- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Нэгж талбайн хэмжээг ашигт малтамлын төрлөөс хамааруулан тогтоох аргачилал
АМХЭГ-ын даргын 2008 оны 149 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
Нэгж талбайн хэмжээг ашигт малтамлын төрлөөс хамааруулан тогтоох аргачилал
Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмын дагуу "Ашигт малтмал олборлох тухай гэрээ" байгуулан олборлолт явуулах нөхөрлөлийн нэг гишүүнд ногдох нэгж талбайн хэмжээг ашигт малтмалын төрлөөс хамааруулан дараахь байдлаар тооцож бодно.
Нөхөрлөлийн нэг гишүүнд ногдох нэгж талбайн хэмжээ
|
Ашигт малтамлын төрөл
|
Орд илрэлийн гарал үүсэл
|
Нэгж талбайн хэмжээ
|
1.
|
Металл ашигт малтмал
(үнэт, өнгөт)
|
Үндсэн орд, илрэл
|
0.5 нэгж
|
Шороон орд, илрэл
|
0.75 нэгж
|
||
Үүсмэл орд, илрэл
|
1.0 нэгж
|
||
2.
|
Металл бус ашигт малтмал (хайлуур жонш, үнэт ба өнгөлгөөний чулуу...)
|
Үндсэн орд, илрэл
|
0.75 нэгж
|
Үүсмэл орд(хүдрийн овоолго)
|
1.0 нэгж
|
||
3.
|
Шатах ашигт малтмал (нүүрс, шатах занар)
|
|
1.0 нэгж
|
4.
|
Ердийн ашигт малтмал (элс, хайрга, шавар)
|
|
0.2 нэгж
|
Тайлбар:
Нэгж талбай гэж баруунаас зүүн тийш 50 м, хойноос урагш 50 м шулуун шугмаар холбогдсон 0.25 гектар талбайг хэлнэ.
Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр бий болсон эрдсийн хуримтлалыг үүсмэл орд гэнэ.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас тухайн зөвшөөрөл эзэмшигч, тухайн сум дүүргийн Засаг дарга, нөхөрлөлийн хооронд байгуулах гурвалсан гэрээнд энэхүү нэгж талбай гэсэн ойлголтын хэрэглэхгүй.
Текст томруулах
A
A
A