        3.1.9    хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж ажиллах;
                        3.1.10 байгаль орчныг нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож сум, дүүргийн Засаг даргын тогтоосон олборлолт явуулсан талбайд хийх байгаль орчны техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ………………………… / …………………………………………………/төгрөгийг/ нөхөрлөлийн гишүүдийн мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлэх;
                        3.1.11 нөхөрлөлд олгосон талбайн ашиглагдсан орон зайг өөрийн хөрөнгөөр стандарт, шаардлагын дагуу  нөхөн сэргээж, нөхөн сэргээлт хийсэн талбайг сум, дүүргийн Засаг дарга, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид дүгнэлтээр хүлээлгэн өгөх;
                        3.1.12 нөхөрлөл нь ашигласан талбайд байгалийн нөхөн сэргээлт хийсэн тухай тайлангаа сум, дүүргийн засаг даргад улиралд нэг удаа гаргаж өгөх;
                        3.1.13 нөхөрлөлийн гишүүд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг бүртгэлжүүлж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд хамруулах, гишүүдийн хүүхдийн сургууль завсардалтыг арилгах;
                        3.1.14 нөхөрлөл нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкны итгэмжлэгдсэн дилерт борлуулах;
                        3.1.15 ашигт малтмал олборлогчдын мэдлэг, ажил амьдралын  арга барилыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгаанд идэвхитэй оролцох;
                        3.1.16 энэхүү  гэрээгээр хүлээсэн үүргээ нөхөрлөлийн гишүүд биелүүлэх;
                        3.1.17 хууль ёс, нийгмийн  хэв журмыг зөрчсөн аливаа үйлдэлтэй хамт олноороо тэмцдэг байх;
                        3.1.18 үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг ашиглахгүй байх;
            3.2 Нөхөрлөл дараахь эрхтэй. Үүнд:
                        3.2.1 нөхөрлөлд олгосон талбайн зааг дотор олборлох үйл ажиллагаагаа явуулах;
                        3.2.2 дэвшилтэт шинэ технологи турших, нэвтрүүлэх;
                        3.2.3 шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг хийх болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулалтыг сайжруулахтай холбогдсон санал, санаачлага гаргах;
                        3.2.4 нөхөн сэргээлт хийсэн талбайгаа хүлээлгэн өгөөд дахин ашигт малтмал олборлох гэрээ байгуулах  өргөдөл гаргах;
 
Дөрөв. Хамтран хүлээх үүрэг
 
            4.1 Хоёр тал үйл ажиллагаандаа Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах түр журам болон холбогдох хууль, тогтоомжийн заалтыг мөрдлөг болгон ажиллана.
            4.2 Энэхүү гэрээний биелэлтийг улирал тутам дүгнэх бөгөөд гэрээний хугацааг хоёр тал тохиролцон тодорхой хугацаагаар  сунгаж болно.
            4.3 Гэрээг дүгнэсэн болон сунгасан тухай протоколыг гэрээнд хавсаргана.
            4.4 Гэрээнд заагдаагүй болон маргаантай асуудлыг хамтран шийдвэрлэнэ.
 
Тав. Бусад зүйл
 
            5.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэнэ.
            5.2 Хувиараа ашигт малтмал олборлох талбайн нөхөн сэргээлтийг бүрэн хийж хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээ дуусгавар болгоно.
            5.3 Гэрээний хавсралтууд нь түүний салшгүй хэсэг байна.
            5.4 Гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгалана.
 
 
Гэрээ байгуулсан:
 
. . . . . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ын               ". . . . . . . . . . . . . . ." нөхөрлөлийн
Засаг дарга . . . . . . . . . . . . . . . . . . . .                ахлагч. . . . . . . . . . . . . .