A

A

A

Бүлэг: 1979
АМХЭГ-ын даргын 2008 оны 149 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт
 
ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧ ИРГЭДИЙН ХАМТРАН АЖИЛЛАХ  ГЭРЭЭ
 
200 . . оны . . . дугаар  сарын                                                                          . . . . . . . . . . . .
. . . . –ны өдөр                                                                                                        (сум, дүүрэг)
 
                             
            Дор дурьдсан нэр бүхий  . . . . иргэн бид Монгол улсын Иргэний хуулийн 48 дугаар бүлгийн 476 – 480 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллахаар харилцан тохиролцож энэхүү хамтран ажиллах тухай гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г дараахь нөхцөлөөр  байгуулав. Үүнд:
 
 
 
Д/д
 
Овог нэр
 
Нас
 
Хүйс
 
Боловс-
рол
 
Оршин суугаа хаяг
1
 
 
 
 
 
2
 
 
 
 
 
3
 
 
 
 
 
4
 
 
 
 
 
5
 
 
 
 
 
6
 
 
 
 
 
7
 
 
 
 
 
8
 
 
 
 
 
9
 
 
 
 
 
10
 
 
 
 
 
11
 
 
 
 
 
12
 
 
 
 
 
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1.Бид хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа  хамтран эрхлэх зорилгоор Монгол улсын Иргэний хуулийн 481 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөл хэлбэрээр хамтран ажиллана.
            1.2.Хамтын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэрийг гэрээнд оролцогч иргэд /цаашид нөхөрлөлийн гишүүд гэх/ -ийн татвар, хандив, үйл ажиллагааны орлогоор олж авсан хөрөнгөөр бий болгоно.
            1.3.Гэрээний хугацаа . . . . . .  жил байна.Гэрээний хугацааг гишүүд тохиролцон сунгаж болно.
           
Хоёр. Хамтран ажиллах зорилго
 
            Бид ашигт малтмал олборлох  үйл ажиллагаа болон  хуулиар зөвшөөрөгдсөн, ашиг олж болох бусад үйл ажиллагааг хамтран эрхлэх үндсэн дээр албан ёсны ажлын байртай болох, ашиг олох, тус тусын аж амьдралын төвшинг дээшлүүлэх, урт хугацаанд тогтвортой амьдрах, өөрсдийгөө боловсруулах, улмаар хамтын хөдөлмөрийнхөө үр дүнд аж ахуйн нэгж байгуулан ажиллаж амьдрахад бидний хамтын ажиллагааны зорилго оршино.
 
Гурав. Иргэдийн үүрэг, эрх
 
            3.1. Гишүүд энэхүү гэрээгээр дараахь үүргийг хүлээнэ.
3.1.1. хамтран ажиллах гэрээний зорилгыг биелүүлэхийн тулд хөдөлмөрийн хуваариар өөрт ногдсон ажлыг шаардлагын түвшинд хийж гүйцэтгэх
3.1.2. ажил үүргээ хийж гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагын баталсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчлагыг мөрдөж ажиллах
                        3.1.3. харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлаж хамтран ажиллах
3.1.4. өөрсдийн сонгосон ахлагч, хяналтын ажилтны үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлэх;
3.1.5. ажлын дадлага туршлага, ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах
3.1.6. эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хамрагдахын тулд хууль  тогтоомжийн дагуу зохих даатгалын шимтгэл төлөх
3.1.7. үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж хүмүүжүүлэх, хамгаалах, цэцэрлэг,  сургуульд суралцуулах, эрдэм боловсрол эзэмших, ажил амьдралын дадлага туршлагатай болоход нь туслах;
3.1.8. хууль тогтоомжийг дээдэлж бусдын эрх, эрх чөлөөг  хүндэтгэх;
3.1.9.нийгмийн хэв журам алдагдуулах, архидан согтуурахаас татгалзах
3.1.10. хамтын хөдөлмөрийн үр шимээр олж авсан ашиг орлогоо амьдрал ахуйдаа  зөв зохистой зарцуулах,
3.1.11. нөхөрлөлийн гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн санд олсон ашиг орлогоосоо  зохих хувь хэмжээгээр хандив, хураамжийг цаг тухайд нь төлөх
            3.2. Гишүүд дараахь эрхтэй.
3.2.1. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд оролцож ,  үйл ажиллагаа,
гишүүдийн дундын хөрөнгийн сангийн зарцуулалтын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх , зохих тайлбар авах
                        3.2.2. хамтын ажиллагааны хөдөлмөрийн хуваарьт оролцох;
                        3.2.3. нөхөрлөлийн ахлагч, хяналтын ажилтныг сонгох, сонгогдох
3.2.4. хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхтэй холбогдсон санал, санаачлага гаргах                                                                  
                        3.2.5. ашиг орлогоо хуваарилах, зарцуулахад оролцох, хувь хүртэх;
                        3.2.6. дундын хөрөнгийн хэмжээг мэдэх;
                        3.2.7. нөхөрлөлийн ахлагч, хяналтын ажилтныг солих санал гаргах;
                        3.2.8. бусад иргэдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг
 шаардах;
                        3.2.9. хамтран ажиллах гэрээнээс татгалзах;
                        3.2.10. хамтран ажиллах гэрээнээс гарах
3.2.11. хамтран ажиллах гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гишүүнийг  гэрээнээс  гаргах санал тавих
 
Дөрөв. Удирдлагын бүтэц, эрх, үүрэг
 
            4.1. Гэрээнд оролцогч иргэдийн нэгдлийг "нөхөрлөл "гэж нэрлэх бөгөөд аливаа асуудлыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.Хамтран ажиллах гэрээний зорилгыг биелүүлэх үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналыг баримтлан гаргана. Гэрээ байгуулагч нөхөрлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна.
            4.2 Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлыг сард 1-ээс доошгүй удаа хийж, гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн сангийн тооцоо болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.
            4.3. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд гишүүдийн 70-аас доошгүй хувь нь оролцсоноор хурлыг хүчин төгөлдөрт тооцно.
            4.4. Бүх гишүүдийн дунд явуулсан  ил санал хураалтаар олонхийн санал авсан гишүүдийг нөхөрлөлийн ахлагч болон хяналтын ажилтнаар нэг жилийн хугацаагаар тус тус сонгоно.
            4.5. Нөхөрлөл нь иргэний эрх зүйг харилцаанд ахлагчаар дамжин оролцоно.
            4.6. Нөхөрлөлийн ахлагч нь гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн сангийн хөрөнгийг бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу захиран зарцуулна.
            4.7. Нөхөрлөлийн гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн сангийн зарцуулалтанд хяналтын ажилтан хяналт тавина.
            4.8. Нөхөрлөлийн ахлагч нь бүх гишүүдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангах үүргийг хүлээнэ.Нөхөрлөлийн ахлагчийн эзгүйд гишүүдийн дундаас сонгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үүргийг гүйцэтгэнэ.
            4.9. Ахлагч нөхөрлөлийн нэгдмэл эрх ашгийн үүднээс нөхөрлөлийг төлөөлөн бусад хуулийн этгээдтэй харилцана..
            4.10. Нөхөрлөл нь нэгдмэл ашиг сонирхол бүхий өөр нөхөрлөлтэй нэгдэж, нөхөрлөл байгуулан ажиллаж болно.
 
Тав. Хураамж ба  гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн сан
 
            5.1 Гишүүн бүр . . . . . . . . . . .  /                                                         / төгрөгтэй тэнцэх хэмжээний хураамжийг төлж дундын мөнгөн хөрөнгийн сангийн анхны хөрөнгийг бүрдүүлнэ.
            5.2 Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн хэлбэрээр, мөн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлнө. 
            5.3 Гишүүн бүр сарын  орлогоос. . . . . . . . төгрөгийн хураамжийг дундын санд оруулна. Энэ мөнгө нь дараахь зүйлд зарцуулагдана. Үүнд:
 
- Нийгмийн даатгалын шимтгэлд (тэтгэвэр, тэтгэмж,
   үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах
                          өвчний даатгал)  . . . . . . . .төгрөг
                        - Эрүүл мэндийн даатгалд . . . . . .төгрөг
                        - Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний  орлогын албан татвар . . . . . . . .  төгрөг
            5.4 Санд нөхөрлөлийн гишүүдийн сар бүр оруулах хандивыын хэмжээг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж тогтооно.
            5.5  Сангийн мөнгөн хөрөнгийг банкинд данс нээлгэж байршуулна.
            5.6 Сангийн мөнгөн хөрөнгийн тооцоо, зарцуулалтыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар сар бүр авч хэлэлцэнэ.
            5.7 Нөхөрлөлийн бүх гишүүдийн  хурлаар хэлэлцэн тохиролцож  нөхөрлөлийн  санд оруулах хандивыг нэмэгдүүлж болно.
5.8 Банкин дахь дансны гүйлгээний баримтанд нөхөрлөлийн ахлагч, гишүүдийн дундаас сонгогдсон итгэмжлэгдсэн гишүүний хамт гарын үсэг зурж баталгаажуулна.
5.9 Татвар, шимтгэл төлөөд үлдсэн хөрөнгийг ажлын багаж хэрэгслээ сайжруулах, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл худалдан авах болон байгаль орчны нөхөн сэргээлтэнд  зарцуулна.
5.10  Сангийн мөнгөн хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс  бий болсон хөрөнгө гишүүдийн дундаа өмчлөх хөрөнгө байна.
 
Зургаа. Хамтын үйл ажиллагаа
 
6.1 Нөхөрлөлийн гишүүд нь хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хамтран гүйцэтгэнэ.
6.2 Нөхөрлөлийн  дотор тодорхой хөдөлмөрийн хуваарьтай ажиллаж болох ба түүнийг нөхөрлөлийн  ахлагч зохицуулна.
6.3 Хамтын үйл ажиллагааг аль нэг гишүүн, эсхүл хэсэг гишүүд эрхлэн гүйцэтгэж болох бөгөөд ажлын үр дүнг нөхөрөлөлийн  гишүүд адил тэнцүү хэмжээгээр хүртэнэ.
6.4 Хамтын үйл ажиллагааны үр дүнгээс  бий болсон ашгийг нөхөрлөлийн гишүүдэд хувь тэнцүү хуваах бөгөөд  алдагдлыг  мөн тэнцуу хэмжээгээр хамтран хариуцна.
6.5 Нөхөрлөлийн гишүүд нь нөхөрлөлийн доторх мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
 
Долоо. Гэрээнээс гарах, орох
 
7.1 Нөхөрлөлийн  аль нэг гишүүн нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно.
7.2 Гэрээнээс гарахад дундын хөрөнгөөс түүнд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр олгох ба түүний биелүүлээгүй үүргийг харгалзан үзнэ.
7.3 Аль нэг гишүүн гэрээнээс гарахад үлдсэн гишүүд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
7.4 Гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн гишүүнийг санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болно.
7.5 Гэрээнээс гарсан гишүүний оронд иргэд гэрээнд шинээр нэгдэн орж болно.
 
Найм. Гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох
 
8.1 Нөхөрлөл нь ашигт малтмал олборлох тухай гэрээгээр олгогдсон талбайг холбогдох журам, гэрээнд заасны дагуу зохих ёсоор хүлээлгэн өгснөөр  хамтран ажиллах үйл ажиллагаа дуусгавар болно.
8.2 Гэрээний хугацаа дууссан ч гишүүдийн 70-аас дээш хувь нь хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсвэл гэрээний хугацааг сунгаж болно.
 
8.3 Гэрээ дараахь үндэслэлээр  дуусгавар болно.
 
8.3.1 гэрээний хугацаа дууссан;
8.3.2 нөхөрлөл  нь хамтын ажиллагааг хэрэгжүүлж чадахгүйд хүрч,
гишүүд гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн;
            8.4. Хамтран ажиллах гэрээг дараахь үндэслэлийн аль нэг байвал  дуусгавар болсонд тооцно.
                        8.4.1 гэрээг цуцалсан
                        8.4.2  Нөхөрлөлд талбай олгох гэрээ цуцлагдсан
8.4.3 Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэгт нөхөрлөлд талбай олгох тухай гурвалсан гэрээг цуцалсан   
8.5 Гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд дундын хөрөнгийг гишүүдэд
оруулсан хувь хэмжээгээр нь хувь тэнцүүлэн олгоно.
            8.6 Хамтын ажиллагааны явцад бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс өмнө гэрээг дуусгавар болгохоор гишүүд шийдвэрлэсэн тохиолдолд үүргийн биелэлтийг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг дундын хөрөнгөөс гаргана.
            8.7 Үүргийг биелүүлэхэд нөхөрлөлийн дундын хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд гишүүд тэнцүү хэмжээгээр хөрөнгө  гарган үүргийг биелүүлэх нөхцлийг хангана.
            8.8 Гишүүн нас барсан тохиолдолд дундын хөрөнгөнөөс түүнд ногдох хэсгийг өв залгамжлагчид нь мөнгөн хэлбэрээр олгохдоо түүний биелүүлээгүй үүргийг харгалзан үзнэ.
 
Ес. Хүлээх хариуцлага
 
            9.1 Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон шаардлага болон бусдад учруулсан хохирлыг гэрээнд оролцогч гишүүдийн дундын хөрөнгөөр хамтран хариуцна.
9.2 Дундын хөрөнгө нь шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд гишүүд тэнцүү хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ.
            9.2 Аливаа маргаантай асуудлыг гишүүд зөвшилцлийн замаар шийдвэрлэнэ.
9.3 Гишүүд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
 
 
 
 
 
Арав. Бусад зүйл
 
            10.1 Гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.
            10.2 Гэрээг гишүүдийн тоогоор үйлдэж гишүүн тус бүр 1 хувийг хадгалана.
            10.3 Гэрээний биелэлтийг нөхөрлөлийн ахлагч сар бүр дүгнэж, бусад гишүүдэд мэдээлж байна.
 
 
Гэрээ байгуулсан:
 
 
            1.                                                              / . . . . . . . . . . . . . . . . . . . . . /
 
            2.                                                              / . . . . . . . . . . . . . . . . . . . . . /
 
            3.                                                              / . . . . . . . . . . . . . . . . . . . . . /
 
            4.                                                             / . . . . . . . . . . . . . . . . . . . . .  ./
 
            5.                                                                   / . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /
 
6.                                                                                                                                 / . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /
 
7.                                                                                                                                / . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ./
 
8.                                                                                                                                / . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ./
 
9.                                                                                                                               / . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ./
 
10.                                                                                                                          /. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /